Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Шашныг сахигч Лхам бурхан

Лхам бурхан: Балданлхам буюу монголоор хүндэтгэлийн нэр нь Төгс цогт охин тэнгэр гэх бөгөөд машид Балданлхам.
Балданлхам нь ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон , ханиад томуу зэрэг алив муу бүхнээс аврах бас эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл нь бодьсадын байдлаас огт урвахгүйгээр шашныг сахиж амьтаны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус юм. Лхам нь Хар лхам, Ремоде лхам, Лхам дүнжмаа, Рэгви лхам гэх мэт олон нэртэй байдаг.

Лхамын гарал үүсэл:

Эрт цагт Дүртэдийн орон буюу буяны мөр хөөсөн олон архад нарыг тавьдаг газарт найман хамгаалагч байсны нэг нь Балданлхам юм. Лхам нь Балданлхам гэдэг нэр авахаасаа өмнө Эх мам гэдэг нэртэй найман Намсрайн нэг Замбалын нөхөр байжээ. Мам гэдэг нь аливаа тотгор, тэрсүүдийг хорлохдоо таалагч хүсэл төрүүлж, завхай зайдан, бөөр доод биений өвчин тусгадаг хорлолтой амьтан юм.

Дүртэд буюу үхээрийн эзэн нь урьд цагт Хурмаст тэнгэрийн бумбатай рашааныг хулгайлан зугтжээ. Хурмаст тэнгэр араас нь хөөтөл далай руу орчиж гэнэ. Хурмаст рид хувилгааны хүчэр далайн усыг буцалгахад мөнөөх Дүртэд ялзран араг яс болоод хойшид хулгайч нарыг хөнөөж амьтаны эдийг хамгаална гэж байнгын тэр дүрээрээ оршжээ.

Ирээдүйн шашны сахиус Эх мам нь их шаргуу лус бүгдийг боол зарцаа болгон эд хогшил, сан хөмрөгийг тэнцэлгүй ихээр буй болгодог болжээ. Энэ үеэст галт уул бадарсан үхээрийн газраас Чагнаадорж (Очирваань) Эх мамыг тангарагт
оруулан адислаж Доржналжирмаа (Нархажид) хэмээн нэртэй болгожээ. Ийнхүү мам байснаа дээшилсээр Балданлхам бурхан болжээ.

Домогт

Энэтхэгийн өмнө зүгт Эрлэгийн хотод амнаасаа гал бадруулагч эр эм шулам
хоёр байжээ. Тэдэнд нэг хүү гурван охин төрсөний бага охин нь ирээдүйн
Лхам сахиус гэдэг. Тэгтэл тэнгэрээс мангас ирээд хоёр эгчийг нь булаан авч
явж гэнэ. Тэр мангас нь амьтан хүнийг иддэг их догшин юмсанжээ. Тэгээд хоёр
эгчээ эргүүлж авчирахаар эцгээсээ цалам, бэрээ, эхээсээ эрлэгийг айлгагч
цаазын мод, өвчний эмийн тулам авч тэнгэр лүү явжээ. Тэгээд өөрийн хүч чадлаар эгч нараа мангасаас авчирсан аж.

Мөн хүн, амьтан, шашныг мангасын хорлолоос аврахын тулд Лхам бээр өөрийгөө золиослон тэнгэр лүү гарч мангасын хүүхдийг гаргажээ. Гэсэн ч мангасын догшин хэрцгий зан өөрчлөгдсөнгүй хорлолоо үйлдсээр л байжээ. Лхам мангасыг хэрхэн дарах вэ гэж бодоод биед нь ганцхан газар сум
орохоор үхэхийг мэдээд мангасыг алахаар бэлдсэн. Гэтэл Лхамын бодлыг өнөөх мангас мэдээд Лхамын хоёр хөлийг тушаад хул луусан дээр хөндлөнгөөр нь суулгажээ. Тэгээд Лхам руу эрчилсэн хуй салхи явуулсан ч Лхам эс үхэв. Дараа нь хүүгээ идээд ир гэж явуулсан. Ингээд хүү ээжийгээ идэх гэж ирэхэд тэмцэлдээд Лхам хүүхдээ идээд толгойг нь богцондоо хийжээ. Дараа мангасыг үхлийн цэгт нь харваж алаад, арьсыг нь хуулж мориныхоо эмээл дээгүүр бүтээгээд замбуутивд бууж иржээ.

Түүнийг ирэхэд амьтан бултаар хүндлэн мөргөж тахидаг болжээ. Эрт галавын цагт Шагжамүнээс өмнө Дивангар бурхан, Сэртүв бурхан, Одсэр бурхан, Майдар бурхан гэх мэт олон бурхан байжээ. Балданлхам нь Майдар бурханы үед Осоржама, Сэртүв бурханы үед Эх мам (Балдан магсар), Одсүрэн бурханы үед Манз, Шагжамүүний үед Балданлхам нэртэй болоод бурханы шашны гол сахиус Төвдийн Гандан Поврон хийдийн гол сахиус болон оршжээ.

Монголын
Гандантэгчилэн хийдэд сар бүрийн 29 –нд арван хангал, сахиусаа ихээр тахидаг бөгөөд өвлийн сүүл сарын 30-нд Лхам бурханаа тахиж Цэдэр лхамаа хурдаг. Цэдэр лхамын уншлага тахилгын бүрээн дууг сонссон хүн гурван тамын зовлонгоос гэтэлдэг аж.

Гомбо, Чойжоо, Лхам гурвыг бурханы шашныг сахин хамгаалагч, үйлсийг түргэн ямагт бүтээгч гол сахиусууд гэдэг учир Богд лам ихэд нандигнан шүтдэг байжээ.

Лхам нь өвлийн сүүл сарын битүүнд Замбуу тивд ирэхдээ айл бүрийн идээ будааг таалж ууцны үзүүрийн өөх, шагай чөмөгний толгойн өөх хоёрт Лхам бурхан мутраа хүргэснээр тэр хоёр өөх царцдаггүй болсон гэдэг. Зарим айл Лхамд идээ бэлтгэж байна гээд гэрийнхээ завагт шагай чөмөг, бусад идээг нууж хонодог байжээ.

Лхамын дүр байдал Зүүн зүгийн цус холилдсон их далайн дундхар салхины хуйн хүрээн дотор шар хул луус хөлөглөсөн мангасын арьсан гөлөмтэй, эмээлтэй, хорт могойн хазаар хөмгөлдрөгтэй, “Жо” үсэгнээс гарсан цогт охин тэнгэр
Ремодэ хэмээгч хөхөмдөг биетэй, нэг ам, хоёр мутар, гурван улаан мэлмийтэй,
баруун мутартаа очирыг бэлгэдсэн бэрээ барьж тангараг дорой буурагсадыг
буурагсадыг далайсан байдалтай, зүүн мутартаа дүүрэн цустай гавалыг зүрхэний тус газартай барьсан, нүүр нь маш тунгалаг бөгөөд дөрвөн их хурц соёо нь сүр жавхланг бадруулна. Тэрсүүдийн хүүрийг идэж Ла Ла гэх инээдээр луугийн дууг дуурсгана. Гурван улаан мэлмий нь цахилгаан мэт гялалзан хилэнгийн атирааг хуйлруулна. Тэргүүний үс нь дээшээ дэлгэрэн цацарч хөмсөг ба сахал нь галав юүлэх цагийн эцсийн гал мэт машид бадраан баруун чихээ арслангийн дүрс, зүүн чихээ могойн дүрсээр чимэглэжээ. Хатсан хуурайтаван хохимой толгойгоор тэргүүнээ чимэж цус цувирсан тавин хохимой толгойншидэм эрхтэй.

Биедээ цусан толбо ба гурван хурууны зурагтай үхдэлийн үнсний хэсгээр биеэ будаж, оройдоо сарыг залж хүйсэндээ нарны хот мандалыг оршоосон байна.

Хар торгон баринтаг , хүний арьсан дэвсгэр хэрэглэж хар өрөмгөөр дээд биеийг бүрхэн барсын нойтон арьсан хормогч нь хоёр могойг зэрэгцүүлэн хээлж хийсэн бүслүүртэй ажээ.

Хазаарын урд хэсэгтээ ээжээсээ авсан өвчний туламыг хадгалсан, эвхмэл мэсэн аргамжийг гадагшаа унжуулсан, мөн ээжээсээ авсан цаазын модыг бүсэндээ сэрээлж тогосын өдийг хатгажээ.

Зарим сударт Лхамыг толгой дээрээ нар сарыг зүүсэн, ар талдаа арслан толгойтой луу ( тэнгэрийн)–с шавдаж буй мэт байрлуулсан байдаг.

Лхамын нөхөр сэлт: Зонхорс Юм, Цэрэнчид- а, Дамаа жүни, Дүши дүрээр оршиж мам, дүд, эрлэг, мангас, хаад, дисаа, лус, ягчис, тэнгэр нарыг тойруулсан байх байх бөгөөд тэдгээр нь баруун мутартаа очир, илд дасдаа, жад, гох төмөр, бэрээ зэрэг галтай зэвсгүүд, зүүн гартаа хүний гавалтай хортой цус барьсан байна.

Лхам Зонхорсүм нь Лхамынихоёр талд Сэнгэ донжин хэмээгч арслан толгойтой, бие нь хүрэн улаан өнгөтэй, нэг толгой, хоёр гартай, баруун гартаа дэгүг барьсан, зүүн гартаа цалам барьсан, Цусрэн донжин хэмээгч матар толгойтой, хоёр гартай, хар өнгөтэй, баруун гараараа занал хийж цалам барьсан, зүүн гартаа луусны цулбуураа барьсан нөхөд зогссон байна.

Дүши буюу дөрвөн улирлын лхам нь

Хаврын лхам-Жижилхамынбие нь хурын үүл мэт бараан өнгөтэй, шар луус
хөлөглөсөн, нэг нүүрт догшин дүртэй, баруун мутартаа үсний алтан хутга
барьсан, зүүн мутартаа шашны дайсны гавалд зүрхний цус хийж барьсан, хүний
арьс нөмөрсөн байдлаар оршино.

Зуны Лхам-Яржилхам нь Бадмаараг эрдэнэ мэт догшин улаан өнгөтэй, баруун мутартаа дэгээ барьсан, зүүндээ хүний гавалтай цус барьсан, хөх торгон хувцастай, хөх усан үхэр хөлөглөсөн байдлаар оршино.

Намрын Лхам-Донжилхам нь алтан шаргал хилэнт догшин дүртэй, согоо хөлгөлсөн, баруун мутартаа шар өнгийн хадуур барьсан, зүүндээ гавал барсан байдлаар оршино. Зүүн гартаа дайсны зүрх ам руугаа барьсан, тогосны өдөн дээл өмссөн байдлаар оршино.

Өвлийн Лхам-Гүнжижалма Мигман нь чулуу мэт хар хөх өнгөтэй, тэмээ хөлгөлсөн, баруун мутартаа бэрээ барьсан, зүүндээ тодов барьж, сүр догшин байдлаар оршино. Зүүн гартаа хүний гавалтай цус барьсан, баруун гартаа
шулмасын эрээн мод барьсан,тааран данзан хувцас өмссөн, хүрэн буур тэмээ
барьсан байна.

Цэрэнчид-а буюу ах дүү, нас урт догшин хилэнт дагинасын дүрээр оршигч тав нь:

  1. Үхэлгүй насан хутгыг хайрлагч Цэрэнмаа ( Урт наст эх )

  2. Сайхан зүс царайг тодруулагч Шалсанма ( Сайхан нүүрт эх )

  3. Идээ ундааны хишгийг өгөгч Лувсанма ( Сайн оюунт эх )

  4. Эдийн дээдийг хайрлагч Дэнсэнмаа ( Сайхан хоолойт эх )

  5. Таван хошуу малыг аривжуулагч Досанма ( Сайн явдалт эх )

Дамаа жүни буюу Шашныг сахигч арван хоёр нь: Шашныг сахигч арван хоёр нөхөр нь эм шимнусын байдлаар дөрөв, мам тийрэнгийн байдлаар дөрөв, ягчисын байдлаар дөрөв бүгд хилэнт догшидын дүртэй байна.

Лхам бурханд наминчлан мөргөхдөө:

“Ум”, хоолойдоо “А”, зүрхэндээ “Хум” үсэг хадгалсан догшин хилэнт ба амирлангуй номын дүртэй, шавь сүсэгтэний тусын тулд энэрэлийн үйлс бүтээгч, үргэлж тул амгаланг соёрхогч, эрт цагийн бурхадын өмнө тавьсан тангараг ёсоор бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд алгасалгүй зүтгэгч шашны сахиус, харш үзэлтэнийг номхоруулагч эрлэг, ижил зөв үзэлтэнд бурханы чадлыг соёрхогч, цувиралтгүй тогтвортой амгаланг соёрхогч, бурханы хатан эх, бурханы шашны гол амь бөгөөд мэргэн шидээр шашныг баригч таалалт эх, шашны садан хэмээн Лхам бурханыг магтан мөргөнө.

Домог

Ноён хутагт Данзанравжаа жилдээ нэг удаа Ганжуур тэргүүтэй олон ном судраа аван Сэцэн хан, Түшээт ханы нутаг мөн То вангийн бүтээсэн Жанрайсиг бурханыг гороолдог байжээ. Нэгэн жил Ноён хутагт хоёр шавийн хамт гороолон явсаар Мэнэнгийн талд буудаллажээ. Хоёр шавь нь оройн хоол гүнцэгийг багшдаа оруулж өгчихөөд буцаж явтал багш нь хэн нэгэнтэй ярилцаж байх нь сонсогдов гэнэ. Нэг шавь нь сониучирхаад эргэ очиж сэм шагайн үзвээс гэрийн зүүн талд Лхам бурхан заларч хоёул ярилцаж байсан гэнэ.

Дүрст ертөнцийн Агнистад оршигч бурхад хүмүүний ертөнцийн ирээдүйг болгоон чуулхад Лхам бурхан “Ирээдүйд хүмүүний ертөнцөд Мирари хэмээгч аймшигт мангаст хувилан төрж ихээр доройтуулах юм байна хэмээн болгоогоод хүмүүний ертөнцийг энэхүү аймшигт мангасаас би сахин хамгаалсугай” хэмээгээд тэрхүү Мирари төрөх ёстой ертөнцийн нэгэн мангасынд охин болон төржээ. Түүнээс удалгүй 6 жилийн дараа мангас эцэг эхээс нэгэн аюумшигт мангас хүү төрсөнийг Мирари гэх бөгөөд тэрээр эцгийн гэрт өсч торнивол дийлдэшгүй хүчит нэгэн болж энэ ертөнцөд хязгааргүй зовлон болох тул Лхам бурхан ( эгч нь ) Мирариг авч амандаа зуугаад луус унан зугтжээ. Түүний араас эцэг нь хөөж харвасан сум нь луусны хондлой дээр оносоны нүх нь Лхам бурхан ирээдүйг болгоосны бэлгэдэл ирээдүйг болгоогч мэлмий болсон гэдэг ажээ.

-Лхам бурхан ирээдүйг болгоосны учир Лхамын шоо хаясан хүн алддаггүй гэдэг бөгөөд хэрэв худал хэлсэн бол гэм нь түргэн магадтай арилдаг гэдэг.

Дээр үед Сартуулууд Лхам бурханыг ихэд шүтдэг байв гэнэ. Тэгэхдээ Балданлхам буюу Төгс цогт охин тэнгэр хэмээн нэрээр нь дууддаггүй машид хүндлэн Ванданлхам гэж залбирдаг байж. Нэгэн хүн хятад амбаны луусуудыг хулгайлаад тууж эхэлтэл агтчин мэдээд араас нь хөөж гэнэ. Нөгөө хүн хөөгдөөд хариугүй баригдахын даваан дээр сандраад “ Ээ Ванданлхам минь”
гээд залбиртал нөгөө араас нь хөөж явсан агтчины морь бүдрээд баригдалгүй
зугатааж амжсан гэдэг.
Эх сурвалж: Монголын Бурханы Шашин

    Бусад мэдээлэл