2012-05-16 | Нийтэлсэн:unurjargal | Үзсэн:22060
Майдар нь Тушита хэмээх тэнгэрийн орноос морилон ирэх ирээдүйн бурхан юм. Хүн төрөлхтний нүгэл хилэнц их байдгийн улмаас Шагжмуни Бурханы сургаал энэ ертөнцөд тавхан мянган жил дэлгэрэх түүхтэй хэмээн өөрөө айлдсан гэдэг. Хүмүүсийн ёс суртахуун улам ихээр дордож насны хэмжээ багасаж, эрүүл мэнд буян заяа нь хомсдож эхэлнэ. Улмаар зовлон гаслан тэсэшгүй болж, үзэн ядалт хуурмаг үзэгдэл газар авснаар хаа сайгүй өвчин зовлон дэлгэрч эцэст нь учир утгагүй дайн дажин үүсэж уй гашуу оршуулгаар дүүрэх болно. Тэр үед Майдар бурхан залрах учиртай. Гэхдээ цагийг эзэлсэн бурханы дүрээр бус харин тухайн үеийн хүмүүсээс ялгарахуйц лагшин өндөр, сүр жавхлан төгөлдөр нэгэн байх аж. Түүний энэхүү ер бусийн төрхийг харсан хүмүүс ихэд гайхан биширч түүний нүд булаам энэ төрхийн талаар анхааран асууцгаах болно. Майдар тэдэнд энэ бол тэсвэр тэвчээрийг бясалгаж, бусдад хор хөнөөл учруулахгүй байсан сайн үйлийн нөлөө бөгөөд та нар ч гэсэн энэ дадлыг хэрэгжүүлбэл ийм болно хэмээн хариулна. Ийнхүү Майдар бурхан залрах нь энэ ертөнцийн хувьд эргэлтийн эрин үеийг авч ирнэ. Олон хүн түүнийг үлгэр жишээ болгон дагах аваас энэрэхүй сэтгэл нэмэгдэж амьдралын буян заяа нь нэмэгдэх учиртай. Аажимдаа хүн төрөлхтөн урт удаан наслаж хөгшрөх, өтлөх үхэхийн зовлонгоос удаан хугацаагаар ангид байж амар амгаланг мэдэрч эхлэнэ. Тэр үед хүн төрөлхтөн ёс суртахууны өндөр соёлтой болж хүн болж төрснийхөө жинхэнэ утгыг онож эхэлнэ. Энэхүү буян заяа тэгширсэн байдлаас болж хүмүүсийн үнэнийг ухаарах билгүүн хомсдож насны хэмжээ багасаж эхэлснээр хүмүүс дээдийн номонд шамдах ухаарлыг олж эхэлдэг. Улмаар хүмүүний амьдрал хэдэн мянган жилийн урт болж ирэх бөгөөд орчилт ертөнц тэр аяараа ертөнцийн хүрдийг эргүүлэгч их хаан Шанка хэмээхийн удирдлагад цэнгэлийн дээдийг эдлэх бөгөөд энэ үед Тушита тэнгэрийн оронд залран буй Майдар бурхан Цагийг Эзэлсэн Бурханы дүрээр энэхүү сайн галавын тав дахь бурхан болон залрах түүхтэй. Тэрээр бярман язгуурт номын гэр бүлд мэндлэх бөгөөд гэрээ орхин хувраг болж зургаан жилийн урт хугацаанд бус нэгхэн өдрийн дотор гэгээрэлд хүрэх болно. Монголчууд Майдар бурханыг ирээдүйн бурхан хэмээн шүтэж тахиж, ирээдүй хойч үеэ түүнд даатган залибарч түүний номын хураас хүртэх ерөөл тавьдаг уламжлалтай.
ЗочинMay 16, 2012
Маш сайхан юм аа. Майдар Бурхан түргэн заларч олон амьтаны тусыг зохиох болтугай.
ЗочинMay 31, 2012
yag l odoo bolj bgaa zviliig heleed bga met sanadgchdlaa..
ЗочинJune 19, 2012
Maidar burhantai uulzan zalbirah eruul taviya
ЗочинJuly 7, 2012
таван мянган жил гэсэн тоо байхгүй. Харин 500 болон 500 жилээр бичсэн хэд хэдэн хугацаа байдаг. Нийлбэр нь таван мянган жил болоод байгаа юм шиг. Гэвч давхардвал яах вэ, давхардахдаа бүтэн дарвардах, хагасалж давхардвал яах вэ? Дашчойнпэл дацангийн Лувсанжамц лам энэ тухай ярьж байсан санагдах юм. Ярилцлага аваад танай сайт тэр тухай гаргавал уншихсан. Тэсэн ядан хүлээх болно.
odonnyamAugust 5, 2012
Майдар бурхан залрахийг хүлээх яах вэ. Багшийгаа л шүт. Багшгүй нэгэн нь эрдэм төгс багштай болох хэрэгтэй.
ЗочинAugust 23, 2012
өтсөн нохой нэгийг олоод шүтвэл бараг болчих юм бишүү?
ЗочинSeptember 19, 2012
х
ЗочинApril 6, 2013
энэ домгийн эх сурвалж нь ямар ном судар байдаг юм бэ
ЗочинSeptember 17, 2013
Угтаа Майдар Бурханы ирэн үе хэдий ирсэн байгаа.Энэ бол Мөнх Нар Ээжийн сургааль. Бүтэн сайн өдөр болгон UB Palas-д сургааль явагдаж байгаа.
ЗочинSeptember 17, 2013
Мөнх нар гээд байгаа хөдөлгөөний ярьж байгаа зүйлс Бурханы шашинтай ямар ч хамаагүй. Тиймэрхүү тархи угаадаг зүйлийг Бурханы шашинтай хольж болохгүй ээ.