Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 12-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

12/3 нийлэмжийн нөлөөгөөр та өөрийгөө бүтээлчээр илэрхийлэхээр тэмүүлдэг. Та гэр бүлийн үнэт зүйл гэдгийг дээдлэн үздэг ба чөлөөт цагийнхаа ихэнхийг хамаатнууддаа зориулдаг. Бүхий л амьдралынхаа турш өөрийн гэсэн гэр бүлтэй байх нь чухал гэж үздэг. Та гэрлэж амжаагүй байлаа ч хүүхэдтэй болохыг мөрөөддөг. Та нарын ихэнх гэр бүл, хамаатан садантайгаа хамт амьдардаг. Хөгжилтэй алиа зантай тул бусад хүн таныг амьдралаас ихийг авдаг, амьдралдаа сэтгэл хангалуун хүн гэж үздэг. Та хүүхэдтэйгээ хэдэн цагаар ч хамаагүй тоглож чадах ба заримдаа өөрөө хүүхэд шиг байдаг. Та үргэлж л баяр хөөртэй байдаг ба инээх шалтгийг хэзээд л олдог амьдралын баяр баясгалан таны болон хүүхдүүдийн тань том хамгаалалт болдог. Таны хийж буй юм бүхэнд өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх гэсэн эрмэлзлэл мэдрэгддэг. Та хэзээ ч ажилгүй суудаггүй. Нэг ажлаа дуусгаад л дараагийнхыг нь эхэлдэг. Та унтаж амрах үедээ л сэтгэл амар байж чаддаг. Хэдийгээр та яаруу адгуу хүн боловч хөнгөн хийсвэр хүн биш юм. Та амьдралд буурь суурьтай ханддаг ба энэ нь таны ухаалаг зан боловсролтой холбоотой. Та мэдлэг боловсролоо байнга дээшлүүлдэг. Та шашин, оюунлаг амьдралыг багагүй сонирхдог. Гэхдээ ямар ч яриаг та гэр бүлийнхээ асуудалд хандуулдаг. Таны өгөөмөр хүнлэг зан бусдын анхаарлыг татдаг. Тэгээд ч та өөрийн сайн талаа харуулах боломжийг алддаггүй. Бусадтай харьцах нь таны хувьд маш их ач холбогдолтой. Та хүмүүстэй хялбархан танилцдаг, ямар ч нөхцөл байдалд өөрийн хүн шиг байж чаддаг. Та нарын ихэнх нь хүмүүжил сайтай, биеэ авч явах өндөр соёлтой байдаг. Та бусдаас ямар нэгэн зүйл гуйгаад “баярлалаа” гэж хэлэхээ мартдаггүй. Таны зорилгодоо тууштай зан чанар нь бүтээлч энергээ гадагш цацах гэсэн эрмэлзлэлтэй холбогддог. Гэлээ гэхдээ гэр бүлийн харьцааны үнэт зүйлийн ач холбогдлыг хэзээ ч бууруулж үздэггүй. Та шинэлэг санаа бодлоор дүүрэн явдаг ба тэднийгээ хэрэгжүүлж чадваас амжилтанд хүрч, эд хөрөнгөтэй болдог. Та нэгэнт сонгосон замаасаа хэзээ ч ухарч буцдаггүй. Өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үхэн хатан тэмцдэг.

Дутагдал:

12/3 тооны нөлөөгөөр та аливаад бурууг өөрөөсөө зайлуулж, бусдаас дандаа хайдаг. Хэтэрхий өөнтөгч, шаардангуй зан тань бусдаас хөндийрөх шалтгаан болдог. Та аливаад хэт шүүмжлэлтэй хандлаа ч амьдралд өөрийн гэсэн хууль байдгийг бодох хэрэгтэй. Бодит байдлыг байгаа чигээр нь хүлээн авч сурвал өөрөө ч мөн сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижрах ба бусдад өөнтөгчөөр хандахаа болино. Үе үе та амьдралыг үл тоомсорлох, хэнэггүй хандлагатай болдог. Заримдаа та нэг зүйлийг барьж аваад дуусгаж чаддаггүй, учир нь та дэндүү өчүүхэн зүйлийн хойноос хөөцөлдөн цагаа бардаг. Тиймээс аливаад алтан дундаж, баланс барьж сурах нь чухал. Та эрч хүчээ хэрэгтэй хэрэггүй зүйлд хамаагүй зориулан дуусгадаг. Тиймээс үе үе зогс хийж, хийж байгаа бүхэн тань үнэхээр хэрэгтэй юу, үгүй ву гэдгийг бодож байх хэрэгтэй. Та нэг туйлаас нөгөө туйл руу савчдагийн адилаар ажил хэрэгтээ ч нэгийг нь гэнэт нөгөөг нь барьж авч хийдэг. Та бүгдийг нэгэн зэрэг хийж амжихгүй болохоороо бухимддаг. Өөрийн байдлыг бүх талаас нь нягталж үзэх нь амьдралаа илүү цэгцтэй болгоход тань тусална. Заримдаа та эргэн тойрондоо болж байгаа бүхнийг ойлгож хүлээн авах чадваргүй болдог. Энэ нь та дэндүү их өөрийгөө ачаалдагтай холбоотой байж болно. Энергээ хайр гамгүй үрэх нь бие сэтгэлийн ядаргаанд хүргэх ба шаардлагатай үед та хэрэгтэй хүчин зүтгэлийг гаргаж дөнгөхгүй гэсэн үг юм. Та дураараа зөрүүд зантай. Биеэ барьж хянаж байхыг хичээдэг. Ч боломж л олдвол хашгичин, загнаж дураар авирлахаас буцдаггүй. Энэ үедээ та хэрцгий догшин нэгэн болдог. Та өөрийгөө доромжлогдсон, эсвэл эрхээ эдэлж чадсангүй гэж үзвэл хонзогнуур болно. Та түүнийгээ хичнээн нуулаа ч эрт орой хэзээ нэгэн цагт өс тань ил гарч ирдэг. Төлөвлөсөн ажил бүтэлгүйтвэл сэтгэлээр унаж гутардаг, тэгээд бүхнийг хувь тавилангийн мэдэлд орхих нь бий. Харин олон зорилгынхоо нэгэнд нь хүрч чадвал жижиг сажиг зүйлийг үл тоон дараа дараагийн зорилгодоо тэмүүлдэг. Та хардамхай, эзэгнүүр зантай. Энэ нь таны өөрийгөө хэт их дөвийлгөдөгтэй, эсвэл өөртөө итгэдэггүйтэй холбоотой. Тиймээс та энэ тухай нягталж үзээд бусдад чөлөөтэй, дураараа байх боломжийг олгон, бусдын үзэл, бодлыг хүндэлж сурагтун. Бусдын эрхийг хүндэлснээр та өөрөө ч сэтгэл амгалан байх болно.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Хайр дурлалын харьцааг тодорхойлогч гол хүчин зүйл нь таны гэр бүл юм. Тиймээс тантай адил гэр бүл гэсэн ухагдахууныг дээдэлдэг амраг танд тохирно. Та хамаатан садангүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй. Та хэдийгээр ухаалаг чадвартай боловч амрагаасаа зөвлөгөө авахаар хандах нь цөөн бус. Та төрөлхийн лидер мөн боловч амрагтаа санаачилгыг өгөх нь заримдаа танд таалагддаг. Тиймээс амраг тань аливаад учир зүйтэй ханддаг, тогтсон үзэл бодолтой, тууштай хүн байх ёстой. Та өөрийнхөө болон амрагийнхаа гадаад төрх, өнгө үзэмжийг хэт их анхаардаг. Нөгөөтэйгүүр та эрх хүүхэд шиг амрагаараа халамжлуулах дуртай. Хэрүүл маргаант нөхцөл байдал үүсвэл та хурц сэдвийг алиа хошин яриа болгож өнгөрөөхийг хичээдэг. Та ажил төрөлдөө хэт автаад ирэхээрээ янаг амрагийн харьцаагаа бүрмөсөн мартдаг зантай тул амраг тань тэвчээртэй, ухаалаг байвал зохино. Ор дэрний асуудалд чөлөөтэй ханддаг, эрх, гэхдээ заримдаа хэт шаардангуй аяс гаргадаг. Сексээс юуг хүсэн хүлээж байгаагаа илэн далангүй ярьдаг.

Гадаад төрх:

Өндөр, гуалиг нуруутай, урт хүзүүтэй, гонзгой царай, нарийхан уруул бол таныг онцлох шинж юм. Өргөн магнайтай, жижиг боловч хурц нүдтэй.

Эрүүл мэнд:

Ходоод болон хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны систем эмзэг. Мөн эмзэг мэдрэмтгий арьстай тул амархан үрэвсэж өвчилдөг.

Ажил мэргэжил, албан тушаал:

Ажил мэргэжлээ сонгохдоо бусад хүнтэй идэвхтэй харьцах боломж олгодог эсэхээр нь ангилдаг. Радио телевизийн хөтлөгч, шоу цэнгээний газар ажиллавал тохиромжтой, учир нь та энд өөрийг тань сонсох хүмүүсийг олох гэж зүдрэхгүй. Мөн тогооч, хоол судлаач, цэцэрлэгч, иллэгч, зохиолч зэрэг ажил мэргэжлүүд зохино. Зарим тань бизнесийн салбарт буюу багшаар ажилладаг.  

  • ЗочинFebruary 16, 2012

    hudlaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

  • ЗочинFebruary 16, 2012

    unench yumuu

  • ЗочинApril 4, 2012

    minix bol taarch bna a. dutagdala zasaxig xicheenee. bayarlalaaa:)

  • ЗочинMay 10, 2012

    арайл таарахгүй байна аа гэхдээ бхярлалаа

  • ЗочинMay 11, 2012

    Минийх лав таарч байна. Яг 100 биш ч нилээд хувь нь таарч байна

  • ЗочинJune 25, 2012

    yag taarch ba aa bayrlalaaa

  • ЗочинNovember 4, 2012

    oiroltsoo garch b.na yag bish yma.

  • ЗочинNovember 4, 2012

    oiroltsoo garch b.na yag bish yma.

  • ЗочинNovember 4, 2012

    bi eejiigee duuraisan zuzaan uruultai,bi bainga ger bulseg bishee,bas bolomj garwal huntei orilj hashgirdagguie,tom alag nudtei,geh met arai l taarahgui b.na uuchlaarai.

  • ЗочинOctober 29, 2013

    gadaad turhuus busad ni buuur yag taarch bna sonin l yum

  • ЗочинNovember 8, 2013

    таарч бнааа баярлалаа

  • ЗочинNovember 12, 2013

    yu we, bi iim aimaar hun gej uu?

  • ЗочинNovember 12, 2013

    zarim neg ni hudlaa bas jhn vnen bna bnaaa

  • ЗочинNovember 15, 2013

    Дутагдалтай талаа харах хэрэгтэйн байна

Бусад