2014-01-30 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5195
Шороон гариг буюу санчир гариг нь 60 жилд нарыг нэг бүтэн тойрдогоос үүсдэг гэрлийн их лугшилт нь 60 өөр далайцтай байдаг. Энэ нь жаран юм. Модон гариг буюу бархасбадь гариг нь 12 жилд нарыг нэг бүтэн тойрдогоос гэрлийн дунд лугшилт нэг удаа явагдах боловч гэрлийн далайц нь 12 ондоо байдаг байна. Энэ нь 12 жил юм. Усан гариг буюу буд гариг нь 90 хоногт нарыг нэг бүтэн тойрдогоос дөрвөн улирал тус бүр дотроо 6 үетэй байдаг аж. Манай дэлхий 366 хоногт нарыг бүтэн тойрох бөгөөд энэ хугацаанд 27 хоногт дэлхийг нэг удаа тойрдог саран дээр нарны гэрэл 354 хоног тусахдаа сарны эрчим хүчийг 12 удаа лугшуулдаг. Энэ 12 лугшилтыг 12 сар болгон авчээ. Харин нарны гэрэл дэлхийн гадарга дээр 366 хоног тусахдаа газрын эрчим хүчийг 1 удаа лугшуулдаг бөгөөд энэ 1 лугшилтыг жил болгон авчээ.
Арван хоёр жилийн нэр нь дэс дараагаар хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, мич (бич), тахиа, нохой, гахай бөгөөд эртний монгол уламжлалаар арван хоёр жилийн дотор нэг үеийн хүн гэж үзэх тул арван хоёр наснаас их бол үе мултарсан ахмад хүн гэж үздэг ажээ.
Энэхүү жаран жилийн мөчлөг Төв Азид өргөн дэлгэрсэн бөгөөд энэ мөчлөгийг Түвд, Хятад, Солонгост төдийгүй Алс Дорнодын олон орон, Сибирийн түрэг угсааны ард түмэн, Дундад Азийн улс орнуудад хэрэглэдэг. Түвд дараа нь Монголчууд Энэтхэгийн эртний соёлтой танилцаад, долоон гаригийн нэрийг Адъяа, Сумъяа, Ангараг, Буд, Бархасбади, Сугар, Санчир хэмээн Энэтхэг хэлнээс авсан нэрээр хэрэглэдэг байсан нь манай бичгийн соёлын өвийг харуулж буй хэрэг.