Ерөнхий хандлага:
Та аймшиггүй чин зоригтой, аливаа эхлэлээ заавал амжилтанд хүрч дуусгахыг хичээдэг. Нэгийн тооны нөлөөгөөр та тууштай зантай болжээ. Аливаа хүндрэл бэрхшээлийг хялбархан давж, санасандаа хүрдэг. Ажил хэргийн мэдрэмждээ хөтлөгдөн амжилт гэдэг бол мөнгө санхүүгийн хувьд ашиг олох үйл явц гэж үздэг. Хараат бус байдлаа юунаас ч илүү эрхэмлэдэг, өөрийн ашиг сонирхлыг хамгаалан үргэлж хянуур байдаг. Та хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, удирдан манлайлагчийн авьяастай. Танд хоёрын тооны нөлөө тодорхой хэмжээгээр илэрдэг. Тиймээс та дипломатч зантай бусдын санаа бодлыг сонсдог. Хүмүүстэй хэл амаа хялбар ололцдог, хэцүү үед нь тэдэнд тусалдаг. Та бусдыг сонсч чаддаг, нээлттэй ухаалаг хүн. Бүтээлч идэвх өрнөсөн үедээ ирээдүйд хийхээр олон зүйлийг төлөвлөдөг. Хэдийгээр хараат бус байхыг эрхэмлэдэг ч хамт олны дунд байр сууриа амархан олдог, хамтын ажиллагааг үнэлдэг ба хамтын шийдвэр гаргахад хамт олны гишүүдийн үүрэг ролийг хэзээ ч дорд үздэггүй. Гэхдээ та үе үе бие даах хүсэлдээ автдаг тул тэр үед даргын нүүр царайгаа харуулдаг. Доод ажилтнуудад нэр төр, мэдлэг чадвар тань үлгэр жишээ болдог. Танд шинэ сонирхолтой санал төслүүд цөөн бус орж ирдэг. Та бусдад энэ нь хичнээн их хэрэгтэй болохыг итгүүлж дөнгөдөг. Та эсэргүүцлийг хэнийг ч гомдоолгүй, ухаалгаар няцааж чаддаг. Та хэдийгээр ухаалаг мэдрэмжтэй боловч эхлээд ямар алхам хийх ёстойгоо зөн билгээ дагаж шийддэг. Та сэтгэл тайван байхыг, гэр орондоо тав тухтай байхыг ихэд эрхэмлэдэг. Заримдаа та ганцаар байж бүхнийг эргэцүүлж тооцож бодохыг хүсдэг. Энэ нь аргагүй юм, учир нь та өөрийгөө бодох завгүй бусдын асуудлыг шийдэж байдаг. Та хорвоо ертөнцийг сайн сайхан байлгах, эв найртай орчинд амьдрахын тулд чадах бүхнээ хийдэг. Та саруул ухаантай болохоор аливаа асуудалд шийдвэр гаргах гэж зүдэрдэггүй. Та аливаа асуудлаар санал солилцох, мэтгэлцээн өрнүүлэх дуртай. Мөн оюуныхаа байнгын хэрэгцээг хангахын тулд та үгийн сүлжээ бөглөж, баримтат кино үзэн, ном их уншдаг. Танд спортын бүхий л төрлүүд сайн нөлөөтэй.
Дутагдал:
Заримдаа та зорилгодоо хүрэхээр хэт эрээ цээргүй загнадаг. Та ийм тохиолдолд танк шиг л замд тааралдах бүхнийг хэмхчин урагш тэмүүлнэ. Таны хувьд амжилт ус агаар шиг чухал болохоор та бүтэлгүйтэхээс айж ийн авирладаг аж. 28/1 нийлэмжийн өөр нэг сөрөг нөлөө нь ямар ч зорилгогүй хүнийг төрүүлдэгт оршино. Та тийм хүн бол танд нэр алдар огт хэрэггүй. Эсвэл төлөвлөснөө хэзээ ч хэрэгжүүлж чаддаггүй байж болох. Харин эргэн тойрныхон тань таныг хөдөлгөхийг оролдвол та хэн нэгний зааврыг дагах дургүй тул шууд л зөрүүдэлдэг. Та зуршилдаа сохроор хөтлөгддөг хүн юм. Заримдаа өөртөө итгэдэггүй, тиймээс бие даан шийдвэр гаргахгүй байхыг хичээдэг. Ийм нөхцөлд та аливааг бүр багаас нь буюу эхнээс нь хийж эхлэх ёстой. Заримдаа танаас ямар үйлдэл гарахыг урьдчилан таамаглах аргагүй болдог. Бусдыг өөрийн эрхэнд оруулахын тулд та баруун зүүнгүй үнэт зөвлөмжүүдийг цацаж эхэлдэг. Ингэснээр та өөрийн ухамсар дахь дутуугаа нөхдөг байж болно. Та бусдыг хэрэгцээг үл тоомсорлон өөрөө бүхнийг тэргүүлэхээр тэмүүлдэг. Заримдаа та шууд дарангуйлагчийн дүрд тоглодог. Яваандаа та жинхэнэ удирдагчийг даруу төлөв зан чимдэг гэдгийг мэддэг болно. Та өөрийгөө хорвоо ертөнцийн төв нь гэж үздэг байж ч болох. Та бусдыг ойлгохыг хичээдэггүй атлаа өөрийгөө ойлгуулахаар зүтгэдэг. Энэ нь таны эмзэг, өөнтөгч зантай холбоотой. Бусдын нөлөөнд ордог ч хүсээгүй үүргийг хүлээнэ гэж үгүй. Заримдаа та сэтгэл санааны хямралд автаж амьдрал бол байнгын тэмцэл гэж үзэн зохиомол саадыг өөртөө бий болгодог.
Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Танд эрч хүчтэй, чадалтай амраг хэрэгтэй. Мөн мэдээж үзэл бодол, сэтгэл санааны нийцлийг хардаг. Та хувийн харьцаандаа ч амжилтанд хүрэхийг эрмэлздэг. Танд оюун боловсролын түвшингээрээ ойр, сексийн хувьд адил үзэл бодолтой тийм л хүн тохирно. Нөгөөтээгүүр та хүмүүсээс аль болохоор зай барьж, хол хөндий байхыг бодно. Та харьцаа холбоогоо хөгжүүлэхгүй, үргэлжлүүлэхгүйн тулд долоо хоногт амралтгүй ажиллаж ч болох. Гэвч эрт орой хэзээ нэгэн цагт сонголт хийх шаардлагатай болно. Таныг эсрэг хүйсийн хүмүүс ихэд сонирхдог, та ч тэдэнд талтай ханддаг. Та ханьтай байлаа ч илүү харахаас сийхгүй хүн. Зарим тань дэндүү чөлөөтэй, замбараагүй байх нь бий. Та ихэнхдээ өөрөөсөө ахмад хүнийг сонгож, халамжинд нь умбахаа бодно. Таны гол дутагдал бол өөнтөгч зан, байнга сэтгэл дундуур байдаг зуршил юм. Та хэзээд сэтгэл зүйн хувьд эмзэг байдаг тул амрагаасаа анхаарал халамжийг дээд зэргээр шаарддаг. Нөгөөтээгүүр та амрагаа дэндүү халамжлан, жаахан хүүхэд шийг үзэж залхаах нь бий. Сексийн харьцааг спорт шиг л үздэг. Та амрагуудаа энэ утгаар нь олонтаа сольдог. Харин нас ахих тусмаа та илүү төв, томоотой болно.
Гадаад төрх:
Булчинлаг цээж, өргөн ташаа, богино хүзүү, өндөр шанаа, зузаан эрүү-энэ бол таны онцлог шинж.
Эрүүл мэнд:
Арьсны өвчин тусах хандлага ихтэй. Бөөр, давсаг, шээс боловсруулах эрхтэн эмзэг.
Ажил мэргэжил, албан тушаал:
Та төрөлхийн ажил хэрэгч мэдрэмжтэй тул ямар ч салбарт амжилт олох магадлалтай. Олон нийтийн харилцаа холбоо болон мэдээллийн салбар, зах зээл судлалын салбарт ажиллавал үр өгөөжтэй. Зарим тань зөвхөн мөнгөний хойноос хөөцөлдсөн хүн болдог. Тэдний хийдэг ажил гэвэл үл хөдлөх хөрөнгийн худалдаа арилжаа юм.
ЗочинNovember 18, 2013
ihenh n unen bn taalagdlaa