Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

ХУТАГТ АЛТАНГЭРЭЛ СУДРЫН ТУС ЭРДЭМ

Алтангэрэл судар нь холоос олдох олзыг наашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх, хувь хүнд эд хөрөнгө, хишиг буяныг даллан авчрах увидастай тул айл бүр хоймортоо залваас гай барцад бүхнийг гэтэлж, эд агуурс элбэг дэлбэг, амар тайван аж төрөх бүлгээ.

Энэ дэлхий дээр амар амгалан оршоосой хэмээн хүссэн хэн бүхэн Алтангэрэл судрыг унших учиртай. Энэ нь бие, сэтгэл эрүүл саруул байх, урт удаан наслах, амжилт бүтээлээр арвин байхын тухайн ихэд чухал номын үйл юм.

Хиргүй ариун Алтангэрэл судар нь судрын аймгийн хаан болой. Тэрээр ихэд ид хүчтэй хийгээд амьтны горил хүслийг хангагч, түүнчлэн хамаг амьтны амар амгалан хийгээд бодийн хутаг хүртэлх хамаг жаргаланг үүтгэгч юм. Мөн түүнчлэн энэ нь дэлхий нийтийг энх амгалантай байлгах төдийгүй өөрийг тань болоод улс орон, дэлхий даяарыг хамгаалах ихэд хүчтэй ном юм. Мөн тухайн улс орны хүн зоныг илааршуулах увдистай билээ.

Монгол оронд бурханы шашин дэлгэрэхэд Алтангэрэл судар дэлгэрсэн. Ер нь тухайн улс оронд бурханы шашин дэлгэрэхэд ямар нэг судраар дамжиж дэлгэрсэн байдаг. Үүний нотолгоо нь гэвэл Жадамба, Цэнд, Таравчинба, Доржзодов гээд бүгд төвд нэрээр байж байхад Алтангэрэл судар ганцаараа монгол нэрээрээ байдаг.

Судрын талаар Зопа Ринбүчи ламтан хэлэхдээ: Сударт “Үүнийг сонссон төдийгөөр бүх нүгэлт үйлийн үр арилна” гэж байсан тул би тэрхүү судрыг уншихыг үнэхээр хүсч байлаа. Майкл Роч гэвшийн нэгэн шавьд Алтангэрэл судар байсныг би зээлэн авч бүрэн дүүрэн уншсан юм. Үүнийг уншсаны ач үр төсөөлөхийн ч аргагүй их байв. Тиймээс би түүнийг уншиж төгссөний дараа магнайдаа хүргэн адис авч бүхэл дэлхий дахинаа дэлгэрүүлэх андгай тангараг тавьсан юм” гэсэн байна.

Алтангэрэл судрын хамгийн онцгой эрдэм тус бол ямарваа улс орон хийгээд дэлхий дахиныг амар амгалантай нь золгуулах асар их ид хүчтэй байдагт оршдог ажээ. Түүний ач тус үнэхээр огторгуй лугаа их байдаг.

Ялж төгс нөгчсөн бурхан айлдахдаа, язгууртаны хөвгүүн хийгээд язгууртаны охин хэн боловч Хутагт Дээд Судрын Хаан Алтангэрэл Судрыг сонсож дээдийн мөрд орох аваас тэрбээр хэзээ ч там, бирд, адгуус, асура зэрэг дорд муу заяаны төрөлд унахгүй болж, тэрчлэн дорд язгуурын төрлийг эс аван хэзээд тэнгэр хийгээд хүмүүний төрлийг олж төрөх бөгөөд цаг ямагт бурханы номтой учирч бурханд өргөл, тахил, ачлал тахимдууг үйлдэж дээдийн номыг сахиж байх болно. Мөн Амитабха, Базарсад зэрэг бурхадын арилсан орноо төрөл авах болно. Тийм учраас энэхүү дээдийн ном нь нэн гүн нарийн тул сайтар анхааран аваарай” хэмээн энд айлдсан байна. Сударт зарлиглахдаа Алтангэрэл судар оршин буй газарт бурхан-ном оршино, харин Алтангэрэл судар эс орших болсон газарт бурхан-ном тэрчлэн эс оршино. Алтангэрэл судрыг залж, цаг ямагт уншдаг улс оронд номын сахиуснууд хийгээд хамгаалагч тэнгэр нар хүрэлцэн ирж ивээлдээ багтаахын учирт тухайн улс орон хийгээд улсын хаан эзэн нь атаатан дайсан, өвчин эмгэг тэргүүтэн элдэв гаслангийн аюулд үл өртөгдөж, урт насалж удаан жаргаж, юу санасан цагаан хүслэн бүр нь биелж, өлзий дэмбэрэл бүхэн нь бүрэлдэн дэлгэрч, сэтгэл санаа өөдрөг бөгөөд амгалан байх болно. Хэн нэгэн атаатан дайсан халдан довтлох тохиолдолд улсын хаан хийгээд түүний шадар, бараа бологсод тэднийг даран номхруулах ид хүчтэй байх болно.

Дашчойнпэл дацангийн шунлайв С.Гантөмөр тус судрын талаар: “Намайг бага байхад Алтангэрэл судар залаатай байхад аянга буудаггүй гэдэг байсныг тухайн үедээ ойлгодоггүй байсан. Дараа нь Алтангэрэл судрыг уншиж үзэхэд аянга цахилгааны аюулаас авардаг, тэнгэрүүдийн тухай тийм тийм зүгт, тийм тэнгэрүүд байдаг, тэдгээрийг шүтвэл аянга цахилгаанаас аврагдана гээд заасан байх жишээтэй” гэсэн байна.

Алтангэрэл судрыг уншихын нэгэн их ач тус бол энэ нь чухамтай таны бүх зовлонг амирлуулдагт оршино. Энэ нь Монгол орон их хөгжил цэцэглэлт, амгалан хийгээд жаргалан лугаа учран барилдахын суурь болохын сацуу бүх Монголчуудад энэрэн нийгүүлсэхүй, асрал хайр хийгээд бодийн их сэтгэл тэргүүтнийг үүсгэн батжуулахын учирт энэ орноо амгалан хийгээд жаргалан, хамгаас чухал нь бурханы шашин ном өнө удаан орших юм. Учир нь энэ эрхэм дээд судрыг унших нь гарцаагүй та бүхний амьдралын бүх зүйлийг шийдвэрлэх хүч, таны болоод дэлхий нийтийн энх амгалангийн уг шалтгаан, түүгээр ч үл барам та тэргүүтэн хамаг амьтны бодийн хутагт хүргэх гол үндэс болох болно.

Тиймээс та бүхний хувьд өдөр тутмын амьдралдаа үйлдэн дадуулахад утга учир төгс бүхий олон буянт үйлсийн нэг нь гарцаагүй Алтангэрэл судрыг унших, наандаж нэг хуудсыг эс чадваас бүр хэдхэн мөрийг боловч уншиж байх явдал мөн.

Судар унших үеийн бясалгал бодол ямар байх вэ?
• Судар уншиж байхдаа Бурхан багшаас сургаал хүртсэнээр өөрийн сэтгэлд эрдэм төрж байна
• Хамаг амьтнаа энэхүү судрыг сонсгохын тулд урин дуудаж зургаан зүйл хамаг амьтан энэ сургаалыг хүртсэнээр дээдийн мөрийг бүтээн, нисванис, үйлийн үр, зовлон гаслан бүхнээсээ ангижирч байна

Уншиж төгсөөд би хийгээд хамаг амьтан үлшгүй олон бодьсадва нараас гарах цаглашгүй рашааны урсгалаар дүүрэн ариуслаа. Тэдгээр амьтан зовлонгийн шалтгаан, нисванисын хөрөнгө бүхнээс тонилоод гэгээрлийн хутагт хүрлээ хэмээн баясалгана.

Алтангэрэл судрын эхний бүлгүүдэд гэгээрлийн тухай бурханы хутаг гэж юу вэ, Бурхан багшийн насны хэмжээ ямар вэ, Бурханы ямар ямар лагшин байдаг вэ, Бурхан болдог арван газар хэрхэн зорчлох вэ, Бурхан багш урьд төрөлдөө бодисадвагийн замаар явж, амьтны тусыг яаж бүтээсэн, 5 зулзагатай өлөгчин баранд бие өгсөн Бурхан багш нэг түмэн загасанд ус өгч амийг аварсан, тэдгээр загасанд тарни хэлснээр 33 тэнгэрийн оронд төрсөн гээд Бурханы хамаг амьтны тусыг хэрхэн хийх боди сэтгэлийг хэрхэн үүсгэх, ямар арга замаар яваад бурханы хутаг олох вэ гэдгийг сонссон олон тэнгэр лусууд баясаад энэ судрыг сонссон, уншсан хүмүүсийг бид ингэж сахиж хамгаална хэмээн тангарагаа өргөсөн учраас энэхүү судрын нэг үгийг уншсан төдийд хэрэг тус нь бүтдэг маш их тус эрдэмтэй юм. Бурханы зарлиг гэдэг үнэхээр агуу. Яагаад гэвэл бурхан багш өөрөө тоолшгүй гурван галавын турш амьтны тусын тулд заримдаа биеэ өгч, заримдаа амиа өгч олон төрөл дараалан амьтны тусын тулд хичээн зүтгэж, хэмжээлшгүй буяныг хурааж буяны болон билгүүний хоёр чуулганыг гүйцээсний үр дүнд Бурханы зарлиг гарч тэгээд бурхан амьтны тусын тулд номоо номлож байгаа юм. Амьтны тусыг хийх хамгийн том арга бол ном номлох байдаг. “Зохиол бүгдийн дотроос зарлигийн зохиол дээд нь юм” хэмээн Богд лам айлдсан. Тийм учир Бурханы зарлигийг уншсан төдийгөөр маш их буян хураана, үгийг нь ойлгосон ойлгоогүй хамаагүй уншсан төдийд буян хураадаг учиртай.

“Билгийн мэлмий” сонин . 2012

  • ЗочинFebruary 20, 2013

    ymar shan yum be mogoliin maani buh ard tumen altangerel sudariig unshij ev negdeltei bh boltugai mon enehuu site iin buh ah egch nartaa bayrlalaa gj helmeer bna. hervee ta bugd ene shan medeelliig ogoogui bsan bl bid hezee ch medehgui bh bsan bhaa tsaashid iluu ih shan medeelel ogj susegten olong bayluulaarai. ta bugdiin buynd dagan baysay

  • ЗочинFebruary 20, 2013

    Dogshin hutagtiin hoid dur 210 jiliin daraa dunguj saya Dornogovi aimgiin Huvsgul sumaas todorloo.

  • ЗочинFebruary 20, 2013

    Ноён хутагтын хойд дүрийн талаар тодорхой мэдээлэл байна уу?

  • ЗочинFebruary 21, 2013

    altangerel sudryg mongol hel deer haanaas unshij boloh ve

  • ЗочинFebruary 21, 2013

    shashny delguuruuded hudaldaalagdaj bui burhadyg unen munuur n hudaldaaldagt yaj itgeh ve tanihgui blhoor zaaj ugsunyg n l avah bh d tiimees delguur buhen ner, une 2 g n bichij tavij bval iluu shudarga um

  • ЗочинFebruary 21, 2013

    Монгол хэлээх Барилгачны талбайн урд талд Их хөлгөний Уламжлалыг хадгалах төвийн дэлгүүрт нь байгаа. Бурхадын тухайтад бол заавал тийм үнэтэй Бурхан авах албагүй шүү дэ. Зүгээр л өнгөтөөр хэвлээд равнайлаад тавиад шүтсэн ч адилхан юм.

  • ЗочинFebruary 22, 2013

    Яруу сайхан монгол орчуулга байгаа

  • ЗочинFebruary 27, 2013

    Алтангэрэл судрыг залах сайн, унших сайн юм байна. Энэ судрыг хаанаас олж авах вэ? Хаанаас олж унших вэ?

  • ЗочинFebruary 28, 2013

    http://www.fpmt.org/images/stories/teachers/zopa/advice/pdf/Golden%20Light%20sutra%20Mongolian.pdf
    Altangerel sudar FPMT.ORG saitad mongol hel deer baigaa.

  • ЗочинFebruary 28, 2013

    Сайн байцгаана уу? Та бүгдэтэй доорхи зүйлийг зөвлөх гэсэн юм. Би анх их хөлгөний уламжлалыг хадгалах төвийн сайт /www.fpmt.org/ -наас Алтангэрэл сударын Монгол хувилбарыг /Х.Булган ламын орчуулгаар/ нь авч уншисан юм. тэгээд их таалагдаж Монгол улс даяаараа байг гэхэд өөрийн эргэн тойрондоо дэлгэрүүлэхийг зорилго болгсон юм. Гэвч талархан хүлээн авах хүн байхад Монгол хэлээр өгсөнийг уншихгүй мөртлөө Төвд хувилбарыг нь худалдаад авсан хүмүүс ч байх юм. Үүнээс би бурханы сургаал шашныг ойлгё гэхээсээ илүү зүгээр мухраар шүтдэг хүмүүс нь их байдаг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Ийм хүмүүсийн үзэлийг эрс тэсээр өөрчилснөөр мухар ч гэсэн сүсэг бишрэл дээр нь дөрөөлөж өөрчилбөл илүү үр дүнтэй гэж бодоод дээрх Монгол орчуулгын ард нь төвд хувилбарыг нь нэмсэн л дэ. Төвд хувилбар нь тесктэн байдлаар олдохгүй болхоор өөрөө төвд үсэг сураад бичиж дуусгасан. Та бүхэнтэй зөвлөх гэсэн юм бол би одоо Монгол, Төвд хоёр хэлээр Алтангэрэл судрын эхийг бэлтгэчихээд байна л да. Өнгө үзэмжний хувьд ч гайгүй болсон байх. Тэгээд дэлгэрүүлэх учраа олдоггүй ээ. Зүгээр татаад ав гээд аль нэг вэб дээр тавьж болж байна. Гэвч хэтэрхий үнэ цэнгүй болгочих боловуу хэзээ ч олоод авчихаж болох боломжийг нь нээчихлээр хүмүүс тоохоо больчих болов уу л гэж. Алтангэрэл судар дээр бурхан багш яг энэ шалтгаанаас болж насан эцэслэж буй тухай гардаг ш дэ. Бурхан багш хэлэхдээ миний насны хэмжээг тоолж болошгүй их боловч би өөрийн сургаалийг дэлгэрүүлэхийн тулд насан эцэслэж байгаа хэрвээ би байнга хүмүүсийн дэргэд нь байж сургааль номлолоо айлтгсаар байвал уйдамтгай хүмүүс миний сургааль номлолоос уйдан холдох болно. Би насан эцэсэлснээр хүн болгон надтай учирч сургааль сонсох боломжгүй болсондоо харамсах сэтгэлээр миний сургааль номлолыг улам шимдэн судлана хэмээсэн байдаг. Үүн шиг хэтэрхий амархан олдох боломж олгочихлоор судрыг шимтэн уншиж, судлах хүсэл нь буурах болов уу яах бол. Би нэгэнт төвдөөр гайгүй хурдан бичээд сурчихсан болхоор Алтангэрэлээс гадна. Сандуйн жүд, Насны цэнд, Ширнэн, Доржзодва /Очироор огтлогч/ зэрэг судруудыг бэлэн болгчихоод байна. Яаж түгээн дэлгэрүүлэх вэ? Хэвлээд сүм хийдүүдэд хандивлая гэж судалж үзсэн боловч миний боломжоос давсан мөнгө орох юм билээ. Би ингэж бодоод байгаа юм. Нэг сайт нээгээд түүн дээр бурханы шашины судар, ном, сургааль ер нь сайхан сургааль нийтэлсэн хүмүүст татах эрхийг нь өгдөх байхаар хийдэг юм билүү. Та бүгдэд минь ямар санаа оноо байна. хуваалцаарай. 89893992 утасруу мессеж бичиж болно.

  • ЗочинFebruary 28, 2013

    Та их сайхан буянтай ажил хийж байгаа юм байна.Та эхний удаад Алтангэрэл судараа хэвлээд зах зээлийн үнэ судалж байгаад аль болох олон хүнд хүрэх дундаж үнээр борлуулвал болмоор л юм.

  • ЗочинFebruary 28, 2013

    Алтангэрэл судар кириллээр хэвлэгдсэн нь номын дэлгүүрт байгаа.Шунлайв бичсэн хатуу шар хавтастай/кирилл/ Алтангэрэл сударыг би ойлгосон, ойлгоогүй байнга л уншихыг хичээдэг.

  • ЗочинMarch 1, 2013

    Тэр дээр бичсэн хүн ямар хачин юм ярьдаг юм бэ. Номыг Төвдөөр нь олж авсан бол мухар сүсэг байх ёстой юм уу? Хүн төвд хэл мэддэг, сонирхдог байж болно шүү дээ. Төвд хэл мэддэг нь Та ганцаараа юм уу?

  • odgerelMarch 1, 2013

    Яахав дэ. Дээр бичсэн хүний зүйл нэг талаараа бас зөв л дө. Ер нь хуучин бол 4 шад шүлэг номыг сонсохын тухайтад их хичээл зүтгэл зориг гаргаж байсан түүх би. Юм хэт хялбар болвол үнэ цэнээ алддаг зүйл байс бий л дэ. Та бүхэн санаа оноо байвал дээрх хүний утас руу messege бичээрэй. Амжилт

  • ЗочинMarch 1, 2013

    Англи үгийг кириллээр биччихээр ямар мяа харагддаг билээ. Төвд үгийг кириллээр биччихээр яг тийм мяа харагддаг шүү дээ. Тэр галигласан хүн л өөрийнхөө дуудлагаар биччихдэг. Угаасаа ямар үг байсныг нь таана гэдэг хэцүү. Төвд үсгээр нь бичсэнийг олж авах гэж мөн ч их хайдаг шүү.

  • ЗочинNovember 3, 2013

    Сайн байцгаану уу? санал зөвлөмж өгсөн д талархаж байна. 3-р сарын 1 айлчилсан зочны хариуд би төвд хэл ганцаараа мэддэг нь бишээ би өөрөө сайн ч мэдэхгүй. төвдөөр уншаад ойлгодох бол нэн сайн янз бүрийн гуйвуулга алдаа гарахгүй. Би ийм хүмүүсийн тухайд хэлээүй юм шүү, миний хэлсэн хүмүүс бол шүтдэг атлаа ойлгохыг хүсдэггүй хүмүүсийн тухайд хэлсэн. сайн ойлгоно биз ундуйцалыг тань хүрэгсэн бол уучилаарай. Би бурханы сургаалыг ойлголгүй зүгээр л шүтэх нь ээжийгээ хайрлах атлаа зовоож буйтай адил юмуу л гэж боддогог болхоор өдгөөг хүртэл ойлгохыг хичээж л байна. Бурхан багш сургаал номыг нь ойлгож гэгээрэлд хүрээсэй гэж хүссэн байх харин өөрийг нь алдаршуулаж хүн бүхэн мухраар шүтэхийг хүсээгүй боловуу л гэж боддог. Зөвхөн өөрийг нь шүтснээр гэгээрэлд хүрнэ гэсэн сургааль Библид байдаг юм билээ. Ийм хүмүүсийн тухайд Христийн шашин тохирох байх. Төвд үсгийг монголоор бичхээр мяа харагддаг л гэнэ. Ер нь үсэг номын тухайд утга учир нь гол болхоос биш харагдах байдал нь чухал бус байхаа, Муухай үгийг Хичнээн гоё хэлбэрээр угалзруулан ерөнцийн хамгийн гоё өнгөөр бичсэн ч тийм л гоё харагдахгүй л байх утгыг нь боддог хүний хувьд. Энэ вэб хуудасруу орж уншиж, зөвлөж шүүмжилэж байгаа бүх хүмүүсдээ баярлалаа сударуудын хувьд хамгийн бага хэмжээтэй болсон болхоор насны цэнд судрыг интернэтэд байрлуулаж чадлаа. миний интернэт та нарын төсөөлснөөс ч удаан байгаад уучилаарай дараах линкээр судрыг үзнэ биз хэрэгтэй хүн нь дээрх утасруу майлээ явуулаж хэвлэлтэнд зориулаж бэлдсэн indesign файлыг аваарай
    http://share.gogo.mn/f0E3NTFPsx81791383473365/3_���������� �������� (290 �� 65).pdf

  • ЗочинNovember 6, 2013

    "Алтангэрэл судар" зөвхөн Монголд байдаг монгол хэл дээрх судар гэж ойлголоо.
    Бага, Дунд, Их Алтангэрэл судар гэж байдаг гэсэн. ИХУХТ-ийн сайтад байгаа нь бага Алтангэрэл, Гантөмөр ламын буулгасан нь дунд Алтангэрэл гэсэн үү? Их Алтангэрэл сударыг шууд уншчихаж чадахгүй болсон юм байх. Уг нь монгол айл болгонд уншдаг байжээ.
    Банзрагч судар аль XIII-р зуунаас нааш Монголд байсаар ирсэн судар юм байнаа. Энэ судрыг яаж олох вэ?

  • ЗочинNovember 6, 2013

    Монгол хэлээр өгсөнийг уншихгүй... гэж хэлж болохгүй. Номыг рашаан мэт хүртмой гэсэн байдаг тул рашаан уумааргүй, уух шаардлага гараагүй байгаа хүнд тулгаж болохгүй мэт. "Муусайн юмнууд буян үйлдэж өгөхгүй байна" гэж ярьж явдаг, ямар нэгэн өөрийн ухаарлаа тулгадаг хүмүүстэй адилхан сонсогдоод байнаа.
    Зопа лама анх энэ судрыг олж үзээд олон амьтанд хүргэх хүсэлд автаж, яаравчлан хамгийн олон хүн байдгаар нь зах ороод тэнд хүмүүст таниулъяа гэж очоод хүн хараад зогссон удаатай гэсэн шүү.

  • ЗочинNovember 6, 2013

    хэтэрхий амархан олдох судрыг шимтэн уншиж, судлах хүсэл нь буурах болов уу яах бол?...
    дээрхи хүн нийтлэсэн судраа энэ сайтад татаж авч түгээх боломж олгож байгаа юм байна.
    уншигчийн хувьд талархаж, баярлаж байна.
    байнга уншиж чадахгүй ч хааяа хааяа энэ сайтад ороход энд тэндээс нь гоё гоё унших зүйл гэнэт олдоод байдаг юм. Баярладаг.

  • ЗочинNovember 6, 2013

    интернет гар утсанд судараа хамт хаа ч авч яваад, хааяа уншаад, нүдээ аниж бодоод...
    Орой, нам гүм болоход утаснаасаа тайван уншаад...
    Хариу болгож сэтгэгдэл байнга бичихгүй байгаад уучлаарай. Гэхдээ сургааль ном таниулж байгаад гялайлаа.

Бусад мэдээлэл