Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бодьсадын гучин долоон гарын авлага

Намо Локешвараяа! Локешвара дор мөргөмүй!

Аливаа ном бүхнийг одох үгүй, ирэх үгүйд үзэх боловч
Амьтны тусад хичээнгүйг зохиогч
Асар дээд багш хийгээд
Авалокитешвара (Жанрайсиг) Итгэл дор
Ашид гурван үүдний сүжиг бишрэлээр мөргөмүй!

Тус амгалан гарахын орон болсон туулсан бурхад
Тэнсэлгүй дээдийн номыг бүтээсэнээс гарсан аймаг тэр нь ч
Түүний гарын авлагыг мэдэх дор шүтэлцэх (дулдуйдсан)тул
Тэр мэт ялгуусны хөвгүүдийн гарын авлагыг номлож үйлдсүгэй!

1.Өдгөө чөлөө учралын горилохуйяа бэрх их онгоцыг олсон цагт
Өөрийг болон бусад амьтныг орчлонгийн далайгаас тонилгохын тулд
Өдөр хийгээд шөнөд алгасах үгүй бээр
Өнөд сонсох, санах, бясалгах нь
ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

2.Ураг садангийн зүгт шунан тачаах нь ус адил холбөрөх
Уршигт дайсны зүг уурлан хилэгнэх нь гал мэт бадрах
Авах, гээх, умартахын мунхаг [бөгөөд] балар харанхуйт
Аавын нутгийг огоорон тэвчих нь
ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

3.Асар муу орныг тэвчсэнээр нисваанисын зэрэг бээр хомсдох
Ахуй сэтгэл алгасахгүйгээр буяны бартдлага аяндаа арвидах
Алимад ухаан саруулаар ном дор магадтай (үнэмишх) сэтгэл төрөх
Аглагт шүтэх нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

4.Өнө удаан ханшсан амраг садан тус тусдаа хагацах
Өгүүлэшгүй их хичээл шамдалаар бүтээсэн эд таваар байсан газраа хоцрох
Энхрий бие, зочид буудлыг тийн мэдэхүй (ухамсар), зочин орхиж одох
Энэхэн насыг хайр гамгүй орхих нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

5.Алин лугаа нөхөрлөвөөс гурван хор арвидах бөгөөд
Сонсох, санах, бясалгахын үйл доройтох дор
Асрахуй хийгээд нигүүлсэхүй үгүй бээр уруу татагч
Саар муу нөхрийг тэвчих нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

6.Алин нэгэнд шүтснээр гэм барагдах бөгөөд
Эрдэм шинийн саран мэт арвидах болвоос
Ашид тэр буяны садан дээдийг өөрийн биеээс ч болов
Энхрийлэн барих нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

7.Ерөөс өөрөө бас орчлонгийн гянданд машид хүлэгдсэн
Ертөнцийн тэнгэр бээр хэн нэгнийг аварч чадах уу?
Тиймийн гпулд алин дор аврах нь хуурмаггүйн
Туйлаас чухаг дээдэд аврал одуулах нь ялгуусны хөвгуүний гарын авлага мөн.

8.Тэвчихүйеэ машид бэрх муу заяаны зовлон бүхнийг
Хилэнцийн үйлийн үр хөвгүүнд Чадагч (бурхан) бээр номлосон болой.
Тиймийн тулд, амин дор буувч хилэнцийн үйлийг
Хэзээ ч үл үйлдэх нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

9.Хамаг гурван ертөнцийн амгалан өвсний үзүүрийн шүүдэр мэт
Машид түр зуурын төдийхөн тул эвдрэхийн номт мөн.
Хэзээ ч үл урвах тонилохуйн өндөр дээд хутгийг
Мэдсэн утгас (хэрэглэх) нъ ялгуусны хөвгүүний гарын авлага мөн

10.Тэргүүлшгүй цагаас над дор энэрэлт
Түмэн олон эхчүүд зовох бөгөөс гагц өөрийн амгалангаар юу хийх вэ?
Тиймийн тулд, хязгаарлашгүй амьтныг тонтгохын тухайтат
Төгс бодийн сэтгэлийг төрүүлэх нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

11.Тэсэшгүй зовлон бүр гагц өөрийн амгаланг хүссэнээс гарах
Үнэн төгс туулсан бурхан бүр бүгдэд туслах сэтгэлээс мэндэлсэн бөлгөө.
Тиймийн тулд, өөрийн амгалан хийгээд бусдын зовлон бүхнийг
Үнэхээр арипжих нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн

12.Хэдийгээр их хүслиин эрхээр өөрийн нь эд эдлэл
Хамаг бүхнийг дэргэдээс уулгалан булаавч
Халуун хайрт бие хийгээд эд эдлэл, гурван цагийн буян бүхнээ ч
Хэн боловч тэдэнд өргөх нъ ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

13.Өөр дор гэм алдал өчүүхэн үгүй атал
Өрөөл бусад толгойг нь огтлох боллоо ч
Өршөөл нигүүлсэлийн эрхээр түүний хилэнц бүхнийг
Өөр дор авах нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

14.Алин зарим нэгэн өөр дор элдэв яруу бусыг (муу үгсийг)
Эгнэгт гурван мянган [ертөнцөд] түгээн дуурсгавч
Асрахуйн сэтгэлээр түүний хариуд тэр хүмүүний
Эрдмийг өгүүлэх нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

15.Хүн амътан олноор хурсаны төвд зарим нэгэн бээр
Элдэв гэмийг уудлах бөгөөд муу үг өгүүлвээс
Хэрхэвч түүн дор буяны садны хураан мэдэхүй бээр (багш хэмээн барьж)
Эгнэгт сүслэн сөгдөх нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

16.Өөрийн хүү мэт энхрийлэн хайрлаж тэтгэсэн хүн бээр
Өөрийг нь дайсан мэт үзэвч
Өвчинд энэлсэн хүүгээ харах эх мэт
Үлэмжид энэрэн өршөөх нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

17.Өөр лүгээ адил сацуу эс бөгөөс доордос амьтан бээр
Омог дээрэнгүйн эрхээр доромжлон муучшж үйлдвээс ч
Өөрийн багш мэтээр сүслэн биширч
Оройдоо залах нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

18.Амьдрал ядуу гуйранч бөгөөд ямагт хүнд басамжлуулж
Хүчир хатуу өвчин хийгээд адаар хорлогдовч
Амьтан бүхний хилэнц, зовиурийг өөр дор авах бөгөөд
Хэзээ ч шантрахгүй нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

19.Онц ярууд алдаршиж олон амьтан оройгоороо бөхийгөөд
Огоот Бясман тэнгэрийн эд эдлэл адилыг олох боловч
Орчлонгийн цог учралыг шимгүйд үзсэнээс
Омог үгүй (байх) нъ ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

20.Өөрийн уур хилэнгийн дотоод дайсныг эс номхотгоөоос
Гадаад дайсан номхотгогдох боловч арвидахад болмой.
Тиймийн тулд, асрахуй хийгээд нигуүлсэхүйн цэргийн өмгөөр
Гуйвалтгүй өөрийн сэтгэлийг номхотгох нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

21.Хүслийн эрдэм давсны ус лугаа адил
Хэдий чинээ эдлэвч шунал арвидахад болмой.
Алин дор шунал тачаал төрөхийн эд таваар бүхнийг
Асар түргэнээ огоорон тэвчих нъ ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

22.Ямар мэт үзэгдэл бүхэн нь өөрийн сэтгэл мөн бөгөөд
Сэтгэлийн төрөлх чанар хүслээс туурвихын хязгаар лугаа хагацсан болой.
Ямагт тэр чанарыг мэдсэнээс барин баримтлах бэлгэ чанар бүхнийг
Сэтгэл дор үл үйлдэх нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

23.Сэтгэлд зохистой (тааламжтай) орон лугаа учирваас
Сэлүүн сайхан зун цагийн солонго ямар мэтчлэн
Сонин үзэсгэлэнтэй харагдавч үнэнд үл үзэх бөгөөд
Шунал тачаалыг тэвчих нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

24.Элдэв зовлон зүүдний хүү үхэх мэт
Эндүүрэлт үзэгдэлийг үнэнд баримтлах бээр задгайрах
Тиймийн тулд, үл зохилдох нөхцөл лүгээ учрахын үест
Эндүүхэмээн үзэх нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

25.Төгс бодийг хүсэх бээр өөрийн биеийг ч огоорон тэвчих хэрэгтэй бөгөөс
Түмэн зүйлийн гадаад эд таваарт дурших хэрэг юун?
Тиймийн тулд, хариу авах хийгээд ач үр үл горьлох
Өглөгийг өгөх нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

26.Шагшаабад (ёс суртахуун) үгүйгээр өөрийн тус ч үл бүтэх бөгөөс
Бусдын тусыг бүтээхийг хүсвээс инээдмийн орон болмой.
Батад тиймийн тулд, орчлонгийн элдэв дуршилгүйн
Шагшаабадыг сахих нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

27.Төгс буяны эд эдлэлийг хүсэгч ялгуусны хөвгүүнд
Хамаг хорлол үйлдэгчид эрдэнийн гуу сан лугаа адил
Тиймийн пгулд, бүхэн дор атаа жөтөө үгүйн
Хүлцэнгүйг бясалгах нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

28.Цаг ямагт өөрийн тусыг бүтээгч шарвааг ба братигабуд нар боловч
Толгойдоо гарсан түймэрийг унтраах мэтээр ихэд хичээхийг үзээд
Цаглашгүй амьтан бүхний тусад эрдэм гарах орны
Төгс хичээнгүйг зохиох нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

29.Амирлан оршихуй машид төгөлдөр үлэмж үзлээр
Аюулт нисваанисыг тийн дарахыг мэдсэнээс
Алимад дүрсгүй дөрвөөс үнэн төгс нөгцсөн
Самади дияаныг бясалгах нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

30.Төгс билгүүн үгүй бөгөөс чиндад хүрсэн бусад таваар
Тэнсэлгүй дээд бодийн хутгийг олж үл чадах тул
Мэргэн арга лугаа төгөлдөр бөгөөд орчлонгийн гурван орныг үл атгаглах
Машид дээд билгүүнийг бясалгах нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

31.Өөрийн эндуүрэлийг өөрөө эс шинжилвээс
Өнгөндөө номын дүрийг эсгэвч ном бусыг үйлдэх орчлон болмой.
Тиймийн тулд, ургэлжид өөрийн эндүурэл дор шинжилсэнээс
Тэр бүхнийг огоорон тэвчих нъ ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

32.Нисваанисын эрхээр ялгуусны бусад хөвгүүдийн
Гэмийг дурдан өгүүпэх бөгөөс өөрөө ямагт доройтох тул
Нэн агуу их хөлгөн дор орших бодгалийн
Гэмийг үл өгүүлэх нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

33.Олз хүндлэлийн эрхээр харилцан тэмцэлдэх бөгөөд
Сонсох, санах хийгээд бясалгахын үйлийг доройтуулах тул
Огоот амраг садан, гэрийн хийгээд өглөгийн эзэн, гэртэнгүүдэд
Сэтгэл тачаахыг тэвчих нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

34.Ширүүн үгээр бусдын сэтгэлийг шархируулах бөгөөд
Шамдваас зохилт ялгуусны хөвгүүний явдал ёсыг доройтуулах
Тиймийн тулд, бусдын сэтгэлд үл зохилдох (тааламжгүй)
Ширүүн үгийг тэвчих нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

35.Бузар нисваанист дадваас ерөндөгөөр буцаахад бэрх болох тул
Болгоомж сэрэмжийг төруүлэн ерөндөгийн мэсийг барьсанаас
Будангуй тачаал тэргүүтэн нисваанисыг анх төрсөн даруйд нь
Батад даран тархаах нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

36.Товчилвоос, алин дор явдал мөр юуг үйлдэвч
Өөрийн сэтгэлийн ахуй үес ямар мэт хэмээн
Үргэлжид дурдал хийгээд мэдэмсэр (хянамж болгоомж) төгөлдөр бээр
Өрөөл бусдын тусыг бүтээх нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.

37.Тэр мэт хичээлээр бүтээсэн буян бүхнийг
Тоолшгүй олон амьтны зовлонг арилгахын тулд
Бүхий орчлонгийн гурван орны машид ариуны билгүүнээр
Бодийн сэтгэлд зориулан өргөх нь ялгуусны хөвгүүний гарын авлага мөн.


Судар, дандар, шастирын аймгаас зарлигласан утга
Сацлашгүй дээд бүхний айлдварыг даган барьж
Ялгуусны хөвгүүдийн гучин долоон гарын авлагыг
Ялгуусны хөвгүүний мөрд суралцахыг хүсэгчдийн тусад зохиовой.

Оюун ухаан доорд бөгөөд боловсрол өчүүхэн тул
Олон мэргэдийн таалалыг баясгах утга уянга бус боловч
Огоот судар хийгээд дээдсийн зарлигт шүтсэн тул
Онц ялгуусны хөвгүүний гарын авлагыг эндүүрэггүй авсанд сэтгэмүй.

Тийн боловч ялгуусны хөвгүүний агуу их явдалууд болвоос
Оюун доорд миний мэтэд гүн бөгөөд үлэхүйеэ бэрх тул
Тэрслэн харшлах хийгээд үл барилдах тэргүүтэн гэмийн чуулганыг
Оройн дээд бүхэн минь хүлцэн зохиож соёрх оо.

Үүнээс хураагдах буянаар амьтан бүхэн
Үлэмж чанагуух хийгээд янагуух бодийн дээд сэтгэлээр
Үнэхээр сансар, нирвааны хязгаар дор үл оршихын
Үлшгүй дээд Авалокетешвара (Жанрайсиг) Итгэл лүгээ адил тэгш болтугай!

"Дилав төв"-ийн захиалгаар Чойдогсүрэнгийн Хатанбаатар төвд эхийг нь баримтлан орчуулав.

Номын садангуудад өргөх айлтгал

Эцэг эх болсон та бүхэндээ өчуүхэн би хайртай билээ. Тиймээс ч, намайг
энэрэн хайрлагч та бүхэндээ миний бие өөрийн зүрх мэт нэгэн зүйлийг илгээхийг
хүсмүй. Тэр юу вэ хэмээвээс хоёр [зүйл] бодийн сэтгэл бөлгөе. Гурван цагийн
хамаг бурхадын зүрх ч бас энэ бөлгөө. Энэ номонд хоёр [зүйл] бодийн сэтгэлийг
номлон үзүүлсэн тул та бүхэн минь өдөр бүр алгасалгүй нэгэн удаа уншиж соёрх оо?

Гар Гончиг Жалцан

    Бусад мэдээлэл