2013-09-08 | Нийтэлсэн:admin | Үзсэн:7124
СҮ найрагч нэгэн удаа Алтан уул сүмд очоод ФО хамбатай цуг бясалгалд сууж гэнэ. Тэрээр бясалгал хийсний эцэст бие сэтгэл нь тавираад маш сайхан болоход даяанчид хандан: - Даяанч аа, миний суугаа төрх ямархан харагдаж байна даа? гэхэд
- Таны суугаа төрх сүрлэг жавхаатай, эгээ л бурханы хөрөг лугаа адил харагдаж байна гэж дияанч хариулжээ.
СҮ түүний үгийг сонсоод ихэд баясах сэтгэл төржээ.
ФО дияанч хэсэг байзнаснаа СҮ - ээс, - Номч оо, харин танд миний суугаа төрх ямархуу харагдаж байна даа? хэмээн асуув.
Дияанчийг ухаан билгээр давах боломжийг алдахгүй анаж явдаг СҮ хариуд нь Бөөн үхрийн баас шиг юм харагдаж байна гэж хариулжээ.
Дияанч энэ үгийг сонсоод гомдож гонсойсон зүйлгүй дуугүй л өнгөрсөн гэнэ. Үүнийг хараад СҮ дотроо ихэд баясан тааралдсан хүн болгондоо өнөөдөр би ФО дияанчийг айхтар давлаа шүү дээ гэж хөөрцөглөн явжээ.
Энэ хэргийн тухай сонссон охин дүү нь ахаасаа - Та тэгээд дияанчийг яаж давсан хэрэг вэ? гэж асууж гэнэ. СҮ-гийн нүд гялалзан сэргэж болсон явдлыг түүнд тайлбарлан өгчээ. Охин дүү нь тэр бүхнийг сонсоод: - Ахаа та үнэндээ ялагдахын дээдээр ялагдсан байна. Дияанчийн сэтгэл Бурхан лугаа адил тул эгэл жирийн таныг хүртэл Бурханы хөрөг лугаа тольдон харж чадаж байна. Харин таны сэтгэл үхрийн баас шиг болохоор тэр өндөр зэрэгт хүрсэн гэгээн хувраг хүртэл үхрийн баас шиг харагдсан байж таарна гэжээ.
Үг хэл нь хүний сэтгэлийн илэрхийлэл, тусгал байдаг болохоор хүн хичнээн нуун далдлахаар чармайсан ч санаатай, санамсаргүй ямар нэгэн байдлаар тухайн эзнийхээ ямархуу хүмүүжил ёс суртхуунтай хүн болохыг төвөггүй илэрхийлэн гаргадаг билээ.
ЗочинSeptember 10, 2013
Гахай гахайгаа харна
Бурхан бурханаа харна