2015-02-04 | Нийтэлсэн:Oyunjargal | Үзсэн:7886
Зөв хооллохын тулд 4-н дүрэм баримтлана.
Хэт бага идэж болохгүй: Хэтэрхий бага хоолловол өлсөж, сульдана. Улмаар зөв үйл хийх хүчгүй болдог. Тиймээс маргаашийн хоол хүртэл өлсөхгүй байхаар бодож хоолло.
Хэт их идэж болохгүй: Хоолоо ихдүүлбэл ачаа үүрсэн мэт бие хүндэрдэг. Амьсгалахад ч бэрхтэй болж, нойрмоглон нозоорч юу ч хийж чадахгүй. Мөн сэтгэлийн гэмийг дарах чадвараа алдана.
Шингэц сайтай хоол идэх: Шингэцтэй хоол идвэл элдэв хууч хөдлөхгүй. Мөн шинэ зовлон үүсэхгүй.
Буруу санаагүй хооллох: Хооллохдоо ямар нэг ёс жаягийг зөрчихгүй бол таатай мэдрэмж төрдөг.
"БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ" буюу ГЭГЭЭРЛИЙН ХӨТӨЧ
Эх сурвалж: http://www.oyun-uhaanii-jargal.blogspot.com