Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

НОМЫГ УНШИЖ, БИЧИХДЭЭ ХЭРХЭН СЭТГЭХ ТУХАЙ ЗААСАН СУДРААС...

**Их бага судруудыг уншихдаа: **

Урьдаар итгэл явуулж, дөрвөн цаглашгүйг сэтгэж, номын ороолтыг тайлахдаа мунхгийн хүлээсийг тайлав хэмээн сэтгэ.
Ширээн дээр тавихдаа дөрвөн шулмасыг дарсаныг сэтгэ.
Номыг нээхдээ бурхны гэгээнийг үзсэн мэт сэтгэ.
Номын хавтсыг бурхны орд харш, цаасыг тэнгэрийн хивийн хувцас, үсгүүдийг бурхны биеийн мөн чанар.
Шадууд нь бодисын мөн чанар.
Цэгүүд нь нирваны мөн чанар.
Шугамууд нь бодисадва нарын явах мөр.
Дүгрэг эргүүлэг угалз маягийн эх нь бурхны бэлгэ билгийн нүд.
Номын хөвөө нь мөнх тасархайн хязгаараас хагацсан өөрөө унших,
номлохдоо номын хэнгэрэг дэлдэж, гурван ертөнцийн орныг номын дуугаар дүүргэснийг сэтгэ.

Энэ ёсоор унших нь түүний ач үр цаглашгүй болой.

** Ном бичихдээ: **

        Үсэг тавихдаа их нигүүлсэгчийг сэтгэ.   
        Номын цаасыг үлгэрлэшгүй орд харш хэмээн сэтгэ.   
        Бэх үзгийг арга билиг хослон үйлдэв хэмээн сэтгэ.   
        Цаасны их буюу баруун тал эхийг өргөн тавих нь дээдсийг хүндэлсэн ёс.   
        Зүүн буюу адгийг өргөн талбих нь доодсыг асарсан ёс.   
        Дээд хөвөө нь огторгуй.   
        Доорд хөвөө буюу зах нь алтан дэлхий буюу.   
        Үсгүүд нь элдэв хувилгаанаар амьтныг туслахын ёс болой.   

Эдгээр нь номыг бичсэн хүн энэ ба хойд насандаа эрхэм гурван эрдэнээс үүрд хагацалгүй дагах болтугай гэсэн билэгдэлтэй байдаг байна.

    Бусад мэдээлэл