Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Хүн хэрхэн үүссэн бэ?

Нэг галав гэж ямар хугацааг хэлэх вэ? Нэг галавийг 80 баргалд хуваадаг. 80 баргалаа дотороо:

1.Тогтох
2.Хөгжих
3.Эвдрэх
4.Хоосон

гэсэн 4 үе хуваана. Нэг үе нь 20 баргал хугацаатай. Хүний нас өсөж буурдаг жамтай бөгөөд 8 түм наснаас буураад 10 нас, эргээд 10 наснаасаа 8 түм буюу 80.000 насладаг. Энэхүү 8 түмээс 10 нас, 10 саа эргээд 8 түм хүрэх хугацааг нэг баргал хугацаа гэж үздэг.

Хөгжих үеээс эхлэн амьтан бий болж эхэлдэг ба хүн анх солонгон биетэй байсан бөгөөд дэлхий дээгүүр эргэлдэн нисээд газарт буух зуураа идээнээс амссан байдаг. Түүний нөлөөгөөр эрхтэнгүүд дэс дараачлан ургаж нисэх чадвар нь буурч биетэй болж явдаг болсон түүхтэй. Ямар ямар эрхтэнгүүдээс эхэлж дэс дараачлан бий болсоныг судар номд дэлгэрэнгүй гардаг. Балнаас чухам яагаад амссан гэхээр урд насны авъяасаараа амссан нь тэр юм. Тухайлбал амьтан төрөнгүүтээ хоол тэжээлээ нэхэн эхийн сүүгээ хөхдөг. Түүнд хэн ч тэгэх ёстой, ингэх ёстой гэж зааж өгөөгүй. Энэ нь урд насны дадал, авъяастай холбоотой бөгөөд балыг анх амсаж зооглох болсон шалтгаан нь энэ юм. Тэгэхээр солонгон биетэй тэнгэрийн төрөл ч урд нь хүн болоод бусад төрөлүүдийг авч байсан нь тодорхой бөгөөд урд төрөл байдаг болохын нэгэн баталгаа энэ болно. Бурхан шашинд тэнгэр, асурийг их жаргалтай боловч зовлонгоосоо гэтлээгүй гэж үздэг. Буян нь барагдаад ирэхээрээ доод доод төрлүүд рүү шилжээд явдаг жамтай. Тиймээс гэрлийн мөн чанараар оршдог тэдгээр амьтадыг Бурхан гэж эндүүрч болохгүй юм. Мөн галав юүлээд дэлхий дээр амьтан орших боломжгүй болсон цагт амьтад хаашаа явах вэ гэсэн асуулт мөн гараад ирнэ. Ертөнц хязгааргүй бөгөөд Бурханы шашинд гурван мянган нарт ертөнцийн хүрээнд ярьж үздэг. Энэ нь манайх шиг нарт ертөнц 1000 байна. Үүнийгээ нэг гэж тоолоод дахин 1000 байна. Үүнийгээ нэг гэж тоолоод дахин 1000 ширхэг байна. Үүнийг 3 мянган ертөнц гэж үздэг бөгөөд галав юүлсэн цагт бусад гаригуудад төрөл авнаа гэсэн үг юм. Манай дэлхий эвдрэх үе дээрээ явж байхад өөр нэгэн газар тогтох үе буюу бүрэлдэн шинээр бий болж амьтад оршин тогтнох боломжоор хангагддаг. Харь гаригийнхан гэж хүмүүс их ярьдаг шүү дэ. Энэ нь Бурхан шашинд бол хүлээн зөвшөөрдөг энгийн л зүйл юм.

Лам нар эх болсон 6 зүйлийн хамаг амьтан зовлонгоосоо гэтлээсэй гэж уншиж явдаг нь энэ бүхнийг мэддэгийн шинж юм. Мөн нэг талаар ямар ч төрөл авсан зовлонтой шүү, бүх төрөлийн амьтан зовлонтой, ертөнцөд хаа ч мэндэлсэн зовлонтой гэж өөрийгөө анхааруулж өөртөө хэлж байгаа үг. Нөгөө талаар өөрийгөө авраад бусад амьтаныг татна аа гэсэн анхааруулга бодлыг сэтгэлдээ дадуулж байгаа явдал юм. Сүүлийн үед хүмүүс нууц гэдэг номонд их утга учир өгөөд байгаа. Гэтэл энэ нь Бурханы шашин байдаг л олон зүйлүүдийн зөвхөн ерөөлийн хэсэгт олонтоо гардаг зүйл юм. Бурхан шашинд ерөөлийн хүч, үнэний хүч, тарний хүч, эд зүйлийн хүч, шидэлтийн хүч гээд олон хүч байдаг бөгөөд түүнийгээ тус тусад нь дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Хэрэв хүн маргааш өглөө 6 цагт нислэгтэй гэж бодоод орой нь унтахад өглөө 6-с өмнө зоолттой сэрдэг. Энэ нь шидэлтийн хүч юм. Үүнийг бясалгагч нар түлхүү ашигладаг. Би тэдэн жил бясалгаад сэрнээ гэсэн шидэлтийн хүчээр бясалгахгүй бол тэр чигээрээ хэдэн галаваар ч сэрэхгүй самадид ордог. Түүнийг Бурхан эсвэл түүний шидэлтийн хүч л сэрээхээс өөр хэн ч сэрээж чадахгүй. Тиймээс хэдэн галаваар тэгж самадид оршихыг Бурханы шашинд чухалчилдаггүй бөгөөд нэгэнт шинай гэдэг түвшинд хүрсэн бол дараагийн шат руу гаа орж дэвшээд хамаг амьтаны тусыг бүтээх хэрэгтэй юм.

Үнэний хүчийг Бурхан багшийн намтар дээр их ашигласан гардаг шүү дэ. Тухайлбал хэрэв миний хэлсэн үг худал бол урсгалын эсрэг энэ аяга явах болтугай гэхэд аяга нь урсгал сөрөөд яваад өгдөг. Би 3 галавт буян хураасныг газар гэрчилнэ гээд газар руу мутараараа заасан байдаг шүү дэ. Тэгснээр чөтгөр шуламууд хорлол үзүүлж чадаагүй байдаг.

За за хадуураад олон юм биччихлээ үүгээр өндөрлье дө.

  • ЗочинMay 30, 2013

    ямар ч үнэмшилгүй худлаа юм бүү зохиогоод байгаач..

  • ЗочинMay 30, 2013

    Хүн бүхэн өөр өөр түвшиний итгэл үнэмшилтэй байдаг болохоор өөрт чинь л худлаа санагдаж байгаа үнэн байж болдогыг санах хэрэгтэй шүү! 1-р ангийн хүүхэдэд 1-г 2-т хувааж болохгүй гэж боддог шүү дээ. Ухаан нь хөгжөөд ирэхээр 1/2=0.5 гээд боломжтой гэдгийг мэддэг шүү дээ... (Зочин-д)

    Хэрэв миний хэлсэн үг худал БИШ бол энэ аяга урсгалын эсрэг явах болтугай гэх гэсэн байх тэ? (Admin-d)

  • odgerelMay 30, 2013

    Тийм тийм. Өмнөх сэтгэгдэлтэй санал нэг байна. Мэдэггүй болохоороо л тэр худал үнэмшилгүй зүйл гэж ярих нь буруу юм. Учир нь бүгдийг мэдчихээгүй байгаа шүү дэ. Итгэл хамба байна. Өгсүү газар мөртлөө бөмбөг өөдөө явдаг газар ч байна. Шинжлэх ухаан тайбарлаж чадаагүй энэ мэт олон зүйлүүд байна шүү дэ нүдэн дээр.

  • ЗочинJune 1, 2013


    Энд бичсэнээс үзэхэд хүнийг тэнгэр юмуу асура тэнгэрийн гаралтай гэсэн байна аа даа. Ертөнцийн юмс үзэгдэл бодит зүйл, сэтгэл, төгс бус хурж үйлдсэн гэсэн 3 төрөлд оршдог. Гэхдээ хүн бодит зүйлийн гаралтай болохыг " Бурханы сургаалийн шинжлэх ухааны үндэслэл " номонд батлан харуулсан байгаа.

  • ЗочинJune 2, 2013

    Юу амархан бэ? Бусад үзэл бодол, сэтгэлгээг, санааг үгүйсгэж зөвхөн нэг замаар явах амархан.

    Юу хэцүү вэ? Олон салаа замыг зэрэг судлах хэцүү. Гэвч зөв. Чадал хүрвэл ийн явах болтугай. Чадал эс хүрвэл чадалтай хүмүүсийн явж байгаа тэр замыг бүү шүүмжил, харин асуу.

  • ЗочинJuly 23, 2013

    тэгээд бас ертөнцийн олон орон байдаг гэдэг. харин тэдгээр нь зэрэг үүсээд зэрэг сөнөдөг юм болов уу? эсвэл нэг нь үүсч байхад нь нөгөө оршиж, бүр нөгөө нь эмтэрч байх зэрэгээр өөр өөр байдаг юм болов уу?

  • ЗочинJuly 23, 2013

    Монголчууд бид асура урьд насандаа асура байсан хүмүүс гэдэг шдээ. бараг л байх гэж боддийн. архи уугаад л агнамсаж дөвчигнөж гардаг.

  • ЗочинNovember 3, 2013

    Архадууд тэнгэрт оршидог гэдэг гэхдээ түүнтэй адил тэнгэрүүд байдаг гэж сонссон тэр нь гэхдээ их хол оршидог зовлонт бөгөөд хүн төрөл авхыг хүсдэг гэжугаа тэгхээр би боддог юм. Бөө.онгод сахиус гээд л яриад байдаг тэд Улаач дээрээ анх бууж ирэхдээ их л догдолж уйлж орж ирдэг гэж бодхоор тэд хүн төрлийг хүсэмжилдэг нэг ёсондоо биднээс дорд төрлийнхөн юм байна гэж ойлгоод байгаа.

  • ЗочинNovember 12, 2013

    yer n odoonii shinjleh uhaantai tostei bna. niit orshih amidral uusch boloh magadlaltai gariguudiin toog gargasan bsan. terentei ene too her dohoj uzehiig haritsuulbal. Shinjleh uhaanchid odoonoos l havi oiriin garig sudlaad herwee delhiin nas duusval esvel delhiid iim tiim yum tohioldvol humuus haachih ve geed l ergetsuuleed l bgaa. yaj hari garig ruu shiljih ve geed? yah ve ireeduin humuusiin oyun uhaanii hogjil bidniihees hamaagui deer bh magadlal ondor ch zaawal shiljilt hiih n oilgomjtoi bolood bgaa. ter ogloo yag tsagtaa ooroo seruuleggui serehiig bol shinjleh uhaan hunii biyeiin ooriinh n atomiin tsagtai tailbarladag.

Бусад мэдээлэл