Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

сүм хийдэд ирэхдээ

Америк болон европийн орнуудад католик болон протестант сүмүүдэд сүсэгтнүүд ирэхдээ хувцас, биеэ авч явах байдал зэргээ байх ёстой хэм хэмжээнд байлгах тогтсон нийтийн уламжлал байдаг. тэдгээр орнууд шашнаа олон зууны туршид авч явж өнөөг хүрсэн. харин манай орны хувьд бол шашнаа бараг байхгүй болгочоод дахин сэргээх гэж буй билээ. энэ үед сүсэгтнүүдийн сүм хийдэд биеэ хэрхэн авч явах ямар хувцастай байвал зохих талаар уламжлал соёл байх хэрэгтэй. жишээ нь би өнөөдөр хийдэд ном уншуулахаар ороод тэнд богино шорт өмссөн нэлээд хэдэн охид хүүхнүүдтэй тааралдлаа. уг нь бүгд өөрт учирсан зовлон зүдгүүрээ нимгэлэх гэж ирдэг бөгөөд ингэхдээ сайн буянт зүйлийг оюун ухаандаа бодох хэрэгтэй байдаг. гэтэл тэнд тэдгээр охидыг харсан хүмүүс лав буянт сайн бодолд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй харин хүсэл тачаал нисванис нь бадрах байх. тэхээр сүсэгтнүүд бид өөрсдөө болоод бусдыгаа сүм хийдэд ирэх болвол яаж хувцаслах яаж биеэ авч явах вэ? гэдгээ бодож байх хэрэгтэй байхаа. мөн хийдэд орвол буян санаж нар зөв тойрох учиртай шүү. тэгвэл бас буян болно. зарим хүмүүс зүгээр нэг үйлчилгээний төвд орж ирээд гарч байгаа юм шиг шууд ороод шууд гараад байх юмаа. хүрд байвал бүгдийг нь эргүүл бай. тэгвэл буян хураана. энэ нь үйлийн үрийн хуулиар бол бидэнд өөрсдөд маань л хэрэгтэй. суваргыг тойрохдоо алсуур тойрох хэрэгтэй. уг нь сүүдрээ ч хүргэж болохгүй цагаан ариун байх ёстой шүү гэдэг. гэтэл мөнгө тос сүүний цацал зэрэг зүйлээр бохирдуулаад байдаг. тэхээр буддын шашинт сүсэгтнүүд бид сүм хийдэд ирэхдээ урьдны тогтсон ёс заншлаа учир мэдэх хүмүүсээс мэдэж дагаж байх хэрэгтэй болов уу?

  • ЗочинAugust 4, 2013

    Тийм шүү. Бусдад тус болж чадахгүй юм аа гэхэд хор бүү хүргэ гэдэг шүү дэ. Бүсгүйчүүдээ хувцасаа мэдэж хийд орон руу айлчлаарай.

  • ЗочинAugust 5, 2013

    ёстой үнэн, хаана юу өмсөхөө мэдрэмжтэйгээр зохицуулна гэдэг чинь ядахдаа залуучуудын наад захын соёл шүү дээ, цаашилбал, бурхан ном, лам багшаа хүндэтгэх хэрэгтэй

  • ЗочинAugust 13, 2013

    Olond heregtei zuil bichsen baina.

  • ЗочинAugust 23, 2013

    bayarlalaa

Бусад мэдээлэл
2012-09-11