Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 14-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Та болж буй үйл явдал болгоныг ухаалгаар хүлээн авах чадвартай төдийгүй өөрийгөө хүрээлэн буй ертөнцийн нэгээхэн хэсэг гэж мэдрэхийг эрмэлздэг. Танд таатай нөлөө үзүүлж, үргэлжийн бэлэн байдалд байхыг шаарддаг аливаа өөрчлөлт шинэчлэлтийг таатай хүлээн авдаг. Юуг ч боллоо гэсэн та сөрөг нөхцөл байдлаас ч сургамжтай талыг нь олж хардаг. Та өдөр тутмын ажил амьдралынхаа хажуугаар зөн билэгтээ найдан амьдралынхаа үнэ хүндтэй зүйлсийг тодорхойлохыг оролддог. Амралтын өдрүүдэд бясалгал хийх, ном унших, хөгжим сонсох зэргээр цагийг өнгөрөөдөг. Таны ажлын идэвх зүтгэл буурсан үед сэтгэлгээний дотоод үйл явц хүчтэй явагдаж байдаг ба та болсон бүхнийг цэгнэж үздэг. Та өөрийгөө дүгнэх дуртайн зэрэгцээ нөхцөл байдалд зохицуулан үе үе дотоод ертөнцрүүгээ өнгийдөг. Заримдаа та амьдралын утга учрын эрэлд гүн ухаан, шашны асуудлуудад хариу өгөхийг оролддог, тиймээс ч бусад ард түмнүүдийн түүх соёлыг сонирхон судалдаг. Чингэснээр та өөрийгөө “хүн төрөлхтөн” хэмээх нэгэн том зүйлийн нэгээхэн хэсэг гэдгээ ухамсарладаг. Та бодит нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэхийн тулд ул суурьтай ханддаг. Санаснаа ажил хэрэг болгохын өмнө бүгдийг цэгнэж үздэг боловч заримдаа гэнэтийн шийдвэр гаргадаг тул таны үйлдлийг урьдчилан таамаглахын аргагүй. Шинэ танилуудад дасах, эсвэл зөн билэг тань зөв шийдэл зааж өгөх хүртэл зарим үед тодорхой хугацаа шаардагддаг. Харин шийдвэр гаргасныхаа дараа та аль нэг тал руу нь үсчихгүй, санасандаа хүрэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчилдаг. Таны бүтээж туурвих гэсэн эрмэлзэл, нэр алдар байр сууринд хүрэх гэсэн хүсэлтэй хосолдог. Та хөдөлмөрч хүн тул тавьсан зорилгодоо хүрэх хялбар арга замуудыг олж чаддаг. Та харьцангуй биеэ даасан хүн тул өөрийн хариуцлагыг хэн нэгэнд үүрүүлэхийг боддоггүй. Танаас үе үе зохион байгуулагчийн гялалзсан авьяастай цухалздаг. Ер бусын зохион байгуулах авьяас чадвар болон давтагдашгүй өнгө төрх тань хийж байгаа юм бүхэнд тань тусгалаа олдог. Танд гутарч гуних хэрэгцээ шаардлага байхгүй. Та төрөлхийн бусдыг татах авьяастай тул шүтэн бишрэгчдээр үргэлж хүрээлүүлж байдаг. Хүмүүсийн хоорондын харьцаанд үг яриа маш чухал нөлөөтэйг та мэддэг. Та бусадтай нягт нямбай харьцаж, нэг ч үгийг бодлогогүй хэлэхгүй.

Дутагдал:

Заримдаа та хэт удаан болж, юуг ч хийхгүй цагийг өнгөрөөдөг. Таны энэ идэвхгүй байдал нь ирээдүйгээс, өөрчлөлтөөс буюу үл мэдэх зүйлээс айх айдастай холбоотой. Та ажлын байраа солихгүйн тулд, эсвэл шинэ танилтай болохоос зайлсхийж үйл ажиллагааныхаа хүрээг ухамсартайгаар хязгаарладаг. Гэтэл хувь тавилангаа эсэргүүцсэнээр шинэ чухал боломжуудыг алдаж болно гэдгийг анхаар. Заримдаа та өөрийн буруу төсөөлөлд автаж урагшлахаа больдог талтай. Энэ хандлага тань олон чухал санааг хэрэгжихэд саад болж, цаасан дээрх төлөвлөгөө болгодог. Санаснаа ажил хэрэг болгохтой холбоотой шийдвэр гаргахдаа та эргэлзэж байвал аль болох л хойш нь татаж, цаг хугацаа алддаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам эрүүл саруул ухаан айдсыг даван гарч та мөрөөдлөө биелүүлдэг. Заримдаа та таагүй зүйлийг санаатайгаар үл анзаарч иймэрхүү маягаар асуудлыг шийдвэрлэж болно гэж үздэг. Гэтэл өнөөдөр үүсэж буй асуудлыг шийдвэрлэлгүйгээр маргааш хүндрэлээс зайлсхийж чадна гэдэгтээ итгэлтэй байх боломжгүй юм. Тиймээс хүнд нөхцөл байдал үүсвэл та зөв шийдлийг заавал зааж өгдөг оюун ухаан, зөн билэгтээ найдах хэрэгтэй. Заримдаа та өөрийгөө бодит амьдралаас таслагдсаныг мэдэрдэг ба энэ нь таны хувьд мөрөөдлийн ертөнцдөө амьдрах нь илүү сайхан санагддагтай холбоотой. Иймэрхүү хандлага нь “мөрөөдлийн ертөнцөөсөө” ангижирч чадахаа байж, оюун ухамсраа хиймлээр идэвхжүүлэн архи, тамхи, хар тамхинд ороход хүргэж болох юм. Гэтэл иймэрхүү зуршил нь таны сэтгэлийг амирлуулах бус, харин ч улам дарамтлан хүнд байдалд оруулна. Хэрвээ та ийм нөхцөл байдалд орсон бол мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Та хүмүүстэй харьцахдаа хэт шулуун хандаж болдоггүй үг хэлэх нь бий. Таны ингэж хэлсэн үгс нь зөн билгээс урган гарсан тул ихэнхдээ үнэн байдаг ч хүмүүсийн хариу реакцыг урьдчилан тодорхойлох аргагүй юм. Тиймээс та үг болгоноо бодож ярилцагчаа хэн ч байлаа гэсэн хүндэтгэн хандаж сурах нь чухал. Ямар нэгэн ажилд их автсан  үедээ та бусадтай харьцангаа больдог.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Танд хувь тавилан ээлтэй ханддаг болохоор та үүнийг мэдэрдэг. Хүнд хэцүү үед ч таатай өөрчлөлтүүд гарвал түүнийг хувь тавилангийн бэлэг гэж хүлээж авч сурах нь чухал. Та нийтэч хүн болохоор бусадтай харьцах харьцаа тань таны зан аалийн тусгал болдог. Цорын ганц хүнийг сонгоод тэр танд аз жаргалыг дангаараа өгч  чадахгүй. Тиймээс та олонтой найзархаг харьцаатай байх ба амраг тань үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Та оюуны өндөр хөгжилтэй, боловсролтой, амьдралын туршлагатай хүмүүст татагддаг. Тиймээс таны сонгосон хүн утга зохиол, урлаг, улс төрийн хүрээний хүн байвал гайхах явдалгүй. Таны ашиг сонирхол оюунлаг шинжтэй тул та тэднээс физилиогийн төдийгүй сэтгэл зүйн ханамж таашаалыг хүсэж байдаг. Таны зан аашны нэгэн онцлог шинж нь гэвэл та хувийн харьцаанаас ч ашиг хонжоо олохыг хичээдэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, амраг тань ухаалаг, боловсролтой байгаад зогсохгүй таны өмсөх зүүх, идэж уухад ч анхаарал тавьж байх ёстой гэсэн үг. Гэхдээ энэ нь таны өөрийн гэсэн үзэл бодолгүйн гэрч биш юм. Харин ч та зөрүүд дураараа байдаг төдийгүй үргэлж өөрийнхөө зөв гэж боддог. Таны хувийн харьцаа холбоонд ч зөн билэг чухал үүрэгтэй. Янаг амрагийн харьцаанд та хэт их даруу зан гаргаад байдаггүй, сэтгэл хөдлөл, бодол санаагаа ил тод илэрхийлдэг. Та орон дотроо элдэв “туршилт” хийх дуртай ба амрагт тань энэ нь таалагддаг. Гэхдээ сэтгэл хөдлөлдөө бус, ухаандаа захирагддаг тань таны сексийн уран сэтгэмжийг хязгаарлаж байдаг.

Гадаад төрх:

Цэвэр булбарай арьс, том нүд, жижигхэн хамар, өтгөн хөмсөг, өндөр шанаа бол таны онцлог шинж. Та дундаж өндөртэй, гуалиг бие хаатай.

Эрүүл мэнд:

Дархлаа султай тул дотоод эрхтний өвчинд нэрвэгдэх магадлалтай. Хоолой, бамбай булчирхай үе үе өрөвсөж өвддөг.

Ажил мэргэжил, албан тушаал:

Олон нийтийн харилцааны салбар, маркетинг, худалдаа, реклам зар сурталчилгаа, аялал жуулчлал, компьютерын технологи харилцаа холбооны салбарт азаа соривол алдахгүй. Сэтгүүлч, судлаач, дуучин, жүжигчин, урлаг уран сайхны мэргэжлүүд тохиромжтой. Мөн орчуулагч, нябо, хэл шинжээч, удирдлагын ажил албан ч муугүй үр дүнтэй.

  • ЗочинFebruary 10, 2012

    yaaaag taarch bn shuu

  • ЗочинMay 23, 2012

    тийм байна,таарч байна шүү

  • ЗочинOctober 4, 2012

    gadaad turh n shaal hudlaa um bn :D tunees busad n taarch bn

  • ЗочинOctober 4, 2012

    gadaad turh n shaal hudlaa um bn :D tunees busad n taarch bn

  • ЗочинJuly 15, 2013

    ЭЭ хайрхан минь ямар худлаа ярьдаг хүүхэд вэ.

Бусад