2020-07-17 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5976
Нэгэн Балжий гэдэг хүн нас сүүдэр 80 хүрэхэд залуухан эхнэр болох хүүхдүүд нь энэ хөгширчээ, бид нарыг тэжээх чадалгүй болсон гээд тэр хүнийг орхин оджээ. Гэргий болон үр хүүхэдтэй орхигдсон тэрээр ихэд гансарч ингэж байсанаас ерөөсөө хуварга болоя. Хуварга болох юм бол илүү жаргалтай амар юм шиг байна гэж бодогдоод хуварга болох гээд Бурхан багш дээр очив. Гэтэл Бурхан багш өөрийн дотны шавь Монголжийбууг дуудаад чи энэ хүнийг хуварга болгож гэлэн сахил өгөө гэж хэлэв. Тэгээд Монголжийбуу түүнд гэлэн сахил өгөх гэтэл гэлэн сахил өгөхийн өмнө гэлэн сахил авах хүнийг ажиглаад энэ хүн гэлэн сахил сахиж чадах буян байвал өгдөг, буяны ёзоор байхгүй бол сахил өгдөггүй учиртай юм байна. Тэгээд хараад байсан буяны ёзоор огт байхгүй байх шиг байсан. Тэгэнгүүт чи ерөөсөө гэлэн сахил сахиж чадахгүй юм байна. Яагаад гэвэл чамд гэлэн сахил сахих буяны ёзоор алга гэтэл нөгөө хүн эгэл хар хүн байж байгаад эхнэр хүүхэддээн хаягдаад зовсон хуварга болоод тойн болий гэтэл буян алга. Ерөөсөө би үхэдэг юм уу гээд явж байтал Бурхан багш тэр хүнд дахин үзэгдээд чи яагаад ингээд явж байгаа юм бэ гэж асуутал учираа хэлдэг. Өөрийн шавь Монголжийбуу, Шаарийбуу эд нар хэдийгээр их ухаантай эрдэм чадлыг олсон боловч нисваанисын түйтгэрийг дарсан, мэдэгдэхүүний түйтгэрийг арилгаагүй төгс гэгээрээгүй учраас бол чиний буяны ёзоор байгаа үгүйг сайн мэдэж чадахгүй ээ. Чамд буяны ёзоор байгаа юм. хичнээн галавийн өмнө гэлэн болох аяга тахимлагийн санваарыг авах буяны ёзоор чи хураасан байна аа. Яаж хураасан вэ гэхээр олон галавийн өмнөх үхэрийн аргал дотор хорхой болоод төрчихсөн бөгөөд тэр аргал нь бороо ороод үеэр болчихсон үеэрийн усанд автагдаад тэр үед нэгэн маш адистад ихтэй суварга байжээ. Түүнд хүмүүс ихэд гороо хийдэг байсан учир хүмүүний хөлийн мөр гарчихсан түүгээр үеэрийн ус урсахаар тэрийг мөрийг дагаад үеэрийн ус нилээд хэд эргэчихсэн байсан. Тэр амьтан суварга эргэе бария гэж юу ч мэдээгүй, тэгээд эргэчихсэн гэсэн тэр суварга маш адис жанлавтай учир түүгээрээ буян хураачихсан тэр буяны ёзоороор үндэслээл гэлэн сахил аваад сүүлд нь гэгээрдэг. Бурханы шашинтай учирах буяныг харин Монголжийбуу харсан байдаг. Түүнийг нь Балжий өвгөнд үзүүлэх гээд рид хувилгаанаараа энэ ертөнцөөс гараад тэс өөр ертөнцөд дагуулан аваачиж нэг уулан дээр буужээ. Тэгээд Монголжийбуу нэгэн зүйлийг үзүүлэн тэр юу вэ гэж асуутал Балжий өвгөн мэдэхгүй гэж хариулав. Энэ бол урд төрлийн чинь яс байгаа юм. Чи урд төрөлдөө далайд дотор явдаг ийм том амьтан байсан. Тэгээд олон жилийн турш далайн ёроолд байж байгаад хааяа нэг гарч ирээд амаа ангайхад далай дээр хөвж явж байсан янз бүрийн амьтан, усан онгоц, завь гэх мэт бүх зүйл урсаад ордог ба тэгээд амаа хаагаад далай ёроолд хэдэн жилээр хэвтдэг тийм амьтан байсан. Нэгэн удаа хоолоо идэх гээд далайн ёроолоос гарч ирээд амаа ангайхад далай дээр хөвж явсан амьтан, усан онгоц эд нар аяндаа татагдан сорогдож байлаа л да. Тэгсэн нэг усан онгоц дээр байсан хүмүүс янз бүрийн авралыг одуулаад зарим нь эсуран тэнгэр, зарим нь хурмаст тэнгэр, зарим нь лус савдаг эд нарт аврал одуулан авраач гэж завсаргүй хашгираад байсан. Тэр үед Бурханы шашны гэнэн санваартай хүн явж байгаад Лама ла Жавсү ч Ө, Санжайла жавсү чи ө гэж авралыг одуулахад тэр үед нөгөө амьтан тэр дууг сонсоод Бурхан тэгж байна гэж мэдээгүй ч гэсэн тэр дууг сонсон түүнээс болж амаа хамхисан. Тэгээд тэрхүү усан онгоц дээр байсан бүх хүмүүс аврагдсан. Зөвхөн тэр дууг сонссон төдийгөөр Монголжийбуу эд нартай уулзаж Бурханы шашинтай учирч байгаа юм гэсэн түүх байдаг. Тиймээс адгуус амьтан хүртэл сонссон төдийгөөр буян хураадаг юм бол бид нар язгуурын 3 Бурханын хувилгаан болсон Богд ламын намтарыг сонсох юм бол дараа төрөлдөө ийм гэгээрдэг, ийм ариун сургаалтай хагацахгүй төрөх юм аа. Төрөхөөр үл барам түүний номыг сонсож амархан ойлгож ингээд гэгээрэх учиртай юм.