2013-01-22 | Нийтэлсэн:erdenebat | Үзсэн:7364
Бурханы шашны түүхэн хүмүүсийн намтар, үйл явдал нь амьд ахуй үедээ бичигдэн, нийтэд ил болох нь төдийлөн элбэг бус. Ялангуяа Түвдийн шашны бүх урсгалуудаар хүлээн зөвшөөрөгдөж, Ринбүүчий хэмээн өргөмжлөгдөх нь бүр ч хэцүү явдал юм.
1936 онд мэндэлсэн Цэрэн Ванду хэмээх энэхүү ламтны амьдрал, үйл хэрэг нь бидний хэлэлцэж дадсан ихэс дээдэс, бүтээлч дүвчингүүдийн намтартай туйлын ижилхэн бөгөөд, шууд даган суралцаж, асууж лавлах бодит бололцоо нь одоо ч бидэнд нээлттэй байгаа юм. Элдэв хууч өвчин үгүй цаг ямагт цог жавхлантайяа орших энэхүү ламтан насан туршдаа уншиж бүтээсэн Жодын номынхоо шимийг өөртөө адистэд болгон буулгаснаа толиноос ойх нарны туяа адилаар та бидний бие, хэл, сэтгэлд буй элдэв зовлон түйтгэрийг гийгуүлэн арилгаж, цаашдын буян номын үйлийг маань заан тодруулж суудаг буй ажээ.
Урьд заларсан дээдсийн намтар нь бидний гарын авлага мөн хэмээн Монголчууд бид дээдлэн үздэг уламжлалтай. Түвдийн орны эрт эдүгээгийн Жодын номын бүх уламжлалын цогц болж сайшаагдсан Ванду ламын гайхамшигг амьдрал эрхэм таны сүжиг бишрэлийг сэргээж, цаашдын буян номын үйл хэргийг буян номын нарны буман цацрагаар гийгүүлэн ариусгаж, гэрэлтүүлэх болтугай.
ЗочинJanuary 23, 2013
Chöd - tibetan: གཅོད, "Cutting Through the Ego", meditation methods and a tantric ritual.
Үндэслэгч нь түвдийн Machig Labdron.
Шөнө харанхуйдx ганлин (дунд чөмөг) үлээж сүнс дуудаж, өөрийн биеээ өргөлд өргөнө.
ЗочинFebruary 4, 2013
ene hunii namtariig unshisan ih goy yum bnalee /JOD.mn/ saitad jodiin tuhai sonirholtoi zuil bichsen bnalee
ЗочинFebruary 4, 2013
ene hunii namtariig unshisan ih goy yum bnalee /JOD.mn/ saitad jodiin tuhai sonirholtoi zuil bichsen bnalee
ЗочинFebruary 5, 2013
ene xyn odoo nepald bgaa.ene zun mgld irex baix.zoxion bguulj bgaaa xymyys bgaa gene lee
ЗочинFebruary 5, 2013
буддизмыг давж гарч ирсэн бон шашин ч гэдэг. Шамаистик анимист. Үзмэр үзнэ fortune telling.
5-р Далай ламын тодруулсан 5-р Ванчин лам буюу Лувсан Иш бон шашны чухал хүн байсан гэгддэг.