Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

НӨГЧИХ ЦАГИЙН БИЛИГ СУДАР

Би ийнхүү сонссон юм. Тэр цагт Бурхан багш Агнистын оронд хаан ордод заларч, хамаг шавь нартаа ном номлож байв. Огторгуйн зүрхэн нэрт бодьсадва Бурхан багшаас асуусан нь:

  • Ялж төгс нөгчсөн багш аа, бодь сэтгэлтэн бээр үхэхийн өмнөх хоромд юуг бясалгах вэ?

Бурхан багш ийнхүү айлдав:

  • Бодь сэтгэлтэн үхэхийн өмнөх хоромд нөгчих цагийн билгийг бясалгагтун. Тэрхүү нөгчих цагийн билиг нь:

Юм бүхэн мөн чанартаа тунгалга хоосон тул бодит бусыг бясалга!
Юм бүхэн бодь сэтгэлд хурах тул нигүүлсэл хайрыг бясалга!
Юм бүхэн мөн чанартаа баригдах зүйлгүй тул юунд ч үл шунахуйг бясалга!
Сэтгэлээ танивал гэгээн билиг тул Бурханыг бусдаас үл эрэхүйг бясалга!

Бурхан багш эл утгыг шүлэглэн айлдсан нь:

Бодит ертөнц хоосон тул
Зүүд мэтчлэн бясалга!
Бодь сэтгэл төгөлдөржих тул
Хайр энэрлийг бясалга!
Өмчилж барих аргагүй тул
Аливаад битгий шуна!
Өөрийн сэтгэлд Бурхан оршино
Гаднаас битгий хай!

Бурхан багшийг ийнхүү айлдахад Огторгуйн зүрхэн бодьсадва тэргүүтэн олон шавь нар даган баясч, бишрэн магтвай.

    Бусад мэдээлэл