2013-09-14 | Нийтэлсэн:odgerel | Үзсэн:8896
Сүүлийн үед Бурханы шашныг муулсан нөхөд С.Молорэрдэнээс авхуулаад олон болжээ. Бурханы шашин анагаах ухаанаас авхуулаад дотроо олон задардаг бөгөөд хүний амьдралд хэрэгтэй бүх л ухаан байдаг. С.Молоэрдэнэ зүгээр л Бурханы шашныг хэнд ч хэрэггүй мухар сүсэг гэж хэлээд байгаа болохоос Бурханы шашны үзэл сургаалийг яг тэр буруу гэж учир шалтгаанаар үгүйсгэж чадсан нэг ч зүйл байхгүй байгаа билээ. Тухайлбал "үс засуулах сайн өдөр, муу өдөр ч гэнэ үү. Ийм юмнаас болж үсээ засуулахгүй байх нь Монголчууд ДООД хүн болжээ" гэсэн утгатай юм ярьж байна. Алхам тутамдаа бичих, ярих болгонд нь Бурханы шашныг ямар нэгэн байдлаар муулсан, доромжилсон аястай зүйл заавал байгааг та бүхэн ТВ-р гарах бүрд нь анзаарч болно.
Тиймээс миний бие тайлбар хийх нь зүйтэй юм байна гэж бодсоны үндсэн дээр тайлбар хийлээ.
Хүүхдийг гараа сайн угаа гэж багаас нь сургаж дадуулдаг шүү дэ. Гэтэл тэр хүүхэд яагаад угаах ёстойг мэдэхгүй бөгөөд том болохоороо мэдээд ирнэ. Мэдээд ирэхээрээ зөв байжээ гэдэгээ ухаарна. Тиймээс тухайн үедээ мэдэхгүй болохоороо мухар сүсэг, тэнэг зүйл гэж ярих нь утгагүй болж байна. Судлаад үзэхээрээ зөв байжээ гэдэгээ ухаарах юм л да. Тиймээс зурхайн талаар А ч мэдэхгүй байж шууд л учир зүггүй муулаад байх утгагүй байх нэг учир шалтгаан энэ юм.
Нөгөө учир шалтгаан бол Зурхай гэдэг бол эдийн засгийн хэллэгээр техник шинжилгээний нэг төрөл хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Олон зуун 1000 жилийн турш судлагдаж батлагдсан хөгжсөөр ирсэн зурхайн ухааныг үгүйсгэж болохгүй юм. Бурханы шашны зурхайн ухаан нь нар, сар, дэлхийн хурд хүч, масс, зам зэргүүд бүгд бий. Зөвхөн билгийн тооллын нэг өдрийг гаргаж ирэхийн тулд 4-с доошгүй хуудас бодолт хийдэг. Ямар ч технологи, техник ашиглаагүй гаргасан бодолтийн хариу нь технологи өндөг хөгжсөн орнуудын тооцоотой яг таардаг. Бурханы шашин зурхайг яагаад судалдаг юм гэхээр бүх зүйл шүтэн барилдлагатай, од гаригс тэдгээрийн зүй тогтол бүх зүйлд нөлөө үзүүлдэг учир нөлөөллийг харж болох хялбар цонх бол зурхай юм. Эдгээр одон орны нарийн тооцоог Бурханы шашинд юунд ашигладаг юм гэхээр хүний амьдралд болоод аз жаргалд яаж нөлөөлж байгааг талаас нь л судалдаг. Учир нь Бурханы шашин өөрөө амар амгалангийн төлөө юу шаардлагатай вэ гэдэгийг судалдаг шинжлэх ухаан шүү дэ. Ямар өдөр ямар муу нөлөө үзүүлж байна, ирээдүйд юу тохиолдох уу, хэрэв муу зүйл тохиолдох бол түүнээс сэрэмжилж болох уу зэргийг судлаад гаргаад ирчихсэн болохоор л зурхайд тийм өдөр тэгж болохгүй, ингэж болохгүй гээд сэрэмжлүүлээд байгаа нь ирээдүйн муу нөлөөг судлаад мэдчихсэн болохоор л сэрэмжлүүлээд байгаа юм. Бас нэгэн баталгаа дурдье л да. Зурхайг орчин үед валютийн ханшны өөрчлөлтөнд хэрхэн нөлөө үзүүлж байгааг судалж байна. Үүнийг судалснаар ханшийг нэгжний зөрүүгүй ирээдүйн ханшийг таамаглан гаргаж ирж байна. Зурхайн ухааныг эдийн засагт ашиглан тэрбумтан болсон трайдерүүд олон байгааг интернетээс хайхад төвөггүйхэн гараад ирнэ. Өрнийн зурхай, дорнийн зурхайн хоёр од гаригийн байршилаас авхуулаад бусад олон үзүүлэлт нь 2 өөр аграар боддог мөртлөө яг ижил хариу гардаг. Тийм болохоор би өрнө, дорно гэж ялгалгүй зурхай гэж нэг нэрээр яваад байгаа юм.
Бурханы шашны зурхайг эдийн засагт буулгаж ашиглая гэвэл 27 одоос авхуулаад маш их зүйлийг мэдэх шаардлагатай бөгөөд ихээхэн хугацаа шаардагддаг. Зүгээр л эдийн засагт буулгасан энгийн жишээ дурдахад дэлхийн зах зээлд шар буурцагний үнэ балжинням, дашнямтай өдөр бүр том уналтууд явагддаг. Үүний та бүхэн шар буурцагний үнийн графикийг гаргаж ирээд Тэрбишийн цаг тооны бичигээ нээгээд ханшийг өдрийн чарт дээр тавин харж болно.
Цааш нь задлаад цаг минутаар нь хүртэл үнийн савлагааг гаргаад ирж болох бөгөөд зурхайн ухаанийг эдийн засагт ашиглан үр өгөөжийг нь амссан олон тэрбумтан байдаг. Бурханы шашинд танин мэдэхүйн 2 түвшин байдаг. Мэдлэгийн бүх бодит үндсийг ил байгаа, далд байгаа гэж хоёр хувааж үзээд, ил байгаа баригдахууныг илт шалгадаг мэдэл хэмээх мэдрэхүйн эрхтнүүдээр танин мэднэ. Харин далд байгаа баригдахууныг даган үлэх шалгадаг мэдэл хэмээх хийсвэр сэтгэхүй буюу логик мэдлэгээр ч мөн илрүүлнэ гэж үздэг.
Тиймээс аливаа зүйлийг логик учир шалтгаанаар танин мэдэж ирээдүйг тодорхойлж болох нэг тал байхад Бясалгал хийж мэдрэмжээ хөгжүүлэн тэр мэдрэмжээрээ шууд юмсыг таньдаг ерөнхий 2 арга байдаг байх нь. Бурханы шашны судрын ёс бол эхнийх бөгөөд тарний ёс нь 2 дахь чиглэлийг нь баримталдаг бөгөөд үүгээрээ л ялгаатай.
Зурхайн ухаан бол эхний групын салбар болох логик шалгадаг мэдэлд харъяалагдах бөгөөд мэдрэмжээ хөгжүүлэн юмсийг таньж мэдэж болох талаар бас дурдсан байна. Эдийн засгийн мэдээ харахгүй, зурхай ч зурдаггүй зөвхөн далд увидас мэдрэмжээрээ арилжаа хийдэг традерүүд бас байна. Тухайлбал Тимоти Сайкс гэдэг традер зөвхөн далд мэдрэмжээ ашиглан арилжаа хийдэг бөгөөд тэрээр 12,000 гаруй долларийг богино хугацаанд одоогоор 3 сая гаруй доллар болгочихсон түүх нь байдаг.
Эцэст нь хэлэхэд мөнгөндөө ч бус энэ олон учир шалтгаан, баримтууд дурдаад байгаа нь зурхай бол үнэн, амьдрал дээр ажилладаг, үр өгөөжөө ч үнэхээр өгдөг, олон хүмүүс ч үр өгөөжийг нь амссаар л байгаа гэдэгийг мэдүүлэх үүднээс л бичээд дурдаад байгаа юм. Тиймээс түүнийг зүгээр л мухар сүсэг хэмээн хэлж сурталчилан, ярих нь уг үндэслэлгүй болохийг олон баримтаар баталлаа. Зурхайн ухаан логик учир шалтгаан болох математик, геометр дээр цэвэр суурилсан байдаг ба хэрэв түүнийг үгүйсгэж байвал шинжлэх ухаанаа л үгүйсгэж байгаатай ялгаагүй юм. Үүгээр "ШАШНАА ӨМӨӨРӨХҮЙ I" өндөрлье гэж бодлоо. Цаашид зурхайгаас өөр зүйлийг уг үндэслэлгүйгээр муулан, хэлж ярин бусдад Бурханы шашны талаар буруу ойлголт төрүүлэх аваас миний бие бусдын буруу ойлголтыг дахин залруулах үүднээс "ШАШНАА ӨМӨӨРӨХҮЙ II" гарчигтайгаар цаашид нийтлэх болно.
Холбоотой мэдээ: “ШАШНАА ӨМӨӨРӨХҮЙ II”
Холбоотой мэдээ: “Бурханы шашны тухай хүүрнэхүй”
Ч.Одгэрэл
ЗочинSeptember 14, 2013
оловсролтой царайлсан боловсролгүй хүмүүс зөндөө байх юм даа. Гэхдээ үүнийг санахаар тайвшрах юм. Будда хэлэхдээ Миний шашинг гадна талаас устгаж чадахгүй шашинг дотроосоосоо л муудах болно. энэ нь араатны хаан арслан үхсэн байсан ч гадна талаас амьтад идэж чаддаггүй харин бие доторх өт хорхой нь иддэг гэж зүйрлэсэн байдаг.
a few seconds ago · Like
ЗочинSeptember 14, 2013
манай аав зурхайч хүн юм л даа тэгээд ийм нэгэн түүх ярьдаг юм: миний хүүхдүүд Гал-г хойд зүгт, Усыг урд зүгт гэж бодож яваарай гэж захьдаг юм л даа. учир юув гэхлээр манжийн дарлалд байхад манжууд бидний Зурхайн гал,усны байрлалыг солчихсон юм аа түүнийг үр дагвар нь бид жил жилийн Цагаан сараар Зүг мөрөө буруу гаргасаар яваа гэдэг юмаа. Тэрбиш гуай-н зурлага бас л ийм буруу гэж байгаа юм л даа гэхдээ бүх зурлага нь буруу гэсэн үг бишээ зөвхөн Гал болон Усны байр нь буруу гэж байгаа хэрэг юм шүү. Энэ түүхийг мэддэг нь ч бараг байхаа больжээ гэдэг юм шүү аавийн маань багш Мундаг Хүн байсан юм гэдэг шүү!
ЗочинSeptember 14, 2013
Burhan buddha shashniig baiguulaagui bolvuu.
ЗочинSeptember 14, 2013
Burhan buddha shashniig baiguulaagui bolvuu. гэж юу гэсэн үг вэ Будда гэдэг үгийн Монголчилох гэж ярьдаг даа Бурхан гэсэн үг бөгөөд орчуулвал "Машид гэгээрсэн" гэсэн утгатай шүү
odgerelSeptember 15, 2013
Шашныг байгуулсан байлгүй яахав. Шашин гэдэг үгний утгаа сайн судална уу. Будда гэдэг үг Бурхан гэж буудаг болохоор Буддагийн шашин буюу Бурханы шашин гэж албан ёсоор нэрлэгдэж явагддаг юм. Бурхан гэдэг үгний утгийг асуулт хариултын буланд тодорхой тайлбарлачихсан байгаа.
ЗочинSeptember 15, 2013
с.молорэрдэнэ гэж ландрам бнаа орос царайтай яав ч цэвэр монгол хун бишээ
ЗочинSeptember 15, 2013
с.молорэрдэнэ гэж ландрам бнаа орос царайтай яав ч цэвэр монгол хун бишээ
ЗочинSeptember 15, 2013
с.молорэрдэнэ гэж ландрам бнаа орос царайтай яав ч цэвэр монгол хун бишээ
ЗочинSeptember 15, 2013
Ядарсан амьтныг битгий муу хэл.
ЗочинSeptember 15, 2013
Бурханы сургааль. Олон шашнуудын үзэл суртал гэдэг бол шал өөр.
Сүүлийн хэд нь эхний АРИУН Эхтэйгээ нийцэх гэж их л зүдэрч байгааг бид харж л байна ш дээ. Тийм болоод л тэд хоорондоо уралдаанч, бид гаднаас нь ажиглаанч. Адгийг нь шууд л сүсэглээд явчих нь шал илүүц. Энэ бол мухар явдал гэдэг нь дэндүү ойлгомжтой.
ЗочинSeptember 15, 2013
ном уншиж мөнгө авна, авгай хүүхэдтэй эхнэргүйн сахилтан, гэрээсээ салаагүй гэрээс гарсан гэлэн, хувцаснаас өөр өмчгүй гэх хувийн өмчтөн хуврага г.м. өөр газар байдаггүй олон олон хачин гаж үзэгдлүүд манайд л байдаг байх. Молор-Эрдэнэ шашныг хэрэггүй гэж яг хэлсэн үү? Харин тэрээр философийн шинжлэх ухааны хүн болхоор тэр дагуу сонирхолтой зүйлүүд бичсэн байсан.
odgerelSeptember 15, 2013
Бурханы шашныг ямар ч хэрэггүй зүйл хэлсээн. Миний бие ТВ-р олонтоо сонссон бөгөөд хэрэв Бурханы шашныг хэрэгтэй гэж үздэг бол яавч завсар зай гарвал муулаад явахгүй ядаж нэг ч гэсэн сайн зүйл хэлж болно ш дэ. Гэтэл нэг ч тийм зүйл байхгүй бөгөөд зурхайгаас нь авхуулаад муулаад байгаа юм. Түүний цахим хуудаснаас "Буддизм мухар сүсгээр тархи угаан, мунхруулж хоосон болгодог." гэсэн зүйлийг олонтоо харж болно. Мөн нөгөө талаар лам нарыг муулж болох ч филсофич хүн хүний мууг харах бус яагаад ийм болов гэдэг учир шалтгаан талаас нь харж болно шүү дэ. Муу хүн гэж байдаггүй, хүндээ бус энэ тогтолцоонд л буруу байгааг философич хүн юс бол хялбар мэдэж байх л ёстой. Бид чинь шашниа устгачихсан улс шүү дэ. Эрдэмтэй номтой лам нараа цаазлаад дунд хэргийн зэрэгтэй лам нарыг шоронд хийгээд эхлэн суралцаж байгаа лам нарийг хар болгоод шашниа юу ч үгүй устгачихсан улс байхад одоогийн лам тийм ийм гэж ярих нь утгагүй шүү дэ. Учир нь дацанд сургалт явагдадгүй зүгээр л зан үйл уншлага төдийхнөөр л уламжлуулан авч ирсэн бөгөөд тэд номоо ч мэдэхгүй түүнд зааж сургах багш ч байхгүй болсон үе шүү дэ. Модыг тайрах амархан ч түүнийг сэргээхэд устгахаасаа илүү хугацааг шаардагддаг. Бурханы шашин түүнтэй яг ижил бөгөөд доод талын боловсон хүчин бэлдэхэд 15 жил шаардагддаг бөгөөд 90-д оноос хойш ардчилал гарч шашин нээлттэй болсон цагаас тооцоход 2005 оноос эхэлж боловсон хүчин шинээр бий болж Бурханы шашин сэргэж эхэлж байна шүү дэ. Эдгээр шинэ боловсон хүчингүүд одоогоор гарын 5 хуруунд багтахаар цөөн байгаа боловч сургалт өөрсдийн чадал боломжоороо явуулснаар Бурханы шашин сэргэж эхэлж байна. Тиймээс энэ мэт олон учир шалтгааныг мэдэх хэрэгтэй бөгөөд үнэхээр лам нүдэнд нь буруу харагдаад муулмаар санагдаад байгаа бол тэр ламынхаа нэр усийг нь хэлээд зарлаж болохч Бурханы шашныг муулж болохгүй юм аа. Учир нь үүнийг сүсэглэн дагадаг олон хүн байдаг бөгөөд миний бие ч сүсэглэн дагдаг. Сүсэгтэнүүд Молорэдэнийн гаргасан ном, филисофийг нь үгүйсгээгүй, муулаагүй байхад Молороо Бурханы шашинтай тэрсэлдэх утгагүй л юм л да. Учир нь хүн бүхний үзэл өөр. Хүн бүр адил үзэлтэй байх алба үгүй юм. Тийм болохоор л Бурхан багш хүмүүсийн хүсэл сонирхолоор нь 3 ангилж хуваан номоо айлдсан байдаг.
ЗочинSeptember 16, 2013
Буддийн сургааль манайд эртээ үеээс байсан гэж бодоод, Будда гэдэг хүнийг мэдэхсэн, түүний судруудтай танилцахсан. Хүн танилцсан, судалсан, ойлгосон байвал зохилтой гэж бодоод түүнд ойртохыг хичээлээ.
Сургаалийг ямар нэгэн байдлаар дуулсан, зах зухаас нь сонссон байсан. Харин өнөө цагт дөхөж үзтэл Түвдийн гэх тодотголтой шашин гэдэг байгууллага түүнийг өөрийн нутгийн, зан зан заншилын онцлогт тохируулсан хэлбэр нь манайд 3 дахиа орж ирээд байгааг мэдлээ. Дангаар Түвдийн шашин. Санаснаас их өөр байсан.
ЗочинSeptember 16, 2013
Түвдийн шашин бол онцгой их ангид шашин. Тусгайлан авч үзвэл зохилтой.
ЗочинSeptember 16, 2013
Сургаальд шашнаар дамжин хүрч болно л доо. Шууд ялгаж салгалгүй шүтээд эсвэл гаднаас нь бурууг нь хаяасаар гол зүрхэнд нь залрах. Янз бүрийн л арга байж болох.
ЗочинSeptember 16, 2013
Жишээлэхэд Аръяабалын бясалгалыхан байна. Тэд зөвхөн хайр энэрэл бясалгаад гэгээрэлд хүрнэ гэдэг шашин сект шиг. Цогцоор нь биш хэсэгчилж бариад зорилгодоо хүрэх нь л дээ. Харин манайд орж ирээд байгаа гэлүгбизм яагаад зарим нь улаан өнгөө бариад, зарим нь зөвхөн шар гээд, хөх, цагаан гээд нэг өнгөөр өөрсдийгөө зарлаад байгааг мэдэхгүй юм. Эхнийхээр хүүхдийн зөвхөн хайрлаж энхрийлээд байвал гараа угаах нь юу л бол. Бас шашин дотоод тэмцлээсээ гадна гадаад тэмцэл, дайн дажныг номлосоон гээд эдгээр шашнууд үздэг гэжугаа, Шамбалын дайн ч гэдэг юмуу. Тэгэхлээр дандаа зодож, жанчиж гарыг нь угаалгаад байх бас нэг л хачин.
Энэ бүгд болоод өнгөрсөөөн гэвэл бас бүгдээрээ сургааль номоор явчихсан нь бас үгүй байна л даа.
ЗочинSeptember 16, 2013
ламаизм шүү. гэлүгбизм гээд биччихэж
ЗочинSeptember 16, 2013
Өдөр судар харж үсчинд үсээ засуулах байдал нэг их биш болтой байсан. Бүгд жигдхэн бүх өдрүүдэд үсээ тайруулдаг. Лам нар харин өдрөө хардаг шиг. Тэгсэн гээд дээрх нийтлэлээс харахад хэл амнаас салаагүй. Ямартаа ч барцадтай л байна. Энэ тэгэхлээр юу гэсэн үг юм болооо? Бодууштай л юм.
Тэд гэгээрчих гээд байхад нь бид араас нь ухрааж чангаагаад байна да? Тэд биднийг чирэх гэтэл бид даагдахгүй байна даа? Эсвэл олны буян оломгүй далай, нэгэн газар нь, үнэнд нь буцаан авчраад байна уу? Яаж тэр алтан дундажийг олох вэ?
ЗочинSeptember 16, 2013
Тэр Молор-Эрдэнэ гэх этгээдэд өөрийн чинь уншин асар мундаг гэж ярьдаг эрдэмтэд, философичдийн чинь бүтээл 50 жил үсрээд л 300 жилийн настай, харин бурхан Буддагийн сургааль 3 мянгын жилийн настай шүү. Хэдэн сай хүн бүгд тэнэг болоод хэдэн мянган жил энэ сургаалийг дагаад байгаа юм биш шүү гээд л хэлчий
ЗочинSeptember 16, 2013
би бас сургаалийг дагаж байнаа гэж бодсон чинь үгүй байнлээ. Буруу хойшоо. Өөрийгөө голж байна. 3 мянган жил болсон ийм сайхан сургаалийг би өөрийн бие хэл сэтгэлээр 3 секунд ч дагаж чаддаг юмуу даа? Тэгэхлээр энэ лав биш, энэ лав биш гэсээр нөгөө талаас нь эрвэл нэг юм ойртдог юм болов уу? Шарыг үзлээ, одоо улаанаар нь явж үздэг юм билүү? Ингэснээр бүгдээрэнгээр нь дамжаад дамжаад явчвал хурдан болох нь уу? Шарыг харж шарваад, улааныг үзэж улайгаад гэх юм болов уу? Золиг гэж. Гэхдээ улаан нь ялна гэсэн гэлүү, тодроно гэсэн гэлүү? Яалаа даа, юу гэлээ дээ?...
ЗочинSeptember 16, 2013
"цэц мэргэнд дурлахуй" буюу philosophy эртний онол бизээ. Би одоо юугаа мэдэх вээ? Бүтэн суралцаж судалсан хүмүүс нь байгаа бол мэдлэгээ гаргах болжээ л гэмээр байна. Сургаалийн чойрын хэсэгт бүх теори багтдаг гээд байдаг болхоор тэр эрдэмтэн юу судлаж суралцсан юм түүнийгээ ярьж л байг л дээ.
ЗочинSeptember 16, 2013
цагаан хорхой л гэхэд дотор удаан байж л байдаг.
ЗочинSeptember 16, 2013
«Ертөнцийг танин мэдэж болох уу?», «Бурхан гэж байдаг уу?», «Үнэн гэж юу вэ?», «сайхан гэж юув?», «Матери, ухамсар хоёрын аль нь анхдагч вэ?»
odgerelSeptember 17, 2013
Өмнөр comment-д хариу хэлье. Энэ насандаа Ертөнцийг танин мэдэж болно оо. Сэтгэл хэмээх нууцлаг ертөнцийн цаана ертөнц тэр чигээрээ багтдаг. Хэрэв та сэтгэлийг судлан шинжилж танин мэдэж чадваас ертөнцийг тэр чигээр нь танина гэсэн үг. Тийм болохоор Бурханы шашин сэтгэл тал руугаа л голчлон судалдаг. Сэтгэл хөгжүүлж чадваас 10 ухаанд аяндаа төгс хөгждөг. Жишээлбэл нар бол хязгааргүй цацраг цацруулна. Тэр цацраг бүрийг судлана гэвэл хэзээ ч барагдахгүй бөгөөд таны нас ч хүрэлцэхгүй. Харин гол цөмийг нь атгачихвал тэр хязгааргүй цацраг таны гарт орно шүү дэ. Тиймээс олон юм хөөцөлдөлгүй гол аньсыг атган зүтгэвэл энэ ертөнц байтугай цаашаа 3000 ертөнцийг ч танина. Матери анхдагч уу, ухамсар анхдагч уу гэсэн байна. Миний бие өрнийн философийн ном уншсан боловч сэтгэлд нийцсэн зүйл гараагүй билээ. Учир нь тулга тойрсрон тэр нь анхдагч үгүй тэр нь анхдагч гэсэн дэмий зүйл хөөцөлдөнө. Энэ бол өрнийн философийн аливаа нэг зүйлийг л барьж авах гэсэн сэтгэхүйтэй нь холбоотой. Магадгүй энэ сэтгэхүй нь шашинтай нь холбоотой байх л да. Учир нь Бурханы шашниас бусад бүх шашин бүтээгч эзэн гэж байдаг үздэг. Энэ сэтгэхүйгэрээ нэг зүйлийг л барьж авах гээд л тэр нь анхдагч, биш ээ тэр нь анхдагч гээд л тулга тойрсон зүйл байдаг. Гэтэл Бурханы шашны философид бүх зүйл шүтэн барилдлагатай гэж үздэг. Ингээд л асуудал шийдэгдчихнэ. Ийм л энгийн. Нэг талтай зоос гэж байхгүй шүү дэ. Баруун зүг гэж байхгүй бол зүүн зүг гэж ч байхгүй. Учир нь баруунаас ялгах гэж л зүүн зүг бий болсон, зүүнээс ялгах гэж баруун зүг гэж ярих болохоос баруун зүг анхдагч, зүүн зүг дараад нт шинээр бий болсон гэж ярих нь ямар ч логик байхгүй юм л да. Энэ нь цаашлаад дан ганц нэг зүйлээс юм оршин тогтнохгүй. Тиймээс бүх зүйл шүтэн барилдлагатай тул дан ганц энэ юм өөрийн мөн чанараараа оршдог гэсэн юм байхгүй юм. Та бүхэн өөрсдөө юу ч хамаагүй ямар нэгэн зүйлийг бодоод үзнэ биз. 108 химийн элемент хүртэл шүтэн барилдлагатайгаар оршдог. Шороо махбод нь бөх бат чанартай тул бодис юмсын бие цогцыг бий болгодог. Модноос гал, галаас шороо, шороогоос төмөр, төмөрөөс ус, уснаас мод гэх мэтэчлэн явдаг тул үүнд анхдагч гэж ярих нь утгагүй бөгөөд бүгд шүтэн барилдлагатай. Үүнээс улбаалан галын эх нь мод, хүү нь шороо, нөхөр нь төмөр, дайсан нь ус гэсэн барилдлагуудыг нь нэрлэж үүнээс зурхайн ухааны суурь эхэлдэг юм. Мөн усан махбод нь чийглэг чанартай тул бодис юмсын бие цогцыг холбон нэгтгэж өгнө. Гал махбод нь халуун дулаан чанартай тул тэдгээрийг бэхжүүлэн гагнаж өгдөг. Хийн махбод нь хөнгөн хөдлөмтгий чанартай тул тэдгээрийг хөдөлгөөнд оруулна. Ийм байхад ганц нэг юмнаас бүх зүйл хамаарна тэр нь анхдагч гэсэн зүйл ярих нь утгагүй хэрэг болж байна. Энэ мэтэчлэн бүх зүйлийг хайхад цорын ганц обьект гарч ирэхгүй юм аа. Үүнээс улбаалан Бурханы шашны хоосон чанар гэдэг ойлголт гарч ирдэг. Хоосон чанар гэдэг бол аливаа зүйл чанарын хувьд хоосон бүх зүйл шүтэн барилдлагатай л оршин тогтнодог гэсэн утга. Энэхүү хоосон чанарын үзлээр бүтээгч эдэнг шууд үгүйсгэж чаддаг цорын ганц шашин юм. Бурханы шашин сэтгэлийн шашин тул хоосон чанарыг сэтгэл дээрээ буулгаж авч үздэг. Тухайлбал БИ гэж хэн бэ. Би гэж байна уу гээд хайхад юм мөн олддоггүй. Үүнээс улбаалан хүмүүс БИ гэж миниймхийлэн ертөнцийн буруу таньсан Мунхагаасаа болж зовлон амсаж байна. Өөрөө хэлбэл ертөнцийн жамын эсрэг байгаад байна. Энэ мунхагаасаа салж чадваас сая жинхэнэ ертөнцийн жамтай зохицож амар амгалантай учирах боломжтой гэж үздэг юм. Үүнийг зүгээр нэг мэдэх бус олон зуун галавийн туршид муу зүйлд дадсан сэтгэлийг нэг мэдлээр дарна гэж үгүй тул үүн дээрээс улбаалан Бясалгал гэсэн ойлголт гарч ирдэг. Бясалгал нь нарийн уран арга зүйтэй бөгөөд энэ нь дадуулах л гэсэн утга юм. Олон зуун жил хүчтэй дадсан зүйлийг Бясалгал хэмээх зэвсэгээр дарж дээрх үзлийг сэтгэлдээ баттай суулгаж чадваас гэгээрэлд хүрч Бурхан болж байгаа болно. Бурхан гэдэг бол сэрсэн, ухаарсан, нөгөө эрэгт гарсан, зовлонгос хагацсан гэсэн утга бөгөөд өөрөөр хэлбэл өөрийгөө төгс хөгжүүлэх дээд хязгаар юу байна тэр хэмжээнд хүрсэн бодьгалийг л хэлнэ шүү дэ. Тэгэхээр өмнөх comment-д хариу өгч чадсан байх гэж бодож байна.
ЗочинSeptember 22, 2013
«Ертөнцийг танин мэдэж болох уу?», «Бурхан гэж байдаг уу?», «Үнэн гэж юу вэ?», «сайхан гэж юув?», «Матери, ухамсар хоёрын аль нь анхдагч вэ?»
философи энэ тухай ярьдаг болхоор Молор-Эрдэнэ гуай тэр дагуу ямар нэгэн зүйл хайсан байх. Би түрүүн үргэлжлүүлэн бичих гэж байгаад дутуу пост хийжээ. Дутуу дулимаг дуулснаар сэтгэл төдийтөн сэтгэл сэтгэлээ танина гэж юу байдаг байнаа гэдэг гэсэн? Гэхдээ энэ үзлээр "их хол" явж болдог гээд. Матери, ухамсарыг энд ярих зүгээр л байх. Теорид бүх онол байгаа юм чинь, байгаагаас байхгүй хүртлэх байгаа юм чинь...
Хүн ямар нэг үзэл баримтлал барьж авлаа, баримталлаа, түүгээрээ замналаа ч гэсэн энэ яг 100% байдаг, үүрдийн мөнхий биш. Гай зовлон тохиолдсон хүн би социал үзэл хөөдөг гээд яриад явах ч үгүй, бүр тэр тухай нь тэр үед асуувал юм ярих сөхөөгүй байх болов уу? Сэтгэлээ судлахуйгаар юу гэлээ дээ, яг тэр үед хүн юун дээр төвлөрч байна тэр гол сэтгэл байдаг гээлүү?
ЗочинSeptember 22, 2013
Бурхан шажны портал шажнаа өмөөрөхдөө яг ямар шашныг хэлэв? Ерөнхийд нь гэж хэлэхгүй юм байгаа биз дээ? Уламжлалаа дагаад, аав ээжийг дагаад, үгүй үгүй би өрөө ухамсраараа тунгаагаад... ? Шашин гэхээр амьгүй зүгээр л нэг агаарт байдаг тогтолцоо биш. Түүнийг хүмүүс л бүрдүүлнэ. Тэгэхлээр хүнийг сонгож байна гэсэн үг болж таарна.
ЗочинSeptember 22, 2013
Нагаржунайн дундад үзлийг хэдхэн жилийн өмнө МАХН үзэл баримтлал, чиг шугам болгосон үе бий. Тэгсэн гээд МАХН нам Нагаржунайн нам болсон уу? Яг юу болов оо? Шинэ шашин болох гэв үү? Ёстой бүү мэд.
ЗочинSeptember 22, 2013
зоотехникчээр эсвэл программистаар хэн нэгэн сургууль дүүргэлээ, философи нь хаанаа байгаа юм? Ийм мэргэжилтэй болох нь САЙХАН уу? Эсвэл Гандангийн хашаан дахь суврагын араар баах сайхан уу?
ЗочинOctober 11, 2013
"философийн, шинжлэх ухааны" гэсэн ойлголтуудын хооронд таслал тавих юм шиг байнаа.