2014-02-13 | Нийтэлсэн:admin | Үзсэн:24591
Ном нь мэдлэг бус зам мөр
Ном гэдэг мэдээлэл бус ухаарлын толь
Ном бол мэдлэг ухаан төдий бус билиг ухаан
Ном гэдэг танин мэдэхүй бус гэгээрлийн түлхүүр
Ном нь айлын чимэг, тавиурын гоёо биш
Ном бол оюуны хэрэгцээ, тархины тэжээл
Ном нь ашгийн төлөө, алдрын тусад бус
Ном гэдэг амьтны тусад, амьдралын төлөө зорилготой
Ном зохиогдож, хэвлэгдэх нь гол биш
Ном тараагдаж, урагдталаа уншигдах нь чухал
Номын зорилго нь тархыг хогийн сав болгоход бус
Номын агуулга нь сэтгэлийг ариусган гэгээрүүлэх увдистай
Ном ертөнцийг харах цонх төдий бус
Ном амьдралыг таних үүд
Хорвоог ухаарах билиг ухаан
Хүмүүнийг өөрчлөх зам мөр болох учиртай
Ө.Батболд