Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Тамхины тухай шүлэг

Хүмүүс утаа болон уугина
Хүжлэн хүжлэн хүмүүс уугина.
Хөшиглөх утаа болж хүн уугина.
Тойрсон бүхнээ хордуулж уугина.
Том багагүй хордож уугина.
Нартын амьдралыг магтах мөртлөө
Насаа хороож мансуулан уугина.
Үр хүүхдээ хайрлах байтлаа
Өрөвч сэтгэлгүй хордуулж уугина.
Ингүүлж байх үйлтэй юм шиг
Эвлэрч бид утуулж сууна.
Ингэж байх эрхтэй юм шиг
Эмээхгүй тэд утаж өгнө.
Ухаан санаа уймарч хордоно.
Алаг нүд аргаж хорсоно.
Улаан хоолой утуулж түлэгдэнэ.
Уушиг зүрх, угаартан мэнгэртэнэ.
Элэг ходоод, эвэршиж өнгөртөнө.
Эрхтэн бүхэн ижилхэн хордоно.
Ингэж тамхичид эрхтэнээ тамлана.
Уршигт өвчнийг ургуулан тарьж
Өмөн үүг үрслүүлэн өсгөж
Өөрсдөө тэд үхэлдээ яарна
Хор худалдан авч хоромхон насаа богиносгоно.
Та бид тамхийг цээрлэдэггүй.
Тамхийг цэглэдэггүй.
Тамхичинг зэмлэдэггүй.
Гадаа гэртгүй, газар сайгүй
Энд тэндгүй, эрээр цээргүй
Эр эмгүй, эрүүл согтуугүй
Өнөөх тамхийг үргэлж баагиулна.
Үнэ ихтэй гэж үглэвч
Өөдгүй хортой гэж муулавч
Унших номноос урьтаж
Ууж идэхээ хасаж
Авгай хүүхдээ хордуулж
Аав ээжээ холгож
Амьдрал ахуйгаа танаж
Амь насаа золиослож
Ам хамраа өмхийрүүлж
Хэзээний л нөгөө хороо
Хэрэг болгон авцгаана.
Хэрэгцээ гэж ярьцгаана.
Хэрэгтэй гэж хамгаалцгаана.
Алтан мөнгөн цаасаар
Арчлан гоёж өлгийдсөн
Хор гэж эмээхээсээ
Гоё гэж шохоорхмоор
Хоёр нүд илбэдэж
Хорхой хүргэж соронзодмоор
Элдэв чамин нэртэй
Эрээлүүлж маяглуулсан шошготой
Түмэн янзын тамхи
Түц, дэлгүүрийн лангуун дээр
Бусдаас дээгүүр өрөгдөж
Бузгай хурдан борлогдоно.
Ач тустай эд шиг
Алба үүрэгтэй ажил шиг
Авч өвөртөлсөн
Амандаа зуусан
Архаг олон тамхичид
Агаар орчныг бохирдуулж
Өөрөө сорон хордож
Өрөөл бусадруу турьгиж
Үр хүүхэд, бусадруу
Өвчний үүр, өмөнгийн зар
Өмхийн утаагий нь
Үлээцгээж явна.
Өллсөн мэт зажилцгаана.
Үхэлдээ яаран сорцгооно.
Ундаассан юм шиг
Угжицгааж байна.
Утаа батгыг нь тамшаалцгааж байна.
Адаг сүүлд нь
Ам хамар нь тамхиндаа өмхий
Амьсгал бие нь тамхи шигээ өмхий
Өмхий тэр үнэр нь
Өмссөн хувцасанд нь шингэсэн
Өөрийнх нь биед нэвчсэн
Өрөөл бусадруу сэнгэнэсэн
Орчиноо бохирдуулсан
Ойртсоноо холдуулсан
Гар түймэр тавьсан
Гар хуруу нь шарласан
Харчууд нь ханиацгааж
Хаяагүй улалзуулж
Хүүхдүүд нь нэмэгдэж
Хүүхнүүд нь нэмэрлэж
Тансаг монголын агаар
Тамхины утаанд манантлаа
Эжжүүд гудамжинд
Тамхи дамлан худалдана.
Эцгүүд нь хүүхэддээ
Тамхийг нь асааж найрсана.
Эцэстээ бүр ичиж зовохоо умартаж
Эрээ цээрээ алджээ.
Эхийн хэвлийн өсөхөөсөө л
Ээжээ дамжуулж тамхилцгаана.
Энэ орчлонд мэндлэнгүүт
Эцгээрээ утуулж бөгшицгөөнө /Үргэлжлэл бий./

Г.Сахъяабазар

  • ЗочинAugust 5, 2013

    Saikhan bichjee. Urgeljleliig ni bicheerei.

Бусад мэдээлэл