2012-09-13 | Нийтэлсэн:admin | Үзсэн:16262
Бурханы шашинд нямава, сажава, гаржүдва, гэлүгва гэсэн урсгалууд байдаг. Эдгээр нь өөр өөр нэртэй, өөр өөр үзэл баримтлалтай байгаа хэдий ч модны мөчир явсаар эцэстээ үндсэндээ тулдаг лугаа адил бүгд л бурхан багшийн номлол дээр суурилсан Бурханы л шашин юм. Тийм учир та өөрийн сонгосон, өөрт тохирсон салбарыг сонгож тухайн багш нараа хүндлэн шүтэх хэрэгтэй. Таны сонголт таньдаа зөв ч бусад салбарыг бүү буруушаа. Бурханы шашинд ном үзэж мэргэшсэн хүн бол хамаг номыг харшлуулахгүй оносон эрдэм төрдөг. Бурханы багш шавийн савд тааруулж дэс дараалчилан ном айлдаж байсан болохоор тэр нь шат шатандаа урсгалууд болж хуваагдсан бөгөөд эдгээр урсгалууд хоорондоо харшлахгүй. Бас нэгэн шалтгаанийг дурдвал эдгээр урсгалууд нэг хүнээс гаралтай учир хоорондоо зөрчилдөхгүй юм. Яагаад гэвэл Нинма үндэслэгч Ловон Бадмажунай бол Богд зонхавагийн өмнөх дүр, Гаржүд үндэслэгч Марва лам, гэгээнтэн Нагаржунай, Сажава ёсыг үндэслэгч Лозава Лодон Шарав нар мөн адил Зонхавагийн өмнөх дүр бөгөөд Богд Зонхава төрөл бүхэндээ тухайн үеийн нийгэмийн байдалд тааруулан урсгалуудыг гаргасан байдаг юм. Үүнийг тухайн үеийн илт мэдлийг олсон олон лам хуврагууд өмнөх дүрүүд мөн гэдэгийг баталдаг бөгөөд Богд Зонхавагийн намтарт ч энэ бүхэн дэлгэрэнгүй гардаг юм. Эдгээр 4 урсгал нь судар, тарни гэсэн 2 үндсэн хэсэгт л хуваагддаг. Тарнийн ёс, Сударын ёс, Тарни судар хосолсоноороо ялгаатай бөгөөд судрын ёсоор бол хүн тасралтгүй 3 галавт буян хурааж байж Бурхан болно гэж үздэг. Нэг ёсондоо ертөнцийн зүй тогтол юмс үзэгдлийг шинжин танин мэдэж ойлгож түүнийгээ хэрэгжүүлсэний үндсэн дээр сэтгэлээ засах арга бөгөөд хугацаа их шаардагддаг. Тарнийн ёс бол хүнийг нэг насанд Бурхан болгох чадалтай бөгөөд хийн дээр ажиллаж сэтгэлийг засдаг. Хүний сэтгэл хий дээр морддог бөгөөд тэрхүү морь болсон хийг зөв гүйлгэвэл сэтгэл зөв болж засагдах боломжтой байдаг. Хүний сэтгэлд 84000 нисваанис буюу хорт сэтгэл байна гэж Бурханы шашинд үздэг. Үүн шиг 84000 судасны зангилаа хүний биед байх бөгөөд үүнийг тайлж чадвал сая нэг ертөнцийн зовлонгоос гэтэлж Бурхан болж байгаа юм. Энэ бүх зангилаа Ум, Рома, Жама гэсэн 3 судаст хураагддаг. Энд яригдаж байгаа судас бол бидний бүдүүн биеийн судас, хий биш юм. Нарийн хий судлуудыг хэлж байгаа болно. Зурагт үндсэн 3 судалыг үзүүлсэн байна. Тарний ёс 6 зүйлийн амьтадын зөвхөн хүний төрөл дээр л яригддаг. Бусад төрлүүд дээр тарний ёсоор явах боломж байхгүй тул нэг насаар Бурхан болох боломж байдаггүй. Тэр ч утгаараа тэнгэр, асур мэтийн дээд төрлүүдийн амьтад хүний төрлийг олох ерөөл тавьдаг. Бидний мэдэх ноён хутагт Данзанравжаа шавь нартаа сургамж болох гэж шээсээ газарт унагахгүй буцааж татдаг байсан гэлцдэг. Энэ нь түүнийг тарнийн ёсонд хэр их мэргэжсэн болохыг харуулж байна бөгөөд ингэж хийгээ өөрийн эрхэнд оруулж чадсан хүн бол эгэлийн нүдээр зүй бус санагдах олон зүйлүүдийг хийж болдог. Ганц жишээн дээр ярихад тухайлбал архи, сархадыг хэрэглэх явдал юм. Учир нь архи бол хүний хийн хурд, хүчийг ихэсгэдэг. Эгэл хүн архи уувал хий нь буруу гүйсэн байдаг тул улам л буруу тийшээгээ хүчийг нь ихэсгээд сэтгэл нь хийгээ дагаад галзуу солиотой болж догширч түмэн нүгэл гарах шалтгаан болдог. Харин эсрэгээрээ хийгээ өөрийн эрхэнд оруулаад зөв гүйлгээд сурчихсан хүн архи уувал сэтгэл нь улам хүч орж ухаан санаа нь хурц болж шид бүтээл нь ч амархан гардаг талтай. Өөрөөр хэлвэл хутагтуудын хувьд архи бол рашаан эгэл хүний хувьд хор юм. Тиймээс тарнийн ёсонд архи, эхнэр гэх мэтийн зүйлийг хориглодоггүй бөгөөд судрын ёсны сахил санваараас өөр байдаг тул ард иргэд сайн ойлгохгүй номыг хооронд нь харшлалдуулаад байдаг. Арслангийн харайх газар үнэг харайгаад ууцаа хугална гэгчээр бид дээдсүүдтэй энэ мэт зүйл дээр барьцаж дуурайх нь тун дутагдалтай хэрэг болно. Энэ мэт олон ялгаатай зүйлүүд Бурханы шашинд шат шатандаа гарч ирдэг тул үүнийг харшлуулахгүй онож ойлгох хэрэгтэй юм. Эдгээр урсгалууд ч энэ мэтэчлэн зүйлүүд дээр л ялгаатай байдаг. За тэгээд эцэст нь хэлэхэд уулын орой руу налуу замаар явбал их зовохгүй ч цаг их шаардана. Харин уулын өөдөө бараг эгц замаар нь явбал зам нь богино бөгөөд их чармайлт хичээл шаардагдана. Эгц босоо зам дээрээс нэг хальтирвал амьд үлдэхгүй. Судар, Тарнийн ёс үүнтэй ижил бөгөөд тарний ёсоор явбал тангараг санваар хүнд бөгөөд нэг алдаа гаргавал хүчтэй хий буруу гүйж шууд там руу унана. Тарнийн ёсонд нэгэнт орсон бол эсвэл Бурхан болно эсвэл там руу унана гэсэн хоёрхон сонголт л түүнд буй. Гэлүгвагийн урсгал бол судар тарни хосолсон урсгал бөгөөд эхлээд судрын ёсоор явж түүнийг дараагаар тарнийн ёс руу орохыг зөвлөдөг. Хэрэв шууд тарниар явбал цэцэрлэгийн хүүхдэд атомын зэвсэг атгуулсан лугаа адил гэж үздэг бөгөөд хэрэв өмнөх насандаа судраар явж сэтгэлээ сайтар засаж буян их хураасан бол дараа төрөлдөө шууд тарнийн ёсоор замнаж болох талтай.
Ч.Одгэрэл
ЗочинSeptember 22, 2012
Ерөнхий ойлголтын хувьд ихээхэн нийцтэй санагдлаа. Гэвч хэт энгийнчлэхийн алдаа мадаг харагдлаа хэмээн бодож байна. Учир тухайлбал там, диваажин муу сайн гэх талыг зэрэг харуулах гэвэл багтаамж нь агуулгаа давах тул алдаа мадаг энд үзэгдэх нягууртай.
ЗочинSeptember 24, 2012
Tarniig engiin hun unshij boldog yumuu? tarni unshihiin umnu yamar uil uildeh, yamar beltgeltei baih, heden tsagt unshij baih yostoi zereg todorhoi helj ugnuu? Minii unmu unshij medsneer bol sahil hurtsen hun l unshdag, bainga tolind harj unshih heregtei, tegeed esvel unshih burtee tsaasan deer buulgaj baih yostoi gej unshsan ene zuvuu? Mun tarni unshihiin umnu matsag barih yostoi yu? Herev bas buruu unshval buyan bolohgui nugel boloh yum bna gej oilgoloo. urid ni zugeer l unshaad bdag bsan odoo buruu yum hiigeed bgaad boluu geed unshhaa bolichloo... Todorhoi medeelel ugnuu.
Anhaaral handuulsand bayarlalaa!
ЗочинSeptember 24, 2012
Ямар тарни гэдгээсээ шалтгаалах байх л даа. Бодь сэтгэлийг үүсгэсэн дээд төрөлхтөнд л хэлж өгдөг нууц тарни гэж байдаг гэсэн. Олонд хамаагүй тараагаад байдаггүй. Түүнээс биш жирийн олноороо уншиж болдог тарнийг бид нар ч гэсэн ушлаад л байдаг ш дээ. Дээр хэлсэн 8 гэмийг засаад уншиж байвал гэмгүй байх аа. Тарни тооллогоо таслалгүй үргэлжлүүлэх нь зөв байлгүй дээ. Тарни уншихынхаа өмнө гурван эрдэнэдээ аврал одуулж, Цаглашгүй дөрвөн сэтгэлийг гурвантаа унших нь зөв байх. Тарниа уншиж дуусаад зориулга ерөөлөө унших нь зөв байх. Миний энэ зөвлөсөн алдаатай байвал багш нар залруулж өгөх байх аа.
ЗочинSeptember 25, 2012
maani tarni 2 yalgaatai yum bishuu
ЗочинSeptember 25, 2012
Жанрайсиг бурханы зүрхэн тарнийг маань гэдэг шүү дээ. Маань бол бас л тарни. Гадаадаар маанийг ч, тарнийг ч мантра гэдэг.
ЗочинSeptember 27, 2012
маани гэж бичдэг. Маани гэдэг нь Ум Ма Ни Бадмэ Хум гэсэн 6 үсэг.
ЗочинSeptember 27, 2012
Нээрэн тийм байна. Маани гэж бичих нь зөв юм байна. Баярлалаа :)
ЗочинSeptember 27, 2012
Тийм байна шүү. Мэдмээр л юм байна.
ЗочинSeptember 28, 2012
Ene 3 erdene avral oduulj, tsaglashgui 4 setgeliig gurvantaa unshina gesen ni yug helj bna ve? Todorhoi tailbarlaj ugnuu
ЗочинSeptember 28, 2012
Doloon burhand suu urguh talaar oruulj ugnuu? Suu urgudgiinmuu, arhi urgudgiimuu. Uvul utaatai bolhoor haragddaguishdee kkk, teheer setgeldee dursleed urguud bj bolhuu? Udur bolgon urgudgiimuu?
ЗочинSeptember 28, 2012
Гурван эрдэнэ гэж Бурхан багш, Бурханы ном, хуврагийн чуулганыг хэлдэг. Энэ гуравт итгэж байж авралд нь багтана. Итгэхгүй бол тэд аврах аргагүй. Цаглашгүй дөрвөн сэтгэл нь хамаг амьтан амгалан байх, хамаг амьтан зовлонгүй байх, хамаг амьтан зовлонгүй амгалантай байх, хамаг амьтан бусдыг алагчлахгүй байхыг ерөөсөн ерөөл.
ЗочинSeptember 28, 2012
Долоон бурханд сүү өргө, архи битгий өргө.
ЗочинNovember 2, 2012
comment-uudyg xarj baixad nileed medlegtei xumuus bna, minii xuvid bol coo shine medeelel bailaa, bayarlalaa
purevsukhNovember 20, 2012
Сайн байцгаана уу? Энэ мэдээлэл дээр мэддэгээсээ багаханыг нэмэрлэе хэж бодлоо. Судрын ёс, тарнийн ёс хэмээх хоёр арга замаар бурханы гэгээрэлд хүрнэ гэж сургадаг. Үүнийг мэргэжлийн хэллэгээр нь "Шалтгааныг мөрд үйлдэх ёсон, үрийг мөрд үйлдэх ёсон" гэж нэрлэдэг. Ургац хураах хүн хавар үр суулдаад цагийг нь болтол түүнийгээ зохих нөхцлөөр нь тордон намар болохыг хүлээдэг. Энэ жишээгээр бол судрын ёс нь уг шалтгааныг нь тавих замаар урт удаан хугацааг туулан гэгээрэлд хүрэх арга юм. Харин тарнийн ёс нь гэгээрлийн үрд аль хэдийн хүрчихсэн мэтээр өөртөө бат итгэн тангараг, сахилыг бурханы явдал мэтээр сахиж түргэн гэгээрэх арга гэж ойлгож болно. Тарнийг ёсыг уран аргат мөр, очирт хөлгөн гэх мэтчилэн олон янзаар нэрлэдэг. Ер нь тайлбарлавал их юм бий.
ЗочинJanuary 2, 2013
1 GALAV GEDEG MAANI 4320.000 JIL SHUU DEE ...3 GALAV GEHEER 15 SAYA JIL ILUUTEI BOLOOD BAIGAA YUM ....IH HOLGONII SUDART TASRALTGUI 14-16 UDAA HUNII TOROLD OO BUYAN HURAAJ YAVBAL GEGEERELD HURDEH GEJ ZAASAN BDG ,HARIN OCHIRT HOLGONII SUDART 1-4 NASAND AA GEJ ZAASAN BAIGAA
ЗочинJune 30, 2013
Сайхан мэдээлэл хүргэсэн бүх хүмүүстээ талархлаа. Чөлөө, учралт хүний биеийг олсондоо ч талархлаа.
ЗочинJuly 22, 2013
галав гэдэг нь орчлон үүсээд сөнөөд дуусах хугацааг хэлдэг биздээ.
ЗочинNovember 15, 2013
unheetr gaihaltai yum da