2012-02-28 | Нийтэлсэн:purevsukh | Үзсэн:7692
Үзэгдэл сансар ба хорвоо нирваан бүхэн
Үнэндээ нэгэн суурь, хоёр мөр, хоёр үр буй
Үүнийг л ухаарах хийгээд эс ухаарах риди болмуй
Үргэлжийн сайн Самандабадрын ариун ерөөлөөр
Үүссэн бүхэн Дармадатун саруул орд харшид
Үлдэлгүй илтэд туулаад бурхан болох болтугай
Аливаа бүхний суурь хурж эс үйлдсэн чанар
Аяндаа өөрөө гарсан уужим гууг өгүүлэлтгүй
Арилаагүй сансар, арилсан нирваан хоёул нэргүй
Анхаарч үүнийг л ухаарваас сая бурхан болмуй
Асар мунхагаар амьтан харин сансарт тэнэмуй
Ахуй гурван орчлонгийн хамаг бүх амьтан
Алгасалгүй өгүүшгүй суурь утгаа ухаарах болтугай
Угаас арилсан чанарт Самандбадра би бээр ч
Уг шалтгаан, нөхцөл нөлөөгүй суурь утга
Угтаа тэр л суурь, өөрөө гарсан ухаан чинь л
Уршигт гадна, доторын хачир, гүжирийн гэм зүүлтгүй
Уймрах мартамхай, будангуй нойр халдагдаагүй
Угаас арилсан цэвэр тул өөрөө үзэгдэх гэм гэж үгүй
Уугуул чанараар хэвийн ахуй Савасанвидаад
Ужигт гурван сансар аюултай ч айх цочих хэрэггүй
Адармаат сэтгэлийг өдөөгч хүслийн тавд шуналтгүй
Атгаггүй сэтгэл өөрөө гарсан тэр ухаанд
Атгаад барих биет дүрс ба таван хор гэж үгүй
Аливаа ухааны төрвөлтгүй, тод тал нь
Адил нэг чанартай ч таван билгүүнд салаалмуй
Ариуслын дээд таван билгүүн цагтаа боловсроод
Анхны бурхан таван язгуур болон бүтмүй
Ариун бурхадаас билиг хязгаарт дэлгэрч
Аяндаа дөчин хоёр бурхан гарч сая түгнэ
Таван билгийн хүч улам улам урган дэлгэрсээр
Тагтүн-дүгжүү хэмээх цусан ундаат жар болмуй
Тиймээс л суурь ухаан үүнд эндүүрлийн хир үгүй
Анхны бурхан миний тавьсан энэ ерөөлөөр
Амьтан бүхэн, гурван орчлонд төрөгсөд болгон
Аяндаа өөрөө гарсан энэ билгийг ухаарч
Агуу их билиг хязгаар хүртлээ тэлэх болтугай
Хувилгаан бие минь тасралтгүй хувилмуй
Хязгааргүй, зуун гольтоор тасралтгүй түгмой
Хувилгаан бүр номхтголд таарч элдвээр үзэгдмүй
Хамсүм хорвоогийн амьтад таалал ерөөлийн минь хүчээр
Хяслант зургаан зүйлийн төрлөөс салах болтугай
Эндүүрэхдээ амьтад юун түрүүнд
Энэ суурь чанарыг ухаандаа эс ургуулмуй
Эгнэгт юу ч үл санан харлан дүйрэх чинь л
Эндүүрэлт мунхагийн шалтгаан мөн шүү
Анхаарч засалгүй түүнийг зөнд нь орхисноор
Айдсыг мэдрэх ба бүргэлзээ гармой
Аминч үзэл, хорсол дайсагнал тэнд төрмөй
Авяас зуршил зэргчлэн тэндээс бойжиж
Гаслант сансрын эргэлт сая ёсоор гармуй
Гарцаагүй түүнээс нисваанист сэтгэл дэлгэрч
Гай таригч таван хорын үйл хойшид үл тасармой
Гарцаагүй иймээс амьтны эндүүрэх шалтгаан нь
Гагцхүү дурьдалгүй мунхаг мөний тул
Бурхан миний ерөөлөөр
Бүхний ухаан өөрийгөө таних болтугай
Хамтаар төрсөн мунхаг сэтгэл
Хайнга дурьдалгүй ухаан мөн
Хотолд нэрийдсэн мунхаг
Өвөр бусдыг хоёрт барина
Хамт төрсөн нэрийтгэл мунхаг хоёр
Хамаг амьтны эндүүрлийн суурь
Бурхан миний ерөөлөөр
Хорвоогийн бүх амьтан
Дурьдалгүйн бүрэнхийг арилж
Салаа ухааны булинарыг тунгааж
Ухааны чанарыг таних болтугай
Салаа баримтлал эргэлзээ
Өчүүхэн шунал төрөхөд
Өтгөн зузаан аьвяас төлжмуй
Идээ, эдлэл, хувцас, орон ба нөхөд
Элдэв хүслийн тав ба асралт садан
Сэтгэлд таат шунахай хүсэлд энэлэх нь
Эгэл ертөнцийн эндүүрэл мөн бөгөөд
Эргэлзээт салаа барих баримтлах үйлд
Эгнэт барагдах хязгаар гэж үгүй
Энэлгээт шуналын үр боловсрох цагт
Эргээд хүслээр энэлсэн бирдэд төрөөд
Эцэс төгсгөлгүй өлсөх ундаасах нь аюултай яа
Бурхан миний ерөөлөөр
Хүслээр шунадаг амьтад
Хүслийн энэлэлийг чанагш үл тэвчин
Хомхой шуналыг янагш үл аван
Ухаанаа дор нь чөлөөлөөд
Ухаандаа эзэн болоод
Хотол ухааны билгийг олох болтугай
Гадаад юмсын элдэв үзэгдэлд
Аюух сэтгэл багахан төрүүлж
Уурсах авьяасыг дэгжээснээр
Хорсол занал, хорлол, хөнөөл төрмүй
Хорт тэр сэтгэлийн үр боловсрох цагт
Халуун тамын гал үнэхээр зовлонтой
Бурхан миний ерөөлөөр
Буй зургаан зүйл хамаг амьтан
Уршиг тарих уур төрөх цагт
Авч гээлтгүй хэвэнд нь суллаад
Өөрийнхөө ухаанд эзэн болоод
Тод билгийг олох болтугай
Бардам сэтгэл омог дүүрвээс
Бусадыг тэнсэн муушамуй
Хатуу тэр омогт сэтгэлээр
Хэзээд өөрийг өрөөлийг тэмцэлээр зовоомуй
Түүний боловсрох үйлийн үрээр
Тэндээсээ тэнгэрийн егүүдэх зовлонг амсана
Бурхан миний ерөөлөөр
Бардам сэтгэл амьтанд төрвөл
Бушуу ухаанаа хэвэндээ болгож
Өөрийн ухаанд эзэн болоод
Тэгш чанарыг онох болтугай
Хоёр баримтлал боожсон авяасаар
Хотлын муушааж өөрийг магтах
Тэрслэл, хонзон улам боожсоор
Тэнмцэлдэн алалдах Асурт төрнө
Адгийн тамд аюумшигт үрийг эдэлмой
Бурхан миний ерөөлөөр
Тэнсэл тэмцлийг төрүүлэгчид
Тэнүүн сэтгэлийг олоод
Өөрийн ухаанд эзэн болоод
Торолтгүй үйлсийн билгийг олох болтугай
Дурьдалгүй, тэгш, алагсарлаар гурваар
Бүрэг, будангуй, умартал болмуй
Ухаангүй, залхуу, мунхагаар
Авралгүй адгуусан тэнэх үртэй
Бурхан миний ерөөлөөр
Мунхагт живсэн харанхуйд
Тод дурьдалын гэгээ цацарч
Атгагүй билгийг олох болтугай
Гурван орчлонгийн амьтад
Бүхний суурь бурхан надтай тэнцүү
Дурьдалгүй эндүүрлийн сууринд одож
Утгаггүй үйлээр өдгөө явж
Зургаан үйл эндүү зүүд адил
Анхны бурхан мөний тул би
Зургаан зүйлийг хувилгаанаар номохтгоно
Самандабадрын ерөөлөөр
Хоцролгүй хамаг амьтан
Дармадатууд бурхан болох болтугай
Аяа. Хожмын хүчит Егозаряа эндүүгүй өөрийн ухааныг тод тунгалаг болгож хүчит энэ ерөөлийг талбиснаар сонссон дуулсан амьтан гурван төрөлдөө бурхан болох болтугай. Нар сар хиртэх ба дуу цуурайтах газар хөдлөх ба эс бөгөөс өдөр шөнө солигдох, жил урван еүлэх цагт өөрийгөө Самандабадарт үүсгэн бясалгаад олонд дуулдахаар үүнийг өгүүлвээс гурван орчлонгийн амьтан егүзэр түүний ерөөлөөр зовлонгоос зэргээр гэтэлж эцэстээ бурхан болохыг номловой. Махасандхи Самандабадарын тааллыг нэвт үзүүлсэн тантраас Хүчит ерөөлийг талбиснаар хамаг амьтан бурхан эс болохын арга үгүйг заасан есдүгээр бүлгийг тухайлсан нь энэ бөлгөө.
ЗочинFebruary 21, 2013
dzogchen medidation xiideg xymyysiin gol erool shyy dee.
MyadagmaaApril 3, 2013
Tovd huvilbar ni bainu?
ЗочинMay 17, 2013
Энэ зураг авахуулсан хүн нь юун хүн бэ?
ЗочинNovember 19, 2013
Зүүдэндээ харсан хувцас байх чинээ