Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 23-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

23/5 тооны нөлөөгөөр та баялаг уран сэтгэмжтэй, мөрөөдлөө ажил хэрэг болгох халуун эрмэлзэлтэй. Хэдийгээр та мөрөөдөмтгий хандлагатай боловч эмх цэгцтэй, эрч хүчтэй, тавьсан зорилгоо хэрэгжүүлэх прагтик чадвартай. Баялаг төсөөлөлтэй болохоор их мөрөөддөг, чингэснээр амьдралд сонирхолтой содон өнгө аяс нэмж байдаг. заримдаа хүмүүс таныг их мөрөөдөмтгий атлаа практик асуудлыг хялбархан хэрэгжүүлснийг хараад их гайхдаг. Гэвч энд гайхаад байх зүйл үгүй. Та аливааг дэндүү тодорхой, бодитоор төсөөлдөг тул төсөөлөл тань бодит зүйл болн хувирдаг. Та заримдаа бодит зүйлийг хүсэл мөрөөдөлтэйгээ хутгадаг. Тиймээс хүсэл мөрөөдлөө, зүүд зөнгөө тэмдэглэж байх хэрэгтэй. Чингэвэл та өөрийгөө илүү сайн мэддэг болно. Танд үзмэрчийн билиг буй тул зүүд тань зөнтэй төдийгүй ирээдүйн тухай чухал мэдээллийг агуулж байдаг. таны зүүд дэндүү бодитой байдаг. Тиймээс та өөрийн эрхгүй ид шид, далд ертөнцийг сонирхож эхэлдэг. Амьдралын аливаа асуудлыг шийдвэрлэхэд танд зөн билиг тус болдог. Та заримдаа хэт шулуухан, илэн далангүй, нээлттэй зангаараа бусдыг айлгадаг, хүмүүс таны өмнө юуг ч нууж чадахгүй нь гэж боддог. Тиймээс танд “тийм” гэж хариулсан хүмүүсийн ихэнх нь худлаа хэлдэг. Та үргэлж мишээж инээж явдаг тул таны хөөр баясал бусдад ч бас дамждаг. Заримдаа идэвхгүй , бодлогошронгуй болдгийг эс тооцвол та сайхан сэтгэлтэй, тусч хүн. Танаас сэтгэлийн халуун дулаан илч дандаа ялгарч байдаг. та маш мэдрэмтгий агаад үүнийгээ ойр дотны хүмүүсээсээ нуудаггүй. Тиймээс дотны хүмүүс тань таны сэтгэл санаа болон ажил төрлийн байдлыг байнга мэдэж байдаг. Таны төрөлхийн дур булаам чанарт татагддаггүй хүн үгүй. Та аялах дуртай ба энэ нь таны шинэ мэдрэмж хайж байдагтай холбоотой. Заримдаа та амьдралыг таатай адал явдал гэж хүлээж авахаа  байж төв шулуунаар ханддаг. Таны бүтээлч ур авьяас аз завшааныг татаж, амжилтанд хүрэхэд тань тусалдаг. Спортын бүхий л төрөл тохиромжтой.

Дутагдал:

Заримдаа та хэт хэнэггүй болж, үүрэг хариуцлагаа ч үл тоомсорлодог ба бодит байдлыг эгцлэн харахыг хүсдэггүй. Эцэг эхийн үүргээ ч ийн умартах нь буй. Энэ үедээ та нэгэн хэвийн амьдралын урсгалаас мултран гарахыг, өөрчлөлт хувьслыг хүсдэг. Та хариуцлагыг бусдын нуруунд л үүрүүлэхийг боддог ба бусдын хайр энэрлийг таны төлөө хийж байгаа сайн үйлээр нь хэмждэг. Тиймээс таны найз нөхөд, садан төрөл дотор таны энэ байдлыг эсэргүүцэн танаас залхаж зугтаах хүн цөөн бус. Та ойр дотны хүмүүсээ өөрөөсөө хөндийрүүлэхийг хүсэхгүй бол үүрэг хариуцлагагүй болдог. Чингэснээр та өөрөө таагүй байдалд олонтаа орно. 23/5 тооны үелзлийн хүчээр та хурц ухаан, баялаг сэтгэлтэй төржээ. Гэтэл эдгээр чанар нь таны муу бодол төсөөлөл бусад хүнийхийг бодвол илүү хурднаар биежих боломжийг олгоно. Тиймээс та өөрийн бодол санаа, хүсэл мөрөөдлийг байнга хянаж хязгаарлаж байх ёстой. Та мөрөөдлийнхөө ертөнцөд амьдардаг болохоор өөртэйгээ адил хүмүүстэй таарч болох юм. Гэвч бодит ертөнцөөс хэт ангид байх нь тэдэнд төдий л таалагддаггүй болов уу. Заримдаа амьдрал танд дэндүү гунигтай санагддаг. Тиймээс та бодит байдлыг чимж худлаа ярьж эхэлдэг. Гэтэл бусдыг өөрөөсөө тэнэг гэж үзэх хэрэггүй, эс бөгөөс та илчлэгдэн нэр төрөө алдахад хүрнэ. Заримдаа та хариуцлага хүлээхээс татгалзан хүмүүсээс зугтдаг. Мөн боломж бололцоогоо хэтрүүлэн үнэлэх нь бий. Чингэхдээ чадахгүй зүйлийг амлаад дараа нь аргагүй байдалд орохоороо зугтдаг. Гэтэл худлаа хэлэх нь хэрэг болж байгаагүй гэдгийг бүү мартаарай.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Сонгосон хүн тань тантай адил мөрөөдөгч байх магадлалтай. Та өөртэйгээ адил сэтгэдэг хүнийг олтлоо хайгуулаа үргэлжлүүлнэ. Та хувийн асуудлаа найз нөхөдтэйгээ ярилцаж зөвлөх дуртай, тэгсэн атлаа урт удаан хугацаанд хамт амьдрах гэж буй хүн тань энэ эрхийг эдэлдэггүй. Танд сээтгэнэх, хайр дурлалын холбооны өрнөл хэсэг нь их таалагддаг. Тиймээс та хэсэг хугацаанд зугаа цэнгэл хөөсөн хүнтэй дотносож магад. Та амьдралд хориотой зүйлийг ч нэг бус удаа үзэхээс буцахгүй. Тиймээс таны амраг танаас гарах санамсаргүй үйлдлүүдэд сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байх ёстой. Та амрагтаа хайртай гэдгээ илэн далангүй бусдад харуулах дуртай. Гэхдээ та заримдаа хэт мэдрэмтгий болж, энэ нь хэрүүл маргааны эх үндэс болдог. Тиймээс таны хажууд таныг ойлгодог, танаас гарах элдэв авирыг тэсвэрлэж чаддаг хүн л хэрэгтэй. Таны нарийн мэдрэмж материаллаг тэтгэлгийг, тэр дундаа бэлэг сэлт, мөнгө, цэцэг жимс зэргийг шаарддаг. Энэ нөхцөлд амраг тань мөнгө гаргадаг байх ёстой. Танд боловсролтой, ухаалаг сонирхолтой яриа хөөрөөтэй хүмүүс таалагддаг. Орон дотроо бол та гал халуун уран сэтгэмжтэй, чөлөөтэй.

Гадаад төрх:

мөрөөдөмтгий нүд, жижиг онгорхой хамар, бүднэтэй нүүр махлагдуу бие бялдар. Энэ бүхэн таныг онцлох шинжүүд юм. Урт сайхан хөлтэй.

Эрүүл мэнд:

Хоолой, бамбай булчирхай эмзэг, багтраа, арьсны харшилд өртөмхий. Өвчин нь сэтгэл зүйн эх үүсвэртэй байх нь элбэг.

Ажил мэргэжил, албан тушаал:

Мөрдөгч, тагнуул, олон нийтийн харилцаа холбооны ажилтан зэрэг мэргэжлийг сонгодог. Зарим тань сайн өмгөөлөгч, санхүүч, худалдагч, аялал жуулчлалын буюу зар сурталчилгааны менежер, компьютер хангамжийн мэргэжилтэн болдог. Та нарын ихэнх нь нийгмийн дээд хүрээнд хамаардаг тул юу ч хийлгүй цаг нөхцөөх нь бий. Зохиолч, жүжигчин, шоумен, телевизийн хөтлөгч, сэтгүүлч, найруулагч зэрэг мэргэжлүүдийг сонгох боломжтой.

  • ЗочинOctober 9, 2012

    bayarlalaa uneheer unen yumaa

  • ЗочинJanuary 1, 2013

    Unen bn gaihaltai l yum.

  • ЗочинNovember 17, 2013

    er n heldeg ym bn shyy

Бусад