Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 5-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Тавын тооны нөлөө нь таныг хурц ухаантай, нийтэч зантай болгожээ. Бусадтай хамтран ажилласнаар таны авьяас чадвар бүрэн нээгддэг ба энэ үедээ та өөрийгөө энэ том ертөнцийн нэгээхэн хэсэг гэдгийг мэдэрдэг. Бусадтай харьцахад таны өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Та аялах, юм үзэж нүд тайлах дуртай. Та олон хүн бужигнасан газар байж, бусадтай танилцаж, шавиагаа ханатал ярьж хөөрч, юм мэдэж авахыг хүсдэг. Ийм боломж олдохгүй бол радио телевиз үзэж, шинэ соргог зүйлийг сонирхон судалдаг. Та ямар ч хүний аргыг олдог болохоор бусадтай амархан танилцдаг. Цэгцтэй, замбараатай сэтгэдэг болохоор бусдад бодол санаагаа ойлгуулах, бодлоо дамжуулахдаа гарамгай. Нөгөөтээгүүр бусад хүн таныг юу гэж бодож байгааг хялбархан тааж мэддэг. Мэдлэг боловсролыг хялбархан эзэмшдэг, байнга өөрийгөө боловсруулахын төлөө байдаг. Та амьдралд ч сониучаар ханддаг ба түүнд байгаа сайн муу юм бүхнийг амталж үзэхийг боддог. Тодорхой баримттай зүйлд хандах хандлагыг таны шинжлэх ухаанч арга барил тодорхойлдог. Тухайлбал танд ямар нэгэн уралдаанд түрүүлжээ гэж хэн нэгэн хэлвэл шагналаа гардахаас нааш түүнд итгэж үнэмшихгүй. Танд бусдыг татах гайхам чадвар байдаг тул хүмүүс таны нөлөөнд хялбархан ордог. Түүнтэйгээ адилхан та бусдаас ангид байдаггүй, амьдралыг нэгэн том адал явдал гэж үздэг болохоор өөрөө ч бусдын нөлөөнд хялбархан ордог. Та бол урьдчилан таамаглахын аргагүй хүн болохоор сониуч зандаа хөтлөгдөн бодлогогүй алхам хийх нь бий. Дэлгүүр хэсэх дуртай атлаа ээлжит адал явдалд тооцогддог. Тавын тооны нөлөөгөөр та амьдралд юунд тэмүүлж, зорьж байгаагаа сайн мэддэг, тиймээс зорилгодоо хүрэхээр эргэлзэлгүй урагшилдаг.

Дутагдал:

Та хэтэрхий хөдөлгөөнтэй, сониуч зантай болохоороо эхэлсэн аливаа ажлаа дуусгалгүй дараагийнхыг нь барьж авдаг. Та хорвоо ертөнц сонин хачин зүйлээр дүүрэн байхад хэзээ нь амарч суух вэ гэж боддог. Гэхдээ хурц ухаан, позитив сэтгэлгээнийхээ үрээр зөв сонголт хийж, амьдралаас хүссэн бүхнээ авч чаддаг. Заримдаа та хариуцлагаас зайлсхийдэг, аливаа юмсын мөн чанарт нэвтрэх дургүй. Тухайлбал, та шинээр ажил эхэлчихээд ажлаа дуусах болоогүйг хармагцаа өөр зүйл хийж болохгүй нь гэж чухалчилдаг. Та уйтгарлан гуниглаж, анхаарлаа төвлөрүүлж чадахаа больдог. Зарим нь тань шууд ажлаа хаяад явах нь бий. Гэтэл зарим нь сонирхолтой ч бай, сонирхолгүй ч бай нэгэнт эхэлсэн зүйлээ орхиж чадахгүй, ажлаас өөр зүйл бодохгүй зүтгэх нь бий. Сонголт хийх олон боломж нь таныг барьц алдуулна. Та амьдралд үзэж харах олон зүйл байдаг, гэтэл аливаа хязгаарлалт нь таныг хавчигдуулна. Та сонголт хийхдээ багагүй тээнэгэлздэг. Учир нь таны үзэл бодол бүхэл бүтэн таны үзэл бодол бүхэл өдрийн турш хэдэнтээ хувирч байдаг болохоор хүмүүс таныг найдваргүй түнш гэж үздэг. Тухайлбал, та үүрэг даалгаврыг гүйцэтгэх хугацааг хэт богино тавьж, өөрөө тэр хугацаандаа амждаггүй. Та хувцсаа ойр ойрхон сольдогтойгоо адил найз нөхдөө ч бээлий мэт солино. Заримдаа та бусад хүнтэй харьцах чадваргүй болдог. Энэ нь та дотоод ертөнцдөө хэт их гүнзгий шингэсэнтэй холбоотой байдаг. гэхдээ энэ нөхцөл нь танд бүхнийг шинээр харахад хэрэг болно. Үе үе шалтгаангүй гунигладаг болохоороо шинэ сэтгэгдэл, сэтгэл хөдлөлийг хайж, сэтгэлээ сэргээхийг боддог. Таны хувьд секс, шоколад, идэх юм гол идэвхжүүлэгч болдог.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та илэн далангүй зантай, нийтэч амрагтай байхыг хүсдэг. Өөрөөр хэлбэл, ямар ч асуудлаар тантай чөлөөтэй ярилцаж чадах амраг тохиромжтой. Та амьдралын тодорхой туршлагатай хүмүүст татагддаг, учир нь танд хангалттай мэдлэгтэй, мэдээллийн хүрээ сайтаа, баримтанд тулгуурлан ярьдаг тийм хүн хэрэгтэй байдаг. Адал явдалд дурлах нь таны мөн чанарт байдаг тул амраг тань ч мөн адил адал явдал хайгч байх ёстой. Та хамт олонч хүн болохоор найр наадам, зугаа цэнгэл зохион байгуулах дуртай. Таны сонирхлын цар хүрээ маш өргөн тул та бүх төрлийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Амьдралын баяр баясгалан тань олон хүнийг татдаг тул таны зохион байгуулж буй арга хэмжээнд тэд таныг харахаар ирдэг гэвэл буруутахгүй. Үе үе та хэнд ч захирагдахааргүй дураараа болдог. Тиймээс таны амраг маш их тэвчээр, ухаан гаргаж байж таныг хажуудаа байлгаж чадна. Зарим тань гэр бүлтэй атлаа амрагаа араар нь тавихаас буцдаггүй. Тавын тооныхон хайр дурлал, янаг амрагийн асуудалд авьяаслаг. Амраг тань бодлыг тань тааварлаж чаддаггүй төдийгүй хэдхэн мөчийн дараа юу хийх вэ гэдгийг ч төсөөлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, та бол оньсого л гэсэн үг. Гэвч хувь тавилангийн гэнэтийн өөрчлөлтөд дурладаг хүмүүс ийм л хүнд татагдан дурлах нь бий. Та дур хөдлөм тачаангуй хүмүүст татагддаг. Та сексийг өөрийгөө илэрхийлэх хамгийн боломжийн талбар гэж үздэг.

Гадаад төрх:

Бүлтгэр том нүд, өргөн товгор шанаа, бага зэрэг оготор хамар, хүзүү, сөөнгөдүү дуу хоолой таныг бусдаас ялгадаг. Таны гадаад төрхийн нэг онцлог гэвэл ширүүн дориун дүр юм.

Эрүүл мэнд:

Та хортой зуршилд хэт автамхай тул халдварт өвчин болон ханиад шуухинаанд өртөмхий. Мөн бодисын солилцооны хямралд өртөх, хоолойгоо өвтгөхөөс сэргийлэгтүн.

Ажил мэргэжил, албан тушаал:

Танд олон хүнтэй харьцдаг, тухайлбал худалдагч, сэтгүүлч, худалдааны төлөөлөгч, аялал жуулчлалын менежер, компьютерийн мэргэжилтэн гэсэн ажил мэргэжлүүд илүү тохирно. Та өөрөө үйлчлүүлэгчээ сонгох боломжтой хувийн мөрдөгчийн ажилд дурладаг. Зарим тань эрдэмтэн судлаач, философич, хэл шинжээч, зурхайч болдог.

  • ЗочинFebruary 27, 2012

    Энэ чинь харин үнэн юм биччихсэн байна уу даа

  • ЗочинMay 23, 2012

    ene yag unen bdag bol

  • ЗочинMay 23, 2012

    ene yag unen bdag bol

  • ЗочинDecember 27, 2012

    за ер нь нэлээд хэдэн хувьтай дөхжээ. хүн бүрт таарна гэж юу байхав

  • ЗочинMarch 13, 2013

    nileen n taarch bna shvv

  • ЗочинMay 10, 2013

    gaihamshigtai unen bichjeee

  • ЗочинJuly 29, 2013

    яаж 100% тохирон гэж юу байхав. миний дүүгийн жаахан охин 5 сарын 5 нд төрсөн. түүнтэй огтхон ч тохирохгүй байлаа. ялангуяа гадаад төрх нь.

Бусад