2012-04-18 | Нийтэлсэн:Damdinsuren | Үзсэн:10711
2007 оны 11-р сарын 10-ний өдөр. Дээрхийн Гэгээнтэнд Халимаг, Буриад, Тувагийн Бурханы шашинтнууд бат оршил өргөх үеэр Шүгдэнгийн тухай айлдсан айлдвар
Монгол туургатан та бүхэн мэдэх байх. Дээр үед Төвдөд шашны сахиус эсэх нь эргэлзээтэй догшин буг гарсныг V Далай Лам Лувсанжамц бээр ерөөл буруудсан тангаргийн буг хэмээн танин барьсан юм. Шарын шашны эрдэм чадал төгс олон мэргэд, дээд төрөлхтөн нар V Далай Ламын тангаргийн буг хэмээн танин барьсныг хүлээн зөвшөөрч нийт Бурхан шашны таалалтай зохилдох зохионгуйг туурвиж байсан юм. Мөн зарим нэгэн нь үүнийг өөрөөр тайлбарлах явдал ч гаргаж байсан. Би анхандаа Шүгдэнг шүтдэг байсан ч хожим үнэхээр шашны сахиус мөн эсэхийг нь судлах шаардлага гарч шинжилж үзэхэд шашны сахиус биш байснаар үл барам шашин амьтанд хорлогч буг болохыг нь мэдсэн. Олон нийтэд үүнийг тайлбарладаг маань ийм учиртай. Энэ тухай худал юм ярьж явдаг хүмүүс байдаг тул та бүхэн үнэн зөвийг мэдэх хэрэгтэй.
ЗочинApril 19, 2012
Шүгдэн, Махагала адилхан сахиус. Хий биет хүний сүнс. Нохой мэт дагаж хэлсэн, тушаасныг гүйцэтгэгч. Шүгдэн өөрөө буг болон төрнө гэж баймааргүй юмаа. Хачин л юм.
ЗочинApril 19, 2012
Эхэн үедээ хэн бүхэн л тань шиг андуурч байсан. Далай багш харин түүнийг тийм биш юм байна шүү. Асар нарийн арга тактиктай тангарагийн буг бөгөөд буруу ерөөлөөр гарч ирсэн болохоор хэр барагийн хүн болоод номонд мэргэшсэн хүн танин мэдэхэд бэрхтэй аж. Хөгшин залуу 2 шулам ламыг хорлох санаатай явж. Залуу нь би очоод шууд алчихье гэж хэлтэл хөгшин шулам нь үгүй үгүй тэгвэл дараа төрөлдөө бүүр хүчтэй болоод төрчихдөг юм гээд өөрөө асар нарийн арга сэдэн түүнийг номонд саад болж хорлол үзүүлдэг. Энэ мэт шуламуудын хорлодог янз бүрийн тактикууд номонд байдаг бөгөөд тэр бүгдээс гарах арга зам нь ч бас байдаг.
ЗочинApril 19, 2012
Арга зам нь байдаг л гэнэ. Шүгдэнгээсээ саллаа л гэж дуулдахгүй юм. Байнга л асуудал гарч ирээд байх.
ЗочинApril 19, 2012
Түвд бас дахиад л чөтгөр шулмаар дүүрчээ дээ? Ийм юмаа хэлэхэд яадаг байнаа! Шал завхарсын. Эх үүсвэр нь байгаад л байна даа. Өөр бас ямар ямар асуудал байгаад л байгаа болдоо. Баларсан юм.
purevsukhMay 7, 2012
Уг нь энэ сахиус нэртэй бугийг аль хэдийн тонилгоод үгүй болгочихсон гэдэг юм шүү дээ.
ЗочинJuly 29, 2012
Ta nar arai denduu tuilshirah yumaa. Er ni ter Shugdeng sahiusuu buguu gedgiig ni harsan hun baigaamuu? Hen neg hunii helsneer l yvtsgaah yum. Herev neg lam ireed eej aaviig chine buruu erooloor torson bug gevel itgeed munhraad yvahnee? Ineedtei yum. Buddha burhan amitai 6n zuiliig avrana gedeg nomiig nomlosnoos bish ter ni bug ene ni chotgor geed ylgaad gaduurhaad baisan zuil baihgui baih gej bodoj baina. Minii oilgosnoor burhanii shashin bol hamgiin eneregui shashin, sahius ni ch bai bug ni ch burhan tedniig bugdiig ni avarch amar amgaland hurgeh tuhai nomoldog. Uneheer burhanii shashintai hun bol avrii, amar amgaland hurgie gej yridag baih. Ternees nom aildaj baihdaa Shugden shutdeg ni endees gar gej heleed busdiig gaduurhana gedeg bol tuilshiral, bas jinhene burhanii nomiig oilgoogui hun gej bodoj baina.
ЗочинJuly 29, 2012
ta uuruu joohon ym unshij medeed tungaan bodood uchir shaltgaaniig ni joohon ch gsn oilgochihood iim ym bichildee shuud setgeliin huurluur handhiin.
ЗочинJuly 29, 2012
одоо цагт богд ламын шажнаар явж байгаа гэдэг юм билээ. Бодь мөрийн зул гэдэг номлолыг Будда айлдаагүй болхоор айлдсан хүний нь нэрээр Зокавагийн шашин гэж хэлдэг нь зөв байх. Шүгдэн гэж юу гэж байгааг мэдэхгүй ч хаанаас гаралтай тэр газар өөрсдөө учирыг нь олно бизээ.
Төвдийн Бон шашин байна. Бас юу гэж байгааг нь мэдэхгүй.
ЗочинDecember 16, 2012
Dorj shugdem sahius bol adilhan l shuteen sahius.tuuniig shutdeg tumen bj l bgaa.harin ch horiod bgaa ni yamar ch uchirtsin
ЗочинMarch 4, 2013
удахгүй юу г нь бас буг гэж зарлах бол. 1н хэлхээр дагаад итгэдгээ болимоор юм. Бусад мэдээллээс үзэж байж шийдмээр юм. яс юман дээрээ далай лам ч бас л алдаа гаргадаг жирийн хүн биздээ