Ерөнхий хандлага:
Дээрх нийлэмжийн нөлөөгөөр та ямар ч нөхцөл байдалд дасан зохицож чаддаг, мөн аюулгүй, амар амгалан байдлаа юу юунаас илүү эрхэмлэдэг. Өөрөөр хэлбэл, та дотоод сэтгэлдээ өөрийн хамгаалагдсан гэдгийг мэдэрч байх ёстой. Тэгж чадвал та ажлаас халагдлаа ч гуньж гутрахгүй дараагийн ажлаа хайна. Өөрөөр хэлбэл, та илүү дутуу сэтгэлийн хөдөлгөөн, зовнилоос өөрийгөө хамгаалдаг. Өдөр тутмын нэгэн хэвийн амьдрал таныг дарамтанд оруулдаг. Харин өөрчлөлт болгон ирээдүйд итгэх итгэл, шинэ хүсэл мөрөөдлийг өгч таны дасан зохицох авьяасыг идэвхжүүлдэг. Заримдаа амьдрал таны хувьд залгуулан үргэлжлэх өөрчлөлтийн цуглуулга болон хувирдаг тул та шинэ шинэ асуудлыг байнга шийдэх шаардлага үүсдэг. Гэхдээ та амарч ядаргаагаа тайлах, нөхцөл байдлын улмаас гутрахгүй байх чадвартай. Аливаа бэрхшээл хүндрэлийг давах нь тодорхой түвшинд танд таалагддаг. Тиймээс хувь тавилангийн ээлжит дуудлагыг бэлэн байдалтай угтдаг. Нөхцөл байдлыг өөрчлөх боломж олгогч аз сорьсон аливаа нөхцөл байдал танд таалагддаг. Ингэснээр та нэгэн хэвийн уйтгарт нөхцөл байдлаас салахыг хичээдэг.
Гэхдээ та бол бүхнээ алдчихаар хөөрүү хүн биш болохоор аз сорихдоо ч прагматик чанараа алддаггүй. 13/4 нийлэмжийн нөлөө нь таныг өөрийгөө илэрхийлэх шинэ шинэ арга замуудыг байнга эрж хайхад хүргэдэг ба та өмнөө шинэ шинэ зорилгыг тавьсаар байдаг. Төрөлхийн манлайлагч чанар тань аз сорьсон үйл явдалд оролцоход хүргэдэг тул та араасаа олныг дагуулдаг. Шинэ боломж бололцоог та өөрчлөлт шинэчлэлт гэж хүлээж авдаг, харин өөрчлөлт болгон өсөлтийг, өсөлт болгон амьдралын үнэт зүйлсийн үнэлэмж, танин мэдэхүйн үйл явцтай холбогддог. Та ямар ч үүрэг хариуцлагыг аймшиггүй хүлээн авдаг, учир нь үүрэг хүлээх нь танд амьдралын ритмийг шинээр мэдрэхэд тусалдаг. Та хэзээ ч зүгээр суудаггүй хүн. Заримдаа морь мал мэт ажлын төлөө зүтгэдэг ба чингэж амьдралыг бүрэн дүүрэн мэдэрдэг. Зорилгодоо хүрэхийн тулд амьдралынхаа бүхий л нөөц бололцоо, эрч хүчийг дайчилдаг. Та хэдийгээр хатуу чанга хүн боловч хөгжилтэй алиа зантай тул бусад хүн танд татагддаг. Та ямар ч хүмүүсийн дунд орсон гэртээ байгаа мэт байж чаддаг, бусадтай харьцах нь таны амин чухал хэрэгцээ. Та шашин, оюунлаг гүн ухааныг илүү сонирхдог. Гэлээ ч гэсэн та бол жинхэнэ материалист үзэлтэн. Гэр орон тань хүчээ сэргээх, амар тайван амрах гол орчин болдог. Та зочдоо хэрхэн юугаар дайлахаа мэддэг.
Дутагдал:
Үе үе та өөртөө итгэж чадахаа больдог төдийгүй ямар ч хамгаалалтгүй болсон мэт санагдах үедээ идэвхтэй ажиллаж эхэлдэг. Эсвэл та гэрийнхээ мухарт шигдэж, гялалзсан боломжуудыг алддаг. Ийм үедээ биеэ сайтар хянаж, өчүүхэн жижиг ч бай зүйлийг хийж эхлэх нь чухал. Тэгж чадвал алхам алхмаар сэргэж, дахиад өөртөө итгэлтэй болно. Та өөрөө өөртэйгээ зөрчилдөх нь цөөн бус. Та аливааг өөрчлөхөөс зайлсхийх тусам юмс таны санасны эсрэг байх болно. Хувь тавилан танд амаргүй амьдралыг заяаж болно. Гэхдээ амьдралд тань учрах ихэнх хүндрэл бэрхшээл хэт их сэтгэлийн хөдөлгөөнөөс үүдэх ба асуудлыг шийдэхэд төдийлөн анхаараагүйгээс үүддэг. Хэрвээ та амьдралыг өөдрөгөөр харвал ямар ч хэцүү нөхцөл байдлаас ашиг хонжоо олох боломжийг мэдэрнэ. Хэдийгээр та тооцоотой сэргэлэн нэгэн боловч үүдээд буй нөхцөл байдлын ашиг хонжоог зөв дүгнэн цэгнэж чадахгүй байх тийм нөхцөл байдал үүсдэг. Тиймээс та илүү хариуцлагатай байж, хүндрэл бэрхшээлийг үүсэхээс өмнө урьдчилан сэргийлж сурах нь чухал. Заримдаа та хэт туйлширдаг тул “бүгдийг, эсвэл юуг ч авахгүй” гэсэн байр суурь баримталдаг. Та аливаад дундаж байр сууринаас хандаж чадахгүй, сайн муугийн хоёр туйлд хуваан авч үздэг. Заримдаа таны аз сорих дуртай зан чанар ойр дотны хүмүүст тань заналхийлэл үүсгэдэг. Тэд танаас болж хохирдог, эсвэл айдас түгшүүртэй тулгарч байдаг. Заримдаа та өөртөө шүүмжлэлтэй хандаж, архи дарс, найз нөхөд, янаг амрагийн харьцаа, амттан, ажлын хэнээ зэрэг нь хэмжээнээс хэтэрч байна гэж үзээд санваартан мэт амьдрахыг хүсдэг. Гэтэл амьдралыг байгаагаар нь хүлээн авах шиг сайхан зүйл юу байна. Та туйлшрах хандлагаасаа салж чадвал сэтгэл санаа тань амарлингуй болно. Заримдаа та өөнтөгч зан гаргаж, хэрүүл маргааны үндэс суурийг тавьдаг. Харин хүмүүст таны энэ чанар таалагдахгүй тул аливаад уян хатан байж бусдыг сонсож, бусдын санаа бодлыг хүндэтгэж сурах нь чухал.
Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Энэ тооны хүмүүс урт удаан хугацаанд үргэлжлэн, тогтвортой харьцаа холбоог эрхэмлэдэг. Та шийдэмгий тууштай нэгэн болохоор хэрвээ өөрийн гэсэн “цорын ганц түүнийгээ” олсон бол түүнээ дэргэдээ тогтоохын тулд чадах бүхнээ хийнэ. Та эелдэг зөөлөн, халамжтай хүн тул санаа бодлоо ил тод илэрхийлдэг, эелдэг зөөлөн хүнийг хайж байдаг. тэгэхдээ та амрагийнхаа хандлагыг үг яриагаар нь бус, үйлдлээр нь тодорхойлж мэддэг. Мөн түүнчлэн амрагийн тань халаасанд хэдэг төгрөг байгааг мэдэх нь танд чухал байдаг. Өөрөөр хэлбэл тэр таныг тэжээж чадна гэсэн нөхцөлд та түүнтэй амьдрахад бэлэн. Хэрвээ та эцэггүй хүүхдүүдтэй бол амрагтаа зөвхөн өөрийгөө төдийгүй мөн хүүхдүүдээ тэжээж халамжлах үүргийг ч давхар хүлээлгэнэ. Таны хувьд хайр дурлал гэхээс илүү мөнгө санхүүгийн баталгаат байдал, тогтвортой харьцаа нь чухал юм. Янаг амрагийн аливаа асуудалд та биеэ хянаж ханддаг болохоор амрагтаа тэр бүр сэтгэлээ нээдэггүй. Харин амрагтайгаа танилцаад багагүй хугацаа өнгөрсний дараа түүнтэй илэн далангүй харьцаанд шилждэг. Та аливаа хүндрэл бэрхшээлээс айдаггүй. Харин ч улам өдөөгддөг. Тухайлбал, хайртай хүнтэйгээ гэрлэх боломжгүйг мэдвэл түүнийг өөрийн болгохын тулд бүхий л арга чаргыг хэрэглэнэ. Сексийн харьцаа ч найдвартай, тогтвортой гэсэн шалгуурыг давсны дараа сая бүрэн дүүрэн хэрэгждэг.
Гадаад төрх:
Дунд зэргийн нуруутай, боровтор царайтай. Дугуйвтар хөмсөгтэй, нарийн урт нүдтэй, махлаг богино хөлтэй. Онцлох шинж нь урт өтгөн сормуус.
Эрүүл мэнд:
Анзааргагүйн улмаас бэртэж гэмтэх магадлал өндөр мөн ходоод, хоол боловсруулах болон ялгаруулах системийн үйл ажиллагаа доголдох, цусны даралт ихсэх хандлагатай.
Ажил мэргэжил, албан тушаал:
Өөрчлөлт шинэчлэлтийг мэдэрч, санаачлагатай, идэвхтэй ажиллахыг шаарддаг бүхий л мэргэжлүүд тохирно. Тухайлбал эдийн засгийн хөрөнгө оруулалтын салбар. Мөн улс төрч, сэтгүүлч, нийгмийн ажилтан, байгаль хамгаалагч болсон ч болно. Найруулагч, олон нийтийн байгууллагын удирдагч, зохион байгуулагч зэрэг ажил мэргэжлүүд танд нэн тохиромжтой. Та аль болох хүнд хэцүү, аз сорьсон ажил мэргэжлийг сонгон авдаг.
ЗочинJune 26, 2012
Uneheer unen bna
ЗочинOctober 14, 2012
Gadaad torh ni shaal hudlaa
ЗочинOctober 27, 2012
гадаад төрх худлаа, бас халамжтай гэдэг нь ч худлаа олон хүнтэй сээтэгнэх дуртай
ЗочинFebruary 22, 2013
бараг ихэнх нь үнэн байна