Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Өөрөө өөртөө чөлөө өг

Эхээс төрөхдөө ч ганцаар төрөх,
Эрлэгт очихдоо ч ганцаар очих.
Үйлийн үрээс минь хэн ч хуваалцахгүй
Үнэний эрэлд минь садан туслахгүй.

Хүн энэ хорвоод ирэхдээ ч ганцаараа, буцахдаа ч ганцаараа. Олны дунд амьдарч байгаа мэт боловч орь ганцаараа. Өөрөөс чинь өөр хэн ч таны дотоод ертөнцөд нэвтрэхгүй шүү дээ. Зүүдэн дундаа өч төчнөөн хүнтэй уулзаж, өнгө өнгийн учрал амсавч тэр бүхэн өөрийн л зүүд билээ. Хөврөн одох энэ амьдрал зүүднээс ялгаа юун. Хөлтэй найрын дараа хөглөрч нэвсийсэн гуниг үлддэг. Хөгжүүн дурлалын галаас үнс нурам л хоцордог. Хөөрсөн чинээгээрээ унах нь хатуу хорвоог хичнээн ч үзсэн ухаан сэхээ ордоггүй. Сэхээрэхийн тулд өөртөө чөлөө өг. Өдөр тутмын амьдралдаа өнгө мөнгөний хорвоогоос завсарлага авч сур. Өөрөө өөртөө чөлөө өгөхгүй бол хорвоо танд чөлөө өгөхгүй шүү.
Ганцаар ахуйтай улам гүнзгий танилц. Түүний гүн рүү ор. Энэ бол ганцаардал, зожигрол хоёрын аль нь ч биш.
"Ажил хэрэг их болохоор бясалгал хийх зав олдохгүй юм" гэж хэлдэг хүмүүст Далай лам энэ хошин түүхийг ярьж өгдөг:

Нэг ламтан шавьдаа хөдөө салхинд гарч, сайхан амарцгаана гэж амлажээ. Гэвч өдөр бүр ажил алба ихтэй өнгөрсөөр, амласан амралт нь хойшилсоор байв. Нэгэн удаа тэдний дэргэдүүр оршуулгын цуваа өнгөрч гэнэ. Юу болохыг нь сайн анзаараагүй ламтан:
- Наад улс чинь хаашаа яваа юм бол? гэж шавиасаа асуухад,
- Аан, нэг хүнийг хөдөө гаргаж амраахаар яваа улс байна гэж хариулжээ.

  • ЗочинNovember 13, 2012

    ТИЙМ ШҮҮ. ГАНЦААРАА, ОРЬ ГАНЦААРАА, ХЭН Ч ТУСЛАХГҮЙ, ОЙЛГОХГҮЙ, АМИН ХУВИА БОДНО. ҮНЭНЭЭС ЗУГТАНА, ГЭМГҮЙ ДҮР ҮЗҮҮЛНЭ, ХУДЛАА БҮГД ХУДЛАА. МИНИЙ СҮҮДЭР ХҮРТЭЛ ХУДЛАА. ХАРИН БИ ГАНЦААРАА ӨӨРӨӨС МИНЬ ӨӨР ХАНЬ ОЛДОХГҮЙ ГЭДЭГ Л ҮНЭН

  • ЗочинJanuary 3, 2013

    vishna byasalgal hiij bga bolov uu medeh hun bval hariu ogooch

  • ЗочинJanuary 4, 2013

    Тийм бясалгал байдаг юм уу? кккк

Бусад мэдээлэл