2013-02-05 | Нийтэлсэн:Gerel | Үзсэн:5836
Өндөр барилгууд зөвхөн бат бөх байх хангалттай биш. Газар хөдлөлт, хуй салхи зэргийн чичирхийлэлтийн хэмжээг тодорхой хэмжээгээр тооцоолон барихгүй бол болохгүй.
Нисэх онгоцны далавчийг ч гэсэн бат бөх байх ёстой гээд жоохон ч тахийлгалгүйгээр хийх юм бол эсрэгээр хугараад уначихдаг бололтой. Онгоц хатуу ширүүн агаарын урсгалд орох үед “Зүгээр байгаа даа” гэмээр онгоцны далавч дээш доош сажлан сэтгэл сэрвэгнүүлдэг ч, энэхүү уян хатан чанар нь чухал байдаг байна.
Бурханы үйлд шамдаж суралцах ч гэсэн үүнтэй адил. Өнөөдрийг эцсийн өдөр мэт санаж шамдан суралцахгүй бол хэмээн хичээнгүйлэн зүтгэх хүн байдаг. Гэвч зөвхөн ийм хатуу зоримог байлаа гээд бурханы үйлийг удаан үргэлжлүүлэн хийж чадахгүй. Хатуу итгэл үнэмшил болон хичээл зүтгэл мэдээж чухал ч, зөвхөн тийм байх юм бол нэг л эрх чөлөөгүй, баригдмал сүсэг бишрэл болж хувирна. Иймээс яахын аргагүй онгоцны далавчны жишээ мэт хатуу зоримог ба уян хатан хоёрыг хослуулах нь чухал.
Заавал хийнэ гэсэн хатуу зоримог сэтгэлээр хандаснаар өөрийн чадал хэр болохыг мэдэж, чадахгүй зүйлээ ч ойлгож ирнэ. Улмаар даруу төлөв, уян зөөлөн болж ирдэг юм.
Хатуу зоримог ба уян зөөлөн сэтгэл нь хоорондоо зөрчилдөх юм шиг санагдах боловч үнэндээ тийм биш ажээ.
Рисшо Косей Каи Буддын шашны байгууллага,
Үүсгэн байгуулагч Нивано Никкёогийн сургаалаас
ЗочинFebruary 5, 2013
гэнэт юун өвөө нар юм бээ? тэгээд аймар том фототой.
ЗочинFebruary 5, 2013
гэнэт юун өвөө нар юм бээ? тэгээд аймар том фототой.
ЗочинFebruary 5, 2013
гэнэт юун өвөө нар юм бээ? тэгээд аймар том фототой.
ЗочинFebruary 6, 2013
ухаан далай ширгэшгүй ундрагатай
ЗочинFebruary 6, 2013
ухаан далай ширгэшгүй ундрагатай
GerelFebruary 15, 2013
Ришшо Косей Каи гэдэг буддын шашны байгууллагын Үүсгэн байгуулагчийн зураг. Гайхалтай хүн.
Тэрээр буддын шашныг зөвхөн лам нар шүтэж, суралцах бус, энгийн хүмүүс ч гэсэн суралцаж, аж амьдралдаа хэрэгжүүлж, улмаар хамаг амьтан бүгд хамтдаа аз жаргалтай болох нь Шагжамүни бурхан багшийн жинхэнэ хүсэл хэмээн онцолсон. Тэр утгаараа Ришшо Косей Каиг энгийн хүмүүс (хар хүмүүс, убаши нар)-ийн шашин гэж ч хэлж болно.