2011-11-17 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5955
Хамгийн эртний шашны нэг болох Буддын шашны шүтэн бишрэгчдийн хувьд төвдийн Далай лам бол бурхны шашны оюун санааны тэргүүн бөгөөд бидний дунд байгаа амьд бурхан юм. Буддын шашны дахин төрөх ёсны сургаалын дагуу энэ бурхан хүн тасралтгүй дахин төрдөг ажээ.
Буддын шашны сургааль ёсоор дахин төрхийн эцсийн үр дүнд хүн нирваан дүрийг олох бөгөөд энэ нь хүний амьдралын оюун санааны тайвширалын замаар сүнс нь гэгээн хутгийг олохыг хэлдэг байна.
Зарим дээд төрөлт хүний сүнс хамаг амьтны тусын тулд тасралтгүй тойргоор эргэж төрөн энэ ертөнцөд үлдээд бусад хүний сүнсийг нирваан дүрийг олоход нь замыг нь зааж тусалдаг байна. Эдгээрийг Бодисатва гэх бөгөөд Бодисатва нарын хамгийн гэгээн дүр нь Авалокитешвара буюу хүний зовлонг өрөвдөхийн Бодисатва билээ.
Буддын шашны ёсоор дахин тодорсон Далай лам бүгд энэхүү Авалокитешварагийн дахин төрсөн дүр байдаг ажгуу.
Тухайн Далай ламыг насан өөд болж, таалал төгсөхөд лам нар дээд тэнгэрүүд, бурхан сахиуснаас асууж энэхүү Авалокитешварагийн сүнс аль газар ямар хүүхдийн биед төрхийг лавлаж мэдээд тэр хүүхдийг олж, Далай ламын эдэлж хэрэглэж байсан зүйлсийг бусад зүйлтэй зэрэгцүүлэн тавьж түүгээр олуулах гэх зэрэг олон нарийн шалгуураар шалгаж, түүний биед Далай ламын сүнс үнэхээр оршсон байгааг нотолдог ажээ. Учир нь, ердийн хүмүүсийг бодвол Бодисатва нар урьд өнгөрсөн насныхаа талаар сайн санаж байдаг байна.
Ийнхүү Далай ламын талаар асар их зүйл ярьж болох боловч энд нэгэн жишээ дурьдъя.
1950 онд хятадын улаан арми Хятад улсыг бүрэн эрх мэдэлдээ авсныхаа дараа Төвдийг эрхшээлдээ байлгах талаар Далай ламтай гэрээ байгуулах гэж оролдоод тохиролцоогүй бөгөөд 1959 он хүртэл Төвд эрх чөлөөнийхөө төлөө эсэргүүцэн тулалдсан боловч хүчинд автагдсан юм. Энэхүү "ялалтынхаа" дараа хятадууд Төвд, Хятадын болон бусад олон орны олон зуун сая хүмүүсийн шүтдэг Буддын шашны оюун санааны тэргүүн Далай ламыг юуны түрүүнд баривчлахыг оролдсон боловч тэрээр өөрийн бараа бологч олон хүмүүсийг дагалдуулан нүүсэн билээ. Хятадын арми түүний удирдлага тухайн үеийнхээ хамгийн орчин үеийн нисэх онгоцоор түүний эрж хайсан боловч олж барьж чадаагүй ажээ.
Далай лам бараа бологч олон хүмүүсийнхээ хамт өндөр уулын хяр давж эрх чөлөөт Энэтхэг улсыг зорин явж тэр улсын хил болох өндөр уулын хярд ирэхэд, гэнэт хаанаас гарч ирснийг нь үл мэдэх, өтгөн манан буй болон тэднийг бүрхэн авч хятадын армийн нисэх онгоцноос үзэгдэхгүй болгон хамгаалсан ажээ.
Мөн нэгэн хүчтэй цасан шуурга гэнэт шуурч тэдний мөрийг цасаар булж, араас нэхэн хөөгчдийг төөрүүлэн буцааж, тэднийг амар амгалан хил нэвтрүүлсэн байна.
ЗочинNovember 27, 2011
saihan shuu goe shuu
ЗочинNovember 27, 2011
um sain amgalan boltugai
ЗочинNovember 27, 2011
Буцаад очиход зүгээр л юм байна даа. Баригдахгүйгээс хойш нэг мөр нутагтаа байвал зүгээр санж.
ЗочинNovember 27, 2011
uneheer goy zuil bichsen bna uuniig unshaad setgel taivshirlaa. bayarlalaa.
ЗочинNovember 27, 2011
"ялалтынхаа", Төвдийг төвдүүдээс чөөлөөлсөн Хятадын Чөлөөлөх Арми.
ЗочинMarch 16, 2012
Biye, hel setgeliin muu uiliig tevchihgtun
ЗочинJune 20, 2012
Dalai bagshiin ulmii bat orshihiin eruul taviya
ЗочинNovember 11, 2012
za daa dahin torno..neg l bisheee sataanii uner l ene haviar unerteed chig
ЗочинNovember 12, 2012
Чалчаа үг арван хар нүглийн нэг гэдгийг чи мэдэхгүй, хөөрхий.
ЗочинNovember 13, 2012
Далай лам бол амьд бурхан Жанрайсэг.
Ил мэдэгдэхгүй ч гадаадын нэгэн түүний зургийг дараад буулгаад харсан чинь олоон гартай Жанрайсэгийн дүр гараад ирсэн гэсэн. Бас нэг офицер хүн харсан гэдэг (далдыг хардаг болтой). Өөр бас шаманбөө түвд эмэгтэй харсан ярилцлага өгсөн байдаг. Харсан харсан.
Харахад дүрс зураг адилхан байж болох ч түвдүүд мөн гээд байдаг. Хэн ч тэднийг эсэргүүцдэггүй. Тэгэхлээр бурхан оршоод л байгаа байхгүй юу. Тэр түвдүүд өндөр ууланд бурхантай ойр байсан байж таараа. Их онцгой газар орон, тусгай гентэй хүмүүс гэсэн шүү.
ЗочинFebruary 18, 2013
End neg hariin shashintai baagii yavaad bh shig bnaa hehe.
ЗочинFebruary 18, 2013
Burhnii shashin bol aguu shashin, biyee daasan shinjleh uhaan. Burhnii shashin busad shashniig eserguutsdeggyi, harin hundeldeg. Harin busad shashniihan yaahaaraa iim erguu baidag bnaa. Esvel ter shutdag shashin ni oyun uhaaniig ni ingej boogood boolchlood baidag yumuu!