Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 24-ний өдөр төрөгсөд

**Ерөнхий хандлага: **

та хөгжмийн авьяастай, санаснаа ажил хэрэг болгохыг эрмэлздэг. Цаг хугацааны хандлагыг хурцаар мэдэрч, “хэрэгтэй” цаг үеэс хохирохгүйг хичээдэг. Та үргэлж цаг баримталдаг болохоор бусдаас ч мөн тийм байхыг шаарддаг. Та амьдрал маш хурдан өнгөрдгийг мэддэг тул ихийг хийж амжуулахын тулд цагаа нарийн төлөвлөж амьдардаг. Заримдаа үйл явдлыг хурдасгахыг оролддог. Та цаг нь болоход түүнийг мэдэрч энэ үеийг бүрэн дүүрэн ашиглаж, ихээхэн ашиг олохыг боддог. Гэвч та цаг хугацаа бол оршихуйн цорын ганц хэмжээс биш гэдгийг мэддэг болохоор цаг хугацааны хэмжээсгүй өөр ертөнцүүд байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Та амьдралд практикчаар ханддаг, зөвхөн өөрийн хүчинд л найддаг. Аливаад эмх цэгц, дэг журамтай байхыг эрхэмлэдэг, тиймээс төлөвлөсөн графикийн дагуу бүхнийг хийдэг. Та бол хичээнгүй сайн ажилтан бөгөөд тодорхой зорилготой бүтээлч үйл ажиллагаа  үр дүнгээ өгдөг. Таныг онцлох шинж бол зорилгоо шат дараалан томьёолж, шат дараалан хэрэгжүүлдэгт оршино. Та ухаалаг, сайхан сэтгэлтэй, хүмүүст зөвхөн үг яриагаараа төдийгүй ажил төрлөөрөө тус болдог. Та аливаа үүргийг дуртайяа хүлээдэг, бусдын төлөө өөрийн ашиг сонирхлыг ч үл тоомсорлох нь бий. Ерөнхийдөө та их коммунлаг үзэлтэй, гэр орондоо бол цорын ганц тэжээгч нь. Та ойр дотны хүмүүсийнхээ материаллаг хэрэгцээг хангаад зогсохгүй сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Та бусдад үнэхээр тус болсноо мэдвэл их баярладаг. Хорвоо ертөнцийг төгс төгөлдөр болгоход хамтын хүчин зүтгэл чухал гэдэгт итгэдэг. Та аливаад шийдвэр гаргахдаа нухацтай ханддаг. Танд романтик идеализм болон тооцоотой прагматик  хандлага хоёр зэрэг оршдог. Чөлөөт цагаараа хөгжим сонсох, хөгжим дарах дуртай. Иог, явган аялал, дугуйтай аялал зэрэг нь эрүүл мэндэд тустай.

Дутагдал:

Та заримдаа үүрэг хариуцлагаа хэт ухамсарлан түүнээсээ болоод сэтгэл зовдог. Та өөрийгөө хэт бага зүйл хийлээ гэж үзээд сэтгэлээр унадаг. Энэ тохиолдолд хамтын хүчээр ажил үүргээ нарийн хуваарилан асуудлыг шийдвэрлэхийг бодох хэрэгтэй. Тэгснээр та хүчрэхгүй байгаа үүрэг хариуцлагаа хөнгөлж чадна. Үүрэг хариуцлагатаа эсрэгээр хандах хандлага буй. Та хариуцлагаа үл тоомсорлох, бие даан шийдвэр гаргахаас зайлсхийн, бусдад туслахаас татгалздаг. Гэтэл бусдад санаа тавих, өөрийн боломж бололцоог бодитоор дүгнэж цэгнэх зэрэг нь өөртөө хариуцлагатай ханддаг болоход тань тусална. Хэн нэгний хүсэлтэд туслах боломжгүй бол, мөн хариуцлага үүрэхэд бэлтгэлгүй бол ухаалгаар татгалзах нь зөв. Тэгснээр та өөрийгөө зэмлэн шаналахгүй байх боломжтой. Заримдаа та идэвхгүй, залхуу болдог. Тиймээс амьдралыг байгаагаар нь хүлээн авахаас, үүсээд буй асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийдэг. Гэвч эрт орой хэзээ нэгэн цагт та хариуцах хэрэгтэй болно гэдгээ ухамсарлаж, асуудлыг шат дараалалтайгаар, бага дээр нь шийдэх нь чухал юм. Та нарын зарим нь хичнээн их хичээж ажиллаад ч гэр бүлээ тэжээж тэтгэх боломжгүй байдаг. тиймээс олж буй мөнгөө хоол ундандаа хүргэхийн тулд өөрийн хэрэглээг хязгаарласнаас гомдож гутрах явдал гардаг. Ийм нөхцөлд асуудалд ёс суртахуунчаар хандах нь чухал. Тэгж чадвал та гэр бүлийнхээ төлөө чадах бүхнээ хийж байна гэдгээ мэднэ. Та тансаг хангалуун амьдралд дуртай. Гэхдээ өнгө мөнгөнд дурладаг ч амьдралын илүү чухал ойлголтуудыг бүрмөсөн хаядаггүй, тэр тухай ч бодож үздэг. Өөрөөр хэлбэл, та гялалзсан бүхэн алт биш гэдгийг ялгах чадвартай. Үг яриагаа байнга хянаж байвал хэцүү байдалд орохгүй байх боломжтой.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Хайр дурлалд та илэн далангүй, нээлттэй ханддаг. Эелдэг халамжтай байхыг хүсдэг. Таны хувьд амрагийнхаа сэтгэлийн халуун бүлээнийг мэдрэх нь маш чухал байдаг. Амраг тань тантай адилхан сэтгэдэггүй байлаа ч таны материаллаг талын ачааллыг үүрэлцдэг байх ёстой гэж үздэг. Түүнийг үргэлж хажууд тань байна гэдгийг шаардлагатай үед танд тусална гэдгийг мэдэрч байх нь чухалд тооцогддог. Та харьцаа холбоо удаан үргэлжлэх ёстой гэж үздэг ба ирээдүйн гэр бүлийнхээ амьдралын бат бэх үндэс суурийг тавихыг хичээдэг. Та гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг хатуу ухамсарладаг. Заримдаа та амрагаа өөрөөсөө хэт их зүйлийг шаардаж байна гэж үздэг. Энэ үед та гэр бүл, ажил албаныхаа дунд таталдан бухимддаг. Та аливаад шийдвэр гаргахдаа яардаггүй. Та амрагтайгаа амьдралд гарч болзошгүй өөрчлөлт хувьслын асуудлыг ч хэлэлцдэг. Ямар ч асуудлаар ярилцсан хамтын шийдвэрт хүрэхийг эрмэлздэг. Хүнд нөхцөлд орохдоо гарах арга замыг зөн билэгтээ тулгуурлан олдог. Та хувцаслалтандаа багагүй анхаардаг атлаа амрагийнхаа хувцасыг төдийлөн анзаардаггүй. Учир нь та амрагтайгаа ойлголцоход гадаад өнгө бус, дотоод агуулга чухал нөлөөтэй гэдгийг ойлгодог. Өөртөө болон амрагтаа анхаарал халамж тавихдаа хоол ундандаа их анхаардаг. Секс бол таны хувьд “даралт бууруулах” эм юм. Таны хувьд сексийн харьцаанаас илүү оюуны ойлголцол чухал.

Гадаад төрх:

Гонзгой царайтай, бамбагар хацартай, шулуун хамартай, өргөн цээжтэй. Бадриун чийрэг бие бялдартай.

Эрүүл мэнд:

Дайврын солилцооны хямрал, чихний өвчин, багтраа, ханиад, уушгины өвчинд өртөмхий.

Ажил мэргэжил, албан тушаал:

Дипломат, өмгөөлөгч, эмч, зөвлөх, хөгжимчин, зураач, зохиолч болох боломжтой. Физик, геологи, археологийн судалгааны салбарт ажилласан ч болох. Ихэнх төрийн алба хашихыг илүүд үздэг.  

  • ЗочинDecember 5, 2012

    ihenh ni unen bnaa, gadaas uzemznees busad ni

  • ЗочинJanuary 11, 2013

    kkk uneheer ihenh ni niilj bn shuu, gaihaltai.

  • ЗочинJuly 15, 2013

    ээ Хархан минь, энийг бичсэн хүний гар нь хулгач болмоор ямар хөөрхөн хуруу байгаа бол. Яг таарч байна шүү.

  • ЗочинNovember 18, 2013

    Yag taarch bna zatim jijig sajig yumn buruu cb gsn

Бусад