Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Залхуурлыг дардаг тарни гэж байдаг уу?

Буддизмд тарни мааний тусламжтайгаар амьдралийн элдэв асуудал шийдэх эрдэм увидастай. Энэ зургаан барамидийн нэг хичээнгүйг хөгжүүлж бататгадаг тарни маань гэж байдаг бол хэлж өгч туслагүй юу. Өөрөөр хэлбэл энэ залхуурлаас хамгаалан сахидаг тарни гэж байдаг уу?

Залхуугийн ерөндөг хичээнгүй л гэж байдаг. Залхууг энэ аргаар л дарна. Тарниар дарна гэсэн юм байдаггүй. Аливаа тарнийн жинхэнэ үр дүнг амсья гэвэл бас л маш их уйгагүй хичээл зүтгэл шаардлагатай. Тэр байхгүй цагт тарнийн шид бүтээлийг амсана гэж байхгүй. Тарнийг зүгээр нэг уншаад үр дүн гарчихдаг юм биш. Тарни болгон өөрийн гэсэн нарийн бясалгалтай. Хэд сарын турш суудлаасаа босолгүй бясалгаж уншин шид бүтээлийг нь олдог. Хэрэв залхуурлаас хамгаалдаг тарни гэж байдаг бол хүн болгон л залхууралгүй ихийг хийж бүтээхсэн, хүн болгон л амжилтанд амархан хүрэхсэн. Гэтэл залхуу амжилт бүгдийн хаалт юм. Ийм хаалтыг ямарваа нэгэн тарниар эвдэх боломжгүй бөгөөд гагц таны өөрийн сэтгэл, ухамсар, оюуны хүчээр л дарах боломжтой. Хэн түүнийг дарж чадсан тэр хүн амжилтанд хүрнэ. Ер нь тэгээд саад бэрхшээл байхгүй бол амьдрал өөрөө утгагүй шүү дэ. Тиймээс амьдралд тэмцэж ямар нэгэн дарах зүйл байвал амьдрал өөрөө сая илүү утга учиртай болох юм. Бурханы шашинд 84000 нисваанис буюу муу сэтгэл байдаг. Түүнийг дарж чадсан хүнийг жинхэнэ баатар гэж үздэг. Нэг ёсондоо баатар гэдэг нь гаднаа биш дотроо л байдаг. Тиймээс өөртөөн зорилго тавиад түүнийхээ араас хичээнгүйлэн зүтгэж хэрэв залхуурал үүсвэл зорилгынхоо үр дагаварыг нь дахин сайн бодоход таны хичээл зүтгэл аяндаа гарах болно. Бурханы шашинд хичээнгүй гэдэг бол бага багаар тогтмол хугацаанд тасралтгүй хийхийг хэлдэг. Түүнээс бус хичээж байна гээд өдөр шөнөгүй зүтгэхийг хэлэхгүй. Далайн давалгаа хэдий эрчтэй ч хол явахгүй. Голын ус хэдий удаан урсавч далайд цутганаа гэж усны шашдирт гардаг.
Хэт их хялбар зүйл хайх хэрэгггүй юм. Хэдий чинээ хэцүү байна төдий чинээ хүн улам л хүч, хатуужлыг суулгаж өгч байдаг тул тэр нь эргээд өөрт чинь их хэрэгтэй. Тиймээс сэтгэлийн дархлаа суулгаж өгдөг залхуу ер нь байхгүй болчихвол хүн чинь өөрөө сул дорой өчүүхэн амьтан болно шүү дэ. Тиймээс залхууг хичээнгүйгээр дарахад чинь амжилт хүсье

Хүр чулууг уулын орой өөд гаргахад маш их хүч орно. Харин уруугаа алдаж өнхрүүлэхэд ядах юмгүй. Тийм учир эрдмийг хүсвэл залхууг огоор. Залхууг хүсвэл эрдмийг огоор.

Ч.Одгэрэл

  • ЗочинMay 2, 2012

    Сайхан сайт шүү. Асуулт хариултын хэсэг нь бүр таалагдаж байна.
    Ум сайн амгалан болтугай.

  • ЗочинJune 8, 2012

    Тиймээ, хэрэгтэй асуултууд асуусан байна.

  • ЗочинJune 17, 2012

    Баярлалаа.

  • ЗочинMay 15, 2013

    Tiim bna asuultaa zov tavih ni ih chuhal yum bna.Tiimee uneheer saihan sait .buyan ni olon olnoor urjih boltugai .

  • ЗочинJune 27, 2013

    залхуугын эсрэг тарни байдаг уу гэж асууж болохгүй.Залхуу гэдэг юм өөрийн чинь эсрэг ганц том дайсан, Зөвхөн өөрийнхөө төлөө зогсоо зайгүй хөдөлмөрлөөд үзээ, Нэг л мэдэхэд чи өөрийнхөө болон өрөөл бусад тэр ч байтугай нийгмийн баялгийг бүтээгч болон хувирсан байх болдог юмаа,

  • ЗочинAugust 16, 2013

    zalhuu hunii zalhuu asuult asuudag baina shuu dee. yamar zalhuugiin ded tuil bolood iim asuult tavdag baina aa

  • ЗочинAugust 16, 2013

    Залхуу хүнд тарни унших ч залхуутай л байх болно доо, кккк

  • ЗочинOctober 7, 2013

    залхуурлыг дарах 7 арга:

    1. Залхуурахаа болихын тулд юу ч хийхгүй бай. Тоглоогүй шүү. Өрөөнийхөө голд зогсоод юу ч битгий хий, үнэхээр юу ч битгий хийгээрэй: юу ч битгий ид, битгий уу, битгий унш, битгий хэвт, хөгжим битгий сонс, битгий бод. 15 минут өгөрөв үү үгүй юу та юм хумаа хийгээд эхлэнэ.
    2. Энэ чинь 5-хан минутын ажил. 5мин өөрийгөө юм хийлгэ, бүтэн өдөржин юм хийнэ гэж бодож ажлаа эхлүүснээс энэ нь хамаагүй хялбар юм. 5мин юу ч хамаагүй тэснэ. Энэ нь ч хийх юмаа эхлүүлэхэд хангалттай хугацаа юм. Нэгэнт эхлэсэн бол та зогсож чадахгүй.
    3. Том ажлыг хэсэг хэсэг болгож хуваа. Том асуудлыг шийдвэрлнээ гээд дайрах нь бараг л боломжгүй. Хэд хэд жижиглэж нэг нэгээр нь ээлжлэн шийдвэрлэвэл хамаагүй хялбар.
    4. Хэвшмэл байдлыг хойш тавь!
    Юу ч хийхгүй байхын тулд бүхнийг хий. Идэж уу, аяга таваг сав суулгаа угаа, дэлгүүр яваад ир, мэдээлэл, цаг агаарын мэдээгээ үз, нет блог унш... Энэ болгон гол зорилгоос минь холдуулдаг, тэгээд ч чөлөөт цагаараа л хийх боломжтой.
    5. Өглөөнөөс эхлэн ажилла
    Өглөөний болжморууд, оройны уульнууд. Ууль, шар шувуу хүмүүс нь өдөржин залхуурч, түүнээ өмгөөлөхийн тулд янз бүрийн арга ярьсаар орой болоход л нэг муу юм ажлаа хийж эхлэдэг. Ууль шар шувуухай нар минь, та нар чинь өглөө ч тэр, орой ч тэр ямарч ялгаагүйгээр ажиллаж чадна.
    6. Өөрийгөө шагна
    Ямарч хөдөлмөр шагнагдах ёстой. Тийм учраас ажиллаж байхдаа өөрийгөө цаг тухайд нь урамшуулж бай. Хагас ажлаа хиймэгцээ – амтат жигнэмэгтэй цай уу, агаарт гар эсвэл зүгээр л 5мин амар. Энэ бол дажгүй хэвшил шүү.
    7. Маргааш гэж битгий хойш тавь
    Маргааш бол энэ 7 хоногийн хамгийн их ачаалалтай өдөр. Бид хийх юмаа байнга маргааш гэж хойшлуулдаг. Хэрвээ амьдарлаа шинээр эхлэх гэж байгаа бол яг одоо эхэл. Маргааш гэнэт нэгэн хойшлуулашгүй ажил гарч мэднэ, эсвэл та бодлоо өөрчилж магад. Оройтжээ гэсэн ч та өнөөдөртөө ажлаа эхэл – шинээр эхлүүлж байснаас эхэлчихсэн ажлыг дуусгах амар.

    Залхуурал таньд дахин бүү тохиог! Амжилтанд хүр!

  • ЗочинOctober 25, 2013

    Cain bna-uu,vnexeer caixan zuil bichjee ux taalagdlaa okej bayrlalaa,MARGAASH gedeg vgiig vgiin sangaasaa xaslaa :-)engiin mortloo ex xvchtei tysaj bna ene 7 zaavar

Бусад