Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 29-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Та аливаад тууштай ханддаг. Бүхий л эрч хүчээ тавьсан зорилгодоо хүрэхэд чиглүүлж чаддаг. Төгс төгөлдөрт тэмүүлдэг танд өдөр болгон үнэ цэнэтэй байдаг тул цаг хугацаа өөртөө болон бусдад хэрэгтэйгээр ашиглахыг хичээдэг. Хэрвээ зорилгодоо хүрч чадахгүй бол түүнийг ялагдал гэж үздэг. Гэхдээ та их тууштай болохоор бүтэлгүйтсэн ч зорьсондоо хүрэхээр дахин дахин оролддог. Та сэтгэн бодох авьяастай тул шинэ санал санаачлагыг хэрэгжүүлэх ончтой зам мөрийг сонгон олж чаддаг. Танд зөн совин болон логикоор сэтгэх чадварын аль аль нь буй. Эдгээр чанарын нэгдэл нь танд зөв сонголт хийхэд тусална. Та олны хайр хүндэтгэлийг хүлээж чадна. Яалт ч үгүй та бол бусдын анхаарлыг татахуйц хүн, танд дуртай ажил алба, найз нөхөд, амраг садан буй. Оюуны өндөр чадавхтай,урлаг, утга зохиол, сонгодог хөгжим сонирхдог. Хэсэг хугацааны дараа та боловсролын салбарт нэртэй зүтгэлтэн болж мэдэх юм. Та оюунлаг амьдралыг ч сонирхдог. Шашны болон гүн ухааны ажиллагаа нь танд тааламжтай нөлөөлж, анхаарлаа хэрэгтэй зүйлд төвлөрүүлэхэд тусалдаг. Танд удирдан манлайлагчийн авьяас чадвар буй тул шашны зан үйлийг удирдан зохион байгуулах авьяастай. Та буяны ажилд ч өргөн цар хүрээтэй оролцдог ба бусдад үлгэр дууриал болдог. Таны амьдрал бусад хүний хувьд чиглүүлэгч болдог. Та ухаалаг, бусадтай сайхан ярилцаж чаддаг, амьдрал буцалж байхад дуртай. Амьдралаас сайн сайхныг олж авах гэсэн эрмэлзэл тань үнэтэй ресторанд хооллох, үнэ цэнэтэй хувцас өмсөх зэргээс анзаарагддаг. Амьдралын ийм хэв маяг нь танд өөрийн хүчинд итгэх итгэлийг бий болгодог бол харин материаллаг хангалуун байдал нь бусдыг захирах эрх мэдлийг олгодог. Тэгэхдээ таны банкан дахь хадгаламжийн хэмжээ үндсэндээ нэг их үүрэггүй, та хамгийн сайныг нь худалдаж авдаг. Та өөрийн гадаад өнгө үзэмж , ариун цэвэрт санаа тавьдаг. Та нээлттэй, уриалгахан, гэр бүлийн тавлаг орчинд дурладаг. Амрах үедээ бүрэн тайвшрахыг хичээдэг. Та нийтэч, илэн далангүй зантай тул ямар ч санал зөрөлдөөнийг гэрээ хэлцэл, харилцан буулт хийж шийдвэрлэх ёстой. Та ойр дотны хүмүүстэйгээ итгэл үнэмшил дээр тулгуурлан харьцдаг. Танд усан спорт, завин спорт, морин спорт, бясалгал хийх нь ээлтэй сайн.

Дутагдал:

Та өөртөө болон бусдад хэт их шаардангуй ханддаг ба энэ чанар нь танд хүндрэл учруулдаг. Ийм нөхцөлд та сэтгэл санааны хямрал, уналтад хялбар ордог. Та хэдий чинээ ихийг хүлээнэ төдий чинээ их гутарна. Тиймээс бүтэлгүйтэлтэй учирвал ялагдлыг таны заавал үзэх шаардлагатай байсан амьдралын туршлага гэж үзээд дараагийн удаа ирээдүйн илүү ухаалаг төлөвлөлт хийнэ. Заримдаа та амьдралын үнэт зүйлсээс илүүтэйгээр материаллаг ашгийг эрхэмлэдэг. Ийм үед таны амьдралын гол зорилго нь мөнгө болдог. Нөгөөтээгүүр та оюунлаг хүн болохоор мөнгө санхүүгийн фронтод үзсэн ялагдалтайгаа эвлэрч чаддаг. Энэ утгаар нь үзвэл танд учрах бэрхшээл бодлогошрол нь таны энергийн нөөцийг сэргээж, ирээдүйн боломжийг нээж өгнө. Өвөрмөц бүхнийг шинэлэг санаа бодлыг хэрэгжүүлэхээр тэмүүлж байхдаа та итгэл алдран гутрах явдал буй. Танд эрүүл саруул өрсөлдөөн таалагддаг. Гэвч заримдаа та өрсөлдөгчөө давахын тулд ямар ч арга хэрэглэхээс буцахгүй. Нас ахих тусмаа та амьдралд ялсан гэж үзэж байгаа бүхэн ялалт бус, харин ч ялагчид сэтгэл дундуур байдгийг мэдэх болно. Та харьшгүй их эрч хүчтэй болохоор хэнийг юуг ч гэж итгүүлж чадна. Хэрүүл маргаан, тэмцэл мэтгэлцээн таныг ядрааж, сэтгэл зүйн хямралын байдалд оруулдаг. Та бусдын асуудлыг шийдвэрлэхээс аль болохоор зайлсхийдэг, гэхдээ таны ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөлд та асуудалд маш идэвхтэй хандана. Гэхдээ л та ямар ч хэцүү нөхцөл байдлаас нэр төрөө цэвэр авч гарч чаддаг. Та 29/2 нийлэмжийн нөлөөгөөр маш их эрч хүчтэй, заримдаа түргэн зантай. Та үе үе ганцаар байж, сэтгэл доторхоо цэгцэлж байгаарай. Та заримдаа хүндрэлийг зохиомлоор үүсгэж, өөрийн жинхэнэ мөн чанарыг эгцэлж харахаас эмээдэг. Тиймээс та аливаад сайн сайхныг бодож, аливааг сайнаар төсөөлж байх хэрэгтэй. Заримдаа та бодлогогүй шийдвэр гаргадаг, харин хожим нь түүндээ харамсдаг.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та дур булаам өнгө зүстэй болохоор амрагаасаа магтаал бишрэлийн үгийг байнга сонсохыг хүсдэг. Тиймээс элдэв заль мэх хэрэглэх нь бий. Та гадаад өнгө үзэмж, хувцсандаа маш их анхаардаг. Та өөрийн мөнгө санхүүгийн боломжийг тооцож үзээд дутахааргүй хөрөнгө мөнгөтэй хүн олж ханилахыг боддог. Гэхдээ таны туйлын хүсэл бол гэр бүлтэй болж, хамтран хөрөнгө мөнгөө үржүүлэх явдал юм. Таны өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл тань хөрөнгө мөнгөний тань хэмжээнээс шууд хамааралтай байдаг. Энэ утгаараа бол амраг тань хичнээн их сайн хүн байлаа ч таны дансанд овоохон хөрөнгө мөнгө ороогүй тохиолдолд та сэтгэл амар сууж чадахгүй. Та аливааг төлөвлөх дуртай, тэр дундаа хувийн харьцаагаа ч төлөвлөх дуртай. Заримдаа та хэнэггүй царай гаргаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс зайлсхийдэг. Гэхдээ иймэрхүү маягаар биеэ авч явах нь удаан үргэлжлэх боломжгүй тул эрт орой хэзээ нэгэн цагт үнэн төрхөө гаргах хэрэгтэй л болно. Та хүүхэд шиг анхаарал халамж шаарддаг тул амраг тань таныг ойлгож, хүлээж авч чаддаг байх ёстой. Та бол гал халуун амраг, тиймээс амрагаасаа мөн л тийм байхыг шаарддаг.

Гадаад төрх:

Таны нүүр царайнд зөрүүд төрх илэрдэг. Нарийн хянга хамартай, дээр байрласан хөмсөгтэй. Бие тань их үсэрхэг, дулаан зөөлөн харцтай.

Эрүүл мэнд:

Чихрийн шижин, мэдрэлийн ядаргаа, толгойн өвчин тусах магадлал ихтэй. Амьсгалын замын өвчнөөс сэргийл.

Ажил мэргэжил, албан тушаал:

Танд олон улсын харилцаа, дипломатчийн ажил алба их тохиромжтой. Та буяны болон олон нийтийн байгууллагад ажиллавал тохиромжтой. Мөнгө санхүү, бизнесийн салбарт ажиллавал ихээхэн хөрөнгө мөнгө хуримтлуулах боломжтой. Жүжигчин, зураач, хөгжимчин, зохиолч болсон ч болох. Та ямар ч мэргэжлийг сонгосон заавал нэр алдарт хүрнэ.

  • ЗочинMay 22, 2012

    yg vnen bn shv nadtai yg tohirch bn hvmvvsin helj bgataich gsen adilhan bn shv kkkkk

  • ЗочинMay 23, 2012

    1nd tursn gdg ni hna bn ??

  • ЗочинOctober 23, 2012

    унэн бна аа баярлалаа

  • ЗочинOctober 23, 2012

    унэн бна аа баярлалаа

  • ЗочинJanuary 11, 2013

    tohirch bnaa. ene zurhai unen zurhai bn, gaihaltai kkk, setgegdel bichsen humuus ch gsen bugd niilj bga bololtoi.

  • ЗочинMarch 26, 2013

    goe l ym barag l vnen bn daa hoo

  • ЗочинSeptember 7, 2013

    shashin filosohi yag unen gej hoo hh aaaaaaaaaaaa u (bayarlav) he he

  • ЗочинNovember 12, 2013

    Haha usleg biyenes busdan taarchil bhshig bna

  • ЗочинNovember 17, 2013

    Yg bnda

Бусад