2021-11-10 | Нийтэлсэн:admin | Үзсэн:3268
Эргэл хийхийг мөн гороо хийх ч гэж нэрлэдэг. Эргэлийг нар зөв буюу баруун эргэж хийдэг. Нууц тарнийн ёсонд нар буруу эргэх ёс байдаг боловч түгээмэл биш юм. Эргэлийг хүрээ, хийд, шүтээн суварга тойрч хийдэг. Мөн гэр орон болон тахилгатай уул овоог тойрч эргэл үйлддэг ёс байдаг. Эргэлийг өдөр тутам үйлдэж байвал сайн бөгөөд ялангуяа дүйчэн өдрүүдэд үйлдвээс асар их буяныг хураадаг, нүгэл хилэнц арилдаг байна. Тэр төдийгөөр ч санасан үйл хэрэг амар бүтдэг болно. Гурван эрдэнэд сүсэг бишрэл улам үүсгээд өөрийн мэддэг маань, мэгзэм, тарни, уншлагыг өгүүлээд эргэл үйлднэ.