2012-07-15 | Нийтэлсэн:admin | Үзсэн:14045
Орчлонгийн наадам нь өндөрлөж төгссөн хүн нирваанд хүрдэг. Хэн нэг хүн тамирдаж ядраад тэмцэл маргаан болон сансрын хүчний нөлөөллөөс чанадад хүрч тэндээ үүрд саатахыг хүсвэл нирваан түүнийг дуртайяа угтаж авах болно. Нирваан бол хорвоо дэлхийн үйл хэргийн төгсгөл, хүсэл зовлон, хүлээс аргамж, үхэл мөхөл бүгдийн эцэслэл. Тэнд хүрсэн хүн цаг хугацаа, орон зайн хязгаараас чанадад оршино. Манай энэ дэлхий бол сансрын хүчнүүдийн наадан бүждэг газар билээ. Хүн нирваанд хүрэхийн цагт сансрын хүчнүүд туйлын дээд Үнэний өмнө номхон хүлцэнгүй болж хувирах ба Мэдэгч хийгээд Мэдэгдсэн түүнчлэн Мэдлэг буюу Мэргэн билиг эдгээр гурав нь нэгэн дүрд уусан шингэсэн мэт болдог. Тийнхүү нирваанд хүрсэн хүн нэгэн зэрэг Мэдэгч ба Мэдэгдэж танигдсан нь болдог.
Нирвааныг үзэж туулж, мэдэрч яваагүй хүн ховс зэргэлээ гэж чухам юу болохыг ихэнхдээ мэддэггүй. Зарим нэг сэтгэл зүрхний Багшийн сургаснаар манай дэлхий бол майа буюу ховс зэргэлээ ажээ. Гэхдээ нирваанд орсон хүн ховс зэргэлээ гэж юу болохыг ухаарч мэддэг. Нирваан бол Бурхантай тогтоосон зогсонги хөдөлгөөнгүй нэгдэл. Тэнд юм бүхэн тогтуун Жаргалангийн дунд оршдог. Тэрхүү Жаргаланг төсөөлж дийлшгүй, хэмжиж баршгүй, дүрслэн өгүүлж чадашгүй. Нирваанаас чанадад туйлын нэгдлийн орон бий. Тэрхүү нэгдэл хэмээвээс Бурхантай тогтоосон эрчимт нэгдэл билээ.
Нирваан гэдэг асар өндрийн өндөр ертөнц ч гэлээ бурханлаг үйлстний хувьд хамгийн өндөр орон ертөнц биш ажээ. Хэрэв хүн Бурханы төлөө үйлс зүтгэлээ зориулахыг хүсвэл хүн төрөлхтний дотор буй Дээд гэгээний төлөө зүтгэх гэж энэ дэлхийд дахин дахин ирэх учиртай. Хэрэв хүн Дээд гэгээнийг бүтээлийн талбар дээр илэрхийлж тунхаглахыг хүсвэл нирваанд саатаж, амарч тухлахгүйгээр Дээд гэгээний туйлын их эрч хүчний нөлөөнд хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ бол бурханлаг үйлстэн нирвааныг үзэж мэдэрч чаддаггүй гэсэн үг биш. Бурханы гэгээрэлд хүрсэн хүн бүхэн нирваанд өөрийн дураар хүрч чаддаг. Харин байнга нирваанд орших нь дээдийн Браахманы тогтуун чанарыг эрэлхийлж, түүнд сэтгэл тааламжтай байх хүмүүст л хэрэгтэй. Хэрвээ Дээд гэгээний тогтуун, эрчтэй хоёр чанарыг хоёуланг нь өөртөө цогцлоохыг эрмэлздэг хүн буй аваас нирваанаас чанадад гарч, тунхаглалын талбарт очих хэрэгтэй гэдгийг би хэлмээр байна.
ЗочинJuly 18, 2012
уучлаарай гэхдээ энэд буддын шашны нирвааны тухай бичигдээгүй байна шүү дээ хинду шашны ч юмуу тэр талын нирвааны тухай бичигдсэн байна.
adminJuly 19, 2012
Энэ тодорхойлолт хол зөрөхгүй. Удахгүй нирвааны тухай дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл оруулж өгий. Тэндээс бүүр сайхан тодорхой ойлгогдох байх.
ЗочинJuly 23, 2012
буддын сургаалийн нирваан, хиндүү шашны нирваан гэж юу байна гэж? арай ч дээ.
ЗочинJuly 23, 2012
Манай энэ дэлхий бол сансрын хүчнүүдийн наадан бүждэг газар билээ. Сайхан хэллээ.
Энэ л Дэлхийд Будда Гаутама л ганцаар нирваан болох тухай айлдсан. Өөр хэний ч биш, зөвхөн түүний ном, сургаалийг үзэж, судлаж байж нирваанд хүрнэ гэж бодож байна.
ЗочинJuly 23, 2012
Энэтхэгт нирваныг хаа хамаагүй, амны зоргоор ярьснаас болж манай шашны нирваан тэдний нирваан гэж ярих болсон. Тэдний нирваан бол амиа хорлох ч гэх шиг. Манайх тийм биш ч гэнэ үү. Өөр нэгнийх нь болхоор бусдыг хорлох нь нирваан. Ийм байж таарах уу?
ЗочинJuly 23, 2012
Шашин хоорондын, мөн шашны дотрох урсгалуудын маргаан, зөрүү ерөөсөө зогсохгүй юмаа. Нирваан болсон хүн энэ 3000 жилд дахин төрөөгүй юм байх даа? Хачин юмаа. Тэгсэн мөртлөө би ч гэгээрсэн, манай багш төгс гэгээрсэн шри багш ч гэх шиг. Зүгээр ч нэг гэгээнтэн биш бүр төгс гэгээрсэн гээд зүтгээд. Манайд ирсэн л гэх юм, гэгээнтэн хүн чинь ирэхээрээ олон бээрийн эргэн тойрондоо олон хүнийг зовлонгоос салгаад явдаг л гэсэн. Тэгэхэд би ууртай, муу бодолтой яг хэвээрээ. Мянган хүнийг байтугай зуун хүний цаг, мөнгийг хороогоод явлаа. Манд ПАД-гүй сургааль юмуу? Барилдлага байхгүй Үйлийн үр чинь гээд ам таглачих байх л даа. Эсвэл өө, чи хүний төрөлд сая л иржээ ч гэх юмуу? Хэдэн төрөлдөө хүн бай, дараа нь бодьсад байж үз гэх нь үү? Муу бодол бодохоос өөр арга байхгүй энэ аймар цөвүүн цагт дараа нь дахиад хүн болж төрж харагдаач!!!
ЗочинJuly 23, 2012
за би тэр эхний нирвааны талаар бичсэн хүн байнаа би хинду шашны нирваан буддын шашны нирвааны зөрүүтэй байдлын талаар ярьж байна ойлгоорой . буддын шашинд нирвааныг яг тийм ийм гэсэн тодорхойлолт байдаггүй будда хэлэхдээ хүний хэл мөхөс учир дүрслэн хэлж чадахгүй загасанд газрын амьдралын талаар дүрслэн өгүүлж болохгүй загс ойлгохгүй тийм учраас нирвааны талаар буддистууд ярихдаа сөрөг үг утга хэрэглэдэг энэ нь нирвааныг сөрөг гэсэндээ бус нирваан гээч юмыг хүний шуналын зоригдохуун болгохгүйн тулд юм . та нар магадгүй уурлаж магадгүй гэхдээ жинхэнэ буддизмд нирвааныг дээд бурхантай нэгдэх нтр гэсэн цалиг санааг хэлдэггүй буддын шашин өөрөө анатман буюу би үгүйн номлол мөн бүхнийг бүтээгч бурхан гэдгийг үгүйсгэдэг шүү дээ тийм болохоор энэд ийм буддагийн өөрийнх нь үгүйсгэдэг байсан зүйлийн тухай тоомжиргүй хандаж болохгүй. би үгүй гэхээр дахин төрж буй нь хэн болох вэ гэвэл тэр нь таны сэтгэл гэдэг байнга хувьсдаг хувьсагч тэр хувьсагч байнга байдаггүй хувьсаж л байна дараагийн төрлийг олж буй нь та өөрөө биш гэхдээ танаас өөр зүйл биш. одоо хэт мэдэмхийрэгч нар гарч ирээд шашнуудыг хооронд нь хамаа намаагүй хольж байна хинду шашинд нирваан гэх үг буй буддынхд ч гэсэн гэхдээ үзэл номлол хоосон чанарын үзлээрээ буддынх үг нь адилхан боловч ойлголт нь шал өөр юм шүү
ЗочинJuly 23, 2012
тэр намайг ингэж хэлсэнийг гайхаж буй хүн хинду шашнаа бас буддизм 2 оо сайн судлах хэрэгтэй өнгөц харж буй бол бараг л адил мэт харагдана. 2 адилхан бат гэдэг нэртэй хүн байлаа гээд 2улаа ихэр гэсэн үг биш шүү дээ. та нар намайг туйлын үнэнийг хувааж байна гэж бодож байгаа байх гэхдээ үгүй шүү дээ сайн судла хоосон нэрээр ойлгож үл болно
ЗочинJuly 23, 2012
Бурхан багш бүхнийг болгосон байдаг юм гэсэн. Түүний сургааль таалалд ертөнцийн бүх үзэл баримтлал, философи багтсан байдаг. Брахманизмыг үлдээчихсэн гэж бодохгүй л байна.
Теори ярих юм бол хамгийн доод үзэлдээ энгийнээр хэлбэл "би" байнаа, дээшлэх тусам "би" байхгүй гэдэг. Өөрөөр хэлбэл "би" бүтсэн "би" байна цаашлаад "би" мөн чанараасаа бүтсэн нь үгүй гэж. Таныхаар бол энэтхэгийн брахманизмын нирваан Төвдийн нирваан гэж бас байх нь ээ? Цаашлаад өөр хаанахых гэдэг юм?
ЗочинJuly 23, 2012
Буддаа Шагжамүни Бүхнийг таалалдаа багтаасан гэдэг нэр алдартай. Магтаал болгонд түүний алдруудыг дахин дахин сануулан уншлага Номод байнга дурьдаж байдаг. Буддаа аль нэгэн зүйлийг орхигдуулан үгүйсгэсэн, таарамжгүй хандаж байсан мөн зарим асуултанд хариулалгүй үлдсэн ч гэдэг юмуу ийм байх аваас бид одоохон магтаалуудаа болих хэрэгтэй. Сайтар шалгах. Өөрөө ч сануулсан байдаг даа. Миний сургаалийг (шашныг биш шүү) сайтар шалгаж аваарай гэж.
ЗочинJuly 23, 2012
уучлаараа та гэхдээ юмыг нэрээр нь ойлгодог хүн шиг харагдаад байна би буддын шашны нирваан хинду нирваан гэж ялгах гэсэнгүй буруу ойлголт төрүүлсэн бол хүлцэл өчий хамгийн гол нь энэ 2ийн нирвааны тухай гаргалгаа нь нирваан гэдэг үгэндээ адил болохоос нирваан гэдэг ойлголт нь шал өөр байхгүй юу. будда хиндуизмын мөнхийн үзлийг үгүйгэдэг бас тасархай буюу мөнхийн үзлийн эсрэг байхгүй гэдэг үзлийг ч үгүйсгэдэг энэ 2 нь өөрөө орчлонгийн оршихуйн тухай л ойлголт юм энэ 2с ангид байхыг дундад зам гээд байгаан. будда брахманизмыг үлдээсэн бус уг номлолыг буруу л гэсэн. будда орчлонгийн мөн чанарыг нэрлэхүйгээр биш хоосон чанарыг онож хамгийг айлдагч хамгийг таалалдаа багтаасан нь болсон нэг ёсондоо юмсын эцсийн мөн чанар болох хоосон чанарыг оносон . тэрнээс ямар нэгэн аман үг хэллэгээр будда орхигдуулсан үгүйсгэсэн таарамжгүй хандсан бус угаас буруу зүйлийг ярихгүй байх нь мэдэхгүй гэсэн үг огт биш. жишээ нь та хүн алах төлөвлөгөөний талаар хэн нэгэн ярьж байна гэе энэ нь муу учир та ярихгүй ингэлээ гээд та хүн алах талаар мэдэхгүй гэсэн үг биш жоохон онцгүй жишээ авчлаа гэхдээ ерөнхийдөө бол тэгсэн үг
ЗочинJuly 23, 2012
Монголд Ном эргэн дэлгэрээд удаагүй байна. Бидэнд юу байсан, юу үгүй болсныг ч мэдэхгүй байна. Шулуухан хэлэх юм бол дан түвдээр, тэгээд дан Зонховын гэх номуудыг л уншиж байгаа юм шиг л санагдаад байх боллоо. Буддаагаа залах гэж ямар сайндаа л МАХАЯНА төвд муудалцаж хоёр багш тар түр хийхэв дээ. Юун нирваан манатай. Түвдүүд Буддаагаас илүү амжилтанд хүрсэн гээд байдаг гэсэн. Амьд бүдда ихтэй юм байх. Энэ ч багш бурханы амьд биелэл, тэр ч багш ядмын амьд биелэл гээд л. Тийм болоод Зонхавыг илүүд үзэж, түүнд тэмүүлж залах гэсэн байх. Тэгээд ч түүнд Манзушир болон өөр бас ямар ямар бурхад гэлээ бүгд нэгэн зэрэ биелэлээ олсон байдаг гэсэн байхаа. Бас VIII богдыг Майдрын биелэл гэдэг байсан. Тэгэхлээр сургааль зөвхөн Төвдөд л байна гээд Wiki-д бичсэн байх юм.
ЗочинJuly 23, 2012
2012 оны 1-р сард Дуйнхорын ван Бодгаяад болов. Далай лам Будда гурван мянган жилийн тэртээ амьдарч байжээ гэдэг нэгэн хүний тооцоог тэр арай л үнэн юм болов уу даа гэж анх удаа зарласан. Тэгэхлээр 2550 биш болжээ. Учир иймд Буддаа Монголд 3000 жилийн тэртээ ирээд хэзээ төрсөн он толлоо үлдээсэн байж болзошгүй. Манайд сургааль номын ямар уламжлал байна түүнийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй.
Даааааааанч ихэнх ном төвд хэл дээр болчихсон. Шатаасан устгасан үлэмж. Хуучин бичгээр байгааг нь хэн ч ойлгохгүй гэсэн. Лам нар тэгж хэлчээд шоолоод байгаа юм даа. Өөрсдөө ойлгочихсон юм шиг. Ингээд ойлгох тэр нөхцөл нь асар муу байна л даа.
ЗочинJuly 23, 2012
хайж явдаггүй хүнд бол аргагүй л гэж хэлмээр байна би бол шашин судлалаар сурдаггүй мэргэжлийн хүн биш лам биш гэхдээ сонирхохгч би бусад эх сурвалжийн номыг олоол уншиж байна хэрэвээ эргэлзээд байгаа бол хинаяанагийн номнуудыг уншаач тэрэн дээр төвдийн гэх үзэл ороогүй гэхэд нирваан гэх мэт үзэлд миний дээр бичсэн шиг л байгаа . та магадгүй солциализмын үеийн хүнэрхүү харагдаж байх шиг байна тэр үеийн сэтгэлгээгээр сэтгэвэл төвд гэдэг сэдлээр л ханданадоо
ЗочинJuly 23, 2012
2012 оны 1-р сард Дуйнхорын ван Бодгаяад болов. Далай лам Будда гурван мянган жилийн тэртээ амьдарч байжээ гэдэг нэгэн хүний тооцоог тэр л арай үнэн юм болов уу даа гэж анх удаа зарласан. Тэгэхлээр 2550 биш болжээ. Учир иймд Буддаа Монголд 3000 жилийн тэртээ ирээд хэзээ төрсөн он толлоо үлдээсэн байж болзошгүй. Манайд сургааль номын ямар уламжлал байна түүнийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй.
Даааааааанч ихэнх ном төвд хэл дээр болчихсон. Шатаасан устгасан нь үлэмж. Хуучин бичгээр байгаа Ганжуурыг нь хэн ч ойлгохгүй гэсэн. Лам нар тэгж хэлчээд шоолоод байгаа юм даа. Өөрсдөө ойлгочихсон юм шиг. Ингээд ойлгох тэр нөхцөл нь асар муу байна.
ЗочинJuly 23, 2012
Будда мөнхийн үзлийг үгүйсгэдэг бас тасархай буюу байхгүй гэдэг үзлийг ч үгүйсгэдэг. ҮГҮЙСГЭДЭГ гэж яах хэлж чадаж байнаа? Аймар. Би социализмаас төрсөн байж магадаа. Гэхдээ таны наад 2 үзлийг үгүйсгэдэг гэчихээд энэ нь өөрөө орчлонгийн оршихуйн тухай л ойлголт гэх юм. Энэ 2с ангид байхыг дундад... . Нирвааныг сөрөг гэсэндээ бус нирваан гээч юмыг хүний шуналын зоригдохуун болгохгүйн тулд юм гэв үү? Нирваанд сөрөг юм багтаагүй гэж хэн хэлсэн юм? Шуналын зоригдохуун болгоогүй гэж хаана байна. Хорвоо нуль шуналын номоор л явж байна. Шунал нь заримдаа эхэндээ, мунхаг нь түрүүнд байх ч бас байна.
ЗочинJuly 23, 2012
Нирвааныг хэдэн янзаар ч тайлбарлаж болно биз. Ал нэг нь буруу гэж батласан нотлосон юм байгаа юмуу? Тэгж яривал Төвдийн шашны гэлүгба буюу ламаизм тэр чигээрээ брахманизм шаманизмын холимог гэсэн шдээ. Үүнийг яах юм? Толгойгоо авахуулсан Арслан тайж ламаизмд мөргөсөн үү? Мөргүүлсэн үү? Бид тэгээд брахманизм шаманизм гэгч эрлийз хурлийз юмаар явж байна уу? Хүчинд автсан уу?
Будда ер нь юу айлдсан юм? Энэ л чухал болоод байна.
ЗочинJuly 23, 2012
эхний хүний зөв л дөө. Буддагийн айлдсан сургааль НОМ-ын дөнгөж 7 хүрэхгүй хувь үлдсэн гэдэг. Гурван удаа хурааж цуглуулсан тэр нь ч бас үймээн самуунаар баахан сүйдсэн гэж түүхэнд байдаг даа. Тэгэхлээр Буддааг ойлгосоон гэхээс илүү түүнээс өөр шашин үүсгэсэн байж болох юм. Тэгээд тэр шашнуудын нирваан гэж тусдаа бий болсон байх.
ЗочинJuly 23, 2012
бурханы шашны сэдэв дээр ямар ч байсан нирвааныг бүхнийг бүтээгчтэй холбож тайлбарладаггүйг л сайн мэдэж байна. өөрөө брахманизмын холимог шаманизмын холимог гэдгийг баталчилдаа. гэлүг гэлүг арслан тайж гээд социализмын үеийн түүх гуйвсан киноны агуулгатай юм яриад тэгээд буддаг чухам яг юу айлдсаныг мэдэхгүй байж яаж ингэж цэц булаалдаж чадаж байнаа. би дээр үеийн монгол кино биш буддын мэдлэгтэй хүнтэй ярилцмаар байна уучлаарай. нирваанд сөрөг юм багтдаг нтр гэж юу яриад байгаан нирвааныг юу гэж нэрлэхүйг ярьж байна нирвааныг ихэвчлэн сөрөг утгаар хэлдэг буддизмд унтрахуй бөхөхүй гэх мэт энэ нь сөрөгдөө биш хүний оршихуйг эрхшээх гэсэн хүслийг нь байхгүй болгох тийм ойлголтонд төөрүүлэхгүй гэсэндээ. нирвааныг хэдэн янзаар тайлбарлана гэж бас яаж хэлж чадаж байнаа нирвааныг тайлбарладаг биш өөрөө онох ёстой гэж будда хэлсэн гэтэл нирваан гээч хүний хэлээр хэлэхэд тайлбарлахад мөхөсдөх зүйлийг яаж олон янзаар тайлбарлана гэж хэлж чадаж байнаа. элдэв янзаар нирвааныг тайлбарлах тусам жинхэнэ утгаасаа салан одно.
ЗочинJuly 23, 2012
Хэлж өгөх хүнгүй болоод л та мэдлэгтэй хүний эрэл сурал болоод байгаа юм бишүү. Хэлж өгөх хүн байсан бол ТВ9 улстөр, Энхбаяр хоёрыг гаргаад байхгүй л байх байсан байлгүй дээ.
ЗочинJuly 23, 2012
Нирваан гэдэг чинь сансрын хүрднээс гэтэлж, зовлонгоос эгнэгт хагацахыг л хэлнэ. Нээх гүнзгий нарийн юм яриад толгойгоо гашилгаад байх шаардлагагүй юм.
ЗочинJuly 23, 2012
Нирвана - хүлээснээс ангид гэсэн үү?
Үүн дотор хүүлэсэнд байгаа тухай ном багтахгүй гэж үү? Эхлээд хүлээс байгааг ярих хэрэггүй юу? Сөрөг гээд үгүйсгэх үү?
Орчлон орших мөн эс оршихыг бодохыг зогсоох нь нирваан. Нагаржуна.
Орчлон оршиж байнаа гэхээр би бүтээгч болчих нээ. Хэ хэ. За за оршихгүй ээ, оршихгүй. Уг нь хоёулаа л яригддаг номтой гээд байдаг. Холимог бантан иддэгээ баталчихлаа.
ЗочинJuly 24, 2012
Тодорхойлолт: Бие, сэтгэлтэй хамгийн жижиг зүйлийг тэмдэглэсэн Буддын гүн ухааны ойлголтыг сүнс гэнэ.
Тодорхойлолт: Сайн сэтгэл дотор байгаа сүнс гэрэл хэлбэрт
шилжихийг нирван болох гэнэ.
гэж шинжлэх ухааны үүднээс сүнс болон нирван гэж юу болохыг тодорхойлсныг Ажиа гэгээний редакторлосон " Бурханы сургаалийн шинжлэх ухааны үндэслэл" номонд бичсэн байна.
ЗочинJuly 24, 2012
Сударт сүнс гэж бичигдсэн байдгийг мэдэхгүй л юм байна. Хумхын тоос л гэж их ярьдаг бишүү? Сэтгэл, тэгээд бас түүнээс хэсэгчлэн сайн сэтгэл гээд тасдаад, бас түүн дотор байх сүнс гэхээр дэндүү жижигээ. Хэсэгчлэн нирваан гэж байх уу? Зарим сектийн үзэж байгаагаар нилэнхүйд нь, өөрөөр хэлбэл байгаа сэтгэлээ ихэсгээд л нирваанд хувиргах бишүү?
ЗочинJuly 25, 2012
Бие сэтгэлийн хамгийн жижиг хэсэг.
Энэ тал дээр Бурханы сургааль, шинжлэх ухаан мөн шашин хаах нь явдаг болоо? Хамгийн түгээмэл нь устөрөгч эсвэл өөр ямар ч элемент байдаг юм, түүний атом. Түүнээс бага гэхээр электрон, протон. Бүүр бага гэхээр кварк. Меон. Хиггсын Бозон.
Бурханы сургааль, шинжлэх ухаан мөн шашин - энэ гурвын аль нь хамгийн жижиг хэсэгт хүрсэн бол? Сургааль номыхоор бол зөвхөн бие ч биш бие сэтгэлийн хамгийн жижиг хэсгийн тухай ярьдаг. Хиггсын Бозоныг бурханы хэсэг гэж нэрлэчихээд байна.
ЗочинJuly 25, 2012
Хүмүүсээ дэмий номчирхоод хоорондоо цэц булаацалдаад яах вэ. Энэ бол бидний сэтгэл хир зэрэг бохирдсон байгааг л харуулах бизээ. Зохиомол мэдлэгт үндэслэж орчлонгийн ёсоор байгаа зүйлсийг атгагаар тодорхойлон өгүүлнэ гэж юу байхав дээ. Зөвхөн сэтгэлээрээ онож мэдэрч л байж ухаж ойлгох зүйл болохоос үгээр бичсэн тодорхойлолтоор ойлгох зүйл яав ч биш. Тиймдээ л энэ бол үгээр илэрхийлэшгүй, дүрсэлж өгүүлэшгүй тийм л мэдрэмж туршлага гэж дурьдсан байдаг. Үнэндээ бол оюун ухаан л сэтгэлийг түйтгэрлэж байгаа. Тэр нь бол баримтлахуй - нэр томъёонд автахуй. Юмсыг байгаа чигээр нь шууд онон танин мэдэх нь билиг ухаан бөгөөд ямар ч мэдлэг атгаг сэтгэлд баригдаагүй байдаг. Энэ нь илүү тэр нь доор гэж ярьж байгаа тийм хүмүүс болвоос баримтлахуй үзэлдээ автаад би-д барьж энэ үзэл нь илүү тэр үзэл нь буруу гэх мэт харьцангуйгаар л дүгнэж цэгнэнэ. Харин дээд гэгээрэл бол атгагүй сэтгэл зааглан ялгаж нэр томъёогоор ялгахгүй тэгш сэтгэл би сайн чи муу гэхээс хамаагүй хэтийдсэн таалал. Тэгэхдээ хүн бүрийн сэтгэл номын чанартай гагцхүү хиймэл мэдлэгээр түйтгэрлэгдсэн. Буддын сургааль бол үнэндээ шашин биш үнэнийг олж таних арга зам. зөвхөн түүхийн явцад л шашин болж хувираад хүн төрөлхтөний зарим нь элдэв муу зорилгодоо ашиглаж байсан болохоос биш. Манжууд Монголыг эзлэх бодлогодоо шашныг ашиглах хооронд нь алалцуулснаас л Нимава ёсыг дагагч Цогт Тайжийг Гэлүгва ёсыг дагагч Гүш хан хөнөөсөн нь тодорхой. Улс төрийн зорилгоор энэ хийгдсэн болохоос шашны үзлээсээ болж тэд дайтаагүй л дээ.
ЗочинJuly 25, 2012
Шашин гэж юуг хэлэх вэ?
ЗочинJuly 25, 2012
шашин бол улстөр, улс төр бол шашин.
Бурханы сургаалийг онож чадаагүйгээсээ болоод түүний сургаалийг тайлбарлах гэж ядсан олоон хувилбарууд нь олон урсгал, олон сект шашин болж хувирсан гээ биз дээ.
Тэгээд "би" гэдэг тэгээд электрон уу? кварк, бозон уу? Бозоныг бяцлах нь "би"г бяцласантай адил уу? Хэрэв бозон эцсийн жижиг хэсэг бол E=mc2 гэдгээр бол түүнийг бяцлаваас энерги чөлөөлөгдөж гэгээрэл тэр мөн болой!!!
ЗочинJuly 25, 2012
буддын шашинд нирвааныг яг тийм ийм гэсэн тодорхойлолт байдаггүй бол
"Орчлон орших мөн эс оршихыг бодохыг зогсоох нь нирваан". Энэ ганц өгүүлбэр л үлдэж байх шив дээ. Нагаржунад талархмой.
ЗочинJuly 25, 2012
Хэрэв сүнс гэрэл болох юм бол юун тэр бодох мантай. Бодол байхгүй болсон болохоор бодол байтугай дахин төрөл гэж юм байхгүй. Яагаад гэвэл гэрэл дахин бодит зүйл болохгүй.
ЗочинJuly 26, 2012
сэтгэлт амьтны бие үхээд солонгон өнгөтэй гэрлэн бие болдог гэдэг шдээ. Яасан бэ, нөгөө сансрын тойрог? Солонгон гэрлэн бие юун бодох манатай төрөл хайгаад л.
ЗочинJuly 26, 2012
Үхсэн төдийгүй амьд хүн хүртэл солонгон өнгөтэй гэрлэн биетэй.
Түүнийг аура гэдэг. Аура бол сүнс биш. хэрэв үхсэн хүний солонгон гэрлэн бие төрөл хайж байгаа бол түүний дотор байгаа сүнс гэрэл болоогүй гэсэн үг бөгөөд тэр нь сансрын 6 зүйл амьтны аль нэг дээр төрөл авна. Сүнс гэрэл болоогүй нөхцөлд сансрын тойргоос хэзээ ч гарахгүй.
ЗочинJuly 26, 2012
за наадах чинь хаанахыг ямар номон дээр тэгээд бичсэн байна вэ? буддынх бол сүнс гэж байнгын мөнхийн сүнс эсвэл өөр илүү зүйлийг биед баримтлахуй гэж үздэг буддизмд сэтгэл буюу заримынх нь ойлголтоор сүнс гэхийг задлаад 5 ангилдаг билүү Дүрсийн цогц Сэрэхүйн цогц Хуран мэдэхүйн Хуран үйлдэхүйн цогц Тийн мэдэхүйн цогц гэдэн байхаа эд нарыг нарийн шинжлээд аль нь ч бие хэмээн байримтлах зүйл байхгүй үүнээс гадна тусдаа ч мөнхийн ямар нэгэн бие байхгүй хаанаас хайгаад байхгүй харин дээрх таван цогц нийлж харилцан үйлчлэлцэж байж л сэтгэл ба бие нийлж хүн хэмээх амьтан хэмээх зүйл үүсдэг гэж үздэг. би хэмээх нь өөрөө байхгүй гэхээр дараа төрөл авч байгаа нь хэн болох вэ? тэр нь таны сэтгэлийн нэг агшинаас дараагийн агшинд шилжиж буй хувьсал нэг ёсондоо бие хэмээх нь эд эс нь хэдэн сар хэдэн жилд нэг үхэж дахин өөр эс үүсдэг байхад сэтгэл хэмээх маань агшин хором тутас үхэж дахин төрж байдаг гэсэн үг. сэтгэл буюу сүнс ингэж агшин тутам хором тутам өөрчлөгдөж байхад түүнийг сэтгэл буюу сүнсийг мөнх хэмээх нь утгагүй ойлголт болж байна бараг сэтгэлтэй харьцангуйгаар биеийг мөнх гэвэл таарна. дараа төрөлийг олж буй сэтгэл нь таны агшин тутам үхэж буй сэтгэлээс үүссэн дараагийн сэтгэл. зүйрлэвээс 60 жилийн өмнөх та бол яг одоогийн та бус мөн танаас өөр зүйл бус гэж Валпола рахулагийн номон дээр бичсэн санагднам
ЗочинJuly 26, 2012
Сэтгэл, сүнс хоёрыг адилтган үзэж боломгүй юм байна лээ. Биеийг мөнх гэвэл таарна гэнэ үү? Бурханы сургаалиар ертөнцийн юмс үзэгдлийг мөнх ба мөнх бус гэж 2 хуваадаг бөгөөд түүний тодорхойлолтыг харин сайн өгсөн байдаг юм байна лээ. " Бурханы сургаалийн шинжлэх ухааны үндэслэл" номыг уншсны дараа ном хаялцвал ямар вэ?
ЗочинJuly 26, 2012
Сэтгэл сүнс хоёр чинь өөрсдөө юунаас бүтэж байна вэ?
Аура камера гэж нэг гоё багаж гарсан байна шүү дээ. Монголд ороод ирсэн байна. Ганц гэхгүй газрууд ашиглаж байгаа. Аураг аура камераар хараад байхыг бодоход, багажид баригдаад байхыг бодоход, хэмжигдээд байхыг бодоход... ямар нэгэн физик биет байна шүү дээ. 5 цогц аураатай хам. За үүнийг чинь л барьж авч бяцлаж "би"-г үгүй хийх. "Би" гээд байгаа эцсийн биетийг барьж авах гээд л. Энэ талаар олон жилийн өмнөөс л квантын физик гээд л яриад байгаа биз дээ.
ЗочинJuly 26, 2012
за харин өөрөө буддын шашныг сайн судалж байж яривал таарна будда тэгүүл юуг мөнх юуг мөнх бус гэж ангилсын хэлдээ энэ 2 үзлээс тусдаа гэдэг юм будда хэзээ ч ямар нэгэн мөнхийн сүнсний тухай номлоогүй . биеийг байнга ,байнга агшин тутам үхэж төрж байдаг сэтгэлтэй харьцангуйгаар бараг сэтгэлээс илүү удаан гэж хэлж болно гэж байна. буддагийн би үгүйн сургаал бол ямар ч мөнхийн тусдаа би хэмээх зүйл байхгүй гэдэг санаа. ингэхээр зарим хүмүүс өөрийн эрхэмлэж байсан би хэмээх тусдаа мөнхийн зүйл байхгүй гэхээр айдас ба аймшиг төрдөг. аура нтр бол нээх гайхаад сөгдөж бишрээд байх зүйл бол биш будда байсан бол зүгээр биеийн чинь харагддаг ба харагддагүй л хэсэг гэх байсан болов уу тэрнээс наадах чинь ямар нэгэн сүнс мөнх оршихуй гэсэн цалиг санаа биш. хэт ингэж хандвал зарим зүйл дээр тасархай үзэл буюу хэт мөнх бусын үзэлд унах аюултай тийм болохоор мөнх ба мөнх бус буюу тасархай үзэл гэх энэ 2 үзлийг шүтэн барилдлага ба хоосон чанарыг онож байж л ойлгох байх би бол оноогүй хүн л дээ худлаа номчирхоогүй шүү харин хүмүүс буддагийн сургаалыг гажуудуулж будда номлосон юм гэхийг хараад үнэхээр номчирхмоор санагддаг.
ЗочинJuly 26, 2012
Буддаг давж ярихгүйгээс хойш түүний сургаалийг бие биедээ заах, номчирхох, ингэвэл таарна, таарахгүй гэж ярих зохисгүй мэт. Үрийг шатаахгүй бол үр дахин дахин ургана. Мөнхийн зүйл байхгүй гэхээр чи өөрөө одоо яг байхгүй, чиний аура чинь яг одоо байхгүй гэсэн үг биш. Мөнх бусыг үзүүлж болно. Гэхдээ одоогоор байж л байна, бас үргэлжлүүлж (номыг ончоогүй л бол) байх болно. Огторгуй мөнх. Хоосон бол мөнх. Хуран үүдсэн болгон... гээд мэдэж байгаа шдээ. Юунд надаас асууна.
Гол мөрөнд сал мод урссаар л. Байгаа байхгүй нь хоёр эрэгт торж зогсохгүй урсаж байж холоо одно.
Ум гати гати, пара сам гати, боди суха. Явсан явсан, цаашлан явсан бодид одсон.
Ноён Хиггс гуай овоо явсан юм бишүү. Бозонд хүрсэн. Бозон мэдээж мөнх бусаа, түүнийг бяцлаад дахин нэгэн бозон бүрдүүлэгч бозонцорууд гарах нь уу?
ЗочинJuly 27, 2012
Датиатха ум гати гати паара гати паара сам гати бодхи свахаа
ЗочинJuly 27, 2012
Дээрхи тарнийг ойлгох аваас хүний мэдлэг гүнзгийрэх ёстой болхоос бус хойд төрөл гэж байх ёсгүй л юм шиг байгаа юм даа. Юун явсан ирсэн. ЯВСАН ИРСЭН. Хуучин цагт тэгж буруу мухраар ойлгож байсан юм шиг байгаа юм. Майдар хутагт 9 байтугай төрсөн гээд байдаг. Тэгээд л түүнийгээ ирсэн явсан гээд л. Ингэж бүдүүлэгтэх гэж байдагаа. Сүүлийн 200-300 жилийн түүхийг нэг сайн унших хэрэгтэй. Майдарын хутагт ирээд л, яваад л байдаг. Зүрхэн судраар бол ирнэ гэж байхгүй, явна гэж байхгүй. Билгийн зүрхэн тэр юм.
"Билгийн чанад хүрсэн гүн үүн дор шүтэж дээр үгүй үнэхээр туулсан бодхи дор илт төгсгөн бурхан болвой".
ЗочинJuly 27, 2012
ирсэн явсан. Шинэ шашин номлоно гэдэг нь энэ улаан, цагаан, хөх, шар дээр нь бас ямар гэлээ тав дахь урсгал нь байдаг юм билээ. Жонан гэлүү дээ. Нямаваа, сажава, гаржудба, гэлүгба, жонан гэсэн тав. ШАШИН ШАШИН ШАШИН. Майдрын хутагтууд дандаа шинэ шашныг аль хэдийнэ айлдчихсан.
ЗочинJuly 31, 2012
Сайхан comment-d байна.
ЗочинAugust 1, 2012
Хүмүүс нирваанийг юу юу гэж үзэх нь ямар хамаа байна. Өөр өөрийнхөө нирваанд алхал алхмаар ойртож л байвал, болж байнаа нь тэр. Уншаад зөв гэснээ л тусгаад явбал болоошдээ. Шүүмжилж өө эрэгчдийн хувьд асуудал нилээн байнаа гэсэн үг. Бурхадын тухай нэг тогтсон түүх, тогтсон яриа гэж байх ямар ч үндэс байхгүй. Тэгвэл Бурханыг хүний хэмжээнд барьж байгаа хэрэг.
ЗочинAugust 1, 2012
Буддын шашинд бурхан гэдэг бол гэгээрсэн хүнийг хэлнэ тэрнээс тусдаа бүхний дээд эзэн гэж байхгүй гэж үздэг. тэгэхээр та энэд ийм юм яриад хэрэггүй байхаа. нирвааны тухай жоохон ойлголттой байх нь зөв шдэ тэгэхгүй нирваан гэнгүүт өөрийнхөөрөө ойлгоод рок хамтлагч бодох юм билүү. хүн өөрөө өөрийнхөөрөө тусгаж болноо үгүйсгэхгүй гэхдээ тогтсон үзэл байхгүй бол шашныг буруу ойлгосон хүмүүс гуйвуулдаг байхгүй юу.
ЗочинAugust 5, 2012
Нирваан гэхлээр нэг тийм, сэтгэлийн хөдөлгөөн байхгүй, тэмцэл байхгүй, тийм нэг мэнэрсэн, мансуурлын байдалтай орчин гэж төсөөлөгдөөд байгаа юмаа... Хэрвээ тийм бол жаахан тиймэрхүү байнаа. Амьдрал тэмцэлтэй бол гое штэ.
ЗочинAugust 5, 2012
тэхх ингэж боддог учраас л нирвааныг нарийн тайлбарлах хэрэгтэй үзээгүй сэтгэлийн амар амгаланг амтлаагүй амьтад нирвааныг энгийн амьдралын идэвхигүй жишигтэйгээ ойлгох жишээний нирваан гэдэг чинь идэвхи ба идэвхигүй гуртанги ба гутринга байхын нэр бус хамаг ойлголтоос ангижрах юмсыг үнэн чанараар нь мэдрэх гэх мэт. буддын шашинд нирвааныг ямар нэгэн оршихуйн ойлголттой хольж үл болно. яг үнэндээ гэгээрэгч гэдэгт маань сансар ба нирваан хэмээх нь нэгэн зүйл гэдэг угтаа энэ 2 ойлголт нэг юм
ЗочинAugust 6, 2012
Америкийн Нирваана гээд хамтлаг байлаа. Хар тамхи татдаг, тийм залуучууд байлаа. Сүүлдээ сэтгэл санааг нь хангах юм байхгүй болоод Курт Кобайн гээд дуучин нь амиа хорлож үхсэн дээ. Тэгэхлээр Нирваан гэхлээ бас тийм сайны жишээ биш юмаа..
ЗочинAugust 6, 2012
уучлаарай шууд хэлчихэд тийм рок хамтлагууд бол буддист биш зүгээр л сонирхолтой болохоор тийм нэр авдаг тэгээд ийм юмтай өөрөө харьцуулж ойлгож байгаа бол чи үнэхээр мангар юм байна уучлаарай жоохон ухаанаа хөгжүүл гэж хэлий даа. цэцэрлэгийн хүүхэд ч ийм юм харьцуулж ярихгүй шүү. жишээ бологоход Дорж гэдэг түүхэнд алдаршсан баатар байлаа гэхэд дараа нь хүмүүс хүүхдүүддээ Дорж гэдэг нэр өглөө тэглээ гээд тэр Дорж гэдэг хүүхдүүд яг тэр Дорж гэдэг баатар гэсэн үг биш.
ЗочинAugust 7, 2012
хөдөө орон нутгаар болон уб хотод өөрийгөө Дарь эх гээд өргөмжилчихсэн, бас Дарь эхийн сум бариад түүндээ тэргүүлээд суучихсан хүмүүс байдаг. Сарандаваа тооны машинч авгай мэтийн. Тэд дарь эх үү эсвэл нирвана хамтлаг шиг лаг хүмүүс байх.
ЗочинSeptember 17, 2012
Sain baitsgaana uu? Deerhi setgegdluudiig uzeed uneheer ev nairtai, soyoltoi margaj bna shuu. uur site-uudad iim goyo buleen ugs heletsdeggui dee. saihan bna aa.
alivaa oilgoltiig 2 tuild ni avaachjihgui l bol gaigui baih aa. erduu muchir buhii mod shuu dee.
Ta bugdeeree Burhanii hutagiig oloh boltugai.
ЗочинJanuary 4, 2013
нирвааныг ихэвчлэн сөрөг утгаар хэлдэг буддизмд унтрахуй бөхөхүй гэх мэт энэ нь сөрөгдөө биш хүний оршихуйг эрхшээх гэсэн хүслийг нь байхгүй болгох тийм ойлголтонд төөрүүлэхгүй гэсэндээ.
яг үнэндээ гэгээрэгч гэдэгт маань сансар ба нирваан хэмээх нь нэгэн зүйл гэдэг угтаа энэ 2 ойлголт нэг юм.
Энэ ХОЁР өгүүлбэрийг чинь хүлээн авлаа. Би аймар савсан байнаа, уучраалай. Миний буруу байжээ.