Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурханы шашинд Бурхан гэж юу болох түүнийг чухам юу гэж тодорхойлдог вэ?

Гэм бүгдээс хагацсан, Эрдэм бүгдийг төгсгөсөн хүнийг Бурхан гэж тодорхойлдог бөгөөд өөрөөр хэлбэл хүний хөгжиж болох дээд хэмжээ юу байна тэр хэмжээнд хүрсэн хүнийг бурхан гэдэг. Бурхан гэдэг үг нь Будда гэдэг санскрит үгнээс гаралтай бөгөөд ариуссан, гэгээрсэн гэсэн утгатай. Үүнээс үзэхэд ариусч гэгээрсэн гэдэг нь эхэн мөчдөө эгэл жирийн хүн байгаад дараагаар нь ариуссан гэгээрсэн гэдэг утгыг илэрхийлэхийн хажуугаар эгэл жирийн хүн өөрийгөө хөгжүүлэн сэтгэл, оюуны дээд хөгжилд хүрэн ариусч гэгээрэх боломжтой гэсэн утгыг илэрхийлж байна. Бурхан гэдэг үг зөвхөн Бурханы шашинд л яригддаг зүйл бөгөөд Бурханы шашинд л Бурхан гэж юу болохыг сайтар тодорхойлсон байдаг. Бурханы шашин ямар ч амьтанд бурхан болох чадвар буюу хөрөнгө нь өөрт нь байдаг бөгөөд хэн нэг нь гаднаас гэнэт зовлонгоос татаад авчихгүй аливаа хүн зөвхөн өөрөө хичээж байж сая нэг бурхан болно гэж үздэгээрээ бусад бүх шашнаас ялгаатай. Тэр ч утгаараа Бурханы шашин буюу ариусал гэгээрлийн шашин гэдэг нэртэй ба Христ, Лал, Ведийн гэх мэт шашнууд нь Бурхан гэж ярих нь зохисгүй бөгөөд доорхд бусад зохисгүй болох хэд хэдэн шалтгаануудыг гаргаж үзье.

Нэгдүгээрт: Бурханы шашнаас бусад бүх шашин Бурхан(ариуссан, гэгээрсэн) болох боломжгүй гэж үздэг. Тухайлбал Хиндү(Веда) болон Христийн шашинтангууд өөрсдийн шашны үндэслэгчдээн Бурхан(ариуссан гэгээрсэн) гэж нэрлэдэг. Хэрэв тэгж нэрлэвэл тэдгээр үндэслэгчид анхнаасаа эгэл жирийн хүн байж байгаад гэгээрсэн болж таарч байна. Гэтэл тэдгээр үндэслэгчид нь хүн гэгээрч бурхан болох боломжгүй гээд хэлээд байдаг. Хэрэв үнэхээр Бурхан(ариуссан, гэгээрсэн) болох боломжгүй юм бол тухайлбал Христийг Бурхан(ариуссан, гэгээрсэн) гэж ярих нь утгагүй бөгөөд Христ өөрөө бурхан биш болж таарч байна. Гэх мэт ухаад байвал зөрчилдөөнтэй асуудлууд тоочоод байвал олон бий.

Хоёрдугаарт: GOD гэдэг үгийг Бурхан гэж орчуулдаг нь маш буруу юм. GOD гэдэг үг нь тэнгэр, сахиус гэсэн утгатай бөгөөд (Тэнгэр, Бурхан) гэдэг зүйлүүд нь хоорондоо асар их ялгаатай зүйл юм. Бурханы шашинд буян ихтэй хүн тэнгэрт төрөх буюу тэнгэрийн төрөл авдаг. Гэвч тэнгэр нь сансраас гэтлээгүй өөрөөр хэлбэл ариусч гэгээрээгүй гэж үздэг. Өөрөө ариусч гэгээрээгүй хүн бусдыг хэзээч гэгээрүүлж чадахгүй, адилхан шаварт унасан хоёр хүн нэг нэгнийгээ шавраас аварч чадахгүй шүү дээ. Мөн Бурханы шашинд Бурханыг машид нарийн тодорхойлон гаргасан байдаг. GOD гэсэн үгний тодорхойлолтыг Бурханы шашны Бурханыг тодорхойлсон тодорхойлолттой харьцуулахад асар зөрүүтэй бөгөөд адил тал нэгээхэн ч үгүй учир GOD-г Бурхан гэж орчуулах нь мөн л зохимжгүй болж байна.

Гуравдугаарт: Бурхан гэдэг үгийг Англи хэл рүү орчуулахдаа GOD гэж орчуулдаггүй. Европт урд өмнө нь Бурханы шашин дэлгэрч байгаагүй учир Бурханы шашны нэр томьёоны орчуулга англи хэлэнд ерөөс байхгүй. Иймээс Европын орнуудад дэлгэрсэн шашнуудад хэрэглэгддэг нэр томьёог Бурханы шашинд оноож хольж хутгалдуулах нь зохисгүй зүйл юм. Сүүлийн үед Барууны орнуудад Бурханы шашинд ихээр хөгжиж буй учир Бурханы шашны зарим нэр томьёонуудыг Англи хэлэнд шинэ нэр томьёо оруулж хөрвүүлэн тодорхойлолт хийж зарим хэцүү нэр томьёог шууд санскрит үгээр нь оруулан хэрэглэж байна.
Харин бидний өвөг дээдсүүд маань Бурханы шашны нэр томьёо Монгол хэлэндээ орчуулж "мэргэд гарахын орон" буюу Бурханы шашны нэр томьёоны толь бичгийг гарган үүнийгээ ашиглан Ганжуур, Данжуурыг орчуулж байсныг үзвэл аливаа зүйлд учир шалтгаанаар ханддаг ухаант дээдсүүд байжээ.

  • ЗочинApril 19, 2012

    buh l shashin uur uuriin ontslogtoi yg bid nar aliniihana burhan unen hudlin medegui bjij uur shashnig shuune gedeg chin bas l ontsgui yum bishu

  • SelengeJuly 19, 2012

    Neg zuil asuuyaa, Khando, Khandro, KhandMa nariin yalgaa ni yu yum boloo, helj uguuch

  • SelengeJuly 19, 2012

    Neg zuil asuuyaa, Khando, Khandro, KhandMa nariin yalgaa ni yu yum boloo, helj uguuch

  • SelengeJuly 19, 2012

    Neg zuil asuuyaa, Khando, Khandro, KhandMa nariin yalgaa ni yu yum boloo, helj uguuch

  • ЗочинOctober 9, 2012

    Ene udriin mend hurgeye! Zambal burhanii talaar oruulj ugnuu. Mun zurhen tarniig oruulj uguuch. Erheer tarni toolj bgaad dutuu orhih tohioldol bdag ter buruu yu?

  • ЗочинOctober 9, 2012

    Хоёулаа адилхан юм байна. Тарни уншсан тоогоо тэмдэглэдэг биз дээ? Эрихээ дуустал уншаагүй байсан ч гэсэн уншиж амжсан тоогоо нэмж бичиж байгаарай. Тэгээд дахиад уншихдаа эрихнийхээ зогссон хэсгээс үргэлжлүүлж эргүүлдэг байх. Гэхдээ ер нь эрихээ дуустал уншчихаж байгаа ч дээ.

  • ЗочинOctober 9, 2012

    Тарни уншихдаа өдөр алгасахгүйг хичээгээрэй. Өдөр алгасчихвал дахиад тэгээс тоолох болдог гэсэн.

  • ЗочинOctober 9, 2012

    za bayarlalaa. bas 1 asuult bna. hun unshmaar sanagdsan tarnia unshij bhad bolno bizdee?

  • ЗочинOctober 10, 2012

    Болох нь ч болох байх. Гэхдээ нууц дандарын зарим тарнийг хамаагүй хүн уншиж болдоггүй гэсэн шүү. Тийм учраас юм мэддэг ламаас асуусан нь дээр байх аа.

  • ЗочинNovember 11, 2012

    ЛАЛ ГЭДЭГГҮЙ ИСЛАМ ГЭДГИЙМ.МЭДЭХГҮЙ БОЛ БҮҮ ИНГЭЖ АЙМШИГГҮЙГЭЭР БУСДЫГ ХЭЛЖ БАЙ

  • ЗочинNovember 11, 2012

    Та өөрөө буддизмыг доромжилсон л байсан шүү дээ. Өглөг лөөлөө болсон ч гэх шиг их доромжилсон байсан. Буддистууд бид өглөг их өгдөг. Шувуу тэжээдэг маань өглөг юм. Бас Дулмалин хийдийн гэлэнмаа нар ядуучуудад өдөр бүр халуун шөл өгдөг. Өнөөдрийн хоол төдийхнийг өгөх нь буян боловч, хоолоо өөрөө олох аргыг зааж өгөх нь түүнээс ч илүү буян. Тийм ч учраас Их Хөлгөний төв эмэгтэйчүүдэд оёдол, нэхмэлийн сургалт үнэгүй заадаг. Бас хүүхдүүдэд англи хэл заадаг. Номын өглөг бол бүр ч их өндөр өглөг юм. Би танд номын өглөг өгч байна.

  • ЗочинDecember 7, 2012

    yerdoosoo aihtar doromjilson yum alga,lal bn uu islam bn uu mglchuud bugd l laliin shashin gj l yaridag, lam bagsh nar ch gsn heldeg yamar ch shashin baisan dandaa huniig zuv zuvtei tal ruu n hotolj bdg gj, tgd burhan gdg ug buddiin shashnii uudnees avch uzeheer yamar bdg tuhai , iim uchraas yamar yalgaa bdgiig bichsen bn shdee, zugeer taiwan bodoj uzej boldguimuu uurlahaasaa omno

  • ЗочинDecember 7, 2012

    худлаа юм бичээгүй л байна, үнэхээр бусад өөр шашинд та нар ч гэсэн бурхан болж болно гэж сургадаггүй шүү дээ, үхээд тамд очно эсвэл диваажинд очно, тэгээд дараа нь яах уу? тэндээ мөнх амьдрах уу? сүнс байдаг гэж үздэг үү? за сүнс байдаг бол сүнс хаанаас бий болох вэ? хэд хэдэн тэрбумаар нь ямар нэгэн бурхан бий болгодог хэрэг үү? амьтанд сүнс бий юу? яагаад зарим хүмүүс өмнөх амьдралаа санадаг юм бэ? урьд хойдох амьдрал гэж байдаг уу? энэ бүх асуултанд бусад шашин юу гэсэн хариулт өгдөг вэ? магадгүй бид үнэхээр сайн судлаагүй байж бүдүүлэг алдаа гаргаж байж болох юм. Уурлаад байгаа хүмүүс хариу өгнө үү?

  • ЗочинJanuary 16, 2013

    “Ирээдүйн шашин бол сансарын шашин байна. Тэрхүү шашин нь Бурханыг хувь бодьгаль гэдэг байсан төсөөллийг даван туулж, шашны мухар номлолоос ангижрах болно. Түүнчлэн байгаль хийгээд оюуны сэтгэлгээг бүхэлд нь хамарч, байгалийн болоод оюун санааны бүх эд юмсын нэгдлийг илэрхийлсэн шашны мэдрэмжин дээр үндэслэгдэх болно. Чухамхүү ийм тодорхойлолт л буддизмд тохирох юм. Орчин үеийн шинжлэх ухааны шаардлагыг хангасан шашин шүтлэг гэж байдаг л юм бол тэр нь Буддизм билээ”

    Нэрт физикч, математикч, Харьцангуйн онолыг нээгч Альберт Эйнштейн (1879-1955) хорьдугаар зууны босгон дээр бусад олон эрдэмтдийн нэгэн адил гүнзгий хямралыг туулсан гэдэг. Ахуйг ёроолд нь хүртэл шинжлэн судалж, дүрслэн бичих явцдаа эрдэмтэд бичил сансрын урьд өмнө тодорхойгүй байсан үзэгдлүүдтэй учирсан бөгөөд түүндээ энгийн сэтгэлгээний зүгээс ямар ч тайлбар өгч чадаагүй байна. Материйн тухай янз бүрийн маргаан дэгдэх болж, уг үзэгдлийг гүнзгийрүүлэн судлах тусам бодит ертөнцөөс дэндүү алслагдсан дүр зургууд тодорч эхэлжээ.Физик үзэгдлүүдийг дэлгэрэнгүй судалсны үр дүнд эрдэмтэд сэтгэлгээний матери луу хандах болсон юм. А.Эйнштейн, Э.Шредингер,Н.Бор, В.Гейзенберг зэрэг их эрдэмтэд Буддизмын эртний философи номлолд тулгуурласан гайхалтай хачирхалтай нээлтүүд хийж байлаа. Буддын философи хийгээд орчин үеийн физикт асар олон ижил зүйлүүд байгааг ойлгоод эрдэмтэд мэл гайхсан бөгөөд тэрхүү ижил төстэи зүилүүд ололт, нээлтүүдтийнх нь гаргалгааны үнэн зөвийг батлаад байснаар үл барам, нээсэн онолуудыг нь жирийн, өдөр тутмын амьдралд улам ойртуулж өгч байжээ. Шинжлэх ухааны үйл явц, Дорно дахины шашны үзэх үзэл гэнэт тийнхүү харилцан үйлчлэлцээд ирэх нь тэр. Эрвин Шрейдингер (1887-1961) квантын механикийн онолд хэн ч итгэмээргүй, сэтгэлгээний туршилт хийгээд орхисон чинь Махаяны буддизмд дүрслэн үзүүлсэн механизмтай яг адилхан болж таарчээ. Тэрхүү туршилт нь шинжлэх ухааны хүрээнд “Шрейдингерийн муур” хэмээн нэршигдэн үлдсэн билээ.
    Нильс Хенрик Бор (1885- 1962) ч гэсэн мөн ялгаагүй Буддагийн . философоос “зөвлөгөө” авдаг байсан нь өнеөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна. Харин Эйнштейний хувьд гэвэл, Буддизмыг ирээдүйн шашин-сансрын шашин хэмээн үздэг байснаар үл барам, амьдралынхаа төгсгөл рүү цагаан хоолтон болон хувирсан байдаг. Эдүгээ ч гэсэн олон эрдэмтэн Буддын философийг өөрсдийнхөө нээлтийн үндэс болгосоор байна. 1990-ээд оны дундуур Вес Нескорын “Буддагийн мөн чанар: Орчлон дахь өөрийнхөө байр суурийг тодорхойлох практик удирдамж” гэсэн ном хэвлүүлсэн нь ихээхэн эрэлт хэрэгцээтэй болсон юм. Тэрбээр энэхүү номондоо Буддагийн сургаалиудыг нейро сэтгэл судлал, хувьслын шинжлэх ухааны салбарт хийсэн нээлтүүдтэй харьцуулан судлаад биологийн биетүүдийн хувьд хүмүүс бид дэлхий хийгээд Замбативийн амьд бодгалиудтай салшгүй холбоотой болохыг нотлосон юм.

    Өөр нэг квант тэсрэлт бол “Эйнштейн ба Будда: Зэрэгцээ үгс" хэмээх ном билээ. Энэ номонд мөн л цаг хугацаа ба орон зай, эд юмсын үзэгдлүүд ба учир шалтгааны холбоо, матери ба эд эсүүд гэхчлэнгийн одоо ч бүрэн тайлбарлагдаагүй үзэгдлүүдийг өгүүлжээ.

    Нильс Хенрик Бор

    Шинжлэх ухааны ажиглалтууд хийгээд Буддагийн номлогчдын сургаалийг харьцуулсан түүвэр зохиол болох “Квантын эд эсүүд ба бадамлянхуа цэцэг” гэдэг бас цэг ном ч ихэд сонирхол татдаг юм. Эдгээр номууд бол Өрнийн агуу их ухаантнууд хийгээд Дорнын гайхамшигт философчдын дундах хар ангалын дээгүүр тавихыг оролдсон гүүр билээ.buddha.mn deer eh survaljaas

  • ЗочинJanuary 29, 2013

    Би нэг тайлбар хэлье. Би орчуулага хийх хоббитой. Тийм болохоор үг гэдэг сонин зүйл байдгийг гадарлах болсон юм. Өөрийн ойлгосон зүйлийг жишээгээр тайлбарлая. Canon/канон/ гэдэг үгийг авч үзье л дээ. Яг үндсэн утга нь бол жишиг хэмжүүр гэсэн утгатай юм байна. Гэтэл монголчууд канондах гэж яриад байдаг. Бидний канондах гэдэг үгийг англиар copy гэж хэлдэг. Canon гэдэг хэвлэх машины бренд байдаг. Түүнээс л монголчууд канондах гэж ярьж сурсан байх гэж би боддог. Үүний адилаар Бурхан гэдэг үг хүмүүст янз бүрийн утгаар ойлгогдож байдаг. Мэдээж анхны утгыг нь ухаж төнхвөл одоогийнхоосоо өөр утгатай байх л даа. Тэгэхдээ өнөөдрийн монгол хэлэнд энэ үг юу гэж ойлгогдож ямар утгаар хэрэглэгдэж байна гэдэг л чухал. "Яг ш дээ" гэдэг үг үнэндээ бол "үнэхээр тийм" гэх утгатай боловч одоогийн бидэнд "харин ч үгүй шүү" гэсэн утгаар ойлгогдож байна. Магадгүй Бурхан гэж хэлчихээд чөтгөр гэж ойлгодог болж ч магадгүй. Үг нь өөрөө утгыг агуулж байдаг. Монгол хэлэнд Бурхан гэдэг үг маш олон утгаар хэрэглэгдэж байна шүү дээ. Жишээлбэл: Бурхан болох-нас барах, Аавын бурхан нь хаана байна-хүүхдийг өөрхдөх үг. Мэдээж Буддын шашинт сэтгэхүйд Бурхан гэх үг гэгээрсэн, ариуссан хүнийг хэлдэг байх. Тэрүүгээрээ ч ойлгох нь зөв байх. Харин өөр шашинтай хүний хувьд Бурхан гэдэг хэллэг бас өөр утгаар л ойлгогдож байна. Тэгвэл шашингүй хүний хувьд ч энэ нь өөр утгаар ойлгогдож байна. Тэгэхээр үгийг өмчлөх эрх хэнд ч байхгүй. Үг бол бидний харилцах хэрэгсэл. Зөв л ашиглаж чадах хэрэгтэй.

  • ЗочинJanuary 29, 2013

    Энд өмчлөх өмчлөхгүйтэй ямар ч хамаа байхгүй. Үгийн гарал үүслийг нь сайн мэдэж байх хэрэгтэй шүү дэ. Утга нь гажсан гээд тэр чигээр нь хүлээн зөвшөөрөх нь буруу хэрэг. Жинхэнэ эх утгыг нь мэдэх хэрэгтэй. Тэгсэн цагт хүн жинхэнэ үнэнийг олохоос зөв үг ашиглаад буруу утгаар нь ойлгоод байвал үнэнд хүрч чадахгүй шүү дэ. Бурханы шашинд үг гэдэг бол маш чухал бөгөөд буруу ойлгохгүйн үүднээс чойрын ухаан үүссэн байдаг бөгөөд үүн дээрээс үгнээс болж хичнээн хүн буруу ойлголттой явдагийг ойлгодог ба жинхэнэ зөв ухааныг таньж мэддэг юм.

  • ЗочинMarch 3, 2013

    nirvaan gej uo ve

  • ЗочинMarch 3, 2013

    karm gej uo ve delgerengyi hariult avmaar baiha

  • ЗочинMarch 3, 2013

    karm-ын тухай ойлголт авъя гэвэл эндээс уншаарай: buddha.mn/битлз-ба үйлийн үр

  • ЗочинMarch 3, 2013

    karm-ын тухай ойлголт авъя гэвэл эндээс уншаарай: buddha.mn/битлз-ба-үйлийн-үр

  • ЗочинApril 17, 2013

    ta nar sain bod yah gj amidardag we yuunii tuld ene hvmvvs ygd obchtoi ygd bayn yaduu gj tordog ym we yunii uchraas webid nar ingej hudlaa hooson ym bichej hvsel tachaal muu setgeleer dvvrgej yah gj baigaamdee. odoo minii bichseniig shvvne neg ih uhaantai hvmvvs bi ooriigoo bodoj bgaa zvilee bichij bn

  • GantsolmonNovember 12, 2013

    jishee ni bi burhan gdgiig id shidtei holbootoi oilgodog bailaa saya l gegeersen hun gsn utgatai bolhiig oilgoj bna. tehdee ugnii jinhene utgiig zaawal medej bh ni chuhal medsen hun ni busdiin buruu oilgoltiig zasj ogj bh heregtei bh

Бусад