Бурханы шашин бол бясалгалаараа нэн алдартай нь билээ. Бясалгал гэдэг нь дадал, дадуулах гэсэн утгатай. Бид ямар нэгэн сургаал сонсчихоод түүнийгээ хэрэгжүүлэхгүй мартдаг нь сэтгэл тогтоогүйн шинж бөгөөд Бурханы шашины сургаал номлолыг сэтгэлдээн суулган батжуулж дадуулах тухайтад бясалгал хийдэг. Фитнест нэг явчихад л бие сайхан болчихгүй шүү дэ. Нэг сургаал сонсочихоод түүнийгээ дадуулахгүй бол тэр чинь уусаад л алга болно. Бясалгал бол дадуулах гэсэн утга болохоор мэдээж бид буруу зүйлийг дадуулж болохгүй. Бие бялдраа хөгжүүлэхийн тулд биеийн тогтмол дасгал сургуулилт хийж байж хөгжүүлдэг. Харин сэтгэлийн бялдаржуулах урлаг бол Бясалгал юм.
Бясалгалын 2 төрөл байна. 1.Амирлан оршихуй 2.Үлэмж үзэхүй. Амирлан оршихуй бол сэтгэлээ тогтоох юм. Үлэмж үзэхүй нь тогтсон сэтгэлээ ашиглан шинжин бясалгахыг хэлнэ. Харанхуйд гар чийдэн асаагаад обьектоон харах гэтэл гар чийдэн чинь чичрээд байвал байгаа сайн харж чадахгүй шүү дэ. Бидний сэтгэл тогтворгүй бол хоосон чанарын гүнзгий утгыг таньж мэдэж чадахгүй. Нэг төвлөрөөд л онох гэтэл сэтгэл чинь өөр тийшээ сатаараад яваад өгнө. Тиймээс Бурханы шашинд эхлээд сэтгэлээ тогтоон бясалгах амирлан оршихуйн бясалгалыг хийж дараад нь үлэмж үзэхүй буюу шинжин бясалгал руу ордог. Нэг тогтсон сэтгэлээр бид шинжин бясалгал хийх дэ юуг ч ажиглаж болох юм. Жишээлбэл энэрэн нигүүлсэхүй сэтгэл яагаад хэрэгтэй вэ, Би гэж хэн бэ, хоосон чанар гэх мэт олон зүйлийг ажиглаж учир шалтгааныг нь танина. Эхний амирлан оршихуй бясалгал гэхэд л дотроо 10 шаттай, шат тус бүр янз янзын саад бэрхшээл асуудал тулгарна түүнийг хэрхэн даван туулах арга бас л нарийн заасан байдаг. 10 шатанд хүрэхэд бие, сэтгэлийн машид судлахуй гэдэг зүйлийг олно. Биеийн машид судлахуй гэдэг нь хүн хичнээн ажил төрөл хийсэн ч бие нь ядрахгүй маш хөнгөн болох бөгөөд хөөрөн нисэх ч боломтой юм. Дараах холбоос дээр дэлгэрэнгүй байгаа.
http://www.buddhism.mn/video/576/579
Сэтгэлийг машид судлахуй гэдэг нь сэтгэл хичнээн их ажилласан ч ядрахгүй жишээлбэл ном сонин унших гэх мэт оюуны ажилд ядрахгүй болохоор нойрноос ч мөн ангижирдаг юм. Зөвхөн эхний амирлан оршихуй нь ийм түвшинд хүрч байхад цаашлаад шинжин бясалгал хийж тухайлбал хоосон чанарыг бясалгаж онож чадвал ямар үр дүнд хүрэх нь ч ярилтгүй биз. Бурханы шашниас өөр бусад гадуур явагдаад байгаа өчнөөн бясалгалуудын хамгийн дээд хязгаар нь "Амирлан оршихуй" - с хэтэрдэггүй юм. Гэтэл Бурханы шашны бясалгал бол түүний дараа үлэмж үзэхүй түүний дараа тантрын ёсны бясалгал гээд олон шат байна. Урд энэтхэгт бол Бясалгалын багш нь зааварлачихаад л яваад өгнө. Нэг хоног ч юм уу хоёр ч юм уу хэсэг хугацааны дараа ирж ямар шинж гарч байна түүгээр нь бясалгалын зөв бурууг нь хэлж цааш яахыг хэлж зааварладаг. Тэр ч утгаараа бясалгал нь багшаас шавьд гэдэг утгаар уламжлагдаж ирсэн болохоор бясалгалын сурах бичиг төдийлөн их байдаггүй болов уу.
За тэгээд зарим хүмүүс нисэх хөөрөх гэх мэтийн гоц чадваруудыг нь илүү их сонирхоод байдаг. Хөөрөн нисэх янз янзын бясалгын арга бурханы шашинд байдаг. Жишээ нь гэхэд далай дээр хөвж байна гэж бясалгах. Энэ нь нэг ёсондоо хүний сэтгэл ямар их хүчтэй болохыг, сэтгэл биеийг бүрэн эрхэндээ оруулах хүч боломж бололцоо байна аа гэсэн үг. Эгэл жирийн бид харин одоо ингэж бясалгаад нисчихгүй. Учир нь бидний сэтгэл хүчгүй сул дорой байгаа юм. Бясалгал сайн хийгэээд амирлан оршихуйг олж чадвал сэтгэл төдий чинээгээр хүч орж сая нэг бидний бодсон зүйл гадаад биест бодитой нөлөө үзлүүлж чадна. Цаашлаад тантрын бясалгал гээд нарийсаад явбал сэтгэл тэр хэрээр л их хүчирхэг болж байгаа юм да. Жинхэнэ Бурханы шашны бясалгалын талаар бол Монгол хэл дээр ном одоог хүртэл гараагүй л байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн амирлан оршихуй, үлэмж үзэхүй хүрээнд л байгаа байх. Цаад нарийн тантрын бясалгал бол нууц байдаг бөгөөд багшаас шавьд л нууцлагдан дамжигддаг. Нууц тарнийн бясалгал бол сахил хатуу үр дүн нь их хүчтэй тул нийтийн болгоод байдаггүй. Зөвхөн ном сайн үзэж сэтгэлээ сайтар зассан сахил санваартай хүнд л залгамжлуулдаг. Бурханы шашны бясалгалын онол бол үнэхээр гайхамшигтай.
Манай төв бясалгал явуулдаггүй. Харин бясалгал хийх нөхцөлийг яваандаа бүрдүүлж өгч болох юм. Ер нь бясалгалыг эхний ээлжинд аглагт гарч хийвэл зүгээр байдаг. Амирлан оршихуйг олохын тулд түүнд хүрсэн багшаар хөтлүүлбэл их зүгээр байдаг юм. Гэтэл одоогоор энэ түвшинд хүрсэн хүн Монголд бараг л байхгүй гэхэд хэлдсэхгүй байх. Тиймээс эхний ээлжинд амирлан оршихуй бясалгалыг онолоо сайн үзээд л өөрсдөө аглагт гарч хийвэл зүгээр байх. Харин дараагийн үлэмж үзэхүй тантрын бясалгалыг бол зайлшгүй бясалгалын өндөр түвшинд хүрсэн багшаар хөтлүүлэх хэрэгтэй юм.
Ч.Одгэрэл
ЗочинJuly 30, 2012
Бясалгал хийж байгаа газар байна уу.
ЗочинAugust 16, 2012
BYASALGAL ERONHIID OO ANALITIK (DIALEKTIK ),EMPERIK GEJ 2 ANGILAGDAJ HUVAAGDAG.EMPERIK GEDEG N PRAKTIK ,DADAL ZURSHILIIN GEJ TAILBARLAJ BOLNO.BYASALGAL UILDEH GEDEG MAANI ERDOO L GEGEERELD HUREH TULHUUR GEJ HELJ BOLNO.BURHANY ONOL NOMLOL,SUDARYG SAITAR SUDALJ ZADALJ OILGOH N MON NEG YOSNY BYASALGAL BOLDOG.ANALITIK ARGA BARILAAR GEGEERELD HUREH ZAMYG JNANA YOGA ZAADAG.JNANA YOGIIN DEER RAJA YOGA GEJ BAIDAG...RAJA YOGIIG EZEMSHSEN HUN ORCHLONGOOS ANGIJIRCH MAHA -PARI-NIRVAND HURDEG GEJ ZAADAG.DADLAGA PRAKTIKIIN BYASALGAL UNDSEND EE 3 HELBERT HUVAAGDDAG.1)MAANI,TARNI,MEGZEM 2)DOTOOD SETGELIIN ARIUSGAL 3) MAHA -NIRVANAD UUSAH GEJ ...MAHA-NIRVANAD UUSAH ARGA BARIL N TOVDOOR BOL EHNII SHATAND "SHINE" AMARLIN ORSHIHUI GEJ HELJ BOLNO ,DARAAGIIN SHATAND ''SHAMATIYA" SAMGARDIAR BOL "SAMADHI",DEED SHATAND "VIPASHIYANA " GEJ ANGILJ UZDEG .ENE N ULEMJ UZEHUI GEJ NERIIDEJ BOLOH YUM.UUNEES GADNA "BODI SETGEL"-G YUNY TURUUND UUSGEJ BII BOLGOHYG BURHANY SURGAALID AILDSAN BAIDAG.BODI SETGEL GEDEG MAANI BIDEND BURHANAAS ZAYAGDSAN BUDDHA BURHANY ERCHIM, (PRANA)BINDU CH GEJ HELDEG SETGEL ZUIN HII ENERGYG ARIUSGAJ HOGJUULJ BII BOLGOJ BIEIIN HOVDOLOOR GUILGEJ ,HUNII BIEIIN ENERGYYN TOVIIN DEED OROI BRAHMA CHAKRAA HURTEL GUILGEJ GEGEERELD HUREHIIG NOMOLSON BAIDAG.BIDNII ENE NASNY BOLON ,URD NASNY UILIIN URUUD HII,ERCHIMIIN HELBEREER BIEIIN ENERGY-N TOV BOLON ,UNDSEN 49 HOVDOLD AGUULAGDAJ ,ERCHIM HII GUIH ZAMYG HAASAN BAIDAG TUL UUNIIG BID BYASALGAL ,TARNIIN HUCHEER TSEVERSHUULJ GEGEERELD HURDEG .MANAI HEL NEE UUNIIG ORCHUULSAN GARYN AVLAGA BOL BARAG BAIDAGGUI BOGOOD UUNIIG EZEMSHSEN ULS BOL BARAG NIITED DELGEED BAIDAGUID ORSHDOG BOLOV UU ? UUNEES GADNA MONGOLD IHEER DELGERSEN "IKH HOLGON " GELUGPAAGIIN URSGALD BYASALGALYG TODIILON ZAAJ SURGADAGGUI ,BURHANY NOMLOLYG BARIMTALJ ,BODI SETGELEER AMIDRAHYG SURGADAG BOLOHOOR BAGA HOLGON,TANTRA ,OCHIRT HOLGONII BYSALGALYG MONGOLD TODIILON DELGEREEGUI GEJ HELJ BOLNO. NAMO BUDDHAYA,NAMO DHARMAYA ,NAMO SANGHAYA
ЗочинAugust 16, 2012
BODHI SETGEL,NIGUULSENGUI SETGELIIG BII BOLGOHGUIGEER GEGEERELD HUREH GEJ UNEND EE BOLOMGUI ZUIL.ZOVHON YOGIIN ARGAAR BIEIIN ENERGIIN TOVIIG NEEJ DADLAGJSAN ULS MER SER BAIDAG.GEHDEE ENE N MASH AYULTAI BOGOOD HONOOLTEI BAIDAG.ENERGIIN TOVIIG NEESEN ULS HOROMHON ZUURD AJIL AMIDRALD AA AVYAS N TODORCH ODTOI BAIDAG.ENE N DALDYG HARAH,YAGCHIS BURHADYG OLJ HARAH ,SHULEG NAIRAGLAL BICHIH ONGOD OROH,ZURJ BICHIH ,KAR'ERIIN HUVID DEVSHIJ AMJILT UZUULEH HELBEREER ILERDEG. GEVCH UILIIN URIIN HUULIIG TANIJ MEDEEGUI ,NIGUULSENGUI SETGELIIG URDITGAL BOLGOJ YAVAAGUIN GAIGAAR ENE N ZOVHON 5 NISVAANISIIN NEG BOLOH "BI"GEDEG OMOGSHILIIG TURUULJ HAMAG AMITANY TUSYN TULD UILCHILJ CHADDAGGUI BOGOOD ERGEED UILIIN URIIN HUULIND OORIIG OO TSOHIULJ ELII BALAI BOLOH ,GALZUURAH ESVEL HUND OVCHIN TUSAHAAR ILERDEG.TIIM CH BOLOOD BYASALGALYN ARGYG BAGSH SHAVIIN BARILDLAGYN ZAMAAR SURAH N AYULGUI OGOOJGUI BAIDAG.OORIIN ALDAA ,DUTAGDAL DEER TULGUURLAJ BYASALGALYG SURJ MEDEJ BOLNO GEHDEE ENE N URT UDAAN HUGATSAAG SHAARDAH BOGOOD HAMGIIN HUND HETSUU ZAM YUM.ENE ZAMAAR IHEVCHLEN TOGS GEGEERELD HURSEN TATGHATA BURHAN BUDDHA L ZAMNASAN BAIDAG YUM.TA BUGDIIN EREL SURALD AMJILT HUSIE.NAMO BUDDHAYA ,NAMO DHARMAYA,NAMO SANGHAYA
GerelmaaSeptember 3, 2012
Амирлан оршихуйн бясалгалын техникийн талаар мэдээлэл тавьж өгөөч хийж үзмээр байна.
ЗочинSeptember 4, 2012
Энэ талаар явах нэг сургалт байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос дээр дарж үзээрэй.
https://docs.google.com/open?id=1JBmvDDKeGXdZuZ4NrT6UZVZXu60VUqLO8_Xi9whyO8TArLcLyutaN1DUqbBz
ИХУХТөв, Барилгачдын талбай Жуулчны гудамж 16 (Занабазарын музейн баруун урд)
ЗочинSeptember 22, 2012
нэг зүйл мэдэх гэсэн юм, Бадахай гэж нууцыг баригч бурхан байдаг гэж хальт дуулсын байна, хэрэв тийм бурхан байдаг бол энэ бурханы талаар хэлэх зүйл байвал хэлж өгч туслаач
ЗочинSeptember 23, 2012
Дээр бичсэн хүнд мэдлэгээ харамгүй хуваалцсанд баярлалаа. Гэхдээ "Гэлугпа урсгалд бясалгал заадаггүй учраас Бага хөлгөн, Тантра, Очирт хөлгөний бясалгал Монголд дэлгэрээгүй гэж хэлснийг тань ойлгосонгүй." Гэлугпа маань өөрөө Тантра, Очирт хөлгөн мөн шүү дээ. Гэхдээ "Бага хөлгөнтний", Судрын ёсны судлагдахууныг ч өөртөө багтаадаг. Яагаад гэвэл "Бага хөлгөн" нь Их хөлгөний суурь, Их хөлгөн ба Судрын ёс нь Очирт Хөлгөн ба Тарнийн (Тантрын) ёсны суурь болдог. Суурийг нь алгасаад дээд юмыг нь үзэх нь учир дутагдалтай гэдэг зарчмыг баримталснаараа Гэлугпа өмнөх урсгалуудаас давуу талтай гэж би гэдэг амьтан ойлгоод байгаа юм аа. Буруу ойлгосон байвал зүгшрүүлж өгөөрэй. Чойжамц хамба нэг удаа их сайхан хэлсэн. Бага хөлгөн бол байшингийн суурь нь, Их хөлгөн бол хана нь, Очирт хөлгөн бол дээвэр нь гэж. Эдгээр нь нийлж байж байшин болно, аль нь нэг нь дутвал байшин болж чадахгүй. Энэ Гэлугпагийн суу гайхамшиг.
ЗочинAugust 9, 2013
Бясалгал гэдэг зөв шатлалтайгаар, зөв аргаар хийхгүй бол хүний оюунд маш муугаар нөлөөлдөг.Юуны түрүүнд бясалгалын өндөр түвшинд биш юмаа гэхэд багахан зүйлийг ч атугай олохыг хүсвэл биэ хэл сэтгэлийн муу явдалыг бодлыг юуны түрүүнд хорьж байх хэрэгтэй. Учир нь баясалгал гэдэг хүний сэтгэлийг сатааралаас гаргаж буяны зүгт баттайгаар бие сэтгэлээрээ орох нөхцөлийг бүрдүүлэх нэгэн маш хүчтэй оюуны чадвар юм. Үүнийг олохын тулд сэтгэлийн сатаарлыг багасгах хэрэгтэй байдаг. Бидний сэтгэл биэ, хэлээр юу хийж юу ярина түүн рүү анхаарал чиглэгдэж улмаар түүгээр нөхцөлдөн элдэвийн юм бодож нэг ч хором тайван байж чаддаггүй. Тиймээс сэтгэлийг сатааруулах бие хэлний үйлийг хориж сэтгэл тогтоох арганд ашиглах хэрэгтэй. тэгэхийн тулд сахил сахих хэрэгтэй болж байгаа юм. Сахил сахина гэхээр бусдаас сахил авахын нэр биш юм. Өөрөө арван хар нүгэлийг тэвчиж арван цагаан буяны журмыг мөрдөж сурах хэрэгтэй. Энэ бол анхан бясалгалд суралцаж байгаа хүмүүст зайлшгүй хэрэгтэй. дээрээс нь хави ойрын юмыг хамж боддогоо болих хэрэгтэй. тэгээд байвал сэтгэл чинь сатаарч нөгөө бясалгалын чадвар чинь эргээд алдагдах юм. Сэтгэл бол дадлын хойноос дагадаг гэдэгийг ер мартаж болохгүй.