Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Тэгээд буян үйлдэнэ гээд лам болоя гэхээр дэндүү амиа бодсон хэрэг болчих гээд ямар ч юм бэ дэ?

Амьрах бол зовлон биш амьдрал бол зовлонгийн мөн чанартай юм. Энэ зовлонт орчлонд жаргана ээ зовно уу таны сэтгэлийн асуудал юм. Зовлонт орчлонгий зовлонгийнх нь учир шалтгааныг сайтар нарийн судалж мэдсэнээр та амьдралдаа аз жаргалтай амьдарч болно. Нэг ёсондоо зовлонгийн далайд та түүнд нэрвэгдэхгүй байх хана дархлааг бий болгох боломжтой гэсэн үг юм. Бурханы шашинд амьдралдаа хэрхэн аз жаргалтай сайхан амьрах өчнөөн олон ном судар бий. Заавал лам болох албагүй л дэ. Эгэл жирийн амьдралаа номонд урвуулах арга ч бас бий. Ер нь яг жинхэнэ Бурханы шашины зам мөрөөр явж байгаа лам бол энэн үедээ ч жаргалтай, дунд үедээ ч жаргалтай, адаг сүүлдээ ч жаргалтай байдаг. Ганцаараа лам бол нь гэдэг нь амиа бодсон хэрэг биш л дэ. Харин ч бид бусдыг зовлонгоос нь салгая тусыг жинхэнэ утгаар нь хийе гэж бодож байвал эхлээд өөрийгөө гэгээрүүлэх хэрэгтэй. Тэгж байж сая нэг бусдыг утгаараа аврах болно. Адилхан шаварт байгаа 2 хүн бие биенийгээ яахан татах билээ. Жинхэнэ бодьсадва хүн бол цаагуураа хамаг амьтаны тусын тулд л бурхан болий гэсэн сэдэлтэй байдаг. Энэ нь ч өөрөө их хөлгөний мөр юм.

Бодьсадва бол дотроо ер нь гурван төрөл байдаг л да. Арлсан мэт бодь сэтгэл, сал мэт бодь сэтгэл, малчин мэт бодь сэтгэл. Малчин нь эхлээд малаа туугаад өөрөө хойно явдаг лугаа эхлээд бусдыг гэгээрүүлээд дараад нь би сүүлд нь гэгээрий гэсэн сэтгэл юм. Салчин хүн хүнээ суулгаад зэрэг явдаг шиг бусад амьтантай зэрэг гэгээрлийн зам мөрөөр явж бурхан болий гэсэн бодол. Арслан мэт гэдэг нь арсан өөрөө сүргийн манлай түрүүнд явдаг тул үүн лугаа эхлээд өөрөө гэгээрсий дараагаар бусад амьтаныг аврая гэсэн сэтгэл юм. Тиймээс эдгээр гурван сэтгэлийн эхнийх буюу Арслан мэт бодь сэтгэл хамгийн чухал гэж үздэг бөгөөд жанрайсиг бурхан эхлээд малчин мэт бодь сэтгэлийг үүсгээд сүүлд нь арслан мэт бодь сэтгэлийг үүсгэсэн гэдэг. Тиймээс тань шиг лам болвол амиа хичээсэн мэт санагдаж байгаа хүн бол эхний ээлжинд малчин мэт бодь сэтгэл үүсгэвэл таарах байх гэж бодож байна. 1 р ангийн хүүхэдийн хичээлийг 10 ангийн хүүхэд буруу гэж болохгүйтэй адил эдгээр 3 сэтгэлийн түвшин бие биеээ огт үгүйсгэдэггүй тул хүн алийг нь үүсгэж болно. Энэ нь гагцхүү хүний сэтгэлий түвшингээс л хамаарна.

Аанха, би амиа бодсон гэдэгийг арай өөр аргаар хэлсэн юм аа. Лам болсноор гэр бүл хайртай хүмүүстээ тус хүргэж чадахгүй болно гэж. Энэ нь нэг талаар лам болох итгэл алга байна

Харин тийм. Ихэнх хүмүүс таны хэлсэн шалтгаааар лам болдоггүй юм. Гэр бүл хайртай хүмүүстэй хичнээн тусаллаа гээд тэр чинь эцэстээ хоосон л зүйл л үлдэнэ. Тиймээс та хайртай хүмүүсээ бодоод байгаа нь тэднийг үнэндээ бодож байгаа бус тэдэндээ шунчихсан байгаа юм. Нэг ёсондоо шуналын эрхэнд байна аа л гэсэн үг. Шуналаас болж түмэн зовлон гармой. Энэ бол олон зовлонгийн гол шалтгаануудын нэг юм. Тиймээс Бурханы шашинд ойр холд садагнан тачаахаас хагацаж хамаг амьтаныг тэгж хайрлах болтугай гэдэг шүү дэ. Энэ бол жинхэнэ үнэн юм да. Яахав энгийн хүмүүст хэцүү хол сонсогдож санагдаж байгаа байх л да. Гэхдээ бодит үнэн ийм л байдаг.

  • ЗочинAugust 16, 2012

    SAIKHAN TAILBARLAJ BICHIJ EE

  • ЗочинAugust 16, 2012

    хуврага эрдэнэ ба лама гэсэн хоёр ойлголт шал өөр юм шигээ. Ламаа болхоор хүнээс, хүн төрлөхтнөөс тусдаа байх гээд. Нэг их хол байж байгаад хол ойрд садагнан тачаагаагүй гэх гэсэн юм шиг. Инээдтэй. Хийд гэхээр хий-д суухыг хэлнэ гэдэг тайлбар байсан даа. Амьдралаас, бодит амьдралаас тасарч хийрхэхийг хэлсэн санагдана.

  • ЗочинAugust 16, 2012

    амиа бодъёо гээд бодож чадахгүй байгаа юм шиг

  • ЗочинSeptember 7, 2012

    uuruu lam bolood tugs gegeereld hurj etseg eh turul turugsud 6n zuil amitaniig zowlongoos getelgene gdeg lam hunii gol zorilgo yum bishuu

  • ЗочинSeptember 7, 2012

    uuruu lam bolood tugs gegeereld hurj etseg eh turul turugsud 6n zuil amitaniig zowlongoos getelgene gdeg lam hunii gol zorilgo yum bishuu

  • ЗочинNovember 2, 2012

    audio xesegt burxan basghyn namtar geed lecture bna lee, ternyg sonsood uzeerei, zondoo ix medeelel avna, tegeed ene xariultyg unshval oilgomjtoi bolno.

  • ЗочинApril 17, 2013

    shabart unsan hvmvvs negniigee shabraas tataj garagj chadahgvi shdee harin shabraas neg n tvrvvlj garch baij l busdiigaa tataj garga gdgiig sain sana amia bodoh bis shvv!!! harin ta nar sain bitii saad hii

  • ЗочинJuly 21, 2013

    Молон тойны эхийн ач хариулсан судрийг уншаад үзэхэд ойлгочих юм байна

Бусад