Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Эрдэний сан сувашид

Ухаантан мэргэд хэдий эрдэмтэй боловч
Улам улам мэрэгжихийн тул ном судар цуглуулъюу
Урсах мөрөн бүгд уламжлан дамжсаар
Усны сан болсон их далайд цутгах адил

Эрдэм бий болбол ямар ч хүнийг
Эс хураавч өөрөө хурж ирьюү
Эрхэм үнэрт цэцэг хол ургасан боловч
Эрвээхэй зөгийн чуулган эргэлдэн хуръюу

  1. Хэдий их эрдэмтэй мэргэн боловч
    Хэрэв бусдад өчүүхэн эрдэм байваас суртугай
    Хэзээ ямагт энэ мэт суралцаж явбал
    Хэтдээ хамгийг мэдэгч болох болъюу

  2. Шудрага сайн ухаантан хоёр хүн нийлэн хэлэлцвэл
    Шалгадаг нэгэн сайн бодлого гарах болно за
    Шар, улаан хоёр будгийг нийлүүлэн зуурвал
    Шинэ өөр нэгэн өнгө гарахтай адиl

  3. Үтэл гэм, эрдэм хоёрыг олонхоороо мэдэх боловч
    Өчүүхэн хольцсоныг сайн ухаантан таних болой
    Үнээнээс сүүгий нь бүгдээр саан чадах боловч
    Өчүүхэн усанд хольсон сүүг, ганц галуу ялгах мэт

  4. Аливаа мэргэд эрдэм сурах цагтаа өчүүхэн зовох
    Амрыг харж дэмий суувал мэргэн үл больюу
    Амар суухын төдийхөнд дурлагч тэр хүн
    Ашдын их амгаланг ер үл олъюу.

  5. Өөртөө магад ирэх үйл явдлыг
    Үйлдээгүй цагаасаа бодож мэдвэл мэргэн буй за
    Үйлдэн дууссан хойноо дэмий бодох нь
    Үзтэл тэнэг хүний зан гэж мэдтүгэй

  6. Ургамал модны мөчир бөхийсөн нь жимстэйн тэмдэг
    Уран эгшигт тогос номхон нь өд сайхантайн тэмдэг
    Ухаант агт морь номхон нь хурдны тэмдэг
    Оюун сайн чанарт дээдэс номхон нь мэргэний тэмдэг.

  7. Ариун сайхан чанартан аминдаа хүрэвч
    Ахуй төрөлхийн сайнаа огт үл алдъюу
    Алтны эрхэм шижрийг хэдий улайтган хэрчивч
    Ашид сайн өнгө нь үл буурах мэт

  8. хэтэрхий муу хүн хэсэг зуур сайн явавч
    хэтдээ муу зан нь аргагүй гарах болъюу
    хэр мэт цагаан шилийг чандманийн өнгөөр будавч
    хэзээ нэг усанд норвол өөрийн өнгөө үзүүлэх мэт

  9. асар нарийн тэнэгүүд эд малаа хадгалахдаа зовно за
    алин зохист сайн сайхныг эдэлж үл жаргаюу
    адилтгавал хулгана олсон идшээ амар идэлгүй
    ашид хайрласаар өлсөж зовох мэт

  10. Эртний үйлийн үрээр зовох цагт
    Эрдэнэт мэргэн хүн тэнэгүүдийн дотор тэнэж ч болох
    Эрхэм сайн үнэрт малиг цэцэг салхинд хийсвэл
    Үүдэнд дэх хог сагийн дотор гишиглэгдэж ч болох мэт

  11. Анх зөөлөн хэлэлцэхэд их л баатар мэт дүрэмлэх
    Алба татвар ирэхэд биеэс зайлуулах арга эрэх
    Аргагүй явах хэрэг гарвал хуучин өвчин нь хөдлөх

Алалдах газар хүрвэл дэмий л бусдыг сургамаар боло

  1. Үл ялих хүний эрдэм аманд нь гарч байх

Үнэнхүү мэргэн хүний эрдэм насад далд явах

Үлгэрлэвэл муу хог саг усны дээр хөвөх буй

Үнэт сайн чандмана ёроолд нь живэх мэт
106. Асар сайн хүн уурлавч бурууг хүлээвээс зөөлрөх

Адаг муу хүн гуйх тутам, улам чангарах

Алт мөнгө хэдий хатуу боловч хайлбал ус мэт болно за

Адаг нохойн баасыг хагалах тутам өмхий анхилах мэт

  1. Авирд хилэнц үйлдэгчин аглагт суувч бүрлэх

Ариун үнэн номчин айлд суувч дээшлэх

Уулсын гүнд байсан араатан догшин ба

Айлын хүрээнд байсан морь номхон мэт

  1. Сайн ухаант хүн ашид өөрийн гэмээ шинжлэх

Саваагүй муу хүн ямагт бусдын гэмийг хэлэх

Сайхан өнгөт тогос үргэлж өөрийн биеэ эргэцүүлэх

Саях ууль шувуу хэзээд бусдад ёр хийх.

  1. Сайжран дээшлэх цагт бүгдээр цэрэгцэн нөхөр болох

Сааран доройтох цагт бүгд зугтаан дайсан болох

Сайн эрдэнэт далайн хойгт олон худалдаачин цуглах

Саармаг хуурай тойрмыг хэн ч болов орхих
112. Эгэл ертөнцийн улс эд мал хураасныг сайнд бодох

Эрхэм дээд номчин өглөг өгснийг сайнд бодох

Үүрд загатнах хамуутан маажсаныг амгаланд бодох

Эрүүл ерийн улс хамуугүйг амгаланд бодох

  1. Үнэн сайн номчинд бусдын хорлосон нь дээшлэхийн нөхцөл

Үтэл муу хүнд бусдын хорлосон нь доройтохын нэрмээс

Үлгэрлэвэл түймрийн галд хүчит салхи учирвал өрвөсхийхийн нөхцөл

өчүүхэн зуланд тэр салхи тусвал унтрахын шалтгаан

  1. Ашид энэ нь амраг, энэ нь өстөн гэж

Алимад өчүүхэн бодлоготон өөр өөр ялгана за

Агуу ухаантан дээдэс нийтийг асарсанаар

Аль хэн ч бөгөөс түүнд тус хүргэюү

  1. Үнэнхүү цэцэн хүн өөрийгөө шинжиж мэдьюү

Үй балай тэнэгүүд хүний үг дагаж явъюу

Өтөлсөн зөнөг нохой дэмий балай хуцахад

Өөр бусад ноход дэмий гүйлдэн хуцъюу

  1. Аашгүй заримууд өчүүхэн ном мэдвэл дэмий шүлэглэн хэльюү

Агуу ухаантан ард номын утгыг мэдвэл номчлон явьюу

Аймтгай нохой хулгайчийг үзвэл дэмий сандран хуцъюу

Аргат муур хулганыг үзвэл сэмээр очъюу

  1. Үнэхээр зохилдох сайн хүн хол байв ч туслах

Үл зохилдох муу хүн ойртох тутам нэн харшлах

Үзэсгэлэнт цэцэг шавар дотор ургавч шавар үл наалдах

Үсэд хол байсан нар түүнийг өсгөн дэлгэрүүлэх

  1. Өчүүхэн нэгэнд тус болохын үйл нь

өөр бусдад хор болох ч бий бүлгээ

үлгэрлэвэл сарны гэрэлд күмүүд цэцэг дэлгэрэх боловч

үзэсгэлэнт лянхуа навчаа хумих мэт

  1. ухаантан чадалтан хэсэг зуур доройтовч

Удалгүй шиний сар мэт бас дээшилэх болюу

Улбаагүй муу хүн нэгэнт доройтвол

Унтарсан зул мэт бүр зогсох болъюу

  1. Аюулт маш хэцүү юмыг мэдээд зайлагч хүн

Аймтгайдаа биш хэрсүү бодлоготойн тэмдэг

Аливаа болох, болохгүйг мэдэлгүй дэмий эрэлхэгч хүн

Асар сайндаа биш хөөрөмгий тэнэгийн тэмдэг

  1. Үтэл муу хүн хэрэггүй юмыг дэмий нуух

Үргэлж нуух хэрэгтэй юмаа харин бусдад хэлэх

Үнэн ухаант хүн хэрэггүй юмаа үл нуух

Үнэнхүү нуух хэрэгтэй юмаа аминд хүрэвч сахих

  1. Цухал муу хүн дээшилбэл дэмий омогтой болох

Чин бат сайн хүн дээшлэх тутам улам төв болох

Чанар муут үнэг цадвал дэмий архиран улих

Чадалт сайн арслан цадвал ав амгалан унтах

  1. Аливаа сайн хүний зөв явах ба, муу хүний буруу явахыг

Аль хэн ч сургасан биш, эртний дадсан авьяас биз

Адилтгавал зөгий цэцгийн шимийг сорж идэх ба

Ангир галуу усанд шумбахыг сургуулаагүй мэт

  1. Хатуу явдалт муу ноён дайсантай учирвал

Харин өөрийн албатаа дэмий цаазлан зовооюу

Хар зоригт зарим тэнэгүүд хэргээ эс бүтвэл

Харин амь биеэ хорлож их зовлон эдлэх мэт

  1. Агуу ухаант сайн ноёд дайсантай учирвал

Албан иргэнээ улам ихэд хайрлаюу

Адилтгавал өвдсөн хөвүүнээ эх нь

Асар ихэд энэлэн хайрлах мэт

  1. Сайн шудрага хүн ч муу хүнтэй ханилбал

Саваагүй муу нь өчүүхэн боловч халдах болно

Сайхан амтат Ганга мөрний ус хужирт далайд нийлбэл

Сац даруйд шорвог хужрын амттай болох мэт

  1. Авир хөшүүн зантай хүн ч сайн хүний дэргэд явбал

Ааль зан нь зөөлөн зохистой болох болъюу

Адилтгавал биендээ заар шүршсэн хэн нэгнээс

Асар сайхан үнэр анхилан үнэртэ

  1. Бачид хуурагчин дэмий сайхан өгүүлэх нь

Бахадсандаа биш, хэргээ бүтээхийн арга

Балмад шар шувуу дэргэд ирж инээх нь

Баярласандаа бус, муу ёр хийхийн бэлэг

  1. Хар санаатан анхандаа зөөлөн үгээр хуурах

Ханилж дассан цагтаа мэхлэн бүрэлгэх

Хар нүгэлт загасчид өөшинд мах өлгөөд

Хуурч олон загасыг алахтай адил

  1. Уяхан янаг аальтай зөөлөн үгт хүмүнийг

Учран танилцсаар, дэмий бүү итгэ

Уран дуут шувуу өнгө үзэсгэлэн боловч

Огоот их хороор амиа тэжээх мэт
157. Тэнэг хүн бусдын ачаар дээшлэвч

Тэтгэснийг нь мартаад, өөрийн чадал мэт санах

Тэнгэр лусын оруулсан бороог зарим тариачин

Тэр нь миний хишиг гэж бодох мэт
163. Тэргүүлэгч хаан хүн ёсчилон явбал төр нь батжъюу

Тэнэг муусийн явдлаар цалгайрвал төр нь самууръюу

Тэгш гэрэлт наран сайтар мандвал харанхуйг гийгүүльюү

Тэр нь саранд халхлагдвал орон бүхэн бүргэлзьюү

  1. Сайн ухаант мэргэн цэцэн хүн боловч

Санаа муу хортой болбол ханилж үл болох

Сайн чандмань оройд нь байх хорт могойг

Санаа амар өвөртөө авч үл болох адил
168. Омог бардам нэн хэтэрвэл эрдэм билэг буурьюу

Олз, нэрд нэн шунавал нүүргүй больюу

Онц дор улстаа агсран хэдэрлэж явбал

Олонд нэр алдар нь хөнгөрөөд шоод болох болъюу
172. Эс дассан хүнд дэмий янаглан бүү итгэ

Эгэл сэрэмжгүй явснаас гэм гарах нь олон бий

Эргэцүүлж эс мэдсэн хүнд нуух үгээ бүү хэл

Элэгсэж санаагаа хэлснээр дайсан болох олон бий
173. Муу юм ертөнцөд олон бий боловч

Муу хүнтэй адил аюулт юм ер үгүй

Муу эд малыг шинэтгэх ба арилжиж болох ч

Муу хүнийг захиран засах тутам улам дордъю

  1. Төрөлх муу хүнийг хэдий сурган засавч

Төвшин сайн чанарт болох нь огт үгүй

Түлсэн хар нүүрсийг хэдий шамдан угаавч

Түр зуур ч цагаан болох ер үгүй билээ

  1. Манлай дээдсийг өргөмжлөн тахивал сайн буян ирэх буй

Муу дорсдыг өргөмжлөн тахивал элдэв хэрэг гаргаюу

Малын сүүг бусад амьтанд уулгавал тэжээл болох буй

Маш хорт могойд уулгавал хор нь ихэдюү

  1. Үргэлж хар санагч муу хүнд хэдий янаглавч

Үнэн зүрхэндээ аргагүй хар бодож явах

Үлгэрлэвэл бялзуухайг хэдийчинээ асран тэжээвч

Үнэхээр номхон болох нь ер үгүй мэт

  1. Ашид салгахыг хичээгч ховч хүн

Амраг зүрхэн мэт нөхрийг ч болов салгах бий

Адилтгавал урсах усанд үргэлж дэлдэгдвэл

Асар бөх хад ч болов элэгдэн хагарах адил

  1. Муу хэрэг гарах үйл хийсэн ба тун хуурмагаар явсан ба

Манлай дээд улсын гэмийг хэлсэн ба нөхрийнхөө гэмийг хэлсэн хүмүүс

Маш худалч гэж алдаршаад олонд хөнгөрөх

Магад үнэн боловч эцэс нэгэн аюул болох

  1. Ер хэлж үл болох уршигт үгийг ч болов

Ерөнхий олны дотор дэмий хэлэх задгай хүнтэй

Ер үнэн худал ямар ч үг хэлэлцэх боловч

Их ухаантан мэргэд сэргийлэн үйлдвэл сайн

  1. Өөрийн хэргийг бүтээх төдийхнийг бодогч аминч хүнтэй

Үнэхээр сайтар ханилж явах ер бэрх

Үргэлж тариагаа цэвэрлэн засагч хүний тарианд

Өөр ногоо сайтар өсөж боловсрох ер бэрх

  1. Хэдийгээр туславч ачийг тун үл санах хүнтэй

Хэзээд салалгүй сайхан ханилж яахан чадах

Хэдий чинээ хичээвч үр боловсрох газраас

Хэн ч болов сайн тариаг олж яахан чадах

  1. Амандаа бусдын тусад буян үйлдэнэ гээд

Ашид хилэнц үйлдэх муу хүн ч байдаг

Ариун буян биш болбол амьтанаа туслах дүртэй боловч

Алсдаа өөрт хор болох тул мэргэд түүнийг үл үйлдьюү
195. Асар шударгаар хэлснээс гэм гарах ч бий бөгөөд

Аяыг нь мэдэж хазайлган хэлснээр тус болох ч бий

Адилтгавал зарим нэгэн шудрага замаар явбал хор болох бөгөөд

Ариун цагаан лавай мурий эргүүлэгт боловч хадгалбал өлзийтэй мэ
196. Судалсан эрдэм бий боловч хувь заяа муу бол

Сурсан эрдэм нь харин хор болох ч бий

Сувдат загас хясаанууд, хацартаа сувдтай тул

Сувдыг хэрэглэгч загасчинд баригдан алагдах мэ

  1. Эрдэмтэй хүнийг ч шүтэн хүндлэх нэн хэтэрвэл

Эцэстээ олонх нь аргагүй түүнээс уйдах

Эрдэм амтат чихэр бурмыг ч нэн идвэл

Эцэстээ бялууран бөөлжис хутгах мэ
199. Дэлхий дээр хаад ер олон боловч

Дээд номын ёсоор шашин төрийг барих цөөн

Дээрх огторгуйд орших тэнгэр олон боловч

Дэлхийг гийгүүлэх нь нар сарнаас өөргүй мэт

  1. Адаг өчүүхэн хүн ч хэрэгтэй үйлэнд шамдвал

Алдар нэртнээс ч яван явсаар дээр болох

Адилтгавал лавай бага боловч матрыг мөргөөд алдаг тул

Уулын чинээ матрыг ч болов айлгаж чадах мэт

  1. Үнэн эрдэмтэн эс омогловч бусдаас дээр явах

Өчүүхэн муу хүн омогловч үл дээрдэх

Үнэхээр сайн эрдэнийг эс магтач үнэ хүрэх

Үтэл чулууг магтавч үнэд үл хүрэх

  1. Хэмжээнээс нэн илүү дэлгэрвэл хаадын төр ч болов

Хэзээ нэгэн цагт аргагүй буурах болъюу

Хэрвээ шувууны өндгийг дээш хаявал

Хэдий тэсэвч дор унахдаа магад хагарах мэт

  1. Үнэхээр туслах болбол, дайсныг боловч шүт

өөдгүй хорлох болбол, янагийг боловч тэвч

үлгэрлэвэл гадаад далайн эрдэнийг худалдаж авах ба

өөрийн биен дэх өвчнийг туулгаж гаргах мэт

  1. эрдэм чадал тэргүүтэн дотроо баримтлах юм бий бол

Эрхгүй гаднаа хөөргөхийн дүрийг үзүүлэх

Элбэг их усаар дотор нь дүүрвэл

Үүл хөдлөөд тэнгэрийн дууг дуурсгах мэ

  1. Анханд өст хүн амраг болох болзоогүй

Амраг хүн ч хойноо дайсан болох болзоогүй

Амтат сайн идээ эс шингэвэл хор болох бөгөөд

Асар их хорыг ч эмд холивол эм болох
216. Огоот өөрийн эрхээр байх нь ер жаргалан

Онц бусдын эрхээр явах нь зовлон

лон хүн нэг өмчтэй бол тэмцэхийн орон

Олны үйлсийг хүлээн авах нь төвгийн шалтгаан

  1. Асар янаглан асрах нэн хэтэрвэл

Алсдаа эвдрэхийн шалтгаан болох ч байдаг

Уурлаж эвгүй болох эвдрэлийн олон нь

Ураг садан ах дүү дотроос ч гардаг

  1. Үл ханах ховдог санаатан эд малд баярлах

Үргэлж хөөрөмтгий омогт хүн магтвал баярлах

Үтэл тэнэг улс өөртэйгээ зохилдвол баярлах

Үлэмж дээд ихэс үнэн зөв явбал баярлах

  1. Учиртай учиргүй бүхнийг хамаагүй хэлэх нь уршигийн шалтгаан

Огоот хэрэггүй үг үл хэлэх нь амар явахын орон

Ухаантан тоть хэлж чадах тул торонд хоригдоод

Ухаангүй шувууд хэлгий тул амар явах мэт

  1. Өглөг өгч хураавал дайсан ч болов ирэх

Өчүүхнийг ч өгөхгүй бол ах дүү ч хол болох

Үнээний сүү ширгэвэл тугалыг нь баривч

Өөр зүгт тэмүүлэн зугтаах мэт

  1. Тогтуун бөгөөд дорд улсаа асрагч ноён баянд

Тус хүргэх боол зарц хялбар олдох

Тунгалаг бөгөөд замагт нууранд шувуудыг

Тун хоривч өөрөө цуглан ирдэг мэт

  1. Үлэмж дээд ихэст түшвэл

өчүүхэн дорд хүн ч их болох

өндөр модыг ороож ургасан ороонго өвс

үзүүрт нь хүртэл гарахтай адил

  1. Эрдэм бичиг төгссөн хүнд бага гэм байвч

Эрдмийг үнэхээр хэрэглэгчид түүнийг л шүтьюү

Эсэргэн цагийн хур хэрэм байшинд хортой ч

өвс ногоонд тустай тул улс дурлах мэт

  1. хэдийгээр хувцас чимгээр хээлэвч эрдэмгүй болбол

Хэтэрхий дээдэс мэргэд түүнийг сайнд үл бодъюу

Хэрийн нэг агт морь жороогүй хашин болбол

Хэдий сайн боловч үнэ үл олно

  1. Цээжиндээ эс авсан, судраар мэдэх ухаан ба

Чинээнд хүртэл бясалгаж эс бүтээсэн тарни ба

Чадалгүй мартамтгай хүнд захисан хэргүүд

Чухал хэрэглэх цагт тус үл болох олон

  1. Энгийн ардын туслах хорлох нь гаднаас мэдэгдэх

Эрхэм гүн ухаантны санаа, авир хоёр нь сольж байх

өвгөн нохой сайхан аашилбал баяр болохын тэмдэг бөгөөд

Эрлэг чөтгөр сайхан аашилбал алахын тэмдэг билээ

  1. Үгүй ядууд өглөг өгөх нь баялгийн дээд

Үнэхээр санаа амар нь жаргалангийн дээд

Үнэн эрдэм сурсан нь чимгийн дээд

Үргэлж хуурмаггүй хүн нөхрийн дээд

  1. Онц зовсоор байх амьтан ч ер үгүй

Огт амар байх амьтан ч бас үгүй

Орчлонд ер жаргал, зовлон хоёулаа

Огоот зун, өвөл мэт ээлжилсээр байх

  1. Өнө удаан баян сайнаар байхыг хүсбэл

өсөж арвидсан цагт буянаа зарж байвал сайн

үлгэрлэвэл цөөрмийн ус ихэдвэл сэтэрч эвдрэх тул

өчүүхэн хэртэйгээр хомсотгож байвал өнөд тогтох мэт

  1. амьтнууд хүслийг жаргал гэж санадаг боловч

Ашид түүний эзэлсэн үр нь зовлон болох бий

Архи уухыг жаргал гэж дурлагч хүн

Асар согтож мунхархаа жаргалд бодсон болой

  1. Үнэн сайн эрдэмтэнд олон хүн дурлах

Үнэхээр эрдэм сурах нь өөрийн хичээлээс болох

Өөрөө хичээж эрдэм суралгүйгээр

Өөр бусдад дэмий атаархавч юун тус

  1. Алимад эд таваар, мал, идээ бий бөгөөтөл

Ашид эдлэх зарахгүй дэмий хадгалагч хүн

Асар эдгэшгүй өвчтэйн тэмдэг буй за

Ай эс бөгөөс бодит бирд мөн болой.

  1. Ашид эдлэх зарахгүй эд малаар баян болох бөгөөс

Уулыг ч миний алт гэж санаж явбал бас болно за

Авирд миний юм гэж санахад адил бөгөөд

Амраар эдлэх үгүйгээс хойш ади

  1. Өчүүхэн мэдсэнээ хөөргөж дэмий балай өгүүлэгч

Үл ялих мэргэдүүд маш олон байдаг боловч

Үнэхээр сайтар мэдээд номчлон явагч

Үлэмж сайн мэргэд ертөнцөт маш чухал

  1. Угаас муу санаат хүнийг хэдий хайрлан тэтгэвч

Огоот өөрийн хөвгүүн мэт явах нь огт үгүй

Ус хэдий чинээ оргилон буцлавч

Улаан гал болон бадрах нь үгүй мэт

  1. Амар явахын буян барагдвал хорт сэтгэл төрөх

Ашид уг язгуур барагдвал муу хөвүүн төрөх

Адуу малын хишиг барагдвал ховдог хомхой ч болох

Амьдрахын нас барагдвал үхлийн ёр ирэх

  1. Хэн ч болов өөрөө муу үйл эс хийвэл

Хэтэрхий хүчит хурмаст тэнгэр ч доройтуулж үл чадах

Хэрэв булгийн ус өөрөө эс ширгэвэл

Хэрхэж шороогоор булавч нэвтэрч урсах мэт

  1. Бодлого ухаан сайнаар олны ноён болоод

Бусдын буруу явсан уршгаар буурах ч бий

Бодож үйлдэх юм хэт олширсноор

Бусдын харшлал олдож, төрд гэм болох ч бий

  1. Адуу мал тэргүүтэн хэт элбэг болбол

Авирд хадгалах, алдах тэргүүтэн олон төвөг гарах

Араатан хулгай тэргүүтнээр гарлага баялгуудад болно за

Алдах юмгүй гуйлгачинд тэдгээр зовлон үл ирэх

  1. Арга хуурмагаар бусдыг хуурагч хүн

Алс хойд мөрдөө муу хийсэн бий за

Анханд нэгэн үе бусдыг хуурсан хүн

Ашид хойно үнэн хэлэвч бусдад нь сэжиглэх болъюу

  1. Ер алсдаа бүтээж үл чадах үйлийг

Их сайн мөн боловч хийж үл болох

Ер махбодод зохилдож үл болох идээг

Их амттай боловч идэж үл болох

  1. Учиргүй хэт номхон шудрага болбол

Улс бүгд түүнийг зарах ба дайрлан өгүүльюү

Унгас хөвөн зөөлөн тул хүмүүс дэвсгэр хийх ба

Олон ацат сарвагар мод хатуу тул хэн ч үл д
312. Хэрэг үйлсийг ухаж шийтгэн эс чадвал

Хэрсүү ухаант хүнээс асуувал зохих буй

Хэрцгий хорт дайсныг гараараа алж эс чадвал

Хэрд нь зохистой багаж олж эсэргүүцэх мэт

  1. Урин санаагаар хорлогч дайсныг ч

Уран аргаар бөхийлгөн чадвал нөхөр болох бий

Огоот бие аминд хорлох их хорыг ч

Учрыг нь мэдэж найруулбал эм болох мэт

  1. Атаат муу хүн хуурч сайн загнах бий тул

Аль хэлсэн бүхний нь итгэн үнэн санаагаа бүү гарга

Адилтгавал цахлай , муур амьтаныг алахын тулд

Арга бодож маш сэмээр явахтай адил болой

  1. Харьяат улс орны эзэд уурлавч

Хатуу ширүүн загналгүй зөөлнөөр эвлэтүгэй

Халгаат газар халтирч унасан хүн

Харин тэр газраа түшиж босох хэрэгтэй мэт

  1. Тэргүүлэгч ихэс ноёд олонд хор үл болохыг

Тэгш хэрээр бодож татвар албыг бүтээтүгэй

Тэр нь сал модны шимийг хүжинд холивол сайн болох боловч

Түүнийг нэн их авбал мод нь хатаж одохтой адил

  1. Алимад нэр алдар эд малыг хүссэн хүн

Аль чадахаар ном буянд шамдан шүттүгэй

Ашид буян үйлдэлгүй бусад аргаар дээшлэвч

Алс хол бат сайн болгож ер үл болох

  1. Өөрийн шадар янаг боловч асралыг нэн бүү хэтрүүл

Үлэмж хайрласнаар муу заншиж гэм гарах олон

Өст дайсанд ч хорлолыг асар бүү ихдүүл

Өшөө ихэдвэл цаад хүн ч бас төдийчинээ хорлох

  1. Ухаантай зөөлөн аалилбал зөөлөн бүхэнд зохилдох

Учир хэрийг мэдэж зөөлөн явбал ширүүн хүнийг ч чадах

Угтаа зөөлөн болбол үйлс бүтэх хялбар тул

Улам явсаар зөөлөн нь дийлнэ гэж мэргэд өгүүлнэ

  1. Ямагт муу санаагаар хор хийгч хүн ба

Яльгүй атаархлаар битүү харшлагч хүнийг ч

Илтэт тийм хорлолыг үйлдэв гэж бүү дуурсга

Ил гарвал харин гэдрэг муу нэр тавих

  1. эгнэгт ичих айх ба алдал нүглийг үл санан

Эрдэмтэн сайн муугийн хүнд хөнгөнийг үл мэдэх

Эд идээний төдийхнийг эрхэм болгогч улсад

Эгэл хэрэггүй очих ба суухыг бүү үйлд

  1. Алимад өөр газар суух бол тэр орныг шинжлэлгүй

Анх урьдын орноо гэнэт орхин бүү үйлд

Алхаж нэгэн хөлөө өргөхөд нөгөө хөлөө гишгэлгүй

Адил хамт хоёр хөлийг өргөвөл унах мэт бол

  1. Сайтар чадах эрдэм бий боловч даруй бүү гарга

Саваагүй болох ба харшлал тэргүүтэн болох

Сармагчин наадаж үзүүлснээр баригдсан бий за

Сайн муу юу ч эс чадвал түүнийг дуурайж юу хийх

  1. Өөр хүнд дэмий хавирах санаагаар

Үнэхээр зүрхэнд тусах үгийг бүү өгүүл

Өөрийн хэлсний хариу, хадны цуурай мэт

Үтэр зуур бас хэлэгдэж болох

  1. Асар буруу явагч зөөлнөөр эс засарвал

Алсдаа туслах санаагаар ширүүн загнаж номхотго

Адилтгавал ханах төөнөх тэргүүтэн шүрүүн заслаар

Ашид хорлох их өвчнийг арилгах мэт

  1. Өөрт хор болох гэмт явдал өчүүхэн боловч

Өнө болтол задгай тавилгүй засаж үйлд

Өчүүхэн сувгаар усны урсгал явсаар

Өнө удвал их гуу гарах мэт болох

  1. Үйлдэж үл болох зохисгүй үйлсийг

Үнэхээр чадах боловч бүү үйлд

Үлгэрлэвэл заан дайсныг дарж чадах тул

Үргэлж хааны санд уягдаж байх мэт

  1. Хэзээд ханилах нөхдөө уурлавч нэн бүү тэвч

Хэсэг зуур дайсан хүн туславч нэн бүү итгэ

Хэрээ хэдий хэрэлдэвч өөрийн аймаг дотроо сайн буй

Хэрэв шар шувуухай ханилвал магад хорлогдох мэт

  1. Үнэн сайн эрдэмтнийг үл хүндлэх газар

Үнэхээр ухаантан мэргэд дэмий үл суутугай

Үнэлшгүй олон эрдэмт сайн усан шилийг

Үтэл чулуу гэдэг газар үл худалдах м

  1. Асар урин нүгэлт хэдэр догшин хүнтэй

Амраглаж ба эсэргүүцэх хоёуланг нь бат тэвчигтун

Ашид ханилах ба хэрэг үйлс бүтээх тэргүүтэн

Алинд нь ч амар тайвнаар байж үл болох

  1. Ер өөрийн гэмээ гэм гэж мэдэх нь

Их эрдэмтэн мэргэдэд ч болов цөөн

Ерөнхий олон улс гэмд авч байх болбол

Ер түүнийг шинжилж гэм гэж мэдтүгэй

  1. Өчүүхэн мэдэх ухаан бий болбол

Өөрийн гэмээ шинжилж засан үйлд

Үргэлж тэр мэт шинжилж явагч хүн

Үнэхээр дээр, дээш болох нь магад

  1. Асар олон уршиг төвөг учруулагч нөхөртэй

Ашид өнө ханилсан боловч тэвчвэл амар

Анхандаа сайн шүд боловч хөдөлж зовоох болбол

Авч орхивол амар гэж хөгшид өгүүлдэг мэт

  1. Үргэлж эрэгцэн гаслагч муу төрөл саданд

Өчүүхэн хэртэй өгөөд холдуулвал амар

Үрэвсэн түгэгч хортой могойд хатгагдсан хурууг

Үтэр огтолж эс орхивол амь хорлох мэт

  1. Угаас сайн санаат шудрага хүнийг насад шүт

Ухаан мэргэн боловч хар санаат хүнийг үүрд сэргийл

Огоот гэмгүй шудрага тэнэгийг асран тэтгэ

Учиргүй хортой худалч тэнэгийг түргэнээ тэвч
366. Хүний бүтээж чадах үйлийг захирах буй за

Хүчээр мушгиж, аргагүй юманд бүү зовоо

Хөлгүй усыг тэргээр гатлах аргагүй бөгөөд

Хөдөө талд онгоцоор сэлж үл болох мэт

  1. Өнө болтол өстэй явсан хүнтэй хэдий эвлэвч

Өөртэйгөө адил асар нэгдэн бүү үйлд

Үлгэрлэвэл ямар мэт буцалсан халуун усыг

Өчүүхэн хурамханд галтай хольж үл болох мэт

  1. Өөр бусад хоёулаа хэзээд дээшлэхийн

Үнэн сайн эрдмийг сурвал мэргэн буй за

Өөдгүй муу эрдмээр хэсэг сайжравч

Өнөд хойд ач үрд хорлох тул сайн биш

  1. Чухал өндөр ихийг олохыг дурлавал

Чадахаар бусдад туслах үйлийг үйлд

Царайгаа толинд тодорхой үзэхийг хүсэгчид

Цаад толио сайтар арчих хэрэгтэй мэт

  1. Хэсэг зарим амьтанд тус болох үйлэнд

Хэн ч болов адилтган дуурайж үл болох

Хий өвчтөн, сармис идвэл туслах боловч

Хэрэв шар өвчтөн идвэл хорлох мэт

  1. Танхай буруу явдалт муу хүнтэй нөхцвөл

Талаар түүний гэмд дайрагдаж зовж ч болох

Тариаланд урсах усыг дагасан загас

Тарианы сувагт орж үхэхтэй адил

  1. Үнэн эрдэмт сайн хүнийг дарлан доромжилбол

Үнэхээр доромжлогч хүнд буурахын гэм ирэх

Үзүүрт нь гал ноцсон модыг доош хандуулбал

Үтэр зуур тэр хүний гарыг халаах мэт

  1. Хэдий их доройтовч асар энэлэн бүү гашууд

Хэтэрхий их дээшлэвч нэн хөөрөн бүү омогло

Хэлбэрэлт ертөнцийн жам ёс магадгүй тул

Хэзээ хойно бас зовлон жаргалан элдэв зүйл гарах

  1. Үргэлж төрөл тутам зоригоор эдлэхийн

Үнэнхүү сан нь өглөг гэж бурхан номлолоо

Өтөл дэмий хадгалсан юм нь зөгийн бал мэт

Үхсэн хойно бусад амьтан эдлэх болъю

  1. Хармласны үйлийн үрээр баяжих ергүй бөгөөд

Хайргүй өгсний үрээр үгүйрэх ергүй тул

Харамлагч хүн харин эд малд дургүй ба

Харамгүй өгөгч, эд малд дуртай мэт

  1. Өглөг өгвөл хойно үгүйрэх хэмээн бодъюу

Үйлийн үрийг үл мэдэгчин насанд хадгалдаг бөгөөд

Өтөл харамласнаар хойно үгүйрэх тул

Үнэн ухаантан олдсон хэрээр өглөг өгтүгэй

  1. Эцэс хойд ач үрд хэрэгтэй гэж

Эгэл ард олонх юмаа хураана за

Эрхэм номч ач үрийг дээшлүүлэхийн тул

Эртнээс өглөг буянд зарж байдаг билээ

  1. Анхандаа нэгэн модноос ургасан навчсууд

Адагт салхинд хийсэж арван зүгт бутрах мэт

Амраг янаг болж нэгэн оронд төрөгсөд бүхэн

Аргагүй үйлээр өөр өөр хагацаж одно.

  1. Өөрийн хамаг үйлс хотол төгсөхийг хүсвэл

Үнэн санаагаар бусдын тусыг бүтээтүгэй

Үргэлж ганц өөрийн тусыг эрхэлбэл

Өөрийн хамаг хэрэг хотол төгсөж үл болох

  1. Хэрэв номын утгыг мэдэхгүй хүн

Хэр мэт сайн шастирт ч хаанаас дурлах

Хэтэрхий эрдэнэсээр хэлхсэн алтан чимэг

Хэдий сайхан боловч үхэр үл дурлах мэт

  1. Сайн морины чадлыг унаж үзвэл мэдэх

Сайн зааны хүчийг дайсанд тавивал мэдэх

Сайн алтны шижрийг хайлж үзвэл мэдэх

Сайн эрдэмтний мэргэнийг ном зохиохоор нь мэдэ

  1. Өөрийн биеэ нийт олон улсад

Үнэхээр сайн гэж эрхэмлэгдэхийг хүсэгчид

Үргэлжид энэ шастирыг сайтар шинжилж

Үнэн хичээлээр ёсчлон явтугай

    Бусад мэдээлэл