Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурханы шашинд лам хүнийг юу гэж тодорхойлдог вэ?

Бурханы шашинд лам, хувраг хүнийг тодорхойлохдоо гадна талаас бус дотор талаас тодорхойлдог. Өөрөөр хэлбэл Бурханы шашны сургаал номлолын дагуу явж амьдралдаа хэрэгжүүлдэг хүнийг л хуврага гэнэ. Тиймээс гаднаа хичнээн хуврагын хувцас өмссөн ч дотоод сэтгэл нь буруудсан, номын үйлтэй зохицдоггүй, ёс дэггүй бол тэр хүн лам биш юм. Яг судартаа хуврагын ёс болоод тодорхойлолтыг ингэж л тодорхойлсон байдаг. Зарим хүмүүс лам хүний тэмдэгт барьсан төдийхнөөс дээшхийг хараах, муу үгээр хэлэх зэргийг хориглосон байдаг гэж хэлдэг. Энэ нь нэг талаараа хуврага хүнийг тэгж дээдэл гэсэн санаа байвч нөгөө талаараа тун өрөөсгөл ойлголт юм. Хуврагын хувцастай гээд шууд түүнд шавь ордоггүй. Лам багшаа эхлээд сайтар шинж. Лам багш 10 эрдэм төгс байх ёстой бөгөөд үүгээр шинж гэж сударт гардаг. Цаг цөвтсөн орчин үед эдгээрийн 3 нь л байхад болно гэж үздэг бөгөөд багшийнхаа эдгээр шинжийг бүрдсэн үү гэдэгийг 12 жил судалсан түүх ч байдаг. Шулмасын хорлол ч Бурхан болоод хуврага дүрээр ч ирдэг бөгөөд чадвартай нь илт мэдлээрээ чадваргүй нь түүнээс юм асууж байж л танин мэддэг ёс Бурханы шашинд бий. Хуврага дүртэй болгонд итгээд, сүсэглээд, хэлсэн болгоныг нь дагаад яв гэсэн утга үүнд байхгүй байгааг харсан байх.

Тиймээс аврал одуулахын орон болсон 3 эрдэнийн нэг болох хуврагад итгэмой гэдэг нь хуврагын ёс, дэг, журам, мөрийг нь эрхэмлэн сүсэглэн мөргөж буй хэрэг юм.

Монголчууд бид ёс заншилдаа шингээсэн олон жил уламжлагдан ирсэн шашнаа сүйтгээд 70, 80 жилийн нүүр үзэж байна. Эрдэмтэй номтой лам нараа цаазлаад дунд хэргийн зэрэгтэй лам нарыг шоронд хийгээд эхлэн суралцаж байгаа лам нарийг хар болгоод шашниа юу ч үгүй устгачихсан улс байхад одоогийн лам тийм ийм гэж ярих нь араггүй юм. Учир нь дацанд сургалт явагдадгүй зүгээр л зан үйл уншлага төдийхнөөр л алдагдуулчихгүйхэн шиг уламжлуулан авч ирсэн бөгөөд тэд номоо ч мэдэхгүй түүнд зааж сургах багш ч байхгүй болсон үе юм. Модыг тайрах амархан ч түүнийг сэргээхэд устгахаасаа илүү хугацааг шаардагддаг. Бурханы шашин түүнтэй яг ижил бөгөөд доод талын боловсон хүчин бэлдэхэд 15 жил шаардагддаг бөгөөд 90-д оноос хойш ардчилал гарч шашин нээлттэй болсон цагаас тооцоход 2005 оноос эхэлж боловсон хүчин шинээр бий болж байна. Эдгээр шинэ боловсон хүчингүүд одоогоор гарын 5 хуруунд багтахаар цөөн байгаа боловч сургалт өөрсдийн чадал боломжоороо явуулснаар Бурханы шашин эргээд сэргэж эхэлж байна.

  • ЗочинJuly 1, 2012

    tegul mongold lam hun bainuu

  • ЗочинOctober 19, 2012

    bayarlalaa. magadgui bi shuumjleed bh shig haragdaj boloh yuma gehdee ene amidarhad hetsuu niigemd jinhene lam gej yamar bh ve. ta bugd minii heleh gesen sanaag oilgoson gej itgej bna

  • ЗочинOctober 19, 2012

    Лам хүн эхний ээлжинд магад гарахуйн сэтгэл төрсөн байх ёстой. Энэ нь ертөнцөөс гэтлэе гэсэн бодол бөгөөд наймаа арилжаа мөнгө хөөгөөд ертөнцтэй зууралдаад байх биш юм. Лам хүн бодьсэтгэлийг үүсгэсэн байх ёстой бөгөөд түүнийгээ улам хөгжүүлэхэд цагаа зарцуулах ёстой. Лам хүн бясалгал хийж сэтгэлээ сайтар засан бусдад тэр арга замаараа хөтөлж зовлонгоос гэтлэхэд туслах ёстой. Бодь мөрийн зэрэгт лам багш хүн 10 эрдэм төгссөн байх учиртай гэсэн байдаг бөгөөд орчин үеийн хэцүү нийгэмд ядаж 3 нь байхад хангалттай гэсэн байдаг. За тэгээд бичээд байвал барагдахгүй олон юм байна.

  • ЗочинDecember 16, 2012

    за за уучлаарай миний буруу ч байж магад аа тийн таны хэлдэгээр өдөр шөнөгүй net-д суудгүй шүү зөвхөн амралт болж байгаа

  • adminDecember 16, 2012

    За за. Амжилт хүсье.

  • ЗочинDecember 16, 2012

    шүгдэнг харин бүр сайн хорих хэрэгтэй би тэр талаар сайн судалж байгаа

  • ЗочинDecember 16, 2012

    далай багшийн сүнчойнд суучаад хэд хоног амарч байгаа хичээл эхлэлээ л бол тийм ч зав олдоод байдаггүй юм би ч яахав бас танийг зөвөөр ойлгоод дууслаа аа харин зарим хүмүүс танийг шүүмжилж юмуу аа эсвэл бүр доромжилвол та битгий хэрэлдэх маягаар бичээрэй тиймэрхүү хүмүүсийг бүү баярлуул

  • ЗочинDecember 16, 2012

    Мөхөс би, энэ сайтаар үйлчлүүлээд хэсэгхэн хугацааг үдэж байгаа ч Бурханы шашины анхлан суралцагч бидэнд нийцсэн ухаархуйн мэдээллийг нийтэлдэг учир энэ буяны үйлийг үргэлжлүүлвэл зохилтой хэмээн бодож байна. өнөөгийн бид шүүмжлэлийг асар хүндээр тусгадаг цөвүүн цагт амьдарч байгааг та бид хардаг шүү дээ. Ламанцар хэмээн амны зоргоор хэлсэн үг бол эвийг эвдэх том асуудал биш шүүдээ. бичил зүйл дээр хүртэл маргалдаж байгаагаас бидний буян хомсдож байгааг харж болох биш үү.

  • adminDecember 16, 2012

    кк. дандаа л хэрэлддэг ш дэ. Rapperuud шиг бяцхан battle хийчэхээд л тэгээд л хаячихдаг юм. Энэ нийтлэлийн хувьд бол олон багш нар ингэж айлдсан байдаг. Энэ нийтлэл бол миний зүйл бус багш нарийн л хэлсэн зүйл шүү дэ. Би юугаа мэдэхэв. Лам багш нар сүсэгтнүүдийн гүүр болий гэж л үүнийг хийсэн юм.

  • ЗочинDecember 16, 2012

    таныг ухаан хомс хүмүүс ондоо талаас л харна

  • ЗочинFebruary 15, 2013

    ene deer bichsen lamantsar gedeg ni lamiin temdeg barisan bolhoos yag jinhine lam bish gesen utgatai bolvuu lam huvtsah umssun l bol lam bolhgui shuu dee jishee tatval deer uyd neg hugshun lam deer neg emegtei orj gene tegeed taniar meregluuley gej tegsen nuguu lam bi meregledgui gejee getel nuguu emegtei ta lam bizdee mergelj chadahgui baihdaa yaadiin gej hariud ni nuguu lam chi namaig lam gej yaaj medej baigaa yum be gehed ta lam huwtsastai yum bna sh dee gejee getel nuguu lam tegvel chi ene lam huwtsiig umus bi chamaar meregluuley gejee....... tiim bolhoor lam huwtsas umsuud lam boldog bol ter emegtei shuud lam bolno sh dee bas lam bolgon mergeldeg baih shaardlaggui yum

  • ЗочинFebruary 15, 2013

    ene deer bichsen lamantsar gedeg ni lamiin temdeg barisan bolhoos yag jinhine lam bish gesen utgatai bolvuu lam huvtsah umssun l bol lam bolhgui shuu dee jishee tatval deer uyd neg hugshun lam deer neg emegtei orj gene tegeed taniar meregluuley gej tegsen nuguu lam bi meregledgui gejee getel nuguu emegtei ta lam bizdee mergelj chadahgui baihdaa yaadiin gej hariud ni nuguu lam chi namaig lam gej yaaj medej baigaa yum be gehed ta lam huwtsastai yum bna sh dee gejee getel nuguu lam tegvel chi ene lam huwtsiig umus bi chamaar meregluuley gejee....... tiim bolhoor lam huwtsas umsuud lam boldog bol ter emegtei shuud lam bolno sh dee bas lam bolgon mergeldeg baih shaardlaggui yum

  • ЗочинFebruary 15, 2013

    Тийм тийм. Өмнөх сэтгэгдэлтэй яг адил санал нэг байна. Сайхан сэтгэгдэл байна.

  • ЗочинApril 17, 2013

    ta nariin medhgvi dotroo бодь setgeliig vvsgees yawj bgaa lam bgaa shvv ta nar ingej bodood bwal bas nvgel huraagaad l bn gsen vg boloh bhdaa!
    hezee negn tsagt hamag amitan burhan bolno gj zarliglasan baidag
    minii daisan ch bai nmg muu shaan doromjloson beer ch burhanii hutgiig tvrgen oloh boltugai hemeen zarliglasan met.......

  • ЗочинApril 17, 2013

    Бодь сэтгэлийг үүсгээд явж байгаа лам байхгүй гэж хэлээгүй шүү дэ. Өөрөө буруу ойлгосон бололтой. Ер нь тэгээд бид нарын гол 3 эрдэнийн нэг болох лам нь өөрөө сахилаа сахихгүй ертөнцийн зугаа цэнгэл хөөгөөд нүдэн дээр шоудаад байвал яаж сүжиг итгэл төрөх вэ дэ. Ямар ч тохиолдолд сайхан харагдахгүй шүү дэ. Тэгээд л ийм зүйл бичиж байгаа юм. Бурханы шашныг ариунаар цэвэр авч яван түүнийг дэлгэрүүлэхийн тухайтад сүсэгтэн бидний энэ мэт үүрэг чухал билээ. Тэгэхгүй бол сүүлийн үед лам бус ламанцарууд олноор төрж тэдгээрт ямар ч хяналт шаардлага байхгүй болохоор улам л давраад байна шүү дэ. Лам дүр эсгэсэн нөхдүүлийг өмөөрч хаацайлж хэрхэвч болохгүй гэж бодном. Өөр оронд бол хийдээсээ шууд л хөөгдөх байсан биз. Сүүлийн үед лам нэртэй хүмүүс өөрсдийгөө лам хувцас өмссөн төдийгөөр түүнийг буруу зөв нь хамаагүй гэсэн суртал ухуулга явуулж өөрсдийгөө өмгөөлж хамгаалах мессежийг явуулаад л байгаа. Сүүл рүүгээ бүүр лам хүн эхнэр авч болно ч гэнэ үү. Тийм тэнэг зүйлд бүү итгээрэй л гэж хэлмээр санагдах юм.

  • ЗочинApril 19, 2013

    шоронд сууж буй лама бий. Бодь сэтгэлээ дагаад буян үйлдэх гэж очсон юм биш. Хүчин хийсэн нь ч бий.

  • ЗочинApril 19, 2013

    Ер нь лама гэж юу гэсэн үг юм. Энэтхэгт байдаггүй. Зөвхөн Түвдэд болон түвдийн урсгал орж ирснээр манайд ХVI-р зуунаас байх болжээ. Ламаизм гэдэг хөдөлгөөн өрнөсөн юмуу, ийм стайл дэлгэрсэн үү? За ямартаа ийм үзэгдэлтэй болжээ. Юуны тулд байх болсон юм, ямар зорилготой юм. Анхлан юу хийдэг байсан гээд л, одоо юу болж өөрчлөгдсөн?

  • ЗочинApril 21, 2013

    Гэгээрэлд хөтлөгч багшийг Энэтхэгийн хэлнээ "гуру" гэдэг юм. Эндээс Гүрбазар, Гүррагчаа гм мэт монгол нэрүүд үүссэн. Төвдийн хэлээр "блама" гэдэг. Энэ нь "хамгийн дээд" гэсэн үг. Бурханы сургаалийг чамд дамжуулж, чамайг гэгээрэлд хөтлөх гэж байгаа учраас "хамгийн дээд" юм. Ламаизм гэдэг хөдөлгөөн байдаггүй. Төвдийн урсгал юу нь муу юм бэ? Энэ бол цэвэр Энэтхэгийн Наландрын их сургуулийн уламжлал. Таныхаар бол "Төвдийн урсгал" биш хятадын урсгал орж ирсэн бол таатай байх байсан уу? Хятадаас шашин залах амархан байсан байлгүй. Хаа хол, бартаатай замаар Төвдөөс шашин залахын хэрэг юу байна. Хятадаас авчихгүй яасын. Тийм үү? Хэрэв хятадаас шашин залсан бол өнөөдөр Та хятад үсгээр, хятад хэлээр судар уншаад сууж байх байсан биз дээ.

  • ЗочинApril 21, 2013

    Дээрх хүнд талархлаа. Наландра гээд юу үлдсэн билээ? Балгас.
    Яг чухам тэр үеийн төсөөлөл бидэнд бий юу?

  • ЗочинMay 4, 2013

    Балгас хаана байна? Чиний ухаанд л байна. кккк

  • ЗочинJuly 14, 2013

    Д.Сүхболд Лам бол хүмүүний сэтгэлийн хөтөч,бурханы элч, хүний алдаа,амжилт хоёрыг нь онцлохгүй сэтгэлтнийг хуврага гэдэг болов уу?

Бусад