Ихэнх хүмүүс арга зам нь өөр болохоос бүх шашин адил эцсийн үр дагавар нь нэг л юманд хүрнэ гэж хэлдэг. Гэтэл тэр бол маш буруу ойлголт юм л да.
Таныг эмчлэх гээд эмч нар өөр өөр эм өгөөд байвал яах вэ? Бүгдээрээ л эдгэрүүлэхийн төлөө байгаа, бүгдээрээ л зөв гэх үү? Тэр дотроос яг тэр өвчнийг онилсон зөв эмийг тааруулж өгч байгаа эмчийг л зөв гэх үү? Энэ олон шашин бүгд сайн сайхны төлөө мэт боловч тэр сайн сайханд зөв арга замаар, зөв үзэл, мэдлэгт суурилж хүрэх шашныг л дагах нь үр шим, тус эрдэмтэй. Санаа нь сайхан ч арга нь буруу шашныг дагаад ямар ч тус эрдэмгүй юм.
Гадаад явдал хичнээн зөвч дотоод үзэл буруу бол тамд унана гэж Нагаржунай гэгээнтэн хэлсэн байдаг. Хэрэв бүтээгч эзэн байгаа гэж үзэж байвал Бурханы шашин түүнийг яах аргагүй тэрсүүд л гэнэ. Бүтээгч эзэн байгаа цагт хүн хэзээ ч Бурхан болж чадахгүй нь цаагуураа хөөсөөр байгаад батлагддаг. Цор ганц Бурханы шашин л хүн Бурхан болох бүрэн боломж бий гэж үздэгээрээс бусад шашниас нэн онцлог бөгөөд бүтээгч эзэнг үгүйсгэж чадсан ганц шашин юм. Тиймээс бусад шашны хүрэх цэг Бурханы шашны хүрэх эцсийн цэг бол тэс өөр бөгөөд зөвхөн Бурханы шашны зам мөрөөр л замнаж л Бурхан болох боломжтой ба өөр шашны сургаалаар яваад Бурхан болж чадахгүй гэдэг нь харагдаж байна.
Бурханы шашинд 5 мөр, Бодьсадвын 10 газар, 6 билиг барамид, шинайн 10 шат, үлэмж үзэхүй, тарнийн мөрийн зэрэг гэх мэт олон шат дарааллийг давж байж Бурхан болж байхад бусад шашинд эдгээр шатууд огт байдаггүй мөн бусад шашны Бурхан гэж хэлэгдээд байгаа зүйл Бурханы шашны Бурхан гэдэг тодорхойлолттой зөрөх бөгөөд хүрэх газар мөн өөр юм.
Бурхан гэж юу вэ дэлгэрэнгүйг эндээс: http://www.buddhism.mn/static/129/130
ЗочинJuly 14, 2013
Д.Сүхболд.Бүх шашин эцсийн цэг нь үхэхүйг хүлээн зөвшөөрөхөд оршдог
ЗочинNovember 12, 2013
yun uhehuig huleen zovshoorooh etssiin shat gej. ternees chini tsaash yah ve geed heleltsej bhad bugd.