Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурханы шашинд хичнээн бурхан байдаг гэж үздэг вэ?

Бурхан бол хязгааргүй. Тиймээс бурхан бүгдийн энэрэн нигүүсхүй сэтгэлийг Жанрайсиг бурханаар илэрхийлж, Хүч чадлыг нь очирваань, Билиг билгүүнийг нь Манзушри бурханаар тус тус илэрхийлдэг болно. Ямар нэгэн тусгай ертөнцийн эзэн л ганцаараа Бурханы орон зайг эзлэнэ. Бусад хүмүүс болох боломжгүй бөгөөд тийм хувь заяа ямар ч хүнд байхгүй гэж Буддизм үздэггүй юм. Хүн бүр бурхан болох боломжтой энэ нь амьтан бүхэнд нээлттэй гэж Бурханы шашинд үздэгээрээ бусад шашинуудаас үүгээрээ ялгаатай юм. Бурханы шашниас бусад бүх шашин бүтээгч эзэн байдаг гэж үздэг. Энэхүү бүтээгч буюу ертөнцийн эзэнийг Бурхан гэж ярих нь зохимжгүй юм. Учир нь Бурхан гэдэг үг өөрөө Будда гэдэг үгнээс гаралтай бөгөөд Бурхан гэж яривал Буддагийн тухай л ярилцаж байна гэж ойлгох хэрэгтэй. Будда гэдэг үгний утга бол сэрсэн, нөгөө эрэгт гарсан, гэгээрсэн, гэтэлсэн, гэсэн утгатай бөгөөд амьтан бүр зовлонгоос хагацан бурхан болон гэгээрэх боломжтой гэсэн утга юм. Өөрөөр хэлвэл Бурхан гэдэг нь хүн өөрийгөө хөгжүүлж болох дээд хязгаар юу байна тэр түвшинд хүрсэн хүнийг хэлдэг.

Ч.Одгэрэл

  • SelengeJuly 19, 2012

    Neg zuil asuuyaa, Khando, Khandro, KhandMa nariin yalgaa ni yu yum boloo, helj uguuch

  • ЗочинAugust 16, 2012

    SHARYN SHASHINY SURGAALIIN HUREEND 48 NOMHON BURHAD,52 DOGSHIN SAHIUS BAIDAG .MEGJID CHENRESIG ,OCHIRVAANI,MANJUSHRI HUTAGTUUD BOL BODDHISATVA MAHASATTVA-D TOOTSOGDDOG ,GEGEERSEN GEHDEE HARAAHAND AA ORCHLONGIIN HULEESNEES ANGIJARAAGUI BURHAD YUM DAA.MEGJID CHENREZIG BOL ENE ORCHLONGIIN SUULCHIIN NUGELTEN GEGEERCH NIRVAAN DURIIG OLTOL EH BOLSON 6 ZUILIIN TOOROGDSON AMITADAD TUSALSAAR BAIH BOLNO GEJ AM TANGARAG AA OGSON GEDEG YUM BILEE.OLON YAGCHIS,BURHAD BOL ER DOO L SANSAR OGTORGUIN ENERGYN HELBELZEL ,ORSHIHUI ...EDGEER ENERGYN HELBELZELIIG TANIJ HARILTSAHAD BURHANY HELBERT ORUULJ HAR'TSAH N HUNII HUVID AMAR BAIDAG L YUM DAA

  • ЗочинOctober 10, 2012

    ene door yamar so yu bichsen yum bee janraisig burhan burhan bas manzushirii hutagtuud orchlongoos getleegui gej yu yariad bna janraisig bas manzushirii burhan gej bgaa bizdee ted nar gegeersen yum chini tednii huvilsan duruud bugd l gegeersen baidgiin baigaa bizdee sain sudalj yum bicheech

  • ЗочинOctober 10, 2012

    Харин тийм байна. Сайн судалж бичихгүй өөрийн дураараа бураад биччихсэн comment байна шүү тэр хоёр дахь comment нь.

  • ЗочинOctober 11, 2012

    Bodhisattva nirvand нөгчөөгүй байгаа биз дээ?

  • ankhbayarNovember 5, 2012

    burhanii shashind yoron bol 1000 burhan bdag gj bi sonsson yum bn

  • ЗочинNovember 13, 2012

    ХҮН БОЛГОН БУРХАН БОЛОХ БОЛОМЖТОЙ ГЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТЭГЭХЭЭР ЗААВАЛ ТЭДЭН БУРХАН БАЙНА ГЭСЭН ХАТУУ ТОО БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. МАГАДГҮЙ БИ Ч ГЭСЭН БУРХАН БОЛОХ ЮМ БИЛҮҮ

  • ЗочинJanuary 10, 2013

    бурханы тухай үнэхээрийн сайн хариулж чадах хүн бол бурханы гэгээрлийг олсон бурхан багш л байх гэж би боддог. тиймээс бурхан гэж хэн бэ гэж бодохоосоо илүү ном сургаальд нь суралцаад бурхан болохын төлөө хичээе гэж боддогддог юм. Гайхамшигт Цагаан Лянхуа сударт бурханы гурван дүрийн тухай гардаг. Эхнийх нь номын дүр. Удаах нь хувилгаан дүр.Гурав дахь нь төгс жаргалантын дүр юм.
    Номын дүр гэдэг нь ойлгоход жаахан хэцүү. ойлгочихвол бурхан болчих байх л даа.Гэхдээ өөрийнхөө өчүүхэн мэдлийн хүрээнд тайлбарлах гээд оролды. Номын дүр гэдэг нь энэхүү орчлон хорвоогийн оршихуйн үндэс суурь болсон сургааль\ном\юм.Энэ нь үүсч бас устахгүй. Эхлэл төгсгөл үгүй юм.
    Хувилгаан дүр гэдэг нь номын дүр нь бидэнд ойлгогдохоор дүрс, биед хувилан гарч ирсэн бурхан юм. үнэмлэхүйн үнэнээс ирсэн гэдэг утгаар нь Түүнчлэн ирсэн хэмээн дууддаг. Хязгааргүй, хэмжээлшгүй урт хугацаанд ном сургаальд суралцаж номын явдлаар явсаны үрээр билэг билгүүн, нигүүлсэхүйн эзэн болж тэргүүлшгүй цаглашгүй оршихуй болсон гэж үздэг.
    Төгс жаргалантын дүр гэдэг нь энэ хорвоод эгэл хүмүүн болж мэндлээд, гэгээрлийг олж бурханы хутгийг олсон хүнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл Шагжамүни бурхан юм.
    Гэвч энэхүү гурван дүр нь өөр өөр тусгай салангад зүйл биш юм. Өөрөөр хэлбэл уг чанартаа нэг л зүйл юм.

    Тиймээс бурханыг тоолж барахгүй. Учир нь тэр дурынхаа дүрд хүссэн үедээ хаана ч хувилан гарч ирдэг болохоор.

  • ЗочинApril 17, 2013

    hvn bvr hiisen viliihee vriig zaawal amsana
    harin nvglee naminchlah heregtei, hamag amitaniig enerel nigvvlsgvin setgel buyu bodi setgel
    ter burhan hvchtei ter burhan sain gj bhgvi shvv dee bvgd burhan bagshiin dvrvvd
    ter 1000 burhan geed bgaan n sain tsagiin 1000 burhaniig yarij bgaa bhaa gj bodoj bn
    hamag amitan burhanii hutgiig tvrgen oloh boltugai

  • ЗочинJuly 14, 2013

    Бурханы шашинд ганцхан бурхан байдаг тэр нь хүн өөрөө.Өөртөө бурханы шинжийг бүрдүүлэхийг сүсэглэх гэдэг өөрөөсөө бурханы шинжийг төрүүлэхийг бурханлиг гэдэг.Бурхан байх боломж гагцхүү хүнд л байдаг.Бурханы оршихуй нь хүмүний дотоод ертөнц юм шүү дээ.

  • ЗочинJuly 14, 2013

    Д.Сүхболд.Бурханы шашинд ганцхан бурхан байдаг тэр нь хүн өөрөө.Өөртөө бурханы шинжийг бүрдүүлэхийг сүсэглэх гэдэг өөрөөсөө бурханы шинжийг төрүүлэхийг бурханлиг гэдэг.Бурхан байх боломж гагцхүү хүнд л байдаг.Бурханы оршихуй нь хүмүний дотоод ертөнц юм шүү дээ.

  • odgerelJuly 14, 2013

    Сүхболдийн бичдэг ч нэг талаараа зөв л дө. Гэхдээ Бурханы шашинд ганц Бурхан байхгүй л дэ. Хязгааргүй Бурхан байдаг. Бүх Бурхад адил учраас хэнийг нь ч дагаж шүтэж биширсэн нэг үр дүнд хүрнэ. Бурхан болох боломж гагцхүү хүнд л байдаг гэсэн байна. Тэрхүү хүн чинь Бурхан боллоо гэхэд өөр хүн ч бас Бурхан болно. Тэгэхээр ганц л Бурхан байдаг гэж ярих нь утгагүй. Нэг Бурхан нь хүн өөрөө гэсэн байна бас. Хүн бол Бурхан биш шүү дэ. Бурхан байсан бол Бурхан болох гээд зүтгэх ч шаардлага алга.

Бусад