Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 9-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Та мэдлэг боловсролд тэмүүлэмтгий, болж буй үйл явдалд гүн ухаанчаар ханддаг. Аливаа зүйлийн хоёрдмол мөн чанарыг мэддэг тул өөрийн дутагдлыг ч байх ёстой зүйл мэт хүлээж авдаг нэгэн болж төржээ. Та өөртөө ханддаг шигээ бусдын алдаа эндэл, дутагдал, муу талыг ч уучлан өршөөдөг. Та төгс төгөлдөрт ямагт тэмүүлж байдаг, өөрийгөө боловсруулснаар амьдралынхаа утга агуулгыг төгөлдөржүүлэх бодолтой явдаг. Та мэдлэг боловсорлоо дээшлүүлэх, оюун ухамсрын өсөлтөд нөлөөлөх хичээл сургалтанд хамрагддаг. Иймэрхүү хандлага нь таны албан тушаал, амьдралын байр суурь, мөнгө санхүүгийн байдалд таатай нөлөө үзүүлдэг. Та мэдлэг боловсролтой хүн сургуулиа онц сайн төгссөн байхыг үгүйсгэхгүй. Та боловсрол эзэмшээгүй байсан ч байнга сурч мэдэх боломжийг олгогч ажил алба эрхлэхийг эрмэлздэг. Зарим хүмүүс таныг төрөлхийн авьяас билэгтэй, их мэдлэгтэй гэж үздэг. Хэдийгээр та их зүйл уншиж мэдсэн хүн боловч таны дотоод “хараа” тус болох нь цөөн бус. Та мэдээлэл сайтай байдаг тул ямар ч сэдвээр хэлэлцүүлэг хийхээс буцдаггүй. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг болохоор мэдэхгүй зүйл гарвал тэр талаар хэзээ ч ярилцдаггүй, хэлж ярих зүйл байгаа үед л ярианд оролцдог. Заримдаа та хэт нэг талыг барьдаг ба таны үзэл бодлыг өөрчлөх аргагүй байдаг. Есийн тооны үечлэл нь таныг зөвхөн өөртөө төдийгүй мөн бусдад ч өндөр шаардлага тавихад хүргэдэг. Таныг хуурч мэхлэхэд амаргүй тул хэн нэгнийг ажилд авахдаа авьяас чадварыг нь бүрэн дүүрэн шалгадаг, харин гэрээ хэлцэл байгуулахдаа  түншийнхээ талаарх бүхий л мэдээллийг ухаж мэддэг. Заримдаа та их өөнтөгч байдаг тул хорвоод буй сайн сайхан бүхнээр өөрийгөө хүрээлүүлэхийг боддог. Та өөртөө тохируулан сайхан хувцасладаг ба таны хувьд үзэмжтэй байх нь чухал үзүүлэлт мөн. Та төрөлхийн лидер мөн тул бусдаас бүхий л салбарт дээгүүр байхыг боддог. Та бусдыг үлгэрлэн дагуулахдаа сайн тул багш болбоос нэн сайн. Та ёс суртахууны өндөр үзэл баримтлалтай тул бүх хүмүүсийг эрх тэгш төрсөн гэж үздэг. Ер нь та аливаад шударгаар хандахыг эрхэмлэдэг. Та бусад хүнд сайн зүйл хийх дуртай тул ихэнх цагаа буяны ажилд зориулж, тус дэмжлэг хүссэн хүн бүрт туслахыг хичээдэг. Таны төрөлхийн ажигч гярхай зан чанар хүмүүст юу дутагдаж буйг олж харахад тусалдаг. Та өгөөмөр зантай тул сайн нийгмийн ажилтан болно. Та оюунлаг, шашинлаг хүн. Эдгээр чанар нь таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Та бясалгал хийх сүм хийдэд очиж мөргөл үйлдэх, шашны ном судар унших дуртай байж болно. Та бурханлаг бүхэнд эргэлзэлгүй итгэдэг боловч төвийг сахисан үзэл бодол тань бүх шашинд өв тэгш хандахад хүргэдэг. Та гярхай нэгэн тул амьдралд тохиож буй бүхий л үйл явдлыг нарийн мэдэрч, түүнээсээ зохих дүгнэлтүүдийг хийж байдаг. Та үе үе сэтгэл хөдлөлдөө захирагддаг боловч эцсийн эцэст эрүүл саруул ухаан тань ялж, та шаардлагатай гэсэн арга хэмжээг авч дөнгөдөг. Танд урлагийн мэдрэхүй, авьяас чадвар хангалттай буй. Та хөгжим дарахдаа, эсвэл дуулахдаа авьяастай байж болно.

Дутагдал:

Заримдаа та тэвчихийн аргагүй болдог. Энэ нь таны итгэл үнэмшилдээ үнэнч байх гэсэн, эсвэл хөндлөнгөөс ямар нэгэн заналхийллийг мэдэрсэнтэй холбоотой байдаг. түүнчлэн танаас өөр маягаар амьдардаг хүмүүс, мөн боловсролгүй хүмүүст таагүй ханддаг. Таны мөрөөдөл биелэхээ больчихвол, эсвэл хүмүүс таны санасны эсрэгээр үйлдвээс та ихэд бухимдаж гутардаг. Илүү тэвчээртэй байж сурвал амьдралыг байгаагаар нь бодитойгоор хүлээн авч сурна. Заримдаа та бусдын шүүмжлэх, ар нудрагаар нь муучлахаас буцдаггүй. Та нийгэмд эзэлж буй өндөр байр сууриа ашиглан бусдыг дорд үзэх хандлага гаргадаг ч байж мэдэх. Таны өөнтөгч зан бусдад төдийгүй өөрт тань хор хохирол учруулна. Бусдад төдийгүй өөртөө гаргадаг энэ хандлага таны хэт өндөр шаардлага тавьдагтай холбоотой. Сэтгэлийнхээ гүнд та өөрийнхөө төгс бусыг мэдэрдэг тул бусдын хүчээр өөрийгөө баталгаажуулахыг хичээдэг. Хувцаслалт, боловсрол зэрэг зүйлүүдэд хандахдаа хэт нягтлан яршигтай байдаг. Таны дотоод хангалуун бус байдалтай холбоотойгоор та бусдаас давуу гэдгээ үргэлж мэдрэхийг эрмэлздэг. Бусдын дутагдлыг хэт анхаардгаас давуутай, сайн талуудыг нь олж харах чадваргүй болдог. Та амьдралыг зөвхөн хар цагаан өнгөөр хардаг, гэтэл саарал буюу “зохицох нийцэл” гэсэн утгыг агуулагч өнгө байдгийг бүү мартаарай. Та маш хуучинсаг үзэлтэй, хатуу үзэлтэй хүн тул үүнээсээ болж багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Таны найз танд таагүй тул үүнээсээ болж багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Гэтэл бодит байдлаас зайлсхийх тусмаа та түүнтэй дахин дахин тулгарах болно. Заримдаа та өөртөө хэт өөнтөгч ханддаг тул өөрийгөө эвгүй байдалд оруулдаг. Тухайлбал, та хэд хэдэн төрлийн ажлыг нэгэн зэрэг хийж чадахгүйдээ гутардаг. Хэдийгээр бусад хүнд туслах нь таны мөн чанарын салшгүй нэгэн хэсэг мөн боловч та заримдаа хэмжээ хязгааргүй өгөөмөр зан гаргадаг. Хариуд нь талархлын үг сонсож чадахгүй бол сэтгэл дундуур хоцордог. Тиймээс та аливаа сайн үйлийг хариу харахгүй хийж сурах нь чухал.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та хийж байгаа бүхэндээ чин сэтгэлээсээ тачаадан ханддаг. Тиймээс таны сэтгэл санааг нарийн мэдрэх амраг танд хэрэгтэй. Энэхүү чанар нь амьдралын бүхий л хүрээнд хэрэг болно. Та өөрийн үзэл бодолдоо үнэнч хүн тул амрагаа сургахдаа түрэмгий зан, тушаангуй аяс гаргах нь бий. Гэвч үүнийг хайрт тань доромжлол гэж хүлээж авах магадлал буйг анхаар. Та урлаг соёлынхон болон боловсролтой хүмүүстэй ойртож дотносохыг чухалчилдаг. Таны байгаа хөгжимчид илүү их татагддаг. Та гадаад өнгө үзэмждээ анхаардаг атлаа гэртээ хайш яаш хувцаслан өрвийж явах нь бий. Есийн тооны нөлөөгөөр та амрагтаа таалагдах гэж хүссэн бүгдийг нь хийх ба түүнээсээ магтаал талархлын үг сонсох нь таны хувьд гайхамшигтай үйл явдал болдог. Сексийн харилцаа нь таны шашны үзэл баримтлалтай шууд холбоотой. Тиймээс та энэ хүрээнд тодорхой хориг журамд баригддаг.

Гадаад төрх:

Өндөр нуруутай, ясархуу, мантгар хамартай, цэвэр толигор арьстай, нарийхан уруултай байдаг. онцлох шинж нь булчинлаг.

Эрүүл мэнд:

Толгой их өвддөг, хамар битүүрч буглах, нүдний хараа муудах хандлагатай.

Ажил мэргэжил, албан тушаал:

Сурган хүмүүжүүлэх салбарт амжилт олон тул сайн багш, судлаач болж чадна. Зарим тань буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Сайн эмч, сувилагч, анагаах увидастан цөөнгүй буй. Аль ч салбарт тэр удирдан манлайлагч болж чадах төдийгүй шүүгч, хуульч, дипломатын ажил ч тохиромжтой. Зураач, уран барималч, тогооч, цэцэрлэгч болвол тохиромжтой.

  • ЗочинJuly 17, 2012

    sxn zurxai bnoo zarim neg ni taarch bn geech

  • ЗочинSeptember 4, 2012

    tm shvvv

  • ЗочинJune 28, 2013

    kk eruul mend ni yag taarch bn er ni bugd l gants gem ni heterhii huuchinsag bish shdee
    kkk

  • ЗочинNovember 8, 2013

    ene bol minii hairiin zyrhai tiim shuu sanal neg bna

Бусад