Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 2-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Хоёрын тооны нөлөөллөөр та аливаад  хэмжээ хязгаартай ханддаг, бусадтай байнга харьцах нь таны зайлшгүй хэрэгцээ болдог. Та хэн тааралдсан хүнд өөрийн амьдрал, сэтгэл санааны байдал, мэдрэмж, эрүүл мэндийнхээ тухай илэн далангүй ярьдаг. Ийм нээлттэй, илэн далангүй хандлага нь бусад хүнийг ч танд илэн далангүй хандаж, зовлонгоо хуваалцахад хүргэдэг ба итгэл дээр үндэслэсэн иймэрхүү харьцаа нь таны амьдралын нэгэн чухал хэсэг болно. Танд бусад хүнийг “мэдрэх” гоц чадвар байж ч болзошгүй юм. Та хүнтэй нэг уулзаад л хэнд нь итгэлтэй, хэн нь найдваргүйг ялгаж салгаж чаддаг. Гэхдээ зарим тохиолдолд та бодит зүйлийг олж харахыг хүсэлгүй, өөрийн харахыг хүсч хүлээж байсан зүйлийг л олж харах нь бий. Энэ нь бусдыг дүгнэхдээ гаргадаг таны нэг алдаа юм. Хэт мэдрэмтгий чанар нь таны амьдралд ихээхэн хэрэг болдог. Та бусдын оронд өөрийгөө тавьж үзээд, тухайн хүнд ямар байгааг болон юуг мэдэрч болохыг маш гярхай анзаарч чаддаг. Гярхай мэдрэмж, дипломатч хандлага нь таны зан чанарын салшгүй нэгэн хэсэг мөн. Та хүмүүсийн хоорондын харьцааг зохицуулах авьяастай тул заримдаа зуучлагчийн үүргийг гүйцэтгэнэ. Бусадтай эвтэй найртай байхыг хичээх нь таныг тодорхойлдог гол онцлог юм. Та амьдралыг байгаагаар нь хүлээж авдаг ба хүмүүс ч таны нөхөрсөг, дотно байдлыг шууд мэдэрнэ. Та хэрүүл маргаанаас зайлсхийж явдаг, аливаа асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх нь юу юунаас чухал гэж үздэг. Та өөрийн үзэл бодлын зөв болохыг хамгаалахдаа ч дуугаа өндөрсгөж, бусдыг зандардаггүй. Та шинэлэг санал санаачилгыг хүлээж авахдаа сайн. Тэгсэн атлаа сонссон зүйлийнхээ үнэн худлыг шалгах гэж санаа тавьдаггүй зантай. Та энэрэнгүй, өгөөмөр сэтгэл гаргаж чаддаг, чингэснээр хэзээ ч муу юм болохгүй гэдэгт бүрэн итгэдэг. Та “авах өгөх”-ийн ухааныг сайтар эзэмшсэн хүн юм.

Дутагдал:

Та маш эмзэг, бусдын болгоомжгүй хэлсэн үг яриа таны амар амгалан байдлыг хялбархан алдагдуулна. Заримдаа энэхүү эмзэглэл нь уран сэтгэмжийн үр байх нь бий. Өөрөөр хэлбэл, та бусдын бодоогүй зүйлийг намайг ингэж бодож байгаа байх хэмээн төсөөлж шаналж явдаг гэсэн үг. Үе үе та сэтгэл санааны хөөрөл, эсвэл бухимдалд автдаг ба энэ үед танаас хол байсан нь дээр. Ер нь та орчны уур амьсгал, нөлөөнд амархан автдаг. Сэтгэл санааны хямралд автсан үедээ та энергийн их дутагдлыг мэдэрдэг ба энэ үед бусдыг залхаамаар ааш авир гаргана. Заримдаа хэн нэгний нууц руу нэвтрэхээр эрээ цээргүй зүтгэдэг атлаа заримдаа бусдад байтугай өөртөө ч туслаж чадахгүй хямрах нь элбэг. Та жижиг сажиг зүйлд хэт их ач холбогдол өгдөг, бүтэлгүйтэхээрээ сэтгэлээр унадаг. Хэрвээ та энергийн дутагдалд орохгүй байхыг хүсвэл олон цагаар дэмий ярихаас татгалзаж байх. Хоёрын тооны нөлөөгөөр та хоёрдмол шинжтэй тул танд амьдралын байр сууриа тодорхойлоход ч амаргүй байх болно. Зөв сонголт хийж чадахгүй байгаа үедээ шийдвэрлэх гэж байгаа асуудлаа бусдын нуруунд үүрүүлэхийг бодно. Бусдын анхаарлыг татахын тулд та бусад хүнд нөлөөлөх чадвараа ашиглан, тэднийг удирдана. Энэ тохиолдолд таны ашиг сонирхолд нийцээгүй санал, үзэл бодол бусдаас гарвал та хүлээн зөвшөөрөхгүй. Та дэндүү эмзэг, өөрийгөө байнга хянадаг зангаа дарж сурах нь чухал.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та бүхэл амьдралынхаа турш “алтан дундаж”-ийг хайх ба олонтаа туршиж, алдаж үзсэний эцэст тохирох зүйлээ олж авна. Эсрэг хүйсийн хүнтэй харьцахад дотоод ертөнц тань бүрэн нээгдэж, урьд нь алдаа дутагдалд тооцдог байсан зан чанарууд тань өөр зүйл болохыг мэдэрнэ. Та амрагтаа хэдий чинээ их итгэж, дотно харьцана хамтын амьдрал тань төдий чинээ их аз жаргалтай байх болно. Та зөвхөн өөрийгөө төдийгүй ханиа, үр хүүхдээ ч өөр шигээ бодож халамжилдаг. Та амрагийн харьцаа холбоогоо бүрэн ойлголцол, харилцан хүндлэл дээр тогтоохыг эрмэлздэг ба амраг тань энэ эрмэлзлийг хүндэтгэнэ. Заримдаа та амрагтаа хэт өндөр шаардлага тавьж ядраах нь бий. Энэ нь таны түрүү түрүүчийн хайр дурлалын үлдэц байж болох юм. Та хайртайгаа сонгохдоо адил үзэл бодолтой, санасан бодсоноо шууд хэлчихдэг, тантай хамт байхдаа таашаал авдаг тийм хүнийг олвол зохино. Гэхдээ 2-ын тооныхон маш удаан хугацаагаар өөртөө тохирох хүнийг хайх нь ч бий. Хэрвээ та хайж явсан “цорын ганцаа” олчихвол түүнийгээ алдчихвий ухаарч чадвал амьдрал тань аз жаргалаар дүүрэн байх болно. Сексийн харьцаанд танд удаан оршил хэрэгтэй байдаг, учир нь ингэсний хүчинд та далд айдас, өөртөө итгэлгүй байдал, эргэлзээнээс салж, таашаал эдэлж чаддаг.

Гадаад төрх:

Та цайвар өнгийн арьстай, жижгэвтэр боловч гоё хэлбэртэй хамартай, бөөрөнхий гялалзсан нүдтэй. Онцлог шинж нь тань дугуй царай байна.

Эрүүл мэнд:

Бодисын болон дайврын солилцооны хямрал, нойргүйтэх, бронхит, багтраа өвчин, экзем, харшил тусах магадлалтай.

Ажил мэргэжил, албн тушаал:

Танд оношилгооны эмч, эсвэл анагаагч болох авьяас бий. Та хүмүүсийн яриаг сонсож, дүгнэлт гаргах дуртай. Ер нь хүмүүстэй харьцах шаардлага бүхий ажил мэргэжил тохиромжтой. Нийгмийн халамжийн ажилтан, эмч, сувилагч, шашны зүтгэлтэн болох боломжтой. Мөн үл хөдлөх хөрөнгийн агент, нарийн бичгийн дарга, худалдааны ажилтан байх боломжтой. Зарим тань дипломат алба, өмгөөлөл, зуучлалын салбарыг сонгоно.    

  • ЗочинFebruary 9, 2012

    энэ зурхай надтай лав яг таарч байна. ингэж таардаг зурхай бас байдаг юм байжээ. бүр сэтгэл хөдөлчихлөө. like

  • ЗочинMarch 3, 2013

    yg unen bn

  • ЗочинNovember 18, 2013

    taarch bn shuu

Бусад