2013-09-23 | Нийтэлсэн:admin | Үзсэн:7453
Ер нь аливаа зүйлийг шүтэх гэдэг бол өөрөө түүн шигээ болох, түүнд дурлахын л нэр юм. Бурханы шашинд шүтэн барилдлагыг тайлбарлахдаа өмнөх зүйл дээрээ шүтэж дараагийн зүйл гарч ирдэг гэж үздэг ба үүнээс үзэхэд шүтэх гэдэг нь өмнөх учир шалтгаан, үр гэсэн утгатай байна. Тиймээс бид аливаа зүйлийг шүтнээ гэдэг нь өөрсдөө тийм болох үрийг суулганаа л гэсэн утга. Түүнийг шүтсэнээр бид түүний үр болох үр дүнг амсана. Бурхан шүтнэ ээ гэдэг бол Бурхан соёолуулахын нэр бөгөөд Бурхан гэж юу болох, яаж Бурхан болохыг судлаад түүний айлдсан сургаал номлолыг нь хэрэгжүүлэн дадуулж чадваас Бурхан болж байгаа болно. Энэ бол шүтлэг. Учир нь Бурхан дээр шүтэж Бурхан болж байна. Мөн судар ном шүтэх дээр авч үзье л дэ. Ном гэдэг бол жам ёс л гэсэн утга. Номоороо өөд боллоо, номоороо тэглээ, тэгэх номтой гэж яридаг нь ном гэдэг бол Бурханы шашниар бол жам ёс л гэсэн утгатай. Тэгэхээр ном шүтнэ ээ гэдэг нь жам ёсыг танин мэдье ээ, жам ёсны дагуу л байя гэсэн санаа юм. Будда хэлэхдээ ертөнц надтай зохицохгүй би ертөнцтэй зохицно гэж хэлсэн байдаг. Бид ертөнцийн жам ёсыг үл ухаараагүйгээс зовлонг амсдаг. Тиймээс ном шүтнээ гэдэг нь ертөнцийн жам ёсыг таньж ухаарахын л нэр бөгөөд ертөнцтэй зохицье хэмээвээс бид ном/жам ёс/ танин мэдэх шаардлагатай юм. Эндээс судар, ном шүтнэ гэдэг бол зүгээр цаас шүтэхийн нэр биш болох нь батлагдаа. Ихэнх хүмүүс ном шүтэх гэдэгт цаас шүтэх гэж буруугаар хүлээн авч ойлгон, үүнээс улбаалан олон мухар сүсэг салаалан хөгжиж цаашлаад түмэнд буруу ойлголт гүн шигджээ. Тухайлбал саяхан нэгэн зэн буддизмийн нийтлэлийг уншиж байхад зэн буддизм бол элдвийн ном сударт шүтэхгүй, тогтсон ёс горимд хашигдахгүй гэж бичсэн нь ном шүтэх гэдэг үгнийхээ утгыг бас л мэдэхгүй гэлтээ. Хэрэв ном судар шүтэхгүй гэж яривал ертөнцийн жамын эсрэг байна аа л гэсэн утгатай болж байна. Мөн сахил санваар гэдэг бол биднийг ертөнцийн жамыг илүү таньж мэдэхэд тус болоход чиглүүлэгч л юм шүү дэ. Сахил дэгтэй байснаар муу зүйлд автагдахгүй бөгөөд хүнийг хүссэн хүсээгүй сайн зүйл рүү чиглүүлээд өгчихдөг чиглүүлэгч тул аливаа амжилт бүхэн дэг, журам, сахилга батаас үүдэлтэй байдаг. Амьдрал дээрх нэгэн жишээг ярье л да. Миний бие нэгэн амжилттай яваа трейдер ажилтай залуугийн тэмдэглэлийг харахад тэрээр өөрийн алдсан алдаа болгоныг хөтлөн явуулж учир шалтгааныг нь гарган бичсэн байдаг. Түүнийг уншихад дандаа сахил, дэгтэй л холбоотой зүйл байсан. Тухайлбал хэт бачимдах буюу ууртай үедээ захиалга хийж болохгүй. Бачимдсан үеийн захиалга тооцоолол муутай бөгөөд алдагдалд ордог. Өөрөөр хэлбэл толгой нь бус уур нь ажиллаж дансаа хоосолход хүрдэг гэх мэт. Тэрээр хэлэхдээ эдгээр журам, дэгийн зөвхөн нэгийг зөрчихөд л хэдэн мянган долларийн алдагдал хүлээх тул эдгээр дүрмийг асар сэрэмжтэйгээр мөрддөг. Эдгээрийг мөрдөж чадваас арилжаа үргэлж ашигтай байж чаддаг гэж тэрээр хэлсэн билээ. Тиймээс алдаан дээрээсээ суралцан дараа тийм алдаа гаргахгүй байх санамж нь ерөөсөө л дэг, журам болж таардаг. Бурханы шашны бүх сахил санваар алдаан дээрээс үүдэн гарсан байдаг ба сахил санваар бүр ямар алдаан дээрээс дөрөөлөн гарсан түүх домог нь хүртэл "үлгэрийн далай" судраас авхуулаад олон сударт буй.
За тэгээд эцэст нь хэлэхэд та бүхэн өөрийн сэтгэл санаанд нийцсэн, дуралсан зүйлээ шүтэж, түүнийгээ өөрийн болгохын тухайтад арга замаар нь замнаж, алдаан дээрээсээ суралцсаны үндсэн дээр өөрсдийн дэг журамыг гаргаж, түүнийгээ сэрэмж дүүрэн баримталж, үтэр түргэн амжилтандаа хүрэх болтугай.
Ч.Одгэрэл
ЗочинSeptember 24, 2013
шүтэх, гүнээ итгэж бишрэх тийм амар биш байна л даа. Шууд итгэх мэдээж сэтгэл хөдлөл, энэ нь өөрийн зүгээс ямар ч баттай ноттой зүйл дээр дөрөөлөөгүй болхоор мухарлана.
Ном уншаад байгаа хэрнээ буруу явагсад их байх юм. Тэд тэгэхлээр шүтээгүй байна уу? Энэ их хэцүү юм л даа. Нэгэн философичийн хэлснээр г о л д у у үнэмшдэг гэсэн. Итгэл хэзээ төрдөг юм бол? Яг энэ үеэд нөгөө ид шид далдын хүч хэрэглэж хурдхан итгүүлдэг юм болов уу?
ЗочинSeptember 24, 2013
хүүгээ архинаас гаргах гэсэн ээжүүд энэ хувилгаан, мундаг чаддаг мэддэг эрдэмт мэргэн гэх сүрхий их нэр алдартай, олон зууны турш хэдэн төрөлдөө нэрээ сонсгосон хүмүүсээр бас их явж тусламж эрдэг. Гэвч архинаас нь гаргачихлаа гэж дуулсангүй. Ээжүүд ч тэр хүмүүсийг орхиод, бүр шажныг нь ч ойшоохоо болиод байдаг шиг.
ЗочинSeptember 29, 2013
muhar sujig ee gj.hetsuu ymdaa.budda ymar ch hunii g.manai bas tanai aawiig arhinas gargaj chadahgui.ter bol.tenger bish.ter bol ter.altan narnii gerel.mungun sarnii tuya.sain muu ylgalgui.tusjil bdag.buruu hoishoo harsan nuh.humursun saw ni dotor tusaj chadahgui.uuniig l oilgo.chi husehgui bol.tusalj chadahgui.myngan burhan bailaa ch.chinii huslee s chinii setgelees l.hamaarna.hen ch chamd bas nadad tuslahgui.burhaniig busdaas buu hai.uuriin uhaan boloi.ene bol budda giin aildwar.arhinaas garah chin.chinii l hereg.
ЗочинOctober 13, 2013
ном уншаад байгаа мөртөө буруу явагсад байдаг нь яагаад вэ гэвэл: жишээлэхэд бороо энэ газар дэлхийг алаггүй ногодог байхад цэцэг өвс адилгүй шим авч зарим нь өндөр ургана, зарим нь богино ургана. зарим нь үхдэг, яг энэн шиг хүн ч гэсэн адилхан шүү дээ. номыг уншсанаар хүн бүхэн зөв явах албатай биш, яг тэдгээр цэцэг өвс борооны шимийг өөр өөрөөр авч шингээдэг шиг хүн ч гэсэн номын утга учрыг өөр өөрөөр ойлгож хүлээж авдагаас зарим нь зөв явж зарим нь буруу явдаг ажгуу.