Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурханы шашин бусад шашнаас юугаараа онцлог вэ?

a) Бурханы шашин аливаа юмсын оршин буй чанарыг үнэн мөн чанараар гаргадаг хоосон чанарын үзлээр ялгаатай.

b) Бусад шашин хайр гэж зүгээр л ярьдаг. Яаж хайрыг бий болгох учир шалтгаан ерөөс байдаггүй. Гэтэл Бурханы шашинд хайрыг маш олон хувааж үздэг бөгөөд залуус хоорондын хайр дурлалыг жинхэнэ хайр биш харин нь бие биедээ тачаасан шунал гэж үздэг. Жинхэнэ энэрэн нигүүлсэх сэтгэлийг яаж үүсгэх учир шалтгааныг нарийн шат дараалалтайгаар гаргаж үздэг бөгөөд зөвхөн энэ сэдэвтэй холбоотой ном маш олон байдаг учир энэрэх, нигүүлсэх сэтгэлээр бусад шашнаас нэн онцгой.

c) Мөн бусад шашинд Библи, Коран гэх мэт ганцхан ном л байдаг. Гэтэл Бурханы шашинд сэтгэлийн 84.000 гэмийг арилгахад зориулагдсан 84.000 ном бий. Зөвхөн Бурхан багшийн айлдсан номын хэмжээг тооцож үзэхэд том заанаар ачсан ачаагаар дүүрэн бэхээр цаасанд буулгахад хүрэхүйеэ үгүйтэй гэж үздэг. Тэгэхээр арвин ном судраараа бусад шашнаас нэн онцлог юм. Бурханы айлдсан сургаал, ном үнэхээр үнэн болохын нэг баталгаа нь номын зам мөрөөр явж өндөр түвшинд хүрч эрдэм чадлыг олсон лам нар маш олон гарсан. Үүгээрээ бусад шашниас бас л онцлог бөгөөд тэдгээр өндөр түвшинд хүрсэн лам нарын айлдсан номлол нь бас л арвин их ном судар бий. Энд нэг зүйл цохоод хэлэхэд зарим хүмүүс Бурхан багшийн шавь нарын айлдсан номыг Бурхан багшийн айлдаж байсан номоос огт өөр шинэ ном айлдсан мэт үздэг. Энэ нь их төөрөгдөл бөгөөд нэгдүгээрт хэл үргэлж шинэчлэгдэж өөрчлөгдөж байдаг. Хоёрдугаарт цөвүүн цагт хүний чадвар доройтож ойлгох чадвар нь муудаж байгаатай холбогдуулан өндөр түвшинд хүрсэн лам нар Бурхан багшийн айлдсан номонд тайлбар хийж шавь нартаа ойлгуулдаг. Тухайлбал Бурхан багшийн үеийн 4 мөр сургаал гэхэд орчин цагийн хүмүүст ойлгуулахын тухайтад тайлбар нь бүхэл бүтэн боть ном болох жишээтэй. Тиймээс дээдэс багш лам нарын айлдсан номлол сургаал нь огт шинэ бус Бурхан багшийн айлдсан нотлолыг өөр олон талаас нь тайлбарласан ба эцэстээ Бурхан багийн айлдсан номонд тулдаг болохыг ойлгох нь зүй ёсны хэрэг болов уу.

d) Ёс суртахуун буюу сахил санваарыг машид нарийн гаргаснаараа онцлог.

e) Бурханы шашинд гадаад, дотоод 10 ухаан байдгаараа онцлогтой.
Үүнд:

        **Гадаад 5 ухаан буюу бага 5 ухаан **  
  1. Зохист аялгуу
  2. Ёгт нэр
  3. Эвсүүлэн найруулхуй
  4. Дуурайн бүжиг
  5. Зурхайн ухаан
    **Дотоод 5 ухаан буюу их 5 ухаан **
  6. Дуун ухаан
  7. Учир шалтгааны ухаан
  8. Урлахуй ухаан
  9. Тэжээхүй ухаан (Анагаар ухаан)
  10. Дотоод ухаан буюу нийтийн бус ухаан

Дээрхэд орчин үеийн өнцөгөөс харахад хэл сурах хамгийн хурдан бөгөөд чанартай сурах арга, илтгэх урлаг, анагаах ухаан, эдийн засгийн ухаан гэх мэт маш олон зүйлүүдийг сурч мэдэх боломжтой юм.

  • ЗочинJune 11, 2012

    ene zuiliiig unshij bui erhem tanaa gunee talarhaj baina bi ooroo burhnii shashintai hun ldee hen yamar shashin shuteh nadad hamaagui bolovch yamar negem shashin ym uu ali neg zuiliig hiihdee etsesiin ur dun ymar baina ter zuiliig sain olj medvel zohistoi bolvuu gej bodoj baina shashin shutleg gedeg ni hen neg ni huuli bolon ali esvel yamar negen daramt noloogoor bish hund heregtei uchiraas garsan. ur dun ni mash sain uchiraas heniich hargalzaaguigeer hogjij chadsan baina burhanii shashin geltgui buh shashin oor oorsdiin argaaar alivaa huniig tolov daraa haritsaanii soyol zeregiig mash sain surgadag zuileeeree adil tostoi ym shig sanagdaj baina buh shashin hunii uhaan bolom huniig zov hogjuulehed orjee humuussee alivia zuil bolon shashin shutehdee etsesiin ur dung sain tootsoj bodoh heregtei ym bolvuu gej bodoj baina

  • ЗочинAugust 6, 2012

    Buddiin shashin sudalj surch baigaa, ene shashnii zamaar ergelt butsalttgui orson humuus yamar ih huvitai humuus be?

  • ЗочинAugust 6, 2012

    Тийм шүү!

  • ЗочинJanuary 30, 2013

    Бурханы шашинг бусад шашинтай харьцуулж болохгүй. Мэдээж наад захын хулгай хийж болохгүй худал хэлж болохгүй гэх мэтийн ёс зүйн асуудал нь адилхан байх нь ойлгомжтой бөгөөд цаагуураа нарийсаад ирэх тусам үзэл нь өөр болж асар их ялгаа гардаг. Тийм болохоор л чарлаба нарыг өндөр мэдлэгтэй лам нар дардаг түүхтэй. Бурханы шашниас бусад бүх шашин бүтээгч эзэн байна гэж үздэг. Хиндү ч тэр, Веда, Христ, Бахай, Лал бүгд ялгаагүй бүтээгч эзэн байдаг гэж үздэг бөгөөд үүнийг үгүйсгэж чадсан цор ганц шашин бол Бурханы шашин юм. Хэдийгээр тэрсүүдийн номтны үзэл бас нарийн ч Бурханы шашны үзэлүүдтэй холбож ойлгож болохгүй. Тухайлбал үйлийн үр гэж байна. Үйлийн үрийг Бурханы шашинд бол хүн юу үйлдэнэ түүнийхээ үр дагаварийг амсана. Үр дагаварын амсахын тулд илүү Бурхан ямар ч шаардлагагүй зүй тогтол жамаараа шүтэн барилдлагаараа үйлийн үрийг амсдаг байтал бусад шашинл бол Эзэн тэнгэр бүтээгч эзэн нь амсуулдаг гэж үздэг. Энэ 2 бол асар том ялгаатай бөгөөд энэ мэтэчлэн үг нь адил боловч утгын олон бусад ялгаанууд байдаг. Тиймээс Бурханы шашинд байдаг үйлийн үрийг бусад шашинд байдаггүй бөгөөд хоосон чанар гэсэн үзэл мөн давхар байхгүй гэсэн үг. Өөрөө хэлбэл Бурханы шашны үйлийн үрийг үгүйсгэж байнаа гэдэг нь цаагуураа хоосон чанарыг шууд үгүйсгэж байнаа гэсэн үг. Хоосон чанар байхгүй байна аа гэдэг чинь өөрсдийн нисваанисаа дарж чадахгүй юм аа. Тиймээс хоосон чанар гэдэг үзэд зөвхөн Бурханы шашинд л байхад бусад шашинтай цаагуур нь адилтгаж үзэж болохгүй юм. Бурхан багш ном үзлээрээ, эрдэм чадлаараа ч олон тэрсүүдийг номхотгсон байдаг.

Бусад