Ерөнхий хандлага:
Энэ тооны нөлөөгөөр та өөрийгөө нэгэн том бүхэл зүйлийн нэг хэсэг гэж үздэг, өрөвч энэрэнгүй нэгэн болж төржээ. Таны хувьд аль нэг хэсэг бүлэгт хамаарч, тэндээ тодорхой байр суурь эзлэж, өөрийн үнэ цэнийг мэдрэх нь юу юунаас илүү чухал. Та гэртээ эх хүний үүргийг гүнзгий ухамсарладаг шигээ нөхрөө аав шиг аав байхыг, хүүхдээ хүүхэд шиг хэвээрээ байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүрээнд ч бүхий л зүйл таны төлөвлөж төлөөлсний дагуу явагдах ёстой аж. Та ямар ч хамаагүй хамтлаг, нийгэмлэгийн гишүүн нь болохоор тэмүүлдэг. Энэ нь хөдөлмөрийн хамт олноос эхлээд хотын зөвлөл, байрны зөвлөл, эсвэл дэлхийн хэмжээний бодлогын байгууллага байж болно. Та зөн билгээрээ хамаарч буй бүлгийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдэрдэг. Таны зургаа дахь мэдрэхүй маш сайн хөгжжээ. Үүнээс гадны юмыг бүхэлд нь олж харахдаа сайн. Ихэнхдээ та байгууллагынхаа хамгийн чухал хүмүүсийн нэг болдог ба байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг дээшлүүлэх бүхэл бүтэн хурал зөвлөгөөнийг ч зовох юмгүй зохион байгуулчихна. Гэр бүлийн хүрээнд ч дээрх нөхцөл хамаатай. Та бий болоод байгаа нөхцөл байдлыг хэрхэн хялбар шийдвэрлэх, хэрхэн үр дүнд хүргэхийг сайтар эргэцүүлдэг. Та шударга байхыг дээдэлдэг тул хүн болгонд санаа тавьж, эрх тэгш байлгахыг эрмэлздэг. Бусдын зовлон гуниг, азгүйтлийг маш эмзэгээр хүлээж авдаг. Танд бусдад бурууг үүрүүлдэг муу зуршил үгүй, ихэнхдээ өрнөж буй үйл явдалд өөрөө ямар байр суурь эзэлж байгаагаа тодорхойлохыг оролддог. Та өөрийн амжилтанд бус, хамт олныхоо амжилтанд илүү их сэтгэл ханаж баярладаг. Хүнд хэцүү явдал тохиолдоход гэр бүлээсээ тус дэмжлэг хүсдэг. Та асуудлаа шийдэж чадахгүй байж, бусдад туслах боломжгүй гэдгээ сайн мэддэг. Та хамт олноос ангид байж чадахгүйтэйгээ адил өөрийгөө тусгаарлан төсөөлж чаддаггүй. Та бол хэн нэгэнд байнга л тусалж байдаг. таны зорилго хичнээн өчүүхэн байвч та түүндээ бүхий л зүрх сэтгэлээ зориулдаг. Зарим тань бусдын өмнө хүлээсэн үүргээ болон хийсэн хэргийнхээ хариуцлагыг хэт их ач холбогдол өгч хүлээн авдаг. Та хүндрэл бэрхшээлээс айдаггүй, ажил төрөл хичнээн бүтэлгүй байсан ч заавал дуусгаж байж санаа амардаг. Та аливаад чин сэтгэлээсээ ханддаг. Гэртээ бол элэгсэг зан сайтай эзэн. Бусдыг дайлж цайлах дуртай. Та хорвоо ертөнцийг бүхэлд нь хайрлан энэрч, сэтгэлдээ багтаахыг хүсч явдаг. Та эргэн тойрондоо байгаа бүхэнтэй эв эеийг хичээж, тансаг сайхан орчинд амьдрахыг эрмэлздэг. Урлаг соёлыг маш их сонирхдог. Та маш эмзэг тул таны сэтгэлийн хөдөлгөөн бүр уран бүтээлд тань илэрч гардаг.
Дутагдал:
Заримдаа та бусдыг бодохоо байчихдаг, өөрөө бүхнийг түрүүлж хийх ёстой гэж үздэг. Хийсэн ажлаасаа илүү хөлс мөнгө авахыг хүсэх нь ч бий. Ажлынхаа үр дүнд бусдын анхаарлыг татахыг хичээдэг. Хэдийгээр та нөхцөл байдлыг эрүүлээр цэгнэх чадвартай ч өөрийгөө ертөнцийн гол цөм гэж үзэн, намайг байхгүй бол бүх юм нурна гэж боддог. Тиймээс та байсан ч байгаагүй ч хорвоо ертөнц оршсоор байх болно гэдгийг ойлгох ёстой. Та өөртөө хэрэгтэй үед л бусдын үгийг сонсдог. Та бусдын хүсэлтийг үл тоомсорлоод байвал үнэ хүндээ алдана гэдгийг мартаж болохгүй. Харин заримынх нь хувьд огт эсрэгээр болдог. Та өөрийгөө огтхон ч бодохгүй, бусдын төлөө бүхнээ золиосолно. Хэдийгээр бусдыгаа бодох нь магтууштай хэрэг боловч өөрийгөө бүрмөсөн хаяж болохгүй. Бусдын төлөө хэт их зүтгэл гаргаснаас үр дүн нь буурдаг. Бусдын төлөөх энэхүү зүтгэл тань заримдаа дааж давшгүй ачаа болдог. Гэтэл та өөрийнхөө бүхий л асуудлыг шийдээд аз жаргалтай хүн болсныхоо дараа бусдад туславал илүү их үр дүнтэй байх болно. Заримдаа та бусдын үүрэг хариуцлагыг өөртөө хүлээснээр бусад хүн таныг ингэх ёстой мэтээр ойлгоно. Бусдын төлөө өөрийгөө зориулах нь сайн хэрэг боловч бүхэл амьдралаа бусдад зориулж болохгүй. Чингэвэл та эрүүл мэнд, амьдралаараа хохирно. Энэ бүхний эцэст танд гомдол, харамсал хуримтлагдаж болзошгүй. Бусдад “үгүй” гэж хэлж сурах нь таны хувьд хамгийн чухал юм. Зургаагийн тоонд төрөгсөд бусдын хэрэгт оролцомхой байдаг ба энэ зангаас нь хүмүүс залхдаг. Гэтэл та өөрөө болохоор бусдын төлөө санаа тавьж байна гэж үздэг. Та гомдомхой тул, гомдоосон хүнийг хэзээ ч уучилдаггүй, мартдаггүй. Зарим тань хонзогнуур байх нь ч бий.
Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Романтик харьцаа холбоог эрхэмлэдэг. Та хайр дурлалынхаа мөч болгоныг нандигнах болно. Амраг тань таныг гар дээрээ өргөн явж, тоо томшгүй олон сарнай бариваас сая та сэтгэл ханадаг. Та хэн нэгэнд дурлаваас бүхий л зүрх сэтгэлээрээ, эргэлт буцалтгүй насан туршдаа дурладаг тул бат бэх харьцаа холбоог эрхэмлэдэг. Гэрлэлт, гэр бүл, үр хүүхэд тань хамгийн чухал зүйлсийн нэг гэж үздэг. Садан төрөлдөө ихээхэн анхаардаг тул багагүй цагаа тэдэндээ зориулдаг. Гэтэл амрагт тань энэ бүхэн огт таалагдахгүй, тэр таны олон хамаатнаас залхаж эхэлнэ. Тиймээс үүнээс зайлсхийхийн тулд амрагтаа илүү их санаа тавьж, садан төрөлтэй нь дотносох нь чухал. Та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй тул гэр бүлийн хүрээн дэх өчүүхэн жижиг маргаан ч таны амгалан байдлыг алдагдуулна. Та дурласан үедээ хэнийг ч юуг ч анзаарах сөхөөгүй болдог. Таныг бүрэн дүүрэн ойлгодог, мэдрэмжтэй хүн л таны хань болж чадна. Ихэнх тань амрагаа шүтэн биширдэг ба амраг нь ч мөн тийм хариу барьдаг. Гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт та амьдралын бодит үнэн, хатуу ширүүнтэй нүүр тулгарч л таарна. Бусад хүн амрагийг тань биширч, магтахад та дургүй. Тэр ч бүү хэл, заримдаа урьд өмнийн явдлыг сөхөж, хардан бухимдаж эхэлдэг. Ийм үед та хэр төрөө эрхэмлэдэг байх нь чухал. Сексийн хувьд та эелдэг зөөлөн, янаг байж чаддаг.
Гадаад төрх:
Гонзгойвтор царай, бамбагар уруул, уян зөөлөн дуу хоолой таныг бусдаас онцолдог. Та бүх шүдээ гарган нүд дүүрэн инээмсэглэдэг. Махлагдуу биетэй.
Эрүүл мэнд:
Сэтгэл санааны хямралд өртөмхий. Үржлийн болон дайврын систем хямарч болзошгүй. Ядаргаанд орох, хүч чадлаа барах магадлал өндөртэй.
Ажил мэргэжил, албан тушаал:
Таны эмзэг мэдрэмтгий чанар хурцаар илрэх мэргэжлүүд л буюу яруу найрагч, зохиолч, зураач, хөгжимчин, дизайнер, зурагчин гэсэн мэргэжлүүдийг сонгох нь зохистой. Зарим тань нийгмийн ажилтан, малын эмч, эмч, сувилагч, зөвлөх, улс төрч зэрэг мэргэжлүүдээс сонгодог.
ЗочинNovember 4, 2012
yag unen 2 ym bicheh ym aa
ЗочинFebruary 22, 2013
хэт эмзэг болохоор өөрөө уншаад уйлах дөхлөө бүгд үнэн байнаа маш их баярлаа.аааааааааааааааааааааааааааааааа
ЗочинNovember 15, 2013
Arail taarch bn shu