Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Хийсэн гэм нүгэл арилдаг уу?

Асуулт:

Би нэг хичээл дээр хальт сонсож байсан юм байна. Хэрвээ маш ихээр гэмшиж наминчилвал гэм нь цайрдаг гэж. Харин тэр хийсэн бүх гэм нүгэл нь арилах талаар сайн мэдэхгүй юм.

Хариулт:

Хүн гараа хугалчихаад боож, эм тан ууж арга хэмжээ авснаар түргэн бороолж эдгэлээ гэж бодий. Хэдий эдгэсэн боловч бороолж эдгэсэн гар анхны хугараагүй байсан үеийн гартай адил бол биш юм. Та хүн гомдоогоод дараагаар уучлалт гуйсан ч тэр хүнд тодорхой хэмжээний сэв үлддэг. Тиймээс нүгэлээ наминчилах арга хэрэглэснээр бас цэвэр түүнээс бас төгс ангижирахгүй бөгөөд муу үйлийн үрийг багасгасан хэлбэрээр амсаж болох юм. Тухайлбал та зүүдээрээ амсаж болно. Мөн өөр багасгасан хэлбэрээр ч амсаж болно. Мөн ургамалын үрийг нь хуурчихвал гадаад нөхцөл нь байлаа гээд үр хэзээ ч боловсрохгүйтэй адил муу үйлийн үрийг хэзээ ч боловсруулахгүй болгож бас болдог. Энэ мэтийн нарийн зүйлүүд их бий. Нүгэлээ цайруулах олон арга ер нь байдаг. Бурханы шашны судар номлолыг дэлгэрэнгүй судалж мэдээрэй.

  • ЗочинMay 15, 2013

    ter arguudaasaa helj ogooch

  • odgerelMay 15, 2013

    Одоохондоо үүсээгүй нүгэлийг сэрэмжлэн зайлуулах
    Нэгэнт үүсч бий болсон нүглийг таслан зогсоох
    Буян буй болоход тус нэмэр үзүүлэх
    Буянаа улас арвижуулах болой.

    Энэ нь нэг нүглээ наминчлахын нэг төрөл юм да.

  • ЗочинOctober 24, 2013

    Odgereltee sanal neg bna goy hellee

  • ЗочинNovember 12, 2013

    Одоохондоо үүсээгүй нүгэлийг сэрэмжлэн зайлуулах gej unen shuu, humuus tegehed sergiilj meddeggui. sergiilsen namaig muu hun gej boddog. muudaa bish bi uridchilj haraad bolohgui gej bhad

Бусад