2012-05-18 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6340
Хайр, хайр байвч
Харьцуулж мэдэх хэмжээгүй
Хар цагаан өнгөгүй
Харагдах биегүй хоосон
Уур уур байвч
Ураад хаяж болохгүй
Урсгаад явуулж чадахгүй
Учир нь олдохгүй хоосон
Салхи, салхи байвч
Сайхан муухай амтгүй
Савлаад авч болохгүй
Сарниулж хорихгүй хоосон
Зүүд, зүүд байвч
Зүүгээр урлаж хийхгүй
Зүрхэнд дандаа тогтохгүй
Зүг нь мэдэгдэхгүй хоосон
Сүүдэр сүүдэр байвч
Сүүлд нийлж салахгүй
Сүлжиж нугалж болохгүй
Сүнс шиг дагдаг хоосон
Зэрэглээ, зэрэглээ байвч
Зэмлэвч дуудавч ирэхгүй
Зэрэгцэж очиж гүйцэхгүй
Зэллэж харагдах хоосон
Зовлон, зовлон байвч
Зорж сийлж өөрчлөхгүй
Зоос төлбөл нимгэрэхгүй
Зоргоороо байдаг хоосон
Жаргал, жаргал байвч
Жаазалж тахиж болохгүй
Жалганд хурааж хариулахгүй
Жамаараа байдаг хоосон
Бурхан, бурхан байвч
Буруу шүтвэл буянгүй
Бузар тусвал арилахгүй
Буянаараа байдаг хоосон
Үхэл, үхэл байвч
Үүдийг нь давбал буцаахгүй
Үйлийг нь ирвэл өршөөхгүй
Үргэлжлэл нь харагдахгүй хоосон
Хоосон, хоосон байвч
Хойд төрөлөө мэдэхгүй
Хоёр төрсөн ч санахгүй
Хорвоо бүхэлдээ хоосон.
Яруу найрагч, лам Чулуунбаатарын ЭРДЭНЭБААТАР
ЗочинMay 23, 2012
Yaj iim tansag setgedeg bnaa zunduu goy shuleg olniig oruulaarai
ЗочинJune 12, 2012
unheer unen hooson yumaa
ЗочинOctober 31, 2012
лайтай
ЗочинJuly 26, 2013
Gaihamshigtai setgejee!