Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 25-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Та маш тэвчээртэй, өөрийн “би”-г илэрхийлэн харуулахыг зорьдог хүн. Та бодол санаагаа дүрслэл сайтай, ойлгомжтой илэрхийлж чаддаг. Өөрийн дуу хоолойны өнгөнөөс таашаал авдаг. Та шүлэг зохиол бичиж, эсвэл Интернетэд захидал уриалга байрлуулж өөрийгөө илэрхийлдэг ба чингэхдээ хэн нэгэнтэй чалчих боломжийг огт алддаггүй. Өөрөөр хэлбэл, бусадтай харьцах нь таны өөрийгөө илэрхийлэх боломжийн нэгд тооцогддог. Та сэтгэлийн хөдөлгөөнтэй, мэдрэмтгий нэгэн тул бусадтай сэтгэл доторхоо уудлан ярилцах дуртай. Заримдаа таны мэдрэмтгий зангаас бусад хождог. Ажил дээр аливаа асуудал үүсэхээс өмнө ч та түүнээс гарч болох үр дагавар, шийдвэрлэх арга замыг мэдсэн байдаг. Та бусдыг тэвчээртэй сонсож чаддаг ба та танд хандсан хүнд хэрхэн туслахаа мэддэг. Та төрөлхийн зөн билгээ сонсож сурсан тул түүнээсээ ашиг гаргаж чаддаг. Мөн та логик сэтгэлгээ сайтай, гүйлгээ ухаантай тул хүмүүстэй эвтэйхэн харьцдаг. Ямар ч нөхцөл байдлыг бүхэлд нь зөв дүгнэж, бодитой шийдвэрийг богино хугацаанд гаргахад тус болдог. Та энд ч дотоод дуу хоолой, зөн билгээ сонсдог. Та аливаад шийдвэр гаргахдаа эерэг болон сөрөг талуудыг нь нарийн цэгнэж үзээд нэгэнт шийдсэн бол түүнээсээ хэзээ ч ухрахгүй. Та өөртөө байнга дүн шинжилгээ хийж байдаг ба чингэснээр сэтгэл тайван байх боломжийг олж авдаг. Баялаг сэтгэлгээ болон практик дүн шинжилгээ хийх чадвар хослохоороо санаснаа ажил хэрэг болгох нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Зорьсондоо хүрэхэд тань бусадтай хамтран ажиллах чадвар танд их тусалдаг. Бүх юм хүссэнээр биелэхэд хөндлөнгийн ид шидийн хүчний нөлөө байсан мэт санагдана. Та тэвчээртэй, амьдралын урсгалд бүрэн дүүрэн итгэдэг. Хүссэнээ авч чадахгүй болмогцоо амьдрал танд хэрэгцээтэй бүхнийг өгсөх гэж боддог. Та эрч хүчтэй, санаачлагатай тул бүхий л боломжийг дээд зэргээр ашигладаг. Та шинэ хүмүүстэй танилцах, зугаацаж цэнгэх, тоглож наадах дуртай, чингэхдээ шинэ мэдрэмжийг шунахайрах шингээж авдаг. Аливаа шинэчлэлд хэзээ ч бэлэн байдаг.  Танд явган болон дугуйн аялал, тэшүүрээр гулгах нь сайн нөлөөтэй.

Дутагдал:

Та эсрэг тэсрэг зантай. Нэг талаас амар тайван байхыг хичээдэг бол нөгөөтээгүүр олны анхаарлын төвд байхыг эрмэлздэг. Заримдаа та юуг хүсээд байгаагаа мэддэггүй, учир нь таны сэтгэл ухаан хоёр зөрчилддөг. Заримдаа таны ойлгомжгүй занд хүмүүс дургүйцдэг, учир нь таны юу хүсээд байгааг ойлгодоггүй. Яваандаа амьдрал бүгдийг нь байр байранд нь оруулдаг. Та иймэрхүү хоёрдмол байдлаас ангижрахыг хүсвэл өдөр бүр бясалгал хийж, тулах цэгцтэй болохыг эрмэлз. Таны дотоод “би” амьдралыг тань тодотгож, ямар үйлдэл хийх хэрэгтэйг зааж өгнө. Заримдаа та шийдмэг бус байдаг болохоор өөрийн сэтгэл мэдрэмжийг ч ойлгож чадахгүй. Та найз нөхөд амрагаа байнга сольж байдаг, түүнтэй адилхан амьдрах орон байраа ч үе үе сольдог. Заримдаа та аливаа өөрчлөлтөөс маш их айж, өөртөө зохиомол саад хязгаарлалтыг бий болгодог. Тиймээс та бүхнийг алдахаас айж идэвхгүй байдаг. Та зөн билэгтээ итгэдэг ч өөрийн ухаандаа захирагдан буруу алхам хийх нь бий. Та өөрийгөө хэт их өөлж, шүүмжлэн хандсанаас амьдралаа төлөвлөх чадваргүй болдог. Нөгөөтээгүүр та амьдралд хэт хөнгөн хандаж, дураараа зугаацаж цэнгэх бүхнийг умартах нь бий. Тиймээс та аливаад алтан дунджийг олохыг хичээх ёстой. Заримдаа та эрх гомдомхой болж, бусдыг залхаадаг. Таны хувьд бодит байдал хэт хатуу санагдах үед та өөрийн хүчинд итгэхээ больж, сэтгэл шаналж эхэлдэг. Тиймээс өөрийгөө өөнтөглөхөө болих нь зөв.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та өөрөө дээдсийн хүрээнд хамаардаг болохоор хүмүүжил сайтай дээдсийн барилтай амрагийг хайдаг. Амьдралын ханиа сонгохдоо сэтгэл хөдлөлдөө бус, оюун ухаандаа захирагддаг. Тиймээс танд таалагдсан хүн ухаалаг, боловсролтой байх ёстой. Заримдаа та ганцаараа байх дуртай хүн. Тиймээс аз сорихоос буцахгүй, хөгжиж цэнгэж чаддаг амраг танд хэрэгтэй. Та нэг байрандаа удаан байж чаддаггүй болохоор нэг хүнтэй удаан хугацааны харьцаа тогтоох амаргүй байна. Амрагтаа дасаж, итгэдэг болтол танд багагүй хугацаа шаардагдана. Заримдаа та тохиолдлын хүнийг сонгож амрагладаг. Ямар ч нөхцөлд та амьдралын туршлагаа баяжуулахыг хичээдэг. Та бол халамжтай, эелдэг амраг. Танд хайртай халамжтай хүний хажууд удаан хугацаанд, амар тайван амьдрахыг хүсдэг. Та амрагийнхаа сэтгэл хөдлөлийг нарийн мэдэрдэг болохоор алс хол оршиж байвч юу хийх гэж байгааг мэддэг. Заримдаа хэт мөрөөдөмтгий болдог тул мөрөөдлийнхөө ертөнцөд амьдардаг. Ор дэрний асуудалд өөрийн сексийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх чадвартай амрагийг хүсдэг. Заримдаа таны сексийн хэрэгцээ илт өсдөг.

Гадаад төрх:

Эелдэг зөөлөн царайтай, гэрэлтсэн нүдтэй, эмзэг булбарай арьстай, урт хамар, жижиг амтай.

Эрүүл мэнд:
Багтраа өвчин, чихрийн шижин, арьсны харшил тусах хандлагатай. Сэтгэл санааны гаралтай өвчнүүдээс болгоомжил.

Ажил мэргэжил, албан тушаал:

Аялал жуучлал, олон нийтийн харилцаа холбооны салбарт ажиллавал тохиромжтой. Худалдааны төлөөлөгч, зар сурталчилгааны салбарт ажиллавал тохиромжтой. Худалдааны төлөөлөгч, зар сурталчилгааны агентын ажилд амжилт олно. Зарим нь сэтгүүлч, хөтлөгч, судлаач болдог.

  • ЗочинAugust 12, 2013

    Сар болгоны 25ний өдөр төрөгсөд

Бусад