Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

ХИЙМОРИЙН САН

Ум Аа Хум, Ум Аа Хум, Ум Аа Хум

Ум тансаг болсон адистидийн шидийг хур мэт өршөөн зохиож, лам гурван эрдэнэ хийгээд баатар тансаг шажны сахиусны чуулган нугууд бээр егүзэр миний хийморийг дээш өргөн дэлгэрүүл.
Амьд хүчин бээр харийн өнгийг дараад цагаан буяны зүг ялаад, санасан хэрэг бүхэнг сэтгэчлэн бүтээсэн баданг /дуаз/сансарын үзүүрт тус босгосноор егүзэр миний биеийг дээш өргөн дэлгэрүүл.
Барс мэт дүүлэгч хийморийг дээш өргөн дэлгэрүүл.
Арслан мэт архирах хийморийг дээш өргөн дэлгэрүүл.
Луу мэт хүрхрэх хийморийг дээш өргөн дэлгэрүүл.
Гарьд мэт нисэх хийморийг дээш өргөн дэлгэрүүл.
Элдэв зүйлийн сангийн идээг түлсний утаан үйлс огторгуй дор бүрхээд, хийморийн дарцагийг улаан үзүүрт босгосноор ахуй их үесийн хийморийн буурлын гэмийг арилгаад Сүмбэр уулын оргил мэт хийморийг дээшид өргөн дэлгэрүүл.
Хийморийг дээш дэлгэрүүлсний шүтэн барилдлагад шүтэж, явах суух, явдал үйлс үйлдэх тэргүүтэн аль үйлдсэний мөр дор одохуй гэгээн гэрлээр сэтгэлийн эрхэт лянхуа тогорцог мишээх болтугай.
Барс, арслан, гарьд, луу дөрөв лүгээ нөхөрлөснөөр хийморийн буян хишиг, билиг хэтэрхий болсон еэр биднийг өдөр шөнө бүхий авран зохиогоод, үл зохилдохын дайсны аймгийг товорго болгохын үйлсийг зохио.
Тэр мэт хийморийг дэлгэрүүлсэн буянд шүтэж, миний амь, бие, эрхтэн хийгээд хийморь улам дээш шинэ саран мэт арвидаж, тус амгалангийн цог дор өлзий хутаг орших болтугай.
Ялангуя миний насан хийгээд буян ба цог учрал, хийморь арван зүг дэлгэрч, ном ба ертөнцийн хүссэн хэрэг нүгүүд тотгор саад үгүй өөрөө бүтэхийн үйлсийг зохио.

Сайн амгалан болтугай

    Бусад мэдээлэл