2012-02-19 | Нийтэлсэн:admin | Үзсэн:21217
Тарни унших нь бясалгалын нэгэн үндсэн арга юм. Тийм ч учраас тарни байнга унших нь урт удаан хугацааны туршид хийгдэх бясалгал мөн бөгөөд бясалгал нь сэтгэхүйгээ байнга дасгалжуулснаар хүний далд ухамсарын нууц агуу их хүчийг бий болгох явдал мөн билээ.
Бурхан бүр тусгай тарнитай байхын хамт судрыг хураангуйлж тарнид үр шимийг нь багтааж болдог, мөн судрыг аялгуулан унших нь тарни лугаа адил үүрэг гүйцэтгэдэг юм. Зарим хүн бидний тарни гэж нэрлэдэг зүйлийг барууны номонд огт сонсоогүй мантра гэсэн үгээр томъёолсон байхыг хараад хоёулаа санскрит үг болохыг мэдэж учрыг нь олохыг хүсч болох юм. Тэгвэл нь тарни гэдэг нь санскритын дхарини гэсэн үгнээс үүсэлтэй бол мантра нь тарнийн өөр нэг дуудлага мөн бөгөөд үгийн үндсэн утга нь нэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ тарни гэдэг үгийг утгачилан орчуулбал манай шившлэг гэсэн утгатай дүйх бөгөөд шившлэгийг бөөгийн шашинд хэрэглэдэг бол тарни буюу мантраг Бурханы шашин, Хиндуйзмын шашинд тус тус хэрэглэдэг юм.
Тарни нь бүгдээрээ хүний сэтгэцийг нуугдмал хүчийг сэргээх нэг үндсэн зорилготой байхын хамт тодорхой зүйлд тусгайлсан үүрэг гүйцэтгэдэг байх нь ч бий. Шавь хүн багшаас сахил санваар авч Бурханы сургаалын үндсэн хөтөлбөрийг үзэхийн хамт тарни, судар унших эрх олж авах ба судар цээжлэхийн хамт өдөр бүр тодорхой цагаар тарни унших шаардлагатай болдог Хуучин сонгодог уламжлалын дагуу сүм дацангийн сургалтаар хичээллэвэл олон жилийн нөр их ажил болох бөгөөд түүнийг гэрийн сургалтаар арай хураангуйлан сургадаг ёс ч бас байжээ.
Ер нь Бурханы шашны гол үндэс нь увидасын чадлыг эзэмших явдал байх бөгөөд лам нар үүнийгээ гол нь биш гэж хэлдгийн учир дан шид хөөх нь өрөөсгөл болохыг л шүүмжлэх үүднээс хэлж байгаа болохоос биш үнэн чанартаа агуу гайхамшигт шидийг олох нь бурхан болохыг нэг үндэс мөн билээ.
Тэгвэл тэрхүү шидийг олох нь тарни унших явдал мөн бөгөөд шидийн оньсон түлхүүр тарнид агуулагдаж байдаг юм. Бурханы шашны бясалгалын гол нь тодорхой дасгалжуулалтын явцад тарни унших явдлаар тодорхойлогдоно. Жишээлбэл, биеийн хүрдээр хий гүйлгэх бясалгал хийхдээ таван хүрд тус бүрд орших бурхадыг сэтгэлдээ төсөөлж тэдгээрийн судлаар дамжуулан хий гүйлгэж язгуурын таван бурханы тарнийг унших ёстой бөгөөд үүний тулд урд нь хий гүйлгэх энгийн аргачилал болон тарнийн бясалгалаар биеэ бэлдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг буюу хэд хэдэн тарнийг өдөр бүр тодорхой цагаар тогтмол уншвал тэр уншилт нь хүний далд ухамсарт нөлөөлдөг.
Үүний тулд бид ил ухамсарын тогтонги бус чанарыг тогтоон барьж сурах ёстой бөгөөд энэ нь бясалгал хийхээр суух үед орж ирэх хорвоо ертөнцийн элдэв зүйлийг сэтгэлээсээ бүрэн зайлуулж сурах ёстой мөн. Энэ нь тарни бясалгалаар өөрийн болон өрөөлийн далд ухамсарт нөлөөлөх үндэс болж өгдөг. Нэгэнт тарни уншсанаар далд ухамсарын нууцлаг хүч чадлыг сэргээж чадвал хүний сэтгэцийн гайхамшигт их нөөц бололцоо нээгдэх бөгөөд энэ нөөц нь үнэндээ шавхагдашгүй юм. Жишээлбэл, Бурхан багш агаарт хэвтдэг, явдаг, хөөрөн нисдэг байсан гэдэг. Тэгвэл бурхан багшийн энэ чадвар нь түүний шидийн хамгийн доод болон дээд түвшин нь биш болох нь тодорхой билээ.
Тарни бясалгаад ямар төвшинд анх хүрснээ мэдсэнийг нэгэн тарнич хэлэхдээ ханиад хүрсэн үедээ аягатай архинд тарни шившээд энгэр рүүгээ цацсанд удалгүй эм тан хэрэглэхгүйгээр маргаашаас нь өвчин нь эдгэрч эхэлсэн гэж хэлж байлаа. Өөр нэг тарнич нилээд хугацаанд бясалгал хийж тарни тоолж судраа уншаад багшийн айлтгалаар айлд очиж ном уншиж өгсөнд нөгөө хүний эрүүл мэндэд миний уншилт хэд хоногийн дараагаар илт нөлөөлөхийг хараад ихээхэн гайхсан гэж хэлж байсан юм. Тэгэхээр тарни бясалгал нь хүний далд ухамсарын энергийг сэргээж өгсний үндсэн дээр тэр энергийг тарнийн тусламжтайгаар ойр ба алс хол зайнд илгээж бусдын сэтгэцэнд нөлөөлж болдог ажээ. Хэрвээ тарнич бусдын далд ухамсарт нь хэрэв зээ нөлөөлж чадаж гэмээ нь тэрхүү нөлөөлсөн хүнийхээ хувь заяанд эерэг ба сөргөөр нөлөөлөх боломж бий болдог байна.
Тарни бүтээх ёсон:
Тарни бүтээх ёсон буюу тарнийн бясалгал байдаг. Тийм ч учраас Бурханы шашинтай аль ч улс гүрэнд очсон, сүсэгтэн хэн боловч өөрөөр хэлбэл лам ч бай, хар ч байж гартаа эрх барьж амандаа тарни уншиж явах нь түгээмэл зүйл ээ. Байдал нэгэнт ийм болохоор "Тарни гэж чухам юу юм бэ? Хүнд ач холбогдол өгдөг юмуу, үгүй юмуу" гэсэн асуулт цагийн шинжлэх ухааны боловсролтой хэн бүхэнд төрөх нь зайлшгүй бөгөөд үүнд хариулт өгөх нь Буддизмын эртний уламжлалд суурилсан Монгол хүний хувьд тийм ч хэцүү биш юм шиг хирнээ яг үнэндээ учир шалтгааны нарийн зүй тогтлын дагуу шинжлэх ухааны оновчтой бүрэн гүйцэд хариулт өгөх явдал бол мэргэжлийн лам хүний хувьд ч, ер нь хэнд болов тийм ч амар биш, бэрх юм.
Юуны өмнө тарни гэдэг маань юу юм бэ? гэвэл Бурхан багшийн сургаалын бичил хураангуй гэж ойлгож болно, Тэгэхээр Бурхан багшийн айлдсан 108 боть ганжуурыг хураавал ердөө л "УМ МА НИ БАД МЭ ХУМ" гэсэн ганц тарни болно гэдэг. Зарим хүн үүнийг өнгөц сонсоод тарни их уншвал судрын үг утга нь сэтгэлд аяндаа төрөх юм шиг гэнэхэн төсөөлж болохгүй. Тэгэхээр тарнийн тухай арай үндэстэй ойлгох ёстой бөгөөд түүний тулд Бурханы сургаал нь судар ба тарни гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ гэдгээс эхлэх ёстой. Дээр өгүүлсэнчлэн, бид судраа цомхотговол цөөн мөртэй тарни болдог, тарнийг дэлгэрүүлбэл, судар болдог төдийгүй судар нь үнэн зөв мэдлэг эзэмших арга зам бол тарни гэгч нь увидасыг олох арга зам юм: Бурхан багш сургахдаа судрыг эхэнд номлосны учир гэвэл эхлээд хорвоогийн үнэнийг танин мэдэх хэрэгтэй, дараа нь хорвоогоос тонилохын увидаст суралцах хэрэгтэй гэсэн бөгөөд энэ учир шалтгааны улмаас судар нь хорвоог хүлээс гэж үзээд түүнээс ангижран аврагдах замыг таниулж өгсөн сургаалын цогц бөгөөд энэ ч утгаараа судар нь хүний ил ухамсарт нөлөөлөх бөгөөд харин тарни гэгч нь тодорхой билэгдэл бүхий цөөн үе, эсвэл үг бүхий өгүүлбэрээс бүрддэг хүний дотоод сэтгэцийн хүчийг нээх увидасын цогц бөгөөд энэ ч утгаараа хүн бүхний далд буюу гүний ухамсарт нөлөөлдөг юм. Тийм ч учраас зөвхөн тарни уншсанаар судрын утгыг мэдэх аргагүй, гагцхүү судрын ёсоор замнаж байж тарнийн ёс руу орох бөгөөд судар нь сэтгэл тогтоон төлөвшүүлэх онолын хэсэг, тарни нь бясалгал үйлдэх практикийн хэсэг юм гэдгийг юуны өмнө хэлэх нь зүйтэй. Тэгэхээр яг нарийн тодорхойлбол тарни нь судартай, судар нь тарнитай гүн холбоотой нэг юмны хоёр тал буюу үндэс, мөчир хоёр шиг зүйл бөгөөд судар нь хүнийг гэгээрэх замыг заадаг бол нөгөөх нь бурхан болгодог юм. Бурханы шашны сургаалын дагуу товч хураавал ийм байх бөгөөд энэ нь үндэслэлтэй болохыг парапсихологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилт ч нотолж байгаа билээ.
ЗочинApril 6, 2012
Баярлалаа,Маш чухал мэдүүштэй зүйл байна,
ЗочинOctober 7, 2012
дахин олон тарни судар нэмж хийвэл сайн байна.
ЗочинJanuary 8, 2013
Энэ сайтын эрхэм номтой лам нараас өөрийнхөө мэдэхийг хүсч буй нэгэн зүйлийн талаар үнэн мэдээлэл авах гэсэн юм.Би өөрийн жилийнхээ тухай насан туршийн номыг авсан юм.тэр номыг авч байхад номын зохиолч нь: Э ма хо ум ма пани пани суухаавтарныг эм хүн зүүн ,эр хүн баруун мөрөн дээрээ шивүүлбэл их сайн гэж хэлсэн.Би тэгээд өөр хүнээс асуусан Бурханы номыг биен дээрээ шидүүлэх муу дараа төрөлдөө төрөл нь доошилдог гэсэн.Энэ талаар үнэниин мэдмээр байнавХэлж өгвөл маш их таларханаа.
ЗочинJanuary 8, 2013
Энэ сайтын эрхэм номтой лам нараас өөрийнхөө мэдэхийг хүсч буй нэгэн зүйлийн талаар үнэн мэдээлэл авах гэсэн юм.Би өөрийн жилийнхээ тухай насан туршийн номыг авсан юм.тэр номыг авч байхад номын зохиолч нь: Э ма хо ум ма пани пани суухаавтарныг эм хүн зүүн ,эр хүн баруун мөрөн дээрээ шивүүлбэл их сайн гэж хэлсэн.Би тэгээд өөр хүнээс асуусан Бурханы номыг биен дээрээ шидүүлэх муу дараа төрөлдөө төрөл нь доошилдог гэсэн.Энэ талаар үнэниин мэдмээр байнавХэлж өгвөл маш их таларханаа.
ЗочинFebruary 6, 2013
гайхамшиг үргэлжилсээр Авралт БУРХАН БАГШ ТАНЬДАА чин үнэн сэтгэлээр сүжиглэн мөргөЕ. Эгэлгүй эрдэм төгс увидаст даган баясая. УМ МААНИ БАД МИ ХУМ \олон уншинаа\ Баярлалаа таньдаа
ЗочинFebruary 13, 2013
ih zuil medruulsend bayarllaa goe sait shuu